Page 36 of 50
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 04, 2014 6:14 pm
by MuuG
Төгсөө wrote:хуульд заасан үндэслэл бүхий шаардлага биш байна гэдгийг хэн тогтоох уу?
Тогтоох гэдэг үгээрээ ярьвал Шүүх л болно.
Харин хууль зүйн үндэслэлтэй үгүйг нь тухай иргэн захиргааны акт гарахаас өмнө хэлж болно шдээ.
иргэний эрх зүйн боловсрол тухайн замыг цагдаа буюу төрийн тусгай албан хаагчаас өндөр байж болно. тэгээд хэлж байгаа зүйл нь үндэслэлгүй байвал маргаад гомдол гаргах, асуудлаа шийдүүлэх бүрэн боломжтой.
ер нь тэгээд үндэслэлгүй байвал биелүүлэх үүрэг үүсэх үү?
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 04, 2014 7:18 pm
by Төгсөө
Түдгэлзүүлсэн тохиолдолд
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 04, 2014 10:07 pm
by MuuG
Төгсөө wrote:Түдгэлзүүлсэн тохиолдолд
захиргааны актыг шүүхийн шийдвэр эцэслэн гартал шүүгчийн захирамжаар тус актын биелэлтийг түдгэлзүүлнэ шдээ.
тэгэхээр замын цагдаа чамайг замын голд өмдөө тайл гэдэг захиргааны акт гаргалаа гэж бодъё. Чиний хэлснээр бол шүүх түдгэлзүүлтэл тухайн захиргааны акт үндэслэлгүй буюу замын цагдаад хуулиар олгосон бусдын өмдийг тайлуулах эрх байхгүй гэдгийг мэдсээр байж дагаж биелүүлээд өмдөө тайлаад зогсож байна гэсэн үг үү?
хууль дээр ийм логиг яав ч байж болохүй л дээ. үндэслэлгүй бол биелүүлэх үүрэг үүсэхгүй. Үндэслэлтэй эсэхийг нь өөрөө судалж мэдэж болно.
Юу гэх гээд байна вэ? гэхээр. Тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тээврийн хэрэгсэлд тавьж болохгүй гэсэн заалтыг бариад зүгээр нэмэлт гэрэл буюу тусгай дуут гэрлэн дохио биш юмыг хураах нь үндэслэлгүй л гэх гээд байгаан.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 04, 2014 10:48 pm
by Төгсөө
Тэгээд үндэслэлгүй байхад цагдаа нар яагаад хүний гэрэл хураагаад байна?
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 04, 2014 11:09 pm
by GaNBaYaR
мөнгө.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 04, 2014 11:56 pm
by odb
за цагдаа гуай, хувийн дугаар үнэмлэхээ үзүүл, би зургий нь авна, бүх зүйлийг баримтжуулна. Тэгээд захиргааны хэргийн шүүх дээр уулзъя гэж л хэлнэ дээ. Зарим цагдаа хүнийг хууль дүрмээ мэдэхгүйгээр нь далимдуулж торгох, торгохоор сүрдүүлэх зэрэг үйлэл гаргадаг. саяхан хэдэн залууг хуулиараа хориглоогүй байхад гудманд тамхи татлаа гээд торгох гэж байна лээ, хажуугаас нь чаг чаг гэсэн чинь та ямар мэргэжилтэй вэ? дээд шүүхийн тайлбар байдаг этр гэж мултарч байна лээ. тайван байгаарай л гэсэн дээ
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Fri Apr 04, 2014 11:57 pm
by odb
тэрнээс гадна манайхан 1 дүрмийн ном аваад гарт ойрхон хийчих, "за яалаа гэнээ, хэддүгээр зүйл гэв?" гээд номоо гаргах ч бас л амттай даа
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Sun Apr 06, 2014 9:52 pm
by Төгсөө
Замын цагдаа нарын харьцааны соёл харьцангуй дээрдсэн гэж бодож байгаа шүү, миний туршлагаас.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Apr 07, 2014 3:24 pm
by MuuG
Төгсөө wrote:Тэгээд үндэслэлгүй байхад цагдаа нар яагаад хүний гэрэл хураагаад байна?
хуулийг буруу хэрэглэж байгаа тэр үйлдэл нь тэгээд л төрийн тусгай албан хаагчийн гаргаж байгаа зөрчил шдээ.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Apr 07, 2014 3:26 pm
by MuuG
замын цагдаа нарын харилцааны соёл ч үнэхээр нэг үеээ бодвол дээрдсэн гэсээн. хүмүүс хэлж байна лээ. нэг хэсэг цагдааг харилцааны асуудлаар халж байсан болохоор тэр биз.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Apr 07, 2014 10:48 pm
by red
Ай мэдэхгүй, өнөөдөр нэг цагдаад загнуулж үзлээ, тэссэнгүй хэдэн үг хэлээд л хаясан эрх хасна, машин журамлана л гэнэ.
БЗД-рүү эргэдэг дээр 1-р эгнээний үргэлжилсэн шугам өннгөрөөгөөд тасархайгаар нь хурдаа хасаад дохио аль хэдэн метрийн өмнөөс өгөөд эргэж байсан чинь автобусны буудалдээрээс машин хөдлөөд 1-р эгнээгээд давхиж ирээд баруун хойд гүпэр мөргөчихсөн. Бараг орчихсон байхад шүү. Тормосны зам нь 6м. Тэгсэн цагдаа ирээд миний буруу гэнэ, дүрэм зөрчөөд 1-р эгнээгээр явж байгаа тэр хол байгаа машинд би зам тавьж өгөх ёстой, заавал хамгийн баруун эгнээнээс эргэх ёстой юм гэнэ. Миний буруу биш гэсэн чинь акт тавьна эрх хасна, машин журамлана гээд сүр болж байна. Тэссэнгүй хэдэн үг хэлээд актыг нь гаргуулчлаа. Дүрмээрээ явсан миний буруу болох юм гэнэ, яахав тэр хүний хохирлыг даатгалаараа барагдуулаад өөрөө гүпрээрээ хохироод бас эрхээ хасуулаад салвал сал гэж байна, үгүй л гэлээ. Маргааш нэг хушуучтай уулз гэж байна.
Асуулт: Би намайг буруутгасан дүгнэлт гарвал би яаж эсэргүйцэж хаана хандах вэ?
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Apr 07, 2014 10:50 pm
by Ariuka
Ээ валарсийн тийм ноцтой асуудал юмуу
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Mon Apr 07, 2014 11:10 pm
by red
миний гүрэр хонхойж зурагдсан, нөгөө машин гүпэр, крыло, гүпер хонхойсон зурагдсан, их гэрэл хагарсан. Форек минь өндөр тулдаа гайгүй өнгөрлөө, бас л хуйхтай машаан шүү.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Tue Apr 08, 2014 9:56 am
by MuuG
хуйхдаа машааны жолоочид:
Ослын акт гарна. актан дээр чинь Замын хөдөлгөөний дүрмийн аль зүйл заалтыг зөрчсөний улмаас тухайн осол, хэний буруугаас гарсан бэ? хэн хэн яаж хохирсон, юу болсон гэдгийг зургаар бас ЗҮЙЛ ЗААЛТААР бичиж гаргах ёстой.
тэгээд тэр зүйл заалт нь үнэхээр үндэслэлтэй байвал маргах юмгүй, харин үндэслэлгүй байвал яг саяны бичсэнийгээ бичгээд, актыг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин шинжээч томилж өгнө үү, гээд өргөдөл бичээд өгчихнө.
ослын дүгнэлтийг өөр бүрэлдэхүүнээр, дахиад хийлгэж болно шт. Эрх хасах гэдэг чинь бас л цаанаа үндэслэл шаардах ёстой. тэгэхгүй осол гаргасан, өөдөөс сөргөсөн болгоны эрхийг дураарааа ч хасаад байдаггүй байхаа.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Posted: Tue Apr 08, 2014 7:24 pm
by Төгсөө
red wrote:миний гүрэр хонхойж зурагдсан, нөгөө машин гүпэр, крыло, гүпер хонхойсон зурагдсан, их гэрэл хагарсан. Форек минь өндөр тулдаа гайгүй өнгөрлөө, бас л хуйхтай машаан шүү.
Ослын акт чиний буруу гэж гарсан тохиолдолд прокуророос чамд мэдэгдэл ирнэ, Тэрэнд гомдол гаргах хугацаа долоохон хоног тэр хугацаандаа гомдлоо үндэслэлтэй бичээд өгөөрэй. 7 хоног нь дуусчихвал хэцүү шүү.