Page 32 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jan 15, 2014 3:14 pm
by MuuG
Galaamn wrote:1nz дээр турбо тавина гээд хэн хаана яриад байлаа? хэхэ
приус бол байгаагаараа л байхад гоё
Гэхдээ баттерэй нэмж монтажлаад ч юм уу бүр өөрийнх нь үндсэн онцлогоор нь янзалбал болох магадлалтай ч тийм юм хийгээд суух *** олдохгүй байхөө
Турбо кит гэдэг юм бүтэн байна лээ. Гэхдээ ажиллагаа ихтэй мөртлөө бас их үнэтэй. бараг машины тал үнэ болчих гээд байхаар юм билээ.

хотод унахаар үндсэн байгаа батерейг нь бүтэн цэнэглэж чадахгүй байж, нэмж тавиад ёстой хэрэггүй байхөө. нэмж нураахын нэмэр биз.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jan 15, 2014 3:28 pm
by MuuG
мастаКИЛЛА wrote:жижиг чимэглэл. 2 толио дохиотой толь тавих, бариулууд никель болгох, үнэтэй хормой тавих 1сая гаран төгрөгтэй байвал сайхан хормой олдоно. angel eye 800-1,500 нтр байгаа байхдаа. spoiler өөрчлөх. Приус яагаад өөрчлөгдөж болохгүй гэж??
http://www.drive2.ru/cars/toyota/prius/ ... l/1073304/
Ядажуухад би гэрэл чийдэн, хормой хотыг ерөөсөө сонирхдоггүй балай байгаамаа.

гэхдээ гэрэл чийдэн гэхийн бол үүнээс ч хямдхан төлөвлөгөө, ойрхон хийсэн хүн байгаа.

бүх цайрыг нь хар карбон болгож будаад, эх гэрлийнхээ оронд прожектор хусаад тэгээд хийхэд 40 доллар-аар хос прожектор, 1500 төгрөгийн цацдаг будаг, жаахан цаг, мэр сэр цахилгааны утас, тугалага, гагнуурын алх байхад болох гээд л байгаан.

Хүмүүс тэгээд хийсэн юм байна цаана чинь. :ymapplause:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jan 15, 2014 3:44 pm
by Exotic
gerel chiiden gevel nemj saijruulahgvi l bol uurchluud ogt hereggvi. Ayulgvi baidlaa bodoh heregtei. Unetei gerel, projectoruud l tavihgui bol tusgal ni ulam muudaj haragdah orchin bagasna. Uildveriin gerliig saijruulahaas uuruur gerel chiideng oroldono gedeg teneg hereg.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Jan 17, 2014 12:21 pm
by bilgee
engin yum engineree saihanshdee tseverhen baival l goe sanagddag nadd bol.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 11:14 am
by MuuG
Би аялагч болохыг мөрөөддөг... гэдэг түүх бичнээ.

За өөрийн блогийн уур амьсгал, чиг хадлага, баримжаа багцааг уншиж явсаар энэ сэдвийн талаар бичихээр шийдвээ. Би ер нь гэр бүлээ зундаа дагуулаад Монгол орны 21 аймаг, бүх сумдаар явж үзэх юмсан, Аймаг сум болгоны бэлэгдэл болсон газруудад очиж зургаа авахуулах юмсан, Монголоо нэг үзчих юмсан гэсэн мөрөөдөл тээж амьдардагийн.

За хүмүүсийн хандлага, залуусын туршлага, бас нөхдийн яриа хөөрөөнөөс юуг олж мэдэв гэхээр "Япон жийп" гэдэг үг.

тэгвэл орж ирсэн машины хувьд доод үнэ хэд вэ? гээд ойр зуурхан судалж үзлээ.

12-15 сая төгрөгт Субару форестер, тэрнээс арай жаахан үнэтэйгээр Ниссан Экс-Трайл,
22-25 сая төгрөгт Тоёота Хайлаакс сөөрф, түүнээс дээшээ, өөдөө гэхээс доошоо гэж бараг байхгүй.

Харин явж байсан монголд гүйчихсэн машинуудын хувьд бол сонголт өргөн, бүдүүн, өндөр нам янз янзаараа. сапирсан ланд крузер 80 гэхэд 10-13 сая орчим ч юм уу. сэмбэгэр, цэмбэгэр нь 15-23 сая төгрөг хүртэл байх жишээтэй.

Гэтэл надад тийм их мөнгө байкүү. :-?

Ингээд бодож, бодож бодын шийр 4 гэдэг дээр бууж байгаа юм. Гэтэл гэнэт толгойд алтан таван хошуу шур хийн орж ирсэн нь энэ байлаа.

Image
Image

ЭНЭ БОЛ БИДНИЙ САЙН МЭДЭХ ЛЕКСУС 470-ИЙН ЯГ ӨМНӨХ НЬ БОЛОХ УАЗ 469 юм. 470 гэж мэддэггүй байхдаа 469 л гэдэг байсан биздээ.

үнийн хувьд аз байвал ёозгүй л цохино гэнэ шүү. ;;) Хөдөө гадаа явахад сайн явж зорьсон газраа эсэн мэнд, энх тунх хүрэх нь чухал болохоос, хурдтай хүчтэй, их иддэг мангас унаж үсэргэж харайлгах нь чухал биш. яг болмоор шиг санагдсан, Дүүгтэл орилж давхиад 100 хүрнэ, жигдхэн намбайлгаж байхад 80-тай л сэнгэнээд байна.

Тулсан юман дээр бол өндөр, хүчтэй. Ачаатай байх тусмаа зөөлхөн, жигд зүтгэнэ. Эдийн засгийн тооцоо нь нэг иймрхүү.

Өөрөө явдаг, хуучин сайхан Уаз 469 авахад 800,000-1,000,000 төгрөгт болж байгаан. сайхан прожектийн суурь олоод авчихна. өнхөрч хөрвөөж байгаагүй байхад л болчих юм.

Цоо шинэ хөдөлгүүр, короп, редукторын хацар араа, зүрх араа, урд тэнхлэгийн шаардлагатай зүйлсийг бүрэн солиход 3-5 сая төгрөг гэж төсөөлж байгаа. /мотор нь 1,8 сая байсан санагдаж байна. одоо хэд болсийн байгаан./

Аваад бүрэн шалдалж байгаад дээврийг нь арын хаалгыг нь яг л алдарт BENZ G-CLASS шиг битүү төмөрлөн доторлож болно.

нэг иймэрхүү.
Image

за тэгээд дулаалга, тав тухын асуудлыг дор бүрнээ шийдсэн, хийсэн, бүр эсэргээрээ галзуу ЕКСТРИМ болгосон жишээнүүд ч интернетээр дүүрэн байгаа юм.

дээрээ ачаатай, ардаа шаттай,
Image

урд ардаасаа хамгаалалттай, зохих хэмжээний өндөрлөгөө, явдал зөөлрүүлэх юмтай. агаараа дээрээс сордог, усанд шумбаад гараад ирэхэд салоон нь живчихээргүй битүүмжтэй, хөдөлгүүрт ус орохооргүй хамгааллтай болгосон байхад 3 тэнхлэг түгжээд, ямар юмыг туулах РАШИАН ЖИЙП-ийг төвөө түгждэггүй ЖАПАН ЖИЙП-ний тал үнээр босгоод уначих бус уу?

Бүр сайжруулна гэвэл Батхүлэг, Мастер кросс зэрэгт ордог нөхдүүдтэй холбогдож туршлага судлан Пажерогийн поршин тавих, хөдөлгүүрийн хөргөлтийн асуудлыг, урд, ардаа ланд крузер 80-ийн тэнхлэг тавих, хөдөлгүүртэй нь тавьж хүчийг нь нэмэгдүүлэх зэрэг өөр бас бус юмыг хийж болох юм. аль нь ч байсан өөрөөрөө бас л түүхэн машин, төмөр танк шүү дээ.

Ингэсэн байхад сайхан хоббироод ухаад авна, бас зуны аялалдаа зориулаад бэлдчихсэн сайн чанарын чулуу шиг машинтай болоод авна.

Би ч аялагч болох мөрөөдөлтэй хүн дээ... гэм нь уг машинд хүн сууж явна гэдгийг орос ах нар маань мартчихсан юм шиг байгаан. Хүмүүс хэсэг явсны дараа "Ёоооооооүүүүү... Пий чоорт, Базмиййй....." гэсээ орос хэл орсоор бууж ирдэг.

доороо пүрштэй том тэрэгний суудал, эсхүл суудлын машины зөөлөн суудал тавиад асуудлыг шийдэх гээд үзвэл яаадаг шуу юм болдоо. Бензин ханхалсан, тас хийсэн төмөр хаалга, хойд цонх онгойж хүүхэд унана гэхгүй...
шууд тас гагнаж child lock хийж болно. бас зэрлэг шд тэ? хаха

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 11:52 am
by Exotic
Hereggui dee Muuguu, chi udaan unah tusmaa yapon jiipnees iluu zardal gargah bolno. Bas 7 honog bolgon uhah heregtei (huduu yvsan l bol neg yum ni muudsan gesen ug :P ) Ternii orond Pajero gej saihan songolt baigaa. Humuus am muutai ni buur saihan vniig ni buulgaad ugdug yum. Stock 3 diff-tei. Uuriih ni motor gologdono gevel grace 100 motoriig ni avaad hroptoi ni hiichihed shuud taarna. Yun forester baitugai yun x-trail shuu. Zardal mungu ch baga orno. Uaz-469 bol zavtai mungutei hunii l unaa bolson shd odoo. Uuriihuur ni undurluchihud denhiigeed l irne. Hotiin SUV-uudiig bodvol davhar ramtai. Neg sudlaad uzeerei.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 12:38 pm
by MuuG
Exotic wrote:Hereggui dee Muuguu, chi udaan unah tusmaa yapon jiipnees iluu zardal gargah bolno. Bas 7 honog bolgon uhah heregtei (huduu yvsan l bol neg yum ni muudsan gesen ug :P ) Ternii orond Pajero gej saihan songolt baigaa. Humuus am muutai ni buur saihan vniig ni buulgaad ugdug yum. Stock 3 diff-tei. Uuriih ni motor gologdono gevel grace 100 motoriig ni avaad hroptoi ni hiichihed shuud taarna. Yun forester baitugai yun x-trail shuu. Zardal mungu ch baga orno. Uaz-469 bol zavtai mungutei hunii l unaa bolson shd odoo. Uuriihuur ni undurluchihud denhiigeed l irne. Hotiin SUV-uudiig bodvol davhar ramtai. Neg sudlaad uzeerei.
энд бас нэг түүх бичихээс.

Манай авга ах. Хөдөө байдгийн. намайг оюутан байхад эндээс 13 сая төгрөгөөр орж ирсэн 98,000 км явсан механик, 2800сс турбо дизель 1996 оны билүү, 1998 оны пажеро аваад явсан. очоод хэдэн жил сайхан унаж байтал нэг нөхрийн согтуугийн гайгаас болж унагаацийн. гэхдээ хөдөлгүүр, короп, явах эд анги зүгээр. Тэгээд эндээс жинхэнэ нөгөө ярьж байснаараа грейс мотортой ижил оны пажеро аваад явсан. нодлин өвөл авахад 5.9 сая төгрөгөөр өгч байсан.

тэгээд өнгөрсөн намар тэр хоёрыгоо нийлүүлж хавсайдаад нэг сайхан амьтан босгоод удаагүй байгаа. тэр туршлагаас харахад 5 сая төгрөг гэдэг үнэтэй дуулдаад байхын.

чиний хэлдэг үнэн л дээ. УАЗ Хөргөгч хоёр юугаараа адилхан бэ? "Өдөр болгон чи шинэ юм дотор нь хийж, бас өдөр болгон түүнийгээ ухдаг, хоёулаа төмөр" гэдэг шиг л юм болж байна даа.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 1:07 pm
by Exotic
1 sayd avah Uazik chin yu baih bol gedgiig bodson uu? Chi esvel hymdhan olood baij magadgvi. Minii medeheer arai dungvvr yvchihdag Uazik 5 sayaas dooshgvi unetei. Tegeed avsniihaa daraa hiih yumnuud chin bas l ovoo huurhun unetei, tegeed 7 honog bolgon uhah yum chin bas l mungu. Hun amitan dagaj huduu gadaa yvbal 80 kmph-aas iluu hurdlah ni yu l bol, guriigeed 100 gargachihad l 2 3 yvaad buh yumaa shineer booj solih shaardlaga garna. Ontsiin hiih yumgvi Pajero bol 5 6 sayd oldood l baidag. 3 haalgatai ni buur aytaihan. Mikro motor hrop bol neg sayd l suuriluulah hulsteiguu oldchihno. Harin 6-7 sayd (esvel hagasaar ni) chinii tusuulsun shig Uazik bosgono gedeg neg l sanaand bagtahgvi yum.

soninoos udalgvi, Orosuudad Uazik meted ni zoriulj ARB Oldman EMU-g uildverlej ehleh gej baigaa, tegvel ch bas yvdal ene ter ni saihan boloh baihdaa.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 1:24 pm
by freekiller
Би бас наад Pajero босгох талаар саяхан сонирхсон.Гайгүй цэвэрхэн pajero-нууд 5-6 сая-тай байна лээ.Босгоод унахад 2,3 сая болох байх.Бүүр сампирсан нь 2,3сая-тай ч байсан.Төмөр сайтай юм байна лээ.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 5:42 pm
by MuuG
Ингэхэд Монголд HOT ROD хөгжих болов уу?

Image

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 6:16 pm
by Exotic
hetsuu deeeeeeeeeeee

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 6:36 pm
by odb
одоо зам сайхан болж байгаа юм чинь хөгжих байхоо, rat rod ч бас


Image

Image

Image

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jan 20, 2014 7:00 pm
by Exotic
zam saihan bolj baigaa gej boddog baisnaa bolison shd, undur zuulun tuhtai suudlaas namhan havchig sport hatuu suudal ruu shiljsenees hoish oligtoi zam Mongold baihgvi gej bodoh bolson :))

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 23, 2014 1:18 am
by Temuujin
hot rod hugjnuu. bi chin yer ni classic retro taldaa hun sh dee. ymar ch bsan 2 3 ymtai bolnoo.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 23, 2014 11:27 am
by MuuG
нэг Газ 69-өөрөө hot rod, rat rod хийх үзээч... чамд бол боломж, нөхцөл байгаан биш үү. нүүр, кирла, ***, тэгээд зузов.

тэгээд нэг мангар том V8, задгай яндан.