Page 30 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 02, 2014 3:57 pm
by MuuG
уншиж байгаад дарж байлдаа. тэгэхгүй юу таарсан дээрээ дарж байгаад Поорноо сайт-руу яваад орчихвол яана ай... хэхэ

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 02, 2014 3:59 pm
by Exotic
tiishd muug yu yu ch share hiisen baih yum hen medlee :P :)) :))

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 02, 2014 4:00 pm
by MuuG
Exotic wrote:tiishd muug yu yu ch share hiisen baih yum hen medlee :P :)) :))
хаха. орчин ед энэ хулганы зүүн товч чинь тэр хүний хариуцлагын асуудал болчихоод байгаа шүү.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sat Jan 04, 2014 5:09 pm
by Alias
Миний хайр яагаад орж ирэхээ байваа? Мөөгөө санаад өнөөдөр мөөг шарж иднээ :ymhug: ;;)


Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Jan 07, 2014 7:00 pm
by MuuG
СОНИРХОЛТОЙ ЦУГЛУУЛГА БҮХИЙ СОНИРХОЛТОЙ ХҮНИЙ ТҮҮХ

Сонирхолтой машин цуглуулдаг хүмүүсийн талаар судалж яваад нэг гайхалтай эмэгтэйн талаар нийтлэл бичихээр шийдлээ.

Юуны өмнө энэ эмэгтэйн нэрийг бичиж, хэлэхээс өмнө түүний автомашиныхаа талаар өгсөн ярилцлагаас товч хүргүүлье.

“Түүний анхы машин 1939 оны Chrysler New Yorker байсан бөгөөд тэрээр энэ машинаа 22 настайдаа худалдан авч байжээ. Тэгээд түүнийгээ ярилцлага өгөхөөсөө 2 жилийн өмнө зарсан байх юм. Мөн тэрээр 1965 оны Jaguar S-Type хөлөглөдөг бөгөөд энэ машиныг унаж явна, түүнийгээ дуу гардаг, дугуй нь өнхөрдөг байлгана гэдэг бол хар дарсан зүүд л гэсэн гэжээ. Гэхдээ тэрээр хуучны машин хязгааргүй дуртай бөгөөд энэ машин шиг машиныг дахиж хэзээ ч хийхгүй биз гэж хэлж байжээ. Түүний хувьд машинаа яаж арчлах, яаж унах, тэр битгий хэл жолоодож болох эсэхийг нь ч сайн мэдэхгүй байж сонголтоо хийдэг ч гэсэн машинаа унаж, зам дээр явж байх нь их сэтгэл ханамжийг авчирдаг гэжээ.

Яг одоогоор тэрээ 1953 оны Cadillac Fleetwood, 1939 оны Packard /оргинал Франц Хөх өнгөтэй хувилбар ба хамар дээрээ нисч буй эмэгтэй дүрстэй/ болон 1946 оны Ford Super Deluxe Convertible зэрэг машинуудыг унаж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн унах дуртай машин нь Кадилак нь гэжээ. Гэхдээ тэрээр Пакардаа зарах бодолтой байгаа бөгөөд 40 оны үеийн нэг форд авахаар хайж байгаа талаараа өгүүлжээ.”

Зиаг тэгэхээр энэ гайхалтай цуглуулгын эзэн хэн бэ гэвэл АНУ-ын Бүрлескю Шоу /burlesque show/-ны хатан хаан, АНУ-ын хамгийн алдартай тайчигч эмэгтэй болох Dita Von Teese юм.

Image

Image

Түүний амьдарлын талаар уншиж үзэхэд маш сонин. Гэртээ телевизор байхгүй, хуучны радио сонсдог, интернет хэрэглэдэггүй, гар утас байхгүй гэх зэргээр гэрийн бүх тавилга, эд хогшил, орчин нь яг л хуучны ховор зүйл цуглуулагчийн гэрт орчихсон юм шиг. Өөрөөр хэлбэл зүгээр л 1950-1970 оны үеийнх шигээр амьдардаг байгаа юм. Халбага сэрээ, аяга таваг, хаалга үүд, өлгөөтэй цаг гээд бүгдийн. Тэгээд ч өөрөө Vintage style-ийн биет төлөөлөгч эмэгтэй байв.

/яг гэрийнх нь зураг/
Image

харин түүний унаануудын тухайд:

1939 оны Chrysler New Yorker

Image

1965 оны Jaguar S-Type

Image

1953 оны Cadillac Fleetwood

Image

1939 оны Packard
Image

1946 оны Ford Super Deluxe Convertible
Image

Гэхдээ саяхны нэг мэдээлэл хүргэхэд Дита бүсгүй BMW Z4 хөлөглөж явдаг болсон байна. хэн мэдэхэв хуучны тэрэг бүр ховордсон ч юм уу....

Image
Image

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Jan 07, 2014 7:18 pm
by bd
Үхчихсэн эсвэл хөгширчихсөн байгаа юм байх гэж бодож байсан чинь амьд бүр сайхан залуугаараа юм байна шд. Мөөг-д энэ хүүхэнтэй амьд байгаа дээрээ уулзах боломж байгаа л юм байна.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 7:31 am
by Alias
Алиас утсаар ярьж байна

Миний хүү хоол унд сайн идэж байгаа биз дээ? Юу идэж ууж байнаа чи ер нь?
-Сайн хоол идэж байгаа. Өнөөдөр хүнсний ногоо эд нар цуглуулав

Тэгээд юу юу авав?
-Мөөг, сонгино, төмс

Мөөгөө хаанаа хийсэн?
-Уутан дотроосоо гаргаагүй байгаа, яасан?

Яг одоо очоод бушуухан тэр Мөөг-үүдийг шарж ид


Яг тэгж хэлэхэд нь мөөг гэж ургадаг мөөг биш Мөөг андийгаа бодож байсан болхоор ганцаараа тачигнатлаа инээж жаал стрессээ тайлав...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 10:16 am
by MuuG
яагаад миний нэрийг оролдоод байдаг юм бэээ....

яахав дээ хөөрхий, хар нялхаасаа л дуудагдаж өссөн хоч минь юм байгаа юм.

эвийдээ хөөрхий, идэх юм гэж бодолгүй л хоч авчихсан юм. /ч гэх шиг. хаха/

ойгоос түүсэн мөөгөө, маслотой шарж идэх ч бас сайхан шүү. гэрийн аргаар барьсан талхтай бол.... мммммнннай. Ванлий.

Image

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 11:17 am
by odb
MuuG wrote:яагаад миний нэрийг оролдоод байдаг юм бэээ....

яахав дээ хөөрхий, хар нялхаасаа л дуудагдаж өссөн хоч минь юм байгаа юм.

эвийдээ хөөрхий, идэх юм гэж бодолгүй л хоч авчихсан юм. /ч гэх шиг. хаха/

ойгоос түүсэн мөөгөө, маслотой шарж идэх ч бас сайхан шүү. гэрийн аргаар барьсан талхтай бол.... мммммнннай. Ванлий.

хахаха, мууу мөөгийг маань хэдэн хэсэг цавчаад халуун тосонд хайраад шараад ...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 12:10 pm
by Jargale
sharsan muug ch amttaidaa har talh gahain utsan mah soginotoi bol buur ch .......
shuls goijiv hahaha

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 12:27 pm
by Ariuka
er ni manaihan bagiin saldgui hochoo bichitsgeevel yasiin he he

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 12:32 pm
by bd
Заазаа явж хоолоо идье дээ цайны цаг болчихож шарсан хар мөөг ч гоё шүү.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 12:50 pm
by MuuG
бараг амт нь амтагдаж, үнэр нь үнэртэхээр зураг тавьсан байгааздээ.

масло, жаахан давс, ногоон сонгино, яншуй, за тэгээд барьсан талх юумуу хар талх, давстай зэрлэг гахайн өөхтэй мах юмуу шарсан гахайн мах....

за тэгээд халуунаар нь таваглаж байгаад, талхаа дүүрээд, шүүсийг нь сороод, халбагаар талхан дээрээ мөөгийг нь тарааж тавьж байгаад, дээр нь гахайн махаа тавиад хазахаасаа өмнө үнэрийг нь авч нэг кайф, ам дүүрэн хазаад дахиад нэг кайф, за тэгээд хэсэг зажлаж байгаад залгихад уриалгахан нь аргагүй гулгаж ороод бас нэг кайф....

Image

Image

энэ чинь л хооллох урлаг, түүнээс авах кайф шүү дээ...

:ymhug: :-ss

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 12:54 pm
by Ariuka
za eostoi demii yum haruulchlaa daa chi he he zerleg gahain uuh yaa bas l nujigtei ed dee davsand ureed tuuhii songino taviad har talhtai husuul ch ee dee salahiin argagui dee zolig gej

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jan 09, 2014 1:02 pm
by MuuG
Өлсгөлөн ходоодтэй энэ хавиар эргэлдвэл элгээ тэврээд үсрээд өгөхөөр боллоо. хаха.

бараг Хоолны форум болонгоо алдлаа шт. Гэхдээ л мөөг, гахайн мах гэхээр хээрийн галын үнэртэй хоол гэж бодогдоод болж өгөхгүй юмаа.