Page 271 of 283

Re: Toyota Prius etc.

Posted: Tue Jun 14, 2016 3:17 pm
by Ariuka
za asuudar barag todorhoi bolson ,duguin blans aldagdhad 80-90 hoorond salgalaad 90-100 hurehed zugeer 100-110 hoorond ih evgui boldog gene tegeheer miniih ruliin apparat bolj taarav daa .5 jil unahad bosoo tentsuulegch l soliulsiimsan say tsaap solison odoo ruliin apparat solih ni dee argagui dee gej bodohiim he he

Re: Toyota Prius etc.

Posted: Wed Jun 15, 2016 12:09 am
by Exotic
duguin balance her hemjeend aldagdsanaasaa bolj salgalah hurd ni uur uur bolno. Jijig mashin zarim neg vtulk gar muudsanaas bolj bas salgalna.

Re: Toyota Prius etc.

Posted: Wed Jun 15, 2016 11:28 am
by ggg
Сая Хөвсгөл давхиад ирэв. Хэд хэдэн давхар шалтгаанаар руль дэргэж кабинд чичиргээ өгч байна. Дугуйндаа байна уу гээд арын дугуйг урт тавьж үзлээ. яг адилхан. Засмал дээр явж байхад нь харахаар ард савалгаагүй явж байгаа дугуй урд ирэхээрээ савлаж байгаа нь харагдаж байх жишээний. 80-с дээш гарахаар эрс мэдэгдэнэ, урагш зүтгүүлэхэд эрс нэмэгдэнэ, өнхрүүлэхээр арай бага, тормозлохоор бараг мэдэгдэхгүй. Ийм сонин зүйл болоод байна.

Хийгдэх ажлууд Рулийн аппарат солих, хэдэн тулк резин солих, тэнхлэг тохиргоо, гэсэн ажил байна. Наадмаар дахиад Хөвсгөл явна.

Re: Toyota Prius etc.

Posted: Wed Jun 15, 2016 11:58 am
by GaNBaYaR
планз чинь хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа бус уу?

Re: Toyota Prius etc.

Posted: Wed Jun 15, 2016 6:36 pm
by Galaamn
Пиланз бол тормос гишгэхэд харин ч илүүтэй мэдрэгдмээр юм.

Re: Toyota Prius etc.

Posted: Wed Jun 22, 2016 10:48 am
by ggg
Дугуйн бланс гээч зүйл юм боловуу гэж бодож байна. Рулын аппарат бол угаасаа муудсан үл ялиг хөдөлгөн орсон байгаа. Тэгэхээр л хурдтай давхихаар тэр бланс гээч зүйл нь тэр багахан сул хөдөлгөөндөө дураараа савлаж байна уу л гэж ойлгоод байна. Руль чанга бол дугуйн савлагааг барьчихна шүү дээ.

Re: Toyota Prius etc.

Posted: Sat Jun 25, 2016 8:23 pm
by Galaamn
2006 оны Приус.
Асуудал гарав.
Гэнэт л сигнал нь өөрөө орилоод учир зогсохоо болив. Арга ядаад гал хамгаалагчийг нь сугалж аваад явж байна.
Юуг нь үзэх вэ?
Рулийн уян нтр гэсэн юмандаа байж болно гэж бодсон ч рулийг нь задлаж байгаа бичиг яаж задлах заавар нтр байдаггүй.
Хамаагүй ухах гэхээр Airbag нь ухаан алдтал авах боловуу гэж айгаад байдаг.
Туршлага санаа оноогоо хуваалцаач манайхаан.

Sent from my Nokia 3310 using Tapatalk

Re: Toyota Prius etc.

Posted: Sun Jun 26, 2016 4:28 am
by STANDARTJOLOODLOGO
За нөхдийн өмнө тулгараад байгаа асуудлуудыг сайн мэдэхгүйнээ. Очки тэр приус30-ын свечее тэгээд ширхэг нь 8$ гэж байгаа юм уу? Ориг бол сайхан хямдхан л юм байна. Би жоохон яаралтай сольчмоор байдаг. Захиалахад ирэх нь хэр удах вэ? Ер нь приус30-ын ориг шинэ свечее хямдхан санал болгох хүн байхгүй биз? Юмыг яаж мэдэх вэ гээд сураглаж байна. Бас энэ 30-аа өндөрлөхөөс өөр аргагүй боллоо. Ганц хоёр хуруу өндөрлөгөө хийж байгаад 215.70-тай дугуй тавих санаатай. 15-тай обудтай юм. ингэж 215.70 тавьсан 30-ууд байна. өндөрлөгөөгөө яаж хийвэл дээр вэ? Заводдуу маягын өндөрлөгөө диск нтр хаагуур байдын бол? Жип авах чадал алгоо. Авлаа ч тэгж их бензин хийх чадал бас сонирхол огт алга. Хаашдаа л 100-д бараг 7 литр түлш иддэг гэсэн дизель Ланд 200-г туулах чадвар хурд хүч багтаамжаар дийлэхгүй ч ЭЗ-ийн хувьд үр ашгаар илүү гархын тулд машинаа хайрлахгүйгээр өндөрлөхөөр шийдсэн. Сая Өмнөговь дахиад яваад ирлээ. Урдаасаа хойшоо салхитай болохоор ч тэрүү салхинд туугдаад 110-120 хооронд ерөнхийдөө дундаж хурд 105км/цаг явахад 1 литрээр 20,5 км заадын байна. 100-аас дээш хурдан дээр 100-д 5 литрээс бага идсэн гэхээр сэтгэл хангалуун байна. Бага зэрэг ачаатай 2-уулаа явж ирсэн. Тэр power-ын улаан зураас хүргэхгүй хаазлаад явахад бүр 140 ч гардын байна юун хөнгөн араандаа орохгүй байх майх. Зүгээр л эко хязгаар дотроо гишгэхэд замын нөхцөл байдлаас шалтгаалаад 130-140 дээр явчихдаг л юм байна. Хүрмэн сум орчоод ирсэн бага зэрэг кондишн тавиад дундаж хурд 20км/цаг явахад 100-д 7 литр идсэн шороон замд зөөлөн явахад нэг иймэрхүү л идэх бололтой. Би бараг тэгж бага хурдтай явахад 10 идэх байх гэж бодож байлаа гайгүй санагдсан. Өндөрлөөгүй ч гэсэн Гурван Сайхан уулын зүүн сугаар нэгж ч тулалгүй эвтэйхэн гаргаад явчихсан даанч цаг нь хайран юм даа тэгж удаан явахад. Тэр дэрчигнүүр дээр нь зарим үед явган хүн шиг л удаан явхаас аргагүй байлаа. Өндөрлөөд том дугуй тавьчихвал дунд зэргийн эдэлгээтэй 205.65.15 4ш өвлийн брижстоуныг 3ш дугуйны үнээр өгнө шүү. 1 сард орж ирсэн хуучин дугуй аваад одоогийн байдлаар 13000 гаран км яваад байна. Хаван нтр савалгаа байхгүй тавьж үзээд асуудал байвал буцааж болно. Дугуй солих зардалыг нь ч буцааж өгье. Маргааш нөгөөдрөөс өндөрлүүлэх хэрэгтэй байна. Дугуй үнэ тохирч аваарай гэж? Бас өндөрлөх санаа оноо байвал туслаарай?

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Jun 27, 2016 12:41 pm
by MuuG
өндөрлөгөөний хувьд хужаа пүрш яг л жил явна,
өөрийнх нь пүрш гайгүй бол тэр завсарт резин хийдэг зүгээр л санагдсан, ачаалал хуваалцаад
таваг дээр давхар юм хавчуулж кузовт өндөрдөлгийн хувьд суулт багатайг нь сонговол зүгээр байх-тавагт резийн тавих
пүршний таваг давхарлах арга бол арай л дэндүү өргөж байгаа пүршинд маш буруу ачаалал өгөх магадлалтай. амархан уярна.

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Jun 27, 2016 3:24 pm
by freekiller
STANDARTJOLOODLOGO wrote:Өндөрлөөд том дугуй тавьчихвал дунд зэргийн эдэлгээтэй 205.65.15 4ш өвлийн брижстоуныг 3ш дугуйны үнээр өгнө шүү. 1 сард орж ирсэн хуучин дугуй аваад одоогийн байдлаар 13000 гаран км яваад байна. Хаван нтр савалгаа байхгүй тавьж үзээд асуудал байвал буцааж болно. Дугуй солих зардалыг нь ч буцааж өгье. Маргааш нөгөөдрөөс өндөрлүүлэх хэрэгтэй байна. Дугуй үнэ тохирч аваарай гэж? Бас өндөрлөх санаа оноо байвал туслаарай?
Дугуй кэд вэ?Пм явуулсан шүү.Дажгүй бол сонирхож байна.

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Jun 27, 2016 5:31 pm
by Exotic
Galaamn wrote:2006 оны Приус.
Асуудал гарав.
Гэнэт л сигнал нь өөрөө орилоод учир зогсохоо болив. Арга ядаад гал хамгаалагчийг нь сугалж аваад явж байна.
Юуг нь үзэх вэ?
Рулийн уян нтр гэсэн юмандаа байж болно гэж бодсон ч рулийг нь задлаж байгаа бичиг яаж задлах заавар нтр байдаггүй.
Хамаагүй ухах гэхээр Airbag нь ухаан алдтал авах боловуу гэж айгаад байдаг.
Туршлага санаа оноогоо хуваалцаач манайхаан.

Sent from my Nokia 3310 using Tapatalk
uildveriin dohiolol, immo ene ter baij magadgvi shuu. arslan ahad uzuuleed uzee. utas ni 99301941

Re: Toyota Prius etc.

Posted: Mon Jun 27, 2016 5:35 pm
by Galaamn
Баярлалаа. Гэхдээ учрыг нь олсон. Усан борооноор ус нтр орсон уу яасан сигналны утас нь их биелээд гэхүү масслаад орилоод байсан байна лээ.
Утсыг нь радиаторны тэр хэсэгт нь дахиж монтажлаад зүгээр болчихсон.

Sent from my Nokia 3310 using Tapatalk

Re: Toyota Prius etc.

Posted: Fri Jul 01, 2016 10:20 am
by ggg
STANDARTJOLOODLOGO wrote:За нөхдийн өмнө тулгараад байгаа асуудлуудыг сайн мэдэхгүйнээ. Очки тэр приус30-ын свечее тэгээд ширхэг нь 8$ гэж байгаа юм уу? Ориг бол сайхан хямдхан л юм байна. Би жоохон яаралтай сольчмоор байдаг. Захиалахад ирэх нь хэр удах вэ? Ер нь приус30-ын ориг шинэ свечее хямдхан санал болгох хүн байхгүй биз? Юмыг яаж мэдэх вэ гээд сураглаж байна. Бас энэ 30-аа өндөрлөхөөс өөр аргагүй боллоо. Ганц хоёр хуруу өндөрлөгөө хийж байгаад 215.70-тай дугуй тавих санаатай. 15-тай обудтай юм. ингэж 215.70 тавьсан 30-ууд байна. өндөрлөгөөгөө яаж хийвэл дээр вэ? Заводдуу маягын өндөрлөгөө диск нтр хаагуур байдын бол? Жип авах чадал алгоо. Авлаа ч тэгж их бензин хийх чадал бас сонирхол огт алга. Хаашдаа л 100-д бараг 7 литр түлш иддэг гэсэн дизель Ланд 200-г туулах чадвар хурд хүч багтаамжаар дийлэхгүй ч ЭЗ-ийн хувьд үр ашгаар илүү гархын тулд машинаа хайрлахгүйгээр өндөрлөхөөр шийдсэн. Сая Өмнөговь дахиад яваад ирлээ. Урдаасаа хойшоо салхитай болохоор ч тэрүү салхинд туугдаад 110-120 хооронд ерөнхийдөө дундаж хурд 105км/цаг явахад 1 литрээр 20,5 км заадын байна. 100-аас дээш хурдан дээр 100-д 5 литрээс бага идсэн гэхээр сэтгэл хангалуун байна. Бага зэрэг ачаатай 2-уулаа явж ирсэн. Тэр power-ын улаан зураас хүргэхгүй хаазлаад явахад бүр 140 ч гардын байна юун хөнгөн араандаа орохгүй байх майх. Зүгээр л эко хязгаар дотроо гишгэхэд замын нөхцөл байдлаас шалтгаалаад 130-140 дээр явчихдаг л юм байна. Хүрмэн сум орчоод ирсэн бага зэрэг кондишн тавиад дундаж хурд 20км/цаг явахад 100-д 7 литр идсэн шороон замд зөөлөн явахад нэг иймэрхүү л идэх бололтой. Би бараг тэгж бага хурдтай явахад 10 идэх байх гэж бодож байлаа гайгүй санагдсан. Өндөрлөөгүй ч гэсэн Гурван Сайхан уулын зүүн сугаар нэгж ч тулалгүй эвтэйхэн гаргаад явчихсан даанч цаг нь хайран юм даа тэгж удаан явахад. Тэр дэрчигнүүр дээр нь зарим үед явган хүн шиг л удаан явхаас аргагүй байлаа. Өндөрлөөд том дугуй тавьчихвал дунд зэргийн эдэлгээтэй 205.65.15 4ш өвлийн брижстоуныг 3ш дугуйны үнээр өгнө шүү. 1 сард орж ирсэн хуучин дугуй аваад одоогийн байдлаар 13000 гаран км яваад байна. Хаван нтр савалгаа байхгүй тавьж үзээд асуудал байвал буцааж болно. Дугуй солих зардалыг нь ч буцааж өгье. Маргааш нөгөөдрөөс өндөрлүүлэх хэрэгтэй байна. Дугуй үнэ тохирч аваарай гэж? Бас өндөрлөх санаа оноо байвал туслаарай?
P30-г тэгж идүүлсэн юмуу. Их идүүлжээ. Урагш явсан хүмүүс Р20-г 1л/25км гэж заалгаж яваад байна. Р30 бол бүр бага баймаар юм 1л/30км ч юм уу.

Re: Toyota Prius etc.

Posted: Fri Jul 01, 2016 12:04 pm
by freekiller
ggg wrote: P30-г тэгж идүүлсэн юмуу. Их идүүлжээ. Урагш явсан хүмүүс Р20-г 1л/25км гэж заалгаж яваад байна. Р30 бол бүр бага баймаар юм 1л/30км ч юм уу.
П30 20-оосоо бага иддэг гэж сонсоогүй дээ.Ойролцоо, зарим үед илүү ч иддэг гэж ойлгоод байгаа.1.8 мотортой хүчтэй болсон ч гэсэн идэлт шальтай багасаагүй юм биш үү.

Re: Toyota Prius etc.

Posted: Fri Jul 01, 2016 4:15 pm
by StONE
улаан-үүд приустэй яваад ирлээ 80-90 тэй яг л 5 идэж байна. Хотоос гарахдаа 65К-д дүүргээд Улаан-Үүд ороод буцаж ирээд Хиагт дээр банкаа дүүргэсэн. Банк бензинээр 1000 явдаг гэсэн бараг үнэн юм байна.