Re: Танд л гэж хэлхэд ... (Зөвлөгөө)
Posted: Sat Jan 05, 2013 3:39 pm
Болгоомжтой бас удаан
Өвөл машин барих хамгийн зөв арга бол ердөө л зөөлөн явах, мөн машинаа мэдэрч тэнцвэрийг алдагдуулахгүй жолоодох явдал юм. Замын эргэлт дээр машины урд дугуй гулгаж эрчээрээ урагшаа явдаг. Ийм тохиолдолд жолооч машин удирдлагагүй болчихлоо хэмээн сандарч жолоог нэг тийш нь дардаг. Энэ бол хамгийн буруу үйлдэл юм байна. Та жолооны хүрдээ эргүүлэхгүй барьж эсвэл бага зэрэг суллах хэрэгтэй.
Ингэснээр дугуй мөр явах чиглэлдээ зөв орж замтай барьцалдах чадвартай болдог аж. Ялангуяа уулзвар дээр хүчтэй, хурдан эргэх, гарцаар гарч буй хүнийг гэнэт харж тоормоз огцом дарснаар дээрх явдал тохиолддог. Тиймээс өвөлд баримтлах хамгийн гол дүрэм бол анхаарал болгоомжтой, удаан явах!
Харин хойд дугуй шар васан үед хаазны гишгүүрээс хөлөө ав. Шарваж эхэлсэн бол тэр тал уруу нь хүрдээ эргүүл. Ингэснээр хяналт таны гарт шилжих боломжтой болно. Машин тань хойд дугуйн хөтлөгчтэй бол жолооч Та зам дээр эргэхдээ хаазыг их өгөхгүйгээр эргээрэй.
Хурдыг хасахдаа тоормозны хүчийг зөөлнөөр нэм
Мөстсөн зам дээр тоормозлохдоо бол маш холоос алгуур дарах хэрэгтэй. Таны автомашин ABS системээр тоноглогдсон бол хамгийн шилдэг арга нь маш хурдан хугацаанд тоормоз дээр тохиромжтой хэмжээнд хүртэл нь дарах юм. ABS систем ажиллаж байгаа нь тоормозын гишгүүр дээр дэргэж мэдрэгдэх бөгөөд тоормозтой чигээрээ хүрдээ залах боломж олгодог.
Харин автомашин тань ABS системгүй бол тоормозыг авч салгах, дахин авах, дахин салгах гэх мэт үйлдлийг давтан хийгээрэй. Гэхдээ энэ үед жолооны хүрдийг эргүүлж болохгүй. Бүр хүнд байдалд орвол тоормозоос хөлөө авч урд дугуйг чөлөөлөн, аюул багатай бартаа саад уруу хааз гишгэхгүйгээр сулхан мөргөж зогсох нь илүү дээр.
Жолооч нарын санаанд ордоггүй нэг асуудал бол автомат болон механик кроптой машиныг сольж унахдаа жолоодлогын арга барил өөр байх шаардлагатайг анзаардаггүй. Автомат кроптой машин арааг гараараа байн байн солих шаардлагагүй учир халтиргаатай замд уруудахад амар байдаг.
Харин ингэж явж сурсан жолооч нар механик кроптой машины арааг салгачихаад аясаар нь өнхрүүлж байгаад хий тоормозлож өмнөх машинаа мөргөх тохиолдол их. Энэ тохиолдолд механик машины арааг салгаж хэрхэвч болохгүй бөгөөд хүндрүүлэхэд л хангалттай.
Хий эргээд хөдлөхгүй бол...
Автомашин тань автомат хурдны хайрцагтай бол 2nd гэсэн сонголтыг хийснээр гулгамтгай нөхцөлд хурдны хайрцгийг хоёрдугаар араанд түгжиж хөдөлгөөнийг зөөлөн эхлүүлэх боломжтой болдог. Мөн таны автомашин хойд дугуйн хөтлөгчтэй бол тээшний савандаа хүндхэн зүйл авч яваарай. Ингэснээр дугуйнд илүү даралт өгч сайн замтай барьцалдах боломж олгох гэнэ.
Гэхдээ эргэлт дээр ширүүн эргэж болохгүй гэдэг алтан дүрмийг баримтлах хэрэгтэй. Учир нь таны машины хойд хэсэгт жин нэмэгдэх тул хойд тэнхлэгээ шидэх эрсдэлтэй. Үүнээс гадна хойд тээшиндээ элс хийсэн шуудай ч авч явж болох юм. Гулгаатай замд түүнийг асгаснаар дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлэх боломжтой.
Гэрлийн тохиргоогоо нэг шалгаарай
Бид хол ойрын гэрлээ шилжүүлдэггүй жолооч нарыг ихээр буруутгадаг. Гэтэл гэрэл шилжүүлэхээс гадна бас нэгэн шалтгаан замын хөдөлгөөнд оролцогчдод бэрхшээл учруулдаг байна. Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй машины гэрэл шилжүүлэлт нь өөр гэнэ.
Жолоочийн талын гэрэл дандаа доор, баруун талын гэрэл нь хэт дээшээ босоо тусгалтай байдаг учир жолооны хүрд тэр талдаа байхаар ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй зөрөх тохиолдолд гялбуулдаг аж. Иймээс гэрлийн тохиргоогоо нэг шалгаад бусдадаа саад болохооргүйгээр тохируулчихвал тун догь.
Цас, мөстэй замд дугуйныхаа хийг багасгаарай
Автомашины жолооч талын хаалган дээр тохиромжтой дугуй болон хийн даралтын хэмжээг бичдэг. Энэ хэмжээсийг 0.2 бар хэмжээсээр бага зэрэг буулгаж хэрэглэснээр зам болон дугуйн барьцалдах чадвар өндөрсөнө. Харин цас, мөсгүй болсон үед буцаад хэвийн хэмжээнд хийлээрэй.
Улирлынх нь дугуйг заавал тохируулж хэрэглэ
Өвлийн дугуй зуныхаас илүү зөөлөн байдаг. Харин зуных бол хатуу, элэгдэл багатай аж. Хатуу хучилттай зам дээр зун бол усан хээтэй дугуй сайн бөгөөд өвлийн зөөлөн дугуй зун хурдтай явахад буудчихдаг гэмтэй. Урд хөтлөгчтэй машин өвөл ядаж л урдаа зориулалтын дөрвөлжин хээтэй зөөлөн дугуй тавихад зүгээр.
Хойноо хөтлөгчтэй машинтай бол мэдээж бүх дугуй өвлийнх байх шаардлагатай. Дөрвөн улирлын дугуй гэж хүмүүс ярьдаг ч манай нөхцөлд тэр тийм ч сайн сонголт биш. Болж өгвөл өвөлдөө өвлийнхийг, зундаа зуныхаар нь дугуйгаа бүгдийг нь сольж байвал сайн.
Өгсөх, уруудахад тоормоз шууд бүү гишгэ
Уруудаж байгаа үед хөдөлг үүрийн эргэлтээр тоормоз хийх, өгсөж байгаа бол шууд тоормоз гишгэхээр зайлсхий. Өгсүүр замд хөдөлгөөнийг бүрэн зогсоосноор барьцалдах чадвар буурах төдийгүй танд ч аюул учирна. АВС хүчлүүртэй машиныг өвлийн цагт анх удаа барьж байгаа бол мэдэхэд илүүдэхгүй нэг зүйл бий.
Тэр нь гулгаатай зам дээр тоормоз хүчтэй гишгэхээр тоормозны гишгүүр хөл рүү цохиж байгаа юм шиг хөдөлж эвгүй дуу гаргадаг. Энэ бол машин чинь эвдэрч тоормоз чинь барихаа больсон биш, АВС систем ажиллаж байна гэсэн үг. Энэ үед битгий сандраарай.