Араав дөрүү - Харьцуулалт
Би гэдэг хүн чинь Монголд ирээд. Бас болоогүй, өөрийгөө яая гэж байж нэг халтар хаймер гутландаа углаад чирээд яваад байдаг. Нөгөөх нь хотод 30 хөдөө 20 иддэг туучий. Лай нь таараад уу, лаг нь таараад уу надад оногдсон нь 6.2 V8 GM edition. Үүнийг чинь бензин тосоор нь хангах мундаг ажил нь Монголд түй ч алга. Өдөрт 500 цаас олдог бизнестэй бол яая гэхэв. Хасах кредитээр яваад байдаг хөгжил байхгүй газар чинь хүний хийхээс илүүг нь олох гэж өдрийн талыг хаагааны жолооч шиг тэнүүчлэн явах улаан тэнүүлчид аз таарч архи дарс уудаггүй машин таараадхасан нь Япон аваар дүрүү.
Япон болон Америк араав харьцуулалт.
Япон Америк машинуудыг харьцуулахад заавал нэг загвар байж байгаад харьцуулаад авахад сайхан болох байвч надад ирсэн Япон нь эхнэрт байдаг загвараас нь нэг үе өмнөх болоод таарав. Гэхдээ энэ араад дүрүү сонирхоод байгаа хүмүүс өмнөх үерүү нь чичрээд байдаг нууц нь өнөөдөр надад ил болов.
Бензин идэлт - Япон (2nd gen) > US (3rd gen)
Япон чинь бензин иддэггүй юм байна. Хүүрээ чирээд 100-д араваа зооглох байх гэтэл хүний урманд тэрнээс бага идэж байна. Хамгийн анх Анар атаман 10 дотор иддэг гэж өөрийнхийгөө магтаж байхад нь "Бурж байна" гэж дүгнэж байтал өнөөдөр үр дүн нь гарав.
Гоё кейс дээр тайлбарлая. Тээр нэг орой Тоогий-той уулзаад бид 2 15 литр бензин МТ-с хийсэн юм. 15 гээд төвийлгөөд яахав, Монгол дутуу шахаад 14 гээд тооцоодхоё /банкны дунд ирэв/ Тоогийтой орой 10 км яваад гараждаа ороод, маргааш нь орой 6-с гаран Очкиг аван Ургах Наран орж өөрийгөө зугаацуулах нэг гитар авчихаад буцаж хотод ирэв. КМ-н заалт 48км, түүний дараагаар нь эхнэрээ аван гадуур дотуур ганц хоёр дэлгүүр орон 10 гаран км дэмий яваад гэртээ ирэн зогсоход км заалт 60км болсон байв. 1jz эд нар бол шар нь асаад шалдаа буучихсан явж байгаа. Харин энэ Япон Араав чинь зүү нь чүүд чүд жаахан доошлов.
Дараах өдөр нь Буянт Ухайн агуулах орон гэр орны хэрэгцээт хэдэн зүйл онгоцоор ирсэнийг нь зөөн авчиран гэртээ буулгаад км заалт харахад 102 км. Би Тоогийтой уулзсанаас хойш дусал ч бензин хийгээгүй байгаа. Энэ датчик нь ажилладаггүй байх гэсэн хар төрөөд тоншиж ч үзлээ, бас ч гэж анзаараад байхад жаахан буугаад байна шүү. Одоо бол яг 102 яваад 1 зураас буусан байна. Банкны дунд болон Е 2-н завсар дахь нэг хэмжүүр нь. Өнөөдөр салхинд гарангаа Манзушир орон 40 км нь засмал, 5 км нь шороон замаар түчигнэж явахад Е-рүүгээ дөхсөн зүйл ч байсангүй, чүд чүд чүд хөдлөв. Энэ машин яг но-той...
Манзушираас манай гэр хүртэл 52км, давхисаар байгаад /Богд уулын шинэ замаар явсан, хотын бөглөө байхгүй/ ирэхэд Е-дээрээ чүү ай ирээд ахиад цаашаа 60км явах бензинтэй үлдсэн тул Тэрэлж явахаар болов. Тэрэлж манайх 2 68км. Цонжин болдог-руу орохын өмнөх эргэлт дээр шар нь асаад ахиад 15 литр бензин хийв гэхээр энэ 1800 хөдөлгүүр, урдөө хөтлөгчийн идэлтийг нь бодоод үзье.
~20 литр (Бензин хийхэд цаана нь 6,7 литр байсан гэж үзье) = 102+40+5+52+68= 267 км гэж гарч байна.
100-д шулуундаа 6, хотдоо 8.5-9 литр идэж байна гээд хэлчихвэл би лав буруудахгүй байх. Приус бодож явсан бодол минь манас гээд л алга болов...
Америк чинь харин жаахан хүүлэх талдаа. V6 Sport package 4wd гэдэг утгаараа хүүлээд байгаа юм уу, хүүрээ даахгүй байгаа юм уу гэхээр үгүй юм. Бас гоё кейс дээр бодоод өгье.
24900 төгрөгөөр 92 бензин 15 литрийг хийн УБ- Хөшигтийн Хөндий (+- 20км дотуур холхио) - УБ гэсэн чиглэлд явахад шар нь асаж анивчаад, сүүлдээ байнга асаад, дараа нь яах аргагүй ахиад 10000 төг-т бензин хийлгэж байж гэртээ ирдэг гээд бодоод үзэхэд
~20 литр (Бензин хийхэд цаана нь 6, 7 байсан гэж үзье) = 70*2 = 140км
100-д шулуундаа 14, хотод 18 идэж байгаа тооцоо гарч байгаа учраас РАВ4-д V6 мотор зохиогүй байна гэдэг дүгнэлт хүрэн RAV4 3rd gen-ээ 30 приусээр арилжих бодол төрөөд ирэв.
Тав тух
Япончууд Америкчууд 2 ч гэж яриад яахав. Зүгээр л 2nd болон 3rd gen гэж яриа эхлэе. Банкны байрлал, доод явах эд ангийн өөрчлөлтүүд, том цаап, дугуй, тормосны аппарат, сайжруулсан рүлийн аппарат, Cruise control, рүль дээрээсээ тохируулах хөгжимний удирдлага, авто локк, Anti thief систем зэрэг Америк маягуудыг өөртөө бүрэн шингээсэн 3rd gen-ы хамгийн давуу тал нь арын хаалга. Яаж ч дугуй зүүн шороотой замаар явахад дэржигнэж чахарсан дуу ширхэг ч гарахгүй нь юутай сайхан. Дотор салон 2nd gen-ыг бодоход хавь давуу том, хөл жийх зай, ард хүн суухаар тооцоолон, багажны хэсэгт нь хэдэн хайрцаг юм орохыг бодон хийсэн Mini Suv, харин 2nd gen-ы ганц сул тал нь дээр дурдсан бүгд. 185 өндөртэй миний ард суух хүн олдохгүй, хазны педалын эвгүй байрлал, арын хаалганы чахраа, зайгүй байдал нь хэний яанаагүй "ЯАНАА" гэж уулга алдан дуу хэлүүлэхэд хүргэх мэт.
Safety
Энэ дээр бичсэн дээр үндэслээд бол хэн хүнгүй 3rd gen хамгийн илүү нь байж таараа гэж бодож байгаа бол Алиас миний хийсэн дүгнэлтээр бол арай өөр тооцоо гарав. Хэдий 3rd gen-д V6 мотор, 4wd тавьсан хэдий ч Traction гэдэг зүйлийг зөв тооцохоо мартсан бололтой. Тулсан өндөрлүү хаз өгөхөд хий эргэх хөнгөн кабин, газраа үл мэдрэх Traction, ухран хойшлох 3rd gen chassis надаас ихэд оноо алдав.
Харин 2nd gen RAV4 бол тийм зүйлгүй. Хэдий FWD ч гэсэн нэг дугуйг цоожлон мэдрэн гарах TRC, тулсан үед ч гэсэн орилон эргэхгүй биендээ таарсан моторын бяр нь надаас нэмэх оноо авахад хүргэв.
Салоон
RAV4 чинь бас л 69. Хүнд хэрэгтэй юм түй ч байхгүй. Дараад оролдоод үзчихээр хэрэгтэй зүйлгүй хийгдсэн машин гэж би дүгнэдэг. Ялангуяа 3-р үе. Хүн чинь хэдий авч байгаа бараагаа гаднаа байгаа шигээр нь дотор нь байлгахыг үздэг боловч 3-р үе бол дотроо уучлаарай, би 69 гэдэг уриа лоозонтой.
Харин 2-р үе бол хосууд гар гараа барин чөлөөтэй хоорондоо суун нэг нэгэндээ дөхөх, хэн хэн нь хөгжим болон бусад зүйлсдээ заавал сандлаасаа ховхролгүйгээр хүрэх боломж зэрэг нь энэ машины зайг томсгоод ч оноо авахаар зүйл болоогүйг илтгэнэ.
Зах зээлд борлуулалт хийгдсэн байдлаараа 2-р үе одоог хүртэл тэргүүлсээр байна. Kelleysbluebook дээр өнөөдрийг хүртэл 2nd gen-ы талаарх review, магтаал тасрахгүй байгаа АВЧ 3-р үе аль хэдийн буцаан таталт хийн алдаагаа засан сэргээх мэдэгдэл нэг гаргаад нилээдгүй чимээгүй болов. RAV4 chassis-аараа үргэлжилж үйлдвэрлэгдэх болов уу?
Надад байгаа хэдэн зураг оруулаадхая, дараа нь унаж яваа хүлэг морьдуудаа нэг сайхан угаалгаж байгаад патиар татуулнаа.
Зэрэгцэж байгаа байдал нь.
2-р үеээс...
Дутуу онгойдог, юм үл ачиж болох 2-р үеийн алдаатай хаалга.
Аз таарч хойд суудал нь бүрэн унадаг, хүсвэл аваад тавьж болох хойд суудал
3-р үеийн 2 дахь үеээсээ ялгарах ганц зүйл... Та бүхний харж байгаа рүлийн хажуу талын кноп.
Өнөөдөртөө ингээд нийтлэлээ Submit дарлаа. Харин дараа нь тэр цаана зогсож байгаа эрх саарал ишигээ магтаж бичнээ. Масса гишүүний зааж өгснөөр Мастер автоплаза-с сураглан Орос шар тулк резин, Анар найзын үнэнч хэрэглэж байсан Tokico аморжин 4-н шинээр нь хийн, Standard пурш, 16-тай обут, 50-тай дугуйтай тавин, бас арааны речакаа зассаны дараагаар хэрхэн зөөлхөн болоод намайгаа баярлуулдаг талаархи нэг сайхан нийтлэлийг нилээн удаан сууж байгаад бичихээр шийдэв. Гараждаа авсан ганц зураг минь энэ, миний хайр юм байгаам...
Дараа сараас Левингээ асаагаад нийтлэлийг нь бичнэ гээд надад бас хийх юмс зөндөө байгаа юм байнаа байна. Хичээгээд үзээд тэмцээд байнаа. Time Attack-д оруулж хэрхэн явахыг нь хэзээ нэг шалгах юм болдоо BB минь... 8-}
