Зиа би гэдэг хүн чинь хэсэг нөхдийн хамт УБ-Баянхонгор-Өмнөговь-Дундговь-УБ гэсэн чигэлэлийн дагуу 2500км яваад ирлээ.

ингэж хөдлөөд
630км засмалаар дундаж хурд 110км/ц хурдтай явахад 15.6л шатахуун цохиж байна

зиа тэгээд явсаар байгаад Баянхонгорын хамгийн том зочид буудалд нь хоног төөрүүлэнгээ шөнийн амьдралыг нь сонирхосон түй ч юмгүй газар байна лээ хэхэ.
тэгээд цааш замдаа гарч уул уурхай хөгжиж байгаа сум болох Шинэ Жинстрүү очлоо тэнд үнэндээ өнөө л муу хэлээд байдаг Таван Толгой, Оюу Толгойг гүйцэх хариуцуулах ямар ч хөгжил байхгүй шороогоороо эрэгсэн сум байна лээ.
за тэр ч яахав тэгээд Өмнөговь аймгийн Даланзадгад хотруу хүлгийн жолоог залж замаараа Хонгорын элс гэх гайхамшиг үзэж өөрийн эрхгүй дуу алдаж хэсэг зуур байгалийн гайхамшигтай тогтоцыг харж хэсэг саатав. (яг үнэндээ энд ингээд үгээр илэрхийлээд бичнэ гэдэг асуудалтай юм байна)

Хонгорын элсээсээ цааш аймгийн төв орох замч харин ч нэг машины эд хавыг шалгасан хатуу хөрстэй чанга зам байналээ шүү. бас болоогүй тийм замтай газар уралдахтайгаа гэж байгаа юм.

ойролцоогоор 500км шороон замыг 10 орчим цаг нүдсээр байгаад хүрэх газраа хүрсээн. нухчаа ихтэй шороон замд дундаж хурд 65км/ц байхад 20 орчим литр бензин зооглож байналээ.
зиа хүрэх гэсэн газраа хүрээд халуун ус гээчийг бишрэн шаазан суултуурт биеэ засаад цэв хүйтэн шар айраг шимээд суух мөн ч аатай байсандаа.
500км шороон замын ачаар маргааш нь

гэх маягтай ажил болж цааш замдаа Цогтцэцийрүү гарлаа.
Цогтцэций сум 2 жилийн өмнөхөөсөө үнэхээр хөгжисөн байна лээ. (бараг зураг аваагүй байна)
ТТ, Ухаа Худаг гэх 2 том уурхайг сонирхож аялаад цааш Ханбогд сумруу хөдлөж явсаар үдийн бүрийд хүрэх газраа хүрэхэд ёстойл хөгжил гэж энэдээ гэж дуу алдуулж байналээ шүү.

муу ч сайн ч 2 жил гаруй говьд ажиллаж амьдарч байсаныг хэлэх үү сайхан санагдаад явчихлаа. за тэгээд бид нарыг очих үеэр нилээн шилүүн бороотой угтаж авсан шүү.
Ханбогд сумыг ОТ байнгын тогтой болгож суурин дотор нь 5км хар замын тависанаар хот төрөхрүү маш хурдацтай хөгжиж, өндөр өндөр орон сууцнууд сүндэрлэн соёл ертөнцтэй болсон байна.
Яагаад ингэж хэлэв гэхээр 2012 оны намар намайг тэндээс буцахад шороогоорооо эргэсэн, гэрэл цахилгаангүй, архидалт ажилгүйдэлд умбасан,зочид буудал битгий хэл, хоол идчих гуанз хэцүүхэн газар байж билээ.
одоо тэгсэн сумын төвдөө

гэх мэт ...
Ханбогд сумын төвөөсөө цааш Сайншанд хот орох байв. яг явах ёстой замаараа явуул 450км шороон зам байсаныг товчлон Өлгий хийдийн тууриар дайран явахаар шийдэж замдаа гарлаа. нийт 350км шороон зам.
Өлгий хийдийн зам дагуух хөндий бороотой шавартай

гэж явсаар хүрэх газраа хүрлээ

тус хийд маань цагтай 1000 гаруй ламтай томоохон суурин байсан гэх юм билээ нутгийн иргэд.
аа тэгээд манайхан нээрээ юмханаар юм хийнээ л гэнэ шүү

аялал үргэлжилсээр Сайншанд хотод ирэхэд цастай хүйтэн угтаж авах нь тэр. за тэгээд аян замдаа сайн явсан хүмүүс бас замд жаал ядарсан байсаныг ч хэлэх үү бүгд л хүйтэний нэмэгдэлийг дуу нэгтэйгээр гусч өгөөд амарч байгаа юм даа хэхэхэ.

энэ хавьцаа л туусаар л.
Сайншандаас Их хотруу хөдөлхөд нээх онцын зүйлстэй таарсангүй засмал замаар жирээсээр байгаа д л ирэх шивдээ.