№1
Тултал нь ш***
Сая хэд хоног 2 их гүрэн хоорондоо муудаад санхүүгийн зах зээл дээр нилээн том өөрчлөлт бий болов. General Motors-нхон Оросод байдаг салбараа татах талаар ярьсан нь S&P 500 индекст өөрчлөлт оруулан улмаар дэлхийн эдийн засгийн хурдацыг нь багасгасан өдрүүд болов. Энэ байдал нь тийм ч сайн талтай бус юм. Хэдийгээр Монголд Долларын ханш буурч байгаа ч гэсэн энэ гар аргаар бууруулах техник 7-21 хоног, цаашлаад 3 сар үргэлжилсэн л жишээ байх боловч үүрдийн буурсан үзүүлэлттэй улс орон одоогоор байхгүй байгаа нь надад нэгийг хэлээд байгаа мэт.
Дэлхийн эдийн засгийн сулрал Монголын томоохон компаниудад сандрал өгөн Уул Уурхайн хөрөнгө оруулалтыг ихээр буулгасан олон хоног болж өнгөрөв. Харин мэдээж тоглогч бидний хувьд бол хожоотой

, хожоо хожоондоо бүр ёндоотой, ярилцаж суугаа бүхнээсээ "Ямар машин унаж байна? маньдаа зарчаач" гэсэн том дуутай...
Арга ч үгүй биз, хүнийг хөдөлгөхөд ганц л зүйл шаардлагатай байдгаас цааш. Тэр нь Мөнгө биш, ерөөсөө л шунал.
Миний хувьд бол шунал нь аймар ихдээд шулам болсон тохиолдол байхгүй ч гэсэн Феррари унах хэмжээний бол шунал байдаг. Гэхдээ энэ машиныг унаж яваад ч би хаа хүрэх юм билээ, Монголд ч хаана унах юм билээ энэ тэр гээд эрээнтэй бараантай бодол эргэлдсэний дүнд чинь Luxury cars rent буюу Прокатнаас нэгийг нь гаргаад нэг өдөр дэвсээд үзэхээр шийдсэнээс хойш олон ч хоног өнгөрч дээ.
МАФ дотроос Онгоцны хөөрөх хурдыг мэдэрсэн анхных нь гэж бодож байна. Өмнө нь FIA Formula дээр 252 хүргэсэнээ юман чинээ бодоод байтал түүнээс дээш хурд байдаг гэдгийг энгийн зам дээр мэдрэв боловтой.
№2
Саяхан гэр бүлээрээ жаал оройны сэрүүнд алхав. Хүн хүний л очоод байдаг Мерседес кафед очин жаал жуул юм хум ярин суусан минь энэ. Тэгээд хэдэн зураг дарсан шээээг шинэ серийн C180 сонирхов. Та нар юу гэж бодож байна? Авчих уу? Аваад Монголд унавал нээх алдахгүй бараа юм шиг санагдах юм? Гэхдээ энэ сүүлийн С180-н *** нь ямар хогийн яанкандай бөгстэй болоо вэ? Салон нь лав таалагдав. Өөр ч өөлөх хэлэх юм одоохондоо алга. Спекүүдийг нь та нар бас нэг сонирхоод үзэхэд буруудахгүй байлгүй тэ? Тест драйвын appointment нь болохоор камер бариад яваад очноо
№3
Жи маань зам дээр зогсож байгаад л утсаар яригдаад зарчихсан. Ахын дөөө наад машинаа Монголруу явуулчих гэхээр нь уур хүрээд утасаа барьсан чигээр нь "Хөөе машинаа, чамайг Монгол яв гэнээ" гээд хэлээд хаятал харин нөгөө ах нь жаахан өөдөөс бааварлах аястай надад томорсон. Гэхдээ тэр тэнэг хэзээ ч нугарсан үнэтэй G унаж байгаагаа мэдэхгүй. Тэрэндээ таарсан хөөрхийлөлтэй ядуу залуу гэж дүгнээд 100 хувь наймаа дууссан. Шинэ G400 авсан гээд найр наадам хийж байгаа хамаатан ах дүү байвал бас маныгаа битгий дурдаарай
№4
Алиас одоо ямар машинаа унаад л яваад байгаа юм бол гэж үү? Алиас чинь Mr.Bean шүү дээ. Ази хувилбарийн Mr.Bean

)
Одоохондоо нэг иймэрхүү... Гэхдээ минийх дээвэргүй, бас өнгө нь өөр юм байна...
Яг өөрийнхөө машиныг унаад явж байгаа бичлэг маань энэ байна. Та нарт зориулж хийв. /PS: Одоо Upload хийгдэж байна, хэдэн мин дараа ажиллаж эхлэх байх, би Upload хийж эхлээд үлдээв. Цайны цагаараа үзэхэд яг болох байхаа даа..., яасан ч байж магад, дараад үзэхэд гэмгүй/
[youtubeshort]
http://youtu.be/beKGoQHggSk[/youtubeshort]
№5
Харин энэ бол миний өөртөө авсан цоо шинэ тоглоом. Хуучин Жи зараад л шинэ тоглоомтой болдог над шиг залуу бий болов уу? Би Xdrive-д хайртай... Х хэд гэдгийг нь таах гээд үзээрэй хүмүүсээ. Шагналтай шүү... /Hint: Дассан буудлын даавуу зөөлхөн/
№6
Амьд явсаных их юм үзэх юмаа? Lego-р Волво хийчихсэн, ачаад авч явахтай таараад гуйж байгаад хэдэн зураг дарчихсан... Харахад хуурамч юм шиг харагдаж байгааз? Их хачин...
№7
Монголд би нээрээ бодож байснаараа .... За за энийг бичихээ болилоо... Дэндүү урт юм болчихно.
За тэгээд хэнд нь таалагдсан, яанам байнам, надад мэдэгдээд мэдэгдээд явбаас цаашдын амьдралын зам тань дардан байх ажгуу...