Инвертор ийн дээд талын плат нь өндөр ачаалал авсны улмаас шатдаг юм байна лээ.
Инвертор нь доод хэсэгтээ сальник нь тавиад тосол нь дусаад байдаг юм байна лээ. Задалж сальник солих арга байхгүй шууд инверторийг нь бүтнээр нь солихоос өөр арга байхгүй.
Энэ бүхэн азгүйтэл гэж бодож явсан чинь харин үгүй, тойота 3MZ-FE хөдөлгүүр дээр суурилсан HYBRID машинуудаа буцааж татсан түүхтэй учир нь нөгөө инвертер гэдэг зүйл нь үйлдвэрийн дефекттэй байж таарч. (RX400h, Harrier, Highlander, Kluger)
Тэгэхлээр инвертерийг нь сайн үзэж авахгүй бол дараа нь хэцүү байдалд орох вий.
Инвертор дээрх парт номер нь G92A0-48080 бол шинээр сольж тависан асуудалгүй, харин G92A0-48020 энэ бол нөгөө нэг гайхал чинь байна л гэж бодох хэрэгтэй.
НЕТ ухаад сууж байхад CVT коробка нь тос шүүрсэн мэдээлэл бас байж л байна лээ, заавал коробкаг нь авч байж янзалдаг энэ тэр гээд. Надад бол тийм асуудал гараагүй учир нь өвөл болохоос өмнө нь тэр машинаас салсан. 4 дугуй хөтөлдөг боловч үндсэндээ тэнцвэржүүлэх үүрэгтэй тэрнээс яг all wheel drive бол биш.
PS: нетед куплю инвертор, сгорел инвертор, гэсэн юм зөндөө байгаа энэ бас нэг юм хэлээд байгаа биз











