
1KD гэдэг 3 литрийн дизель. Хуучны прадо, хаялуксийн 1KZ моторын үргэлжлэл гэж л ойлгосон. D4-D түлшний системтэй. Өөр мэдэх юм алгөө сайн мууг нь... Хуучны 1KZ-ийн хувьд бол жинхэнэ чулуу...

тиймүү,MuuG wrote:210 мост, хүндрүүлэгчтэй. эргүүлдэг товчлууран байдаг.
H2-H4-L4 гэсэн үг, үсэгтэй тохируулгатай байгаа. энгийн үедээ H2 буюу хойд хоёр дугуйгаар хөтлүүлээд л яваад байдаг.
чинийх хэд мотортой тэрэг вэ?
за над мэт нь ч машин байтугай хүүхэн ч аятайхан шинжиж чаддаггүй болохоор нэг их муухай харагддаггүй ээ. харин шал тааз 2-ийн зай угаасаа ТЛС, Прадо эд нартай харьцуулахад намхан загвартай хийгдсэн. гэхдээ суудлаа тааруулаад суувал толгой тулж агшаагаад байхааргүй л дээ. миний хувьд лав өөрийнхөө суудлыг хамгийн өндрөөр нь тавиад түшлэгээ ч нэг их /зарим найз нартайгаа харьцуулахад/ гэдийлгэдэггүй. тэгэхэд тулж мэдэгддэггүйшд. би 184. террано унаж үзээгүй болохоор мэдэхгүй юм. өндөр таазтай тэрэг унаж байсан хүнд бол намхан л санагдана.Gantsog wrote:Заза тэр багажны хаалга надад таалагддаггүй юм. Хэлбэр нь, гаж чихүүлцэн юм шиг, уучлаарай хүмүүсээ, хайлакс орой шал 2ын хооронд зай муу юу надад тэгж санагддаг, террано шиг.
Төгс юм гэж байхгүй болохоор яахав онцгүй байж болно.Гэхдээ надад дотоод зай,явдал суудал,үнэ,чанар,урсгал зардал гээд нэлээд олон зүйлээрээ боломжийн санагддаг учраас сонирхож байгаа.Тэрнээс өндөр таазтай гэвэл прадо ч байж л байна л даа.Гэхдээ прадо надад зардал ихтэй,хүнд,хатуу явдалтай талдаа машин санагдсан(дээрээс нь надад прадо загвар таалагддаггүй,жишээ нь 120 прадо-гийн ард гэрэл нэг л зөгий эсвэл нэг тийм өтний гэдэс шиг харагдаад байдаг юм.энэ гэхдээ миний хувийн бодол).Харин бат бэх гэхээр ланд,патролууд(full size suv) байгаа ч гэсэн энгийн хотод ихэвчлэн унадаг,хааяа хөдөө явдаг хүнд арай л нүсэр сонголт шиг санагддаг.Аа тэгээд жийпэнцэр болох Rav4,CRV,Xtrail-гээд сонголтууд бол бас л нэг жижиг машины өндөр,4-өөр мааждаг хувилбар шиг л байдаг(crossover).Сая дээр хэлсэн хотод ихэвчлэн унадаг,хааяа хөдөө явдаг гэдэгт яг таардаг ч гэсэн нэг л тав тух талдаа дунд болон их гарын SUV-уудаа гүйцэхгүй.Бас harrier,kluger гэх мэт сонголт байгаа.Энэ бол ерөнхийдөө л хотын машинууд,бас идэш ууш хайлюксээс багадаад шалихгүй,чанар,эдэлгээгээрээ хайлюксаас арай дутмаг шиг байдаг.Ядаж л хайлюксийн эдгээрээс ялгарч байгаа бас нэг онцлог бол тусдаа рамтай,хойноо чулактай шүүдээ.Тэгээд хайлюкс цаашаа сайжруулалтууд гэвэл ARB тоноглол болон бусад сайжруулалт хийх боломж сайтай санагдсан.Хөнгөн явдалтай,яг л нэг залуу хүмүүст зориулсан SUV шиг санагдсан.Gantsog wrote:Заза тэр багажны хаалга надад таалагддаггүй юм. Хэлбэр нь, гаж чихүүлцэн юм шиг, уучлаарай хүмүүсээ, хайлакс орой шал 2ын хооронд зай муу юу надад тэгж санагддаг, террано шиг.
Өө бараг байгаа байх оо.Би л гэхэд цаад тал нь ирэх хавар гэхэд нэг юм оруулж ирэх бодолтой л байна.Манайхан их сонирхдог болсон санагдсан.new wrote:ЭНД ЛАВ 1 КОНТНЕР HILUX SURF АВЧИХ ХҮН БАЙХ ШИГ БАЙНА ДАА.