“Эзний сэтгэл”
Эзэн нь муу хөдөлгүүрээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд өдий наслахдаа зүүдлээгүй дээ
Тос масло даа холилдсон ч,
Нойр хоолгүй явсан ч
Сарних бодлын үзүүрээс муу хөдөлгүүр минь гарахгүй юм даа.
өндөр бүүст дааж гэнээ миний хөдөлгүүр,
Амьтан хүн шуугиж байна.
Сайхан дугарч байна гэнээ миний хөдөлгүүр,
Гудамаар нэг дохиолол дугарч байна лээ
Сайн түгжиж байна гэнээ, миний ***
Уулзварт дохисон цагдаа хэлж байна.
Халтар явна гэнээ, миний машин
Амны зугаа ярьж байна.
Аль нь ч эзэнд нь ялгаагүй дээ
Ажиллаж байгаа чинь л эзэндээ
Aлдар чинь юм шүү дээ.
Эзэн нь хурдны хайрцагаа их л санах юм даа
өлмий өсгий хоёроо зөрүүлэн байж бодох юм.
Удаан ногоон хоёрыг андууран орж санах юм.
Алгаа, миний машин алга.
Приуссийн банкийг дүүргэж нормалдаад шар нь астал харлаа.
Нано 92 шатхууныг нутагтаа нэртэл ширтлээ
Хүний захиалсан сэлбэг эзэндээ ирж гэнээ,
Гаражаар л нэг найр наадам.
Минийх болохоор төөрлөө л гэнэ,
Голыг минь гогодон хэлж байна.
Аа яадгийн төөрөө л биз,
Гадагшаа гэж би илгээгчийг өмөөрлөө.
Халуун хүйтэнд хайлж хөлдөж байгаа даа,
Дотогшоо би өмөлзлөө.
Миний хөдөлгүүр чинь эзнийгээ
Тултал нь гишгиж явахад
Шатхуун дутааж ээрч муураагүй юм шүү дээ.
Миний хөдөлгүүр чинь эзнийгээ
Ганц бие зандан явахад
Эрхлэж явсан ганц минь юм шүү дээ
Gtr ийн түлхүүр алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц машин минь юмсан.
NSX ийн түлхүүр газраас олоод халаасалтал унагачихлаа гэж
Зүүдлүүлж олдсон ганц машин минь юмсан даа.
Бээрч яваа юм бол миний машин тэнд байгаад яах нь вэ дээ,
Асалт муудаж яваа юм бол миний хөдөлгүүр гадаа хучуулаад юухэв дээ
Эзэндээ л хүрээд ир.
Хүний нүдэнд бол төмөрийн хог шиг
Чанга дуутай хөгшин муу машин минь
Эзэндээ бол будаг нь ханхалсан
Цэмбгэр цагаан машин минь, эзэндээ ирээ.
Гаражаараа чамайг даллая,
Приусс авна гэж чамайг айлгая
Миний машин эзэндээ ирээ.
Хурдтайдаа миний машин хурай, хурай, хурай.
RC шиг эзэндээ давхиад ир, миний машин, Vroom, Vroom, Vroom
