mendamar wrote:2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;
в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх;
г/ гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх;
д/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавих;
е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах;
ж/ зам хөндлөн буюу гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх;
з/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх.
заа энэ дээр байгаа 2.7.д гэсэн зүйлийг үндэслэн бусад машинуудын нэмэлт гэрлыг хураах үндэслэл байгаа юү?
Хариулт:
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Жолочийг тээврийн хэрэгсэлд
тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавихыг хориглосон байгаа юм.
тэгвэл ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЛЭН ДОХИО ГЭЖ ЮУ ВЭ?
Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4
2.4.
Улаан,
хөх,
ногоон өнгийн
тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн 5 дугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), 6 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон 1 дүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно.
Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна.
Харин
шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулан зам, байгууламжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 8.5-8.9, 17.1 болон 1 дүгээр хавсралтын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдээс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно. Шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй.
Тайлбар:
Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино.
Эндээс юу харагдаж байна.
Тусгай дуут болон гэрлэн дохио гэдэг бол албан үүргээ гүйцэтгэж яваа, эрх бүхий этгээдийн машин дээр байдаг зүйл болохоос гүпер дээр наасан шинбау маркийн, хужикстан лед гэрэл бол биш юм.
үгийн утгыг нь задалж үзвэл
Тусгай дуут- Тусгай дуу гаргадаг байх нь, түргэн бол нэг өөр, цагдаа бол нэг өөр, гал команд бол бас нэг өөр. Гол нь бусдын зүгээр өгөх дуут дохионоос ялгаатай
ТУСГАЙ ДУУТАЙ BEE-DO, BEE-DO ч гэдэг юмуу.
Гэрлэн дохио- гэрлэн дохио гэдэг үг хэнд ч ойлгомжтой, ерөөсөө гэрэл ашиглаж дохио өгч байгааг хэлж байгаа. Гэрлээрээ албан ажлаар явж байна, хүний амь настай холбоотой, зам засч байна гэх мэт.
Тэгээд эцэст нь
БОЛОН гэдэг үгээр холбосон байгааг харж байгаа байх.
Энэ чинь дээр байгаа хоёр юм нэг дор байхыг буюу энэ хоёр шинж зэрэг хангагдаж байхыг хэлж байгаан. Өөрөөр хэлбэл шар гэрэл анивчаад, машин нь БИЙ-ДОО, БИЙ-ДОО гэж дугардаг байна гэсэн үг.
Харин холыг гэрэлтуулж, замыг харуулдаг цагаан том том прожектор гэрэл бол
1. Тусгай дуу байхгүй
2. Тэр гэрлийг ашиглаж дохио өгөх гээгүй
3. Замын хөдөлгөөний дүрмэд заасан Тусгай дуут болон гэрлэн дохио гэдэгт огт хамаарахгүй байгаа юм.
Ухаантаа замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Д гэдэг заалт чинь тэр Илд, бамбай, нум сум, хуяг дуулга гэдэг нэртэй хамгаалалтын компаниуд зөвшөөрөлгүй
ТУСГАЙ ДУУТ болон ГЭРЛЭН ДОХИО тавьж ашигласан бол хамаатайгаас
ГЭРЭЛ нэмж тавьсан хүнд бол падлий байхгүй юм байгаан.
Цаашилбал:
Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам-ыг баталсан.
журмаас иш татвал:
1.2.Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага хамаарч шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ.
за тэгээд тусгай дуут болон гэрлэн дохиог хэн яаж, хэрэглэхийг заахдаа
2.1. Энэ журмын 1.2-т заасан байгууллагын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж тоноглоно. Үүнд:
2.1.1. төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх;
2.1.2.цагдаа, дотоодын цэргийн албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд – хөх-улаан;
2.1.3. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэмт хэрэгтэнг хуяглан хүргэх, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдлын шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – улаан;
2.1.4. хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - ногоон;
2.1.5. цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд – шар.
2.2.
Тусгай дуут дохионы нотыг MNS 4979:2000 Монгол Улсын стандартаар тогтооно.
их ярьвал энэ чинь яаж тогтоох вэ? гэдэг сатндарттай. хэмжээ дамжаатай эд байгаа юм.
Замын цагдаа хуулиа бас л буруу ойлгож, хэрэглэж, ашиглаж байна даа. Одоо яахавдээ цагдаадаа гомдол гарга, шүүхэд өг. (-|
Нэмээд хэлэхэд:
тэр бичлэгийг үзэж байхад сайхан авч байнаа. зориулалтын гэрлийг авахгүй, зориулалтын бус бол авна. ARB, TJM тэгээд дэлхий даяар зардаг зориулалтын бус эд үү? 1993 оны журмаар хориглодог гэнэ үү? тэр чинь наана нь өчнөөн шинэчлэгдчихээд, бүр нодлин баталчихсан сүүлийнхээрээ байж байхад. =)) =)) =))
манайхан *** шүү ***...!!!