Page 31 of 35

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Sep 29, 2014 1:07 pm
by gosha
Neg neg neg

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Oct 20, 2014 12:26 pm
by odb
сэр сэр сэр

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Oct 20, 2014 12:27 pm
by Naraa
Үхэр өргөдөг ханхар эр үг даадгүй бол нялцгай.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Nov 17, 2014 1:02 pm
by euurtsaikh
?

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu Dec 25, 2014 8:37 pm
by munkh
yaagaad huuhed gomdoochihvoo. :(( ..martagdaj bui zuil unertdeg huudas bsn yumsan...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Dec 29, 2014 2:37 pm
by Alias
2014 он

МАФ хэмээх энэхүү ертөнцөд буцан ирсэн он. Өдөр тутмын эрээнтэй бараантай бүхнээ, авто болон хувь амьдралыг хаман хүүрнэсэн дэвтэр минь. Хэдий өөрөө өөртөө зориулан олон жилийн турш бичвэр хийдэг байсан авч анх удаагаа өөрийгөө нээн бичсэн хуудас нь энэ, уншигч нар нь та нар.

Хүмүүсийн чиг хандлага, бодол үнэмшил дээрээс болон алга болсон нь Алиас юм. Энэ бүх хугацаанд нэг нэгнээ үзэн ядаад ч яахав, аль эсвэл бүхнээ итгүүлэх гээд далан булчирхайгаа ахин дахин тоочоод ч яахав гэсэн бодолтойгоор та бүхэндээ баярын мэнд хүргэхээр бичиж сууна.

2015 онд МАФ-нхан юу хийх ёстой вэ? Хүн уншаад итгэхгүй мэтээр амьдар. Тэр бол үлгэр биш, үнэхээр байдаг зүйл. Утаатай, угаартай, бөглөөтэй, стресстэй гэж байгаа газраа бүү гол. Бид нараас илүү ажил амжуулан, амжилтын дээдийг атгаж буй хүмүүс тэр бөглөөн дунд байсаар л байна. Харин тэдэнд байгаа нэг зүйл нь "төлөвлөгөө".

Залхуурал хэмээх айдаст халдваргүй өвчинг даван туулах хамгийн зөв зам нь дотоод төсөөлөл. Тэр төсөөллөө хэнд ч хэзээ ч битгий хэл. Зарим нэг нь урам хуглаад яваад өгч ч магад, аль эсвэл хулгайлаад санаа аван дэвэн дэвшээд явж ч юуны магад. Амархан байдлаар мөнгө олж ирнэ гэж байхгүй. Заавал альваа нэгэн зүйлс дэнчин хэлбэрээр тавигдаж байж л сая учрыг олно. Энэ дэнчин нь эрүүл мэнд, эд хогшил ч байж болно. Миний хувьд эрүүл мэнд байсан нь одоо буцаад харахад жаахан сэтгэлээр унах боловч биелүүлсэн ажилтайгаа харьцуулахад тэр хэмжээний гоо сайхан бол чибухо!

Хүслийн дээдийг нь олох. 2 өрөө байр, 1 приус королла бол амьдралын зорилго биш. Цааш цаашдын үйл хэрэг, ажил төрөл, үр хүүхдийн замыг нь хамтад нь төсөөлөн алсыг харах. Хов живнээс хол байж, шалдар булдар яриаг тойруулан өнгөрүүлээрэй. Хүн чамайг муулж л байг, сайлж л байг. Мууллаа гээд гутралгүй, сайллаа гээд хөөрөлгүй яг нейтрал хэмнэлийг л олох гэж хичээгээрэй.

Шуналаа дарахыг бодоорой. Эд болон эмсийн шунал хамгийн муу адгийн гэдгийг биеэрээ мэдрэв. Хүсвэл эд юмс нисээд л ороод ирнэ, гарахаа хүрвэл шатаад л алга болно. Сайхан хүүхэн байлаа гээд мессэжлээд залгаад заавал хамт байж үзэх гээд шуналтахын оронд эхнэртээ хэдэн минут илүү зарцуулан ярилцаж сууснаар сэтгэлийн амарыг олох нь үнэн мэт.

Өөрийгөө л бодож яваарай. Өрөөлд туслах нь зөв хэдий ч бусдын үйлийг сайнаар бүтээхийн тулд чи гэдэг бие махбод хүн эрүүл саруул, ухаан тунгалаг байх хэрэгтэйг санаарай.

Эцэг эхээ заавал ачиллахыг хичээгээрэй. Нэг үнэтэй парт машиндаа тавих нь жаргал ч гэсэн нэг насаараа харамсахгүй явахын тулд яг одоо шинэ жилийн бялууг нь 2 ширхэг сүүтэй хүргэж өгөөрэй...

Шинэ оны мэндийг та бүхэндээ чин сэтгэлээсээ хүргэж байна.

Алиас

PS : FB-р надтай найз хэд нь үзсэн байх. Эндээс би Монголруу цас явуулсан шүү. Өчигдөр орой МАФ-г дурсан явахдаа авсан зурагнаасаа нэгийг оруулав. Нөгөөх нь миний FB дээрээс олдох байх :)

Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Dec 30, 2014 11:02 am
by odb
welcome back boy

мань хэд чинь эрч хүч, арга ухаан, ухаарал үнэртсэн бичлэгүүдийг чинь хүлээгээд сууж л байна шүү

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Dec 31, 2014 2:09 am
by RANK
За.иржээ

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Mon Jan 05, 2015 11:57 pm
by Alias
Би нэг ном бичиж дуусгав. Гэхдээ энэ нь автомашин, аль эсвэл амьдрал аялалтай холбоогүй. Post Keynesian эдийн засгийн томъёолол, түүний нийгэмд нөлөөлөх үр дагавар, хэрхэн энэ хүмүүс ОНОЛ хэмээх зүйлийг ПРАКТИК дээр нийлүүлж нийцүүлж чаддаггүй талаарх case study зэрэг багтсан 201 хуудас бүтээл болно. Монгол хэлрүү орчуулах ажил эхэлсэн, бас заавал энэ номоо танилцуулж барих ёсон байдаг юм гэнэ.

Сонирхож буй нэгэн нь PM-дээрэй. Private event дээр нэрийг нь зоочихоё ;) Аль эсвэл тэр уулзалтын дараа хэдэн хүн суун чиг чаг хийн машин унаа ярих, мөрөөдлийн прожект хүртэл хийсвэрлэхэд яагаад болохгүй гэж...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Jan 06, 2015 12:01 am
by odb
даанч таг чиг болсымаа, их ажилтай тэрэндээ живээд алга болсон байжээ. Амжилттай дуусгасанд баяр хүргэе

миний бодлоор арга хэмжээний дараа уулзвал дээр болов уу даа, ийм номны нээлтэд мань бол тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л болох байх :D

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Jan 06, 2015 12:11 am
by Temuujin
Alias wrote:Би нэг ном бичиж дуусгав. Гэхдээ энэ нь автомашин, аль эсвэл амьдрал аялалтай холбоогүй. Post Keynesian эдийн засгийн томъёолол, түүний нийгэмд нөлөөлөх үр дагавар, хэрхэн энэ хүмүүс ОНОЛ хэмээх зүйлийг ПРАКТИК дээр нийлүүлж нийцүүлж чаддаггүй талаарх case study зэрэг багтсан 201 хуудас бүтээл болно. Монгол хэлрүү орчуулах ажил эхэлсэн, бас заавал энэ номоо танилцуулж барих ёсон байдаг юм гэнэ.

Сонирхож буй нэгэн нь PM-дээрэй. Private event дээр нэрийг нь зоочихоё ;) Аль эсвэл тэр уулзалтын дараа хэдэн хүн суун чиг чаг хийн машин унаа ярих, мөрөөдлийн прожект хүртэл хийсвэрлэхэд яагаад болохгүй гэж...
Za nomoo orchuulj duusgaad hudaldaand gargahdaa heleerei. Ehnii heden hudaldan avagchiin neg bolohiig husch bn.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Tue Jan 06, 2015 12:54 am
by Alias
Худалдаанд гаргахгүй ээ Тэмүү хэхэ.
Монголын хамгийн анхны абстракт тоон аналитик судалгаа гэдэг утгаараа Оюуны өмчийн газраар л нэг орох байх. Гадны Online Academic Source (Jstor.org, Repec.org)-уудад хүргэгдээд удахгүй тавигдаж байгаа зүйлээ зарна гэвэл болохгүй байхаа. Энэ хэвлэмэл нь хамтарч ажиллаж туслаж дэмжиж (Монголчууд тийм юманд их дуртайг хэлэх үү) байсанд талархлаа гэдэг үүднээс хэвлэж байгаа юм. Түүнээс бичээд орчуулсны дараа PDF-ээрээ энд ч Share хийсэн буруудаад байх юм байхгүй зүйлээ :)

Anyways, дэмжсэнд Thanks шүү!

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jan 07, 2015 4:54 am
by Alias
Миний мөрөөдлийн Ice Drift Show

Энэ шоу чинь зохиогдож эхлээд зөндөө олон жилийг өнгөрөөж. Хамгийн анхны №1, №2 дээр нь л байснаас биш бусад дээр нь ч байгаагүй, бас тэр эхний 2 дээрээ өөрөө ч дрифтлэж үзээгүй гэж бодохоор гол харламаар... За за илүү юм бичихээсээ илүүтэйгүүр гол юмаа бичээд гараадхая.

Дрифт энэ тэр гээд л ассфалт дээр гулсаад байхаасаа илүү яг Ice Drift гэдэг нэрээ хадгалж үлдэн илүү Wild нөхцөл байдлыг илүүд үзэн задгай талбайн зад гишгэлт болгон хувиргаваас ид шид нь гарах мэт. Тойрог зэрэг нь өндөр дрифт шаардсан эргэлтрүү ороод л тэрэн дээрээ 5 оноо аваад л 100 онооноос тэдийг нь авлаа гээд нээх гоё дүгнэлт гаргаад л... Тэр тэдэн оноо авлаа гэж орилдог нь бүлгийн тэргүүн Ноён X-man. Тэгээд залуучууд нь машинаа цас шороо холилдсон шаварт будуулаад л түүнээсээ кайфыг мэдрэн, нөгөө гоё уламжлал болсон шорлогоо идээд л... Хамгийн анх мөсөн дээр шорлог хийгээд хажууд нь Кола ууж байсан үеэ нэг дурсан эргэн санан, тэр цагаас хойш хичнээн өөрчлөлт гарсан талаараа ярилцан дурсгалын гэрэл зургийг үй зайгүй олноор нь даруулан албум болгон гаргаад л...

Миний мөрөөдөл л юм даа, хэзээд энэ шоунд нэг удаа ороод үзнэ гэж боддог байсан, энэ удаа л ганц биелэлээ олох нь... Гэвч би юу унаж орох вэ? Хөлдүү хар АЕ111-ийгээ юу? Аль эсвэл хамжаад дэмжээд оруулах машинтай хүн байна уу? Алтан цомыг нь арван сая төгрөгтэй авчирахгүй ч гэсэн ачлалт хүлгийг чинь Авто-н ертөнцөд нүүрийг нь улайлгахгүй шүү!

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Wed Jan 07, 2015 8:47 pm
by rog
Би чамд өөрийнхөө тэргийг унуулах боломж олгоё.
Мотор хропных нь учрыг өөрөө олоорой.
Image

Image

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Posted: Thu Jan 08, 2015 10:29 am
by IrmuuN
Чи Монголд байгаа юм уу?