Page 37 of 64

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Apr 17, 2014 8:22 am
by bd
Хариуцлагын даатгалаар өөртөө учирсан хохирлоо төлүүлэх ч бас...

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Apr 17, 2014 8:32 am
by Alias
Би хамгийн хямдхан Автомашины бүрэн даатгалаар машин авчихлаа гэдэг бас сонин ш д тэ? :D

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Apr 30, 2014 11:48 am
by bd
За өнөөдөр нэг тэмдэглүүштэй зүйл болсон нь ФБ намайг 30 хоног битгий орж ир чи БэДэ биш юм шиг санагдаад байна ямар ч шалтаг ямар ч асуулт байхгү 30 хоног жийлээ гэнэ ээ. Гомдмоор ч юм шиг баярламаар ч юм шиг.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Apr 30, 2014 12:03 pm
by MuuG
унага шиг форумдаа эргээд ир Гуруй, гуруй гуруй... кк

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Apr 30, 2014 12:24 pm
by Ariuka
bolj muu ogiig he he

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu May 08, 2014 1:02 pm
by bd
За бас ганц 2 үг бичмээр санагдлаа. БэДэ-г гэр хороололд амьдарч байсан гэдгийг зарим нэг нь мэдэх байх зарим нэг нь мэдэхгүй л байх. Гэхдээ эндээс нэг зүйл та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. Намайг анх төрөхөд ээж аав 2 маань 30 гаран насны залуус байж. Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон ажилчин анги байж. Орос ах нар бас Эрдэнэт уулынхаа буянаар улсаас үнэгүй орон сууц авч миний 0-24 нас орон сууцанд өөрөөр хэлбэл паартай байшин паалантай жорлонд өнгөрч. Эхнэр аваад ямар ч байсан тусдаа гарч амьдарна гэсэн шийдвэрээр гэр хороололд сүүлийн 2 жил гэр хороололд амьдарчээ. Одоогийн залуусын (одоогийн залуус гэдэг ангилалд би ч бас багтана) зорилго эхлээд байр машин тэгээд гэр бүл эхнэр хүүхэд болсон. Сайхан зүйлийг хүсэхгүй хэн байхав. Гэхдээ яагаад бүгд байр гэдэг амар хялбар зүйл рүү үхэн хатан зүтгээд байна. Магадгүй зав чөлөө багатай ажил ихтэй учир гэж цайруулж болох л байх. Гэхдээ яг үнэндээ тэр нь шалтаг төдий л байдаг. 2 жилийн өмнөөс нүүрс түлж сурлаа өмнө нь хөдөө модоор гал асаахаас цаашгүй байсан хүн 2 өвлийг ардаа үлдээжээ. Эхнэр амаржих дөхсөн тул 8% ийн зээлээр авсан байрандаа саяхан орж байна. Унтаж чадахгүй хамар битүүрээд толгой өвдөж хамраас цус гараад хэцүү юм. Бас миний фоорийг нэг нь шүргээд хар будаг үлдээгээд явчихаж хэн юм бүү мэд. За тэгээд дуу чимээ ихтэй хотын төв гэдэг чимээ шуугиантай их ажлаас алжааж ирээд амрах газар яав ч биш юм. Цонхоо хаахаар уг нь чимээгүй болов ч маш халуун. азаар харин хөршүүд шөнө орой шуугилдаж архи дарс уух нь гайгүй бололтой. Байранд буцаж амьдраад 2 долоо хоногийн хугацаанд хорооллоо их саналаа дуу чимээгүй сайхан нам тайван хөдөө шиг газар цэвэр агаарт машинаа граждаа оруулж тавьчихаад сэтгэл амар унтдагсан. Яг үнэндээ тэр сайхан хүсэж мөрөөдөөд байдаг байр тийм ч сайхан газар биш юм аа. Ядаж байтал хүмүүс нь орцондоо хогоо хаяна. Захын архичид орж ирж архи ууна. Гэтэл одоо ч гэсэн зарим залуусын амьдарлынх нь зорилго байр хэвээрээ л байсаар байна. Гэхдээ би удахгүй гэр хороололд буцаж гарна аа. Гэхдээ гал түлж ус зөөдөг биш (тэр нь нэг их хэцүү биш л дээ) амар тайван дулаан өөрийн гэсэн хувийн байшин барих болно оо гэсэн бодол сүүлийн үед маш их бодогдож байна..

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Jun 05, 2014 9:48 am
by bd
Онгож явахаар умайж яв гэж ардын сайхан үг бий. Өнгөрсөн өвөл юм мөргөөд халцалаад хаячихсан урд гупер.

Image

Үзлэг оношлогоо болох гээд хүн бүр л дор бүрнээ гэрэл дохио гупер хайгаад явах үетэй давхцаж би ч гэсэн оношлогоо хийлгэх тул урд гуперээ засуулахаар вьетнамуудыг зорилоо. Гарууд ийм гүпер авахгүй ээ шинээр соль гэж байна. Монгол агаа нар дээо очоод үзүүлтэл 100-130 000 төгрөг гэж хэлж байна. Гайгүй гупер 100 гэж байсныг бодоод уур хүрээд өөрөө засахаар шийдэв. 20 000 төгрөгөнд багтаагаад 2 шпатель замаск шүршдэг будаг цаасан скоч зүлгүүр тэргүүтэн аваад хашаандаа бүтэн өдөр ноцолдоод үр дүн нь энэ байна.

Image

Гүй анх удаа гэхэд яахав ээ. 10м зайнаас бол ялгагдахгүй. Дараагийн гупер хүртэл ингэж л аргалъя даа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Jun 05, 2014 10:58 am
by euurtsaikh
bd wrote:Онгож явахаар умайж яв гэж ардын сайхан үг бий. Өнгөрсөн өвөл юм мөргөөд халцалаад хаячихсан урд гупер.
Үзлэг оношлогоо болох гээд хүн бүр л дор бүрнээ гэрэл дохио гупер хайгаад явах үетэй давхцаж би ч гэсэн оношлогоо хийлгэх тул урд гуперээ засуулахаар вьетнамуудыг зорилоо. Гарууд ийм гүпер авахгүй ээ шинээр соль гэж байна. Монгол агаа нар дээо очоод үзүүлтэл 100-130 000 төгрөг гэж хэлж байна. Гайгүй гупер 100 гэж байсныг бодоод уур хүрээд өөрөө засахаар шийдэв. 20 000 төгрөгөнд багтаагаад 2 шпатель замаск шүршдэг будаг цаасан скоч зүлгүүр тэргүүтэн аваад хашаандаа бүтэн өдөр ноцолдоод үр дүн нь энэ байна.
Гүй анх удаа гэхэд яахав ээ. 10м зайнаас бол ялгагдахгүй. Дараагийн гупер хүртэл ингэж л аргалъя даа.


Ooo mundag argagui l engineer xun dee ;)

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Jun 05, 2014 11:24 am
by Ochki
zaza shurshdeg budag avyada.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Jun 06, 2014 8:21 am
by bd
Энэ хараал идсэн новшнууд яагаад ийм хөгийн зантай байдаг байна аа сдак гэж. Бүх жолооч хариуцлагын даатгалтай болчихсон. Ихэнх машин цонхон дээрээ дугаартай болчихсон байхад зогсоолд байгаа хүний машин шүргэчихээд төлж өгч яагаад болдоггүй юм бэ. Байранд амьдрах болсоноос хойш 2 машин маань 2 2 гусууллаа. 2уулангийнх нь салхины шилний зүүн урд буланд миний болоод эхнэрийн утасныг дугаар шар дээр хараар бичээд наачихсан байгаа. Фоорийгийн баруун кирло солихоос наашгүй боллоо. Импрезагийн хаалга засах ч хэцүү байх ч хэцүү боллоо сдак юм аа нээрээ энэ байрныхан ингэж муу жолоо барьдаг хүмүүс юм байх даа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Jun 06, 2014 8:57 am
by Alias
Unenee heleech chi... Vietnamiin irgen uu chi... Arai l zasaj...

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Jun 06, 2014 9:58 am
by IrmuuN
BD зөв бөлгөө аа гэхдээ л би ч бас байрны төлөө л одоо ажиллаад байна даа. Удахгүй байр маань 10сард ашиглалтанд орчих байх. манай граж 28-30саяын үнэтэй энэ арай л дэндүү байгаа биздээ? Сайхан халаалт,ус нь шийдсэн газартай бол хөөрхөн хаус, гражтай бариад суучих л юмсан. Тэгээд л нөгөө гэрэл цахилгаан, сөх, лифт нтр гээд л бөөн урсгал зардал гарах байхдаа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Jun 06, 2014 10:27 am
by bd
Гэснээс манайхаан ФБ намайг дахиад 30 хоног бандцөөн хаха.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Jun 09, 2014 8:38 am
by bd
Alias wrote:Unenee heleech chi... Vietnamiin irgen uu chi... Arai l zasaj...
Духлаа хөөргөөл тэгээд ч энэ зурган дээр их өө нь дарагдаж гарсан байна. 5м ээс дотогш бол мэдэгдэнэ хэхэ.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Jun 09, 2014 2:47 pm
by bex
танай байрныхан гэж ёстой :-B гарууд байдаг байх нь л дээ.