Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Fri Nov 13, 2015 3:22 am
Тайлан
Монголд ирээд яг 5 сар болов. Чулуу өшиглөж ч үзлээ, төрийн дээд одонд ч нэр дэвшиж үзсэн 5 сарыг ардаа орхиод чемдамаа бэлдэж суухдаа ийн тайлан бичив.
Монголд оруулах гээд байсан хувь нэмэр минь биелэл гэдэг зүйлээ олж 2015 оны 5 дугаар сарын 14.нд Европын холбооноос 10 гаруй сая долларын санхүүжилтыг Монгол улсын дэд бүтцийг сайн сайхнаар хөгжүүлэх зорилготойгоор төслийн байдлаар оруулан ирэв. Үүний дараагаар МУ-н ЗГ болон Залуучуудын Холбоо, ХХААЯ зэрэг газруудаас баахан шуум болон төрийн дээд одонд нэр дэвшиж Монголруу дуудагдан ирэв гэнэ. Түүний дараагаар 6-р сарын эхний 7 хоногт Их Тэнгэрийн аманд 1400 хүний өмнө 20 минутын лекц тавин төсөл хөтөлбөр болон бусад зүйлсийг нэгд нэгэнгүй ярьж өгөөд олон нийтэд улам тодорхой болгов гэнэ. Миний төслийн талаар сонирхох нэгэн нь Youtube-н доорх линкээр орж үзээрэй.
Төрийн дээд одонгоор дээлийн энгэрээ цоолоогүй ээ, хайртай пиджакныхаа захыг муухай болгон салбарын сайдаар нь цоолуулж аваад ажилдаа урагшаа орон явтал эрт дээр үеэс улбаатай Санхүүгийн салбарт байсан дилерийн амьдрал маань амар заяа үзүүлсэнгүйгээр барахгүй Монголын нэгэн томоохон банктай гэрээ хийн outsourcing байдлаар арилжааны зөвлөх болон ажиллав. 7 хоногийн 12 хувийн маржин, 1.8 хувийн хувь ашигтайгаар өдөр шөнөгүй арилжаа хийн Монгол дахь амьдралын хэв маягийг судлан хүмүүсийн бухимдал, чирэгдэл гачигдал хэрхдэг талаар сайтар судлан хөрсөн дээрээ буусан 3 сар байлаа. Дэлгүүрт ороход, колонк ороход, дуртай ресторандаа ороод картаа уншуулахад хэзээ ч шавхагддаггүй үлдэгдэлтэй байдаг Европын орны жишиг Монголд үйлчилдэггүй нь тод болов. Сарын сая төгрөгөөр 40 метр квадрат 4 дугуйтын төлөө хумсаа хуга шаан барин эзэн хэмээх нэг нөхрийн дор өдөр шөнөгүй ажиллаж, олсон хэд нь хаанаа ч хүрэхгүй явах, үгээ ч чөлөөтэй илэрхийлж чадахгүй "За, Би ойлголоо, Тэгье, Уучлаарай" зэрэг үгсийг хүчээр хэлж, худлаа инээмсэглэх төрх Монголын ажилчин анги хамт олны 80-с илүү хувьд нь ажиглагдав. Үүнийг дагаад ч тэр үү, шат шатандаа мест гэдэг зүйлийг үүсгэн теллер нь хүртэл дарга болон бусад үйлчлүүлэгчидээ ажлын бус цагаар ялгаварлан харьцах жишээтэй. Тус 3 сар үнэхээр сайхан байлаа. Дурын салбартаа ороод ажлын үнэмлэхээ харуулахад тус ногоон зураастай "Удирдлага" гэсэн ажлын үнэмлэхийг харан VIP өрөөнд хүртэл төлбөр тооцоо гүйцэтгүүлж байх нь "САЙХАН" гэж хэлж боломгүйгээр өрөвдөлтэй байдлыг илэрхийлж байв. Монголд хар захын сэтгэхүй хэт өндөр байгааг сайтар ухаарав. Цаг нь болоогүй байхад хүрээд ирчихэж, Түй Чёрт гэж гурав хэлээд шүлсээ хаямаар байсан боловч хэсэг бодож хүмүүсийг ажиглав.
Миний танилын хүрээ их жижиг. Өөрийн босгосон бизнесийн хэмжээнд 500 гаруй ажилчид, найз нөхөрлөлийн 100 гаруйгаас цаашлахгүй хүрээлэлийг ажиглаад харахад машинтай бол машинтай, байртай бол байртай алхаж яваа олон тооны нөхөд байгааг харахад шантраад буцаж байгаа надаас илүү сачий нь хүрээд энэ газар тэмцээд байгаа мундаг залуусаар бахархал төрөх нь юун.
Машингүй айл гэж алга. Айл бүрт Приус 20 хөтөлбөрийг захын ченжүүд үнэхээр сайн хэрэгжүүлсэн нь хүмүүсийн амьжиргаа гэдэг зүйлд "МАШИН БОЛ ХЭРЭГЛЭЭ ЮМ" хэмээх мессэжийг өгч, түүнийг даган хүмүүсийн юмыг үзэх үзлийг нь тэлэн "МИНИЙ МАШИН, ЧИ ХҮРЧ БОЛоХГҮЙ" гэх 2000-аад оны ядуу сэтгэхүйнээсээ жаахан ч гэсэн арилсан мэт. Үнэтэй цайтайг нь ч хүмүүс унах гэж хичээхээ байж, бензин бага иддэг, овор багатай л нэг жижиг машинтай байх нь зөв хэмээх дийлэнхи үзэл нь 1995 оны үеийн Европын сэргээн босголтын үеийг санагдуулам.
Гадуур ярих "Эдийн засаг хямарч байна" гэх авч бүгд л утас шөрмөс нь дараа төлбөртэй, 9911, 8811-тэй, колонк дээр "дүүргэчих" гэж хэлэн зогсох залуус, Говийн бараа 70 хувь хямдраад 100000 төг болоход 3-4.г авах бүсгүйчүүл гээд өлгөөд авахад амьдралын огт асуудал алга байх авч Банкны Зээлийн дэлгэрэнгүй тайланг дэлгээд үзэхэд МОНГОЛ МИНЬ АРАЙ Ч ДЭЭ гэмээр дүр зураг харагдав. Энэ бүх юмыг хүмүүс бүтээх гэж 18-180 сарын хугацаатайгаар, амьдралаа золин барин зээл аван цалингаасаа автоматаар "хусуулж" 14-н хоногийн интервалтайгаар хүнсээ базаан өдрийг барж байгаа нь дотор сэндийчих мэт...
Ажлын хажуугаар зав гарч байгааг зүгээр байлгаад яахав гээд 3 сарын хугацаатай машин засвар (тос тосолгоо голдуу), авто угаалга ажиллуулав. Өдөрт дунджаар 25-30 машин тос тосолгоо, компьютер оношлогоо хийлгэж 35-50 машин авто угаалгаар үйлчлүүлж байв. Угаагч хүүхэд тус бүр угаасан машиныхаа 30 хувийг авдаг жишиг УБ-д байдаг боловч манай угаалга дээр 50% + өнгөлгөө + 350,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байв. Машин угаалга харахад хялбар бизнес боловч хүүхдүүдийн эрүүл мэндэд хамгийн хортой гэдгийг өөрийн биеэр мэдрэв. Цан цохьсон угаалга дотор халууцан угаах залуусын уушги дотор эрхтэн бол авах юмгүй болж байгааг нь хараад өрөвдөх боловч үнэхээр автомат угаалга оруулж ирэх боломж алга харагдав.
Тос тосолгооны хувьд хүмүүс харьцангуй машиндаа анхаарал тавьдаг болчихож. Хэдий Солонгос тос зарж байсан ч гэсэн ангилал тус бүрээс нь хамааран борлуулалт өндөр байв. Мэдээжийн хэрэг дундаж болон түүнээс доош орлоготой иргэд Kixх-с хэтрэхгүй ч гэсэн тэдний эрэлт тасарсангүй 3 сар байв. Хамгийн анх түрээсийн гэрээн дээр гарын үсэг зураад 3 сарын мөнгөө урьдчилж өгчихөөд дээшээ хараад хэвтэж байхад амьдрал баргар, "Эдийн засаг ийм үед яаж бизнес хийнээ?" гэж байсан боловч Машин холхиж л байгаа бол эвдэрч л байдаг, тос масло солигдож л байдаг учраас Тосны бизнес хэзээд хоолоо олно гэдгийг л ухаарав. Өөрийн гэсэн Lenovo-н tablet дээр суурилсан Launch багажтай боллоо. Хэрэгцээтэй бүхий л мэдээллийг харуулж чадаж байгаа нь дараа нь гаражын мухарт байхад хэзээд илүүдэхгүй гэдгийг ойлгууллаа.
AE111 Levin
Тус 5 сарын хугацаанд машиндаа хийхийг бодож байсан бүхий л зүйлийг хийж амжуулав. Машин маань яг л анхнаас санасан хэмжээндээ очиж чадлаа.
Мотор: 7AGE (ийм мотор Toyota үйлдвэрлээгүй, 7AFE-н доод блок, 4AGE-н дээд блок нийлүүлээд, дунд нь 1.2mm Headgasket тавин моторын эзэлхүүнийг томруулан тавих гэж оролдов. Монголд токар дээр блокоо харуулдуулан /Hasu megabatt дээр харуулдаж болдог юм байна лээ шүү!/ амжилттай болов)
NGK bcpr7es-11 очлуур
Arc Magic Airbox агаарын хоолой
4x4-с авсан хэзээд угааж болох K&N агаарын шүүр
K&N racing тосны шүүр
Walbro 255l бензин насос
HKS Silent hi power harga muffler
2.5'' catback exhaust
зэрэг зүйлсийг тус хугацаанд хийж гүйцэтгэлээ. Одоо МАФ-н уулзалтад coupe-ээ унаад очиход бэлэн боллоо. Зам дээр таарвал HI гээд өнгөрч байна шүү.
Прожект эхлэхэд машин ийм байв.

Харин одоо гадна төрх нь ийм болов. Зүрх нь дээр бичсэн лугаа.

Харин дараагийн прожект маань JZX100 байна. Хэдий хоцрогдсон ч гэсэн үйлдвэрийн V-г чадлаараа хэр тоноглож болохыг үзэхээр одооноос ханцуй шамлан прожектдоо ороод байна.
Аахн бас дараагийн тушаал маань буруу рүльтэй машинтай оронд юм гэнэ лээ. Энэдээ буруу рүль-ээ унаж эхэлсэн юм чинь тэнд очоод алзахгүй байхаа
Зам дээр тааралдвал Hi, Bye-тай байгаарай манайхаан