Page 31 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 07, 2012 10:08 am
by begunbe
Image
Нюрбургрингийн 10-11км дэхь Бергвээрк эргэлт... Шулуун замын төгсгөл дээр огцом 90хэм шахуу зүүн захаас хурдтай баруун эргэлт, уналт хазайлттай муухай газар.
L20 хэсэгт хэтэрхий эрт зүүн залж болохгүй, аль болох хурд хасах хэрэгтэй. R21 эргэлт руу орохоос өмнө зүүн захаас бага зэрэг хол байрлаж дахин хурд хасах шаардлагатай. эргэлт дотор орсон хойноо нэлээд хожуу зална. Эргэлтээс гарахдаа дахин хурд хассанаар эрглэтээс хурдан хугацаанд гардаг гэнэ... Энэ ч олон машин эвдэж, олон хүний амийг авсан газар гэнэ лээ...
http://www.nordschleife-erfahren.de/str ... /bergwerk/" onclick="window.open(this.href);return false;
үргэлжлэл бий

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 07, 2012 11:34 pm
by bd
begunbe wrote: 5 ялгааг ол
Чадахгүйн байна аа.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 08, 2012 9:36 am
by begunbe
Уралдаж, эргэлдэж сурахаас өмнө эзэмших ёстой чадвар бол жигд жолоодлого (smooth driving eng.). Ингэж чадсанаар автомашины жингийн шилжилт (weight transfer eng.)-ийг багасгаж, зам болон автомашины холбоос (grip eng.)-ыг алдуулахгүй. Мэдээж өндөр хурдтай үед автомашинаа хяналтаас гаргахүй байж чадна. Бензин хэмнэх болон хамт яваа хүний чинь дотор муухайрахгүй байх нь ойлгомжтой.
Унаж яваа машинаа сайтар мэдэхгүйгээс (бүрэн хүчин чадлын талд нь ч хүрэхгүй жолоодох тохиолдолд яаж ч тоормослож, гааз гишгэж, араа солиж, жолоогоо дуртай зүгтээ мушгиж болно л доо. Харин өндөр хурдтай эсвэл хүчин чадлыг бүрэн гаргаж байгаа үед ингэвээс аваар ослоос эхлээд цаг хугацаа алдах, эвдэж хэмхлэх гээд юм юм тохиолдоно... Ер нь ямар ч тохиолдолд тайван жолоодох л хэрэгтэйг мэдэж аваарай!
Үүнийг Цагаан Толгой гэвэл эгшиг долоон үсэг нь
1. Жолоодлого (Steering)
2. Тоормослох (Braking)
3. Хурд авах (Acceleration)
4. Араа солих (Gear changes)
5. Жингийн шилжилт (Weight transfers)
6. Моторын эргэлтийг тохируулах (Rev matching)
7. Эргэлтын үед физик хүчүүдийг тооцох (Combined forces during cornering)

1. Жолоодлого
Ямар ч тохиолдолд жолооны хүрдний 9 ба 3 цагийн байрлал дээрээс л барь! Олонхи жолооны хүрд энэ хэсэгтээ барихад эвтэйхэн товгортой, ховилтой хийсэн байдаг. Спортын 3 салаатай эсвэл аялалын 4 салаатай хүрдэнд илүү тодорхой харагдана. Давчуу эргэлтүүдийг энэ байрлалаас гараа салгахгүйгээр нээх гоё налж орж ирээд л (bend lines eng.) тойроод сурчих хэрэгтэй (Үүнд мэдээж зам унших, хэзээ жолоогооо эргүүлэх, замаа тооцох гээд олон дадал зуршил хэрэгтэй). Маневр хэрэгтэй үед, гарцаагүй бүтэн эргэлтүүд хийх үед эргэж эхлэхээсээ өмнө барьчихсан л байвал болох нь тэр...
Күүл мүүл болох гээд янз бүр болоод байх хэрэггүй шүү!
Image
Жолоодлогын хамгийн төвөгтэй хэсэг бол эргэлт (cornering eng.)-ийн маневр.
Уралдаж байна гэж бодвол (үнэндээ жигд жолоодоход) хамгийн их цаг алдах эрсдэлтэй хэсэгт of course замын эргэлтүүд орно. Доорхи энгийн графикт автомашины (урд) дугуйнууд замтай хэрхэн барьцалдах (grip eng.)-ыг харуулжээ.
Эргэлтэд ороход (эсвэл булан тойроход ч юм уу...) автомашины жин гадна тал руугаа шилжих (weight transfer eng.) учраас графикын хамгийн өндөр цэгт grip (eng.) сулрана (алдагдана). Улмаар эргэх явцад харьцангуй тогтвортой байх ч эргэлтэд шаардлагатай байрлалдаа орсон (steering lock eng.) үед бүүр буурна. Эргэж дуусахад дахиад жингийн шилжилт эсрэг тал руу явна (жижигхээн өсөлтийг харж байна уу?).


Эндээс хэд хэдэн чухал сургамж авч болно.
1. Машинаа эргэлт рүү битгий "чулууд!" Жин аажим шилжих хэрэгтэй. Энэ графикийг хөрөөний шүд шиг битгий болго гэсэн үг! Дандаа жигд!
2. Эргэлтийн үед барьцалдаа муудна. Тиймээс тоормослох эсвэл гааз огцом өгвөл удирдлага алдах эрсдэлтэй.
3. Жолооны хүрдийг огцом эргүүлэхээс сэргийл.
Ингээд эргэлтээ холоос хараад, жигд хурдтай нээх гоё налж орж ирээд, гараад явчих л хэрэгтэй.


Тоормослох
Уралдааны, спортын, энгийн бүхий л автомашинаар хурд авахад их бага янз бүрийн хугацаа хэрэгтэй ч тоормослоход түүнээсээ бага хугацаа шаардлагатай. Тиймдээ ч хоромхон зуур чамайг замаас гаргах, тэнцвэргүй, тогтворгүй бас хяналтгүй болгох аугаа их хүч түүнд буй.
Тоормосоо дэвсээд байлгүй аажмаар гишгэж сур! Юм л бол ABS ажиллуулах гээд байлгүй толгойгоороо тоормослож сурахтүн! Мэдээж энэ нь тоормосоо чангаас чанга гишгэж болохгүй гэсэн үг биш. Харин аажим чангарч байх ёстой гэсэн үг. Ингэснээр автомашины чинь жин аажим шилжих бөгөөд цаашид учирч болох тоогүй олон толгойны өвчнөөс сэргийлэх боломжтой.
Доор үзүүлж буй графикт аажим тоормослоход шаардлагатай барицалдах хүч (grip eng.)ийг харуулж байна. Хамгийн эхний пик бол жин урагш шилжиж байгаа нь тэр. Энэ үед л wheel-lock болж хяналтаас гарна. Дахиад хэлэхэд энэ пик хүртэл тоормосоороо гоё зураад сурчих хэрэгтэй дээ...
Уралдаж явахад түрүүлж гааз өгөх сүүлд тоормослох гэж алтан дүрэм бий. Эргэлт дээр тэр тусмаа. Туршиж үзмээр байвал холхон очиж "үхээрэй!".

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 08, 2012 9:39 am
by begunbe
BeGunBe wrote:"Гүнбэ Жага Наба 3 жимсэнд хамт явжээ"
буюу
"баруун этгээдэд зорчсон тэмдэглэл"
тун удахгүй
дэлгэцнээ
анх удаа
цорын ганц

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 08, 2012 11:13 am
by tushigee
begunbe wrote: Нюрбургрингийн 10-11км дэхь Бергвээрк эргэлт... Шулуун замын төгсгөл дээр огцом 90хэм шахуу зүүн захаас хурдтай баруун эргэлт, уналт хазайлттай муухай газар.
L20 хэсэгт хэтэрхий эрт зүүн залж болохгүй, аль болох хурд хасах хэрэгтэй. R21 эргэлт руу орохоос өмнө зүүн захаас бага зэрэг хол байрлаж дахин хурд хасах шаардлагатай. эргэлт дотор орсон хойноо нэлээд хожуу зална. Эргэлтээс гарахдаа дахин хурд хассанаар эрглэтээс хурдан хугацаанд гардаг гэнэ... Энэ ч олон машин эвдэж, олон хүний амийг авсан газар гэнэ лээ...
http://www.nordschleife-erfahren.de/str ... /bergwerk/" onclick="window.open(this.href);return false;
үргэлжлэл бий
L20-н clipping point авчихаад L21-руу тормос оройтвол understeer эсвэл ABS-гүй нь locklood их аваар гаргадаг байхалдаа.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 08, 2012 11:16 am
by rog
Хэдэн самбар тавимаар юм байна :p

ХУРДАА ХАС!!!!!!
AНХААР 90градусын ЭРГЭЛТ!!!!
ЭРГЭЛТ ГЭЭД БАЙХАД ТЭНЭГЭЭ!!!!!!
ЗАЗА ЧИ ОРОЙТЧИХЛОО ...
HAVE FUN

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 08, 2012 11:53 am
by b20a
GT5 deer ene ergelt hamgiin hogiin ni lol.
bas l evgui ergelt dee. driftlehgui l bol :D

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Aug 09, 2012 9:47 am
by begunbe
http://www.youtube.com/watch?v=jGyeulXO ... detailpage" onclick="window.open(this.href);return false;
цэцэг мэддэггүй эрвээхэйнүүд ээ! ийм юм олж унаач! B-)

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Aug 09, 2012 10:36 am
by b20a
surag sonsohnee mongold benzin goldog, shalbaag tuulnuu ugui yu computer ni shatdag gej baisan kkk. ternees bish audi-d bol amia uguhuus butsahgui ee

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Aug 09, 2012 3:07 pm
by begunbe
Өнө удаан хайж судлаж, хачин гачин машинууд сольж хольж явсаар 2001 Toyota Prius HNW11 авсан билээ, 2011 оны 2 дугаар сард. Худалдаж авах үед 55640км (урд талд нь 1 тоо байсан байх л даа), дөнгөж орж ирсэн, чемоданых шиг бижигхээн 14тэй дугуйтай тэрэг байлаа... Их олон машин үзсөөн, Ертөнцийн эзэн мэднэ (гэхдээ бид 2 ДаХүрээ зах дээр тааралдаагүй). Дарсны улаан өнгөтэй, саарал алкантара дотортой, жолооны хүрдийг савхиар бүрсэн Premium 21 комплектаци. Цэвэрхэн цэмцгэр бас цэгцтэй тул таалалд нийцэж, хайр хишигийг минь хүртэж, ивээл нөөлөгт минь орсоор 10 сар болж ээ. Энэ хооронд ажигласан, мэдэж авсан, таалагдсан, таалагдаагүйг хайр гамгүй, найр наадамгүй өгүүлье!

Image
Тухайн үед уралдаант шалгалтаар манайд шинээр ажилд орсон дугуй. Японы Volk Racing CE28N 15 inch 5 1/2JJ (inset of 35? 45?) юм. Nismo TRD, Ralliart, Mugen гээд бүгд эднийд дугуйнуудаа хийлгэдэг гэж байна... Худалдсан хүн нь ардн аман зохиолд хэлдэгээр "хол ойр дөрвөн нүхтэй" aka PCD 100, 114.3 гэж зарсан ч, "зөвхөн ойр дөрвөн нүхтэй" санагдана! Хэрхэн худалдаж авсан нь тусдаа нэг "болсон явдaл"-ын дайтай юм болно...
Image
Image

Хөнгөн нимгэн гэж жигтэйхэн боловч бөх бат гэж янзтай эд байсан шүү! Дахиад олдвол эргэлзэлгүй авна... Даанч УБ хотын замыг даагаагүй юм. Яасан гэхээр ийм юм болсон нм.
Image
Урд 2 дугуй ирмэгээрээ цуурааский... Нөгөө Тасганы овооны баруун тийшээ яваад, зүүн тийшээ эргээд дээшээ өгсөөд, эргээд ордог гагнуурчин өвөө дээр очоод ззззззззззззззззззззз гээд гагнуулаад хаясан.
Image
Эрэг ирмэгийг нь томоос том алхаар нүдэж тэгшлээд, тэр халуун гануураар гагнаж байхад улам л гялалзаад л, тэгэхэд энгийн обуд яадаг билээ, тээ?
Австрийн Вена хотын Toyota дилер дээр оригинал Denso sk16r11 очлуур 37.62€ (мэдээж ширхэг нь) тул нэг тюнинг шоопоос спорт антенн, ёоолкны тоглоом шиг солигддог гэрэл (гэснээс нэг нь байгаа шүү, зарна)

Image

Мөн тэндээс Bosch Super Plus plus Yttrium +45 FR8 DPP 33+ худалдаж авч хийгээд бензин зарцуулалт дээдийн дээд болсон (24.8km/l буюу 4,03литр/100км). Гэвч шулуун зам дээр 28.9km/l буюу 3,46литр/100км ч хүрсэн гэсэн
Image
уйтгартай санагдсан тул улбар шар өнгийн утсаар жолооны хүрд, арааны савхин бүрээсийн оёдлыг сольж гангарав... Яагаад улбар шар гэу үү Саарал дээр улаан зохих уу түүнээс гадна авто аж үйлдвэрлэлд улбар шар өнгийг гибрид системийн эывэл алтернатив эх үүсвэрийн өнгө гэж тооцдог учраас тэр
Image

ингээд л унаж эхэлсэн юм даа үргэлжлэл бий

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Aug 09, 2012 3:44 pm
by rog
Обуд гагнахад хэд гэж байна??
Би бас 1 ийм асуудалтай л байна даа....
2 дугуй ГОСООРОО .....

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Aug 10, 2012 11:24 am
by begunbe
санахгүй байна, 20-30мянган төгрөг болсон бил үү...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Aug 10, 2012 11:29 am
by poi
Уралдаж явахад түрүүлж гааз өгөх сүүлд тоормослох гэж алтан дүрэм бий. Эргэлт дээр тэр тусмаа. Туршиж үзмээр байвал холхон очиж "үхээрэй!".


Ymar aimaar heleevee hehhee

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Aug 13, 2012 5:20 pm
by Egu
golf mk4 TDI review bna uu Gunbe ahaa?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Aug 14, 2012 1:29 pm
by begunbe
Image
Lexus RX FSport revealed