Page 27 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jul 17, 2012 3:01 pm
by Tech
USA-ээс машин авахад шинэ нь сайхан ч бүх хэмжигдэхүүн нь US standard буюу mile, gallon энэ тэр гэсэн байдаг нь төвөгтэй санагдаад байдгийн. Энд жишээ нь хянах самбарыг EU standard-аар солих арга байдгийн болуу?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jul 17, 2012 3:03 pm
by begunbe
Аналог нь байвал аваад солих амархан... Гэхдээ миний харсан АНУ машинууд метрийн хэмжээсээр давхар заадаг байсан. Нөгөө талаас тахометрийн нүүрийг л солиход хямдаас хямд тусна шт
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jul 17, 2012 3:05 pm
by Tech
begunbe wrote:Аналог нь байвал аваад солих амархан... Гэхдээ миний харсан АНУ машинууд метрийн хэмжээсээр давхар заадаг байсан. Нөгөө талаас тахометрийн нүүрийг л солиход хямдаас хямд тусна шт
Тэгвэл ч тун боломжийн л юм байна. Ер нь гол таалагддаггүй нь тахометр л байгаам л дөө.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jul 17, 2012 3:15 pm
by begunbe
Тахометрийг ойлгомжтой, энгийн, тод сайн харагддаг хийх их хэцүү гэсэн... Субаруд зориулсан сваровский шигтгээ, угалз хээтэй нүүр харж л байсан юм байна...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jul 17, 2012 3:31 pm
by Tech
хаха. сваровский шигтгээтэй айн..

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Tue Jul 17, 2012 3:45 pm
by rog
Image
Бүүр хямд төсөр ийм Тахометер байна цаана чинь....

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Jul 18, 2012 5:54 pm
by Gantsog
үнэ нь яамархуу бгаа бол? тун боломжийн машин санагддын. GLK. би ямар мерс мэдэх биш хүмүүс юу гэж яридын бол энийг
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Jul 19, 2012 3:04 pm
by begunbe
GLK гэж биед эвтэйхэн биш, хэт бариу болохоор болохоор байнга өмсөөд байдаггүй, цардаад индүүдээд тавьсан цамц л гэсэн үг...
Түүнээс гадна хослолтой хамт өмснө гэхээр шог хээтэй, жиинсэн дээр өмсөнө гэхээр эсгүүр таарахгүй л эд байгаа юм даа

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Jul 19, 2012 4:01 pm
by bd
Гүбээ ах ч сайн сэтгүүлч болохоор үгийн баялагтай хүн шүү.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Jul 19, 2012 4:05 pm
by begunbe
Цэцэн үг цээжинд
Цэцэг навч ууланд
Хошин үг хоолойд
Хонх дамар ламд
Уран үг уруулд
Унаа машин МАФд
Марзан үг маньд
Машин унаа МАФд
:p

Гоё юм ярилцая аа! Энэ муу speedhunters-г яах вэ, аайн???

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Jul 19, 2012 5:29 pm
by Badka
Yu yarihiin yarii yarii

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Jul 19, 2012 5:47 pm
by Badka
30тай залуу ямар тэрэг унах вэ?

2008-09-12 16:14:30
ImageХэн нэгэн хүний тухай хэрхэн хамгийн хурднаар төсөөлөл авч болох вэ? Ганцхан хараад л хэн нэгний дотоод сэтгэл зүйн хөрөг бий болгож чадах чухам тэр зүйл юу вэ? Мэдээж хэрэг эхнэр хүүхэд, дансан дахь мөнгө, албан тушаалын аль нь ч биш харин түүний хөлөглөж байгаа унаа юм. Эзнээ тодорхойлох гол зүйл нь түүний автомашин бөгөөд хэн нэгнийг хараад унадаг машины нь тухай бас мэдэж авч болно.
Нэгэн залуу байна... Дунд шатны менежер, байдаг л залуу... Дээд сургуулиа онц төгссөн, бизнесс эхлээгүй эсвэл ерөөсөө төсвөөс эсвэл төслөөс мөнгө идэж чадаагүй/чадахгүй ч цалингаараа амьдардаг хүн. Харин хаа очиж гайгүй авдаг ч хамгийн гоёо мөрөөдөл нь л болоx сольж унах спорт машинтай болоx гэдэг түүний хувьд арай л ахадсан даваа, одоохондоо...

Гэр, ажил, дэлгүүр, сургууль хооронд эхнэр хүүхэд, эд хогшил зөөх, цагаан сараар бултаараа суугаад золгохоор явах багтаамжтай хонины номхон бороос гадна амралтын өдрөөр гав ганцаараа салхи татуулан давхих нэг сайхан унаа хэрэгтэй байдаг ч эхнэр байраа засна, хүүхдүүд Playstation авна, хадмууд хөдөө сүү цагаан идээ, сааль сааманд гарна гэх учраас одоохондоо энэ тухай мөрөөдөхөөс цаашгүй яваа залуу....
Тиймээс, хаа явж машин тэрэг гайгүй сайн мэддэг тэр залуу Subaru Forester STi сонгожээ.

Үнэхээр Forester STi бол практик хэрэгцээ болон спортын хамгийн сайхан зохицол юм. Япон инженерүүд нэр алдраа түгээсэн Impreza STi загварын хурд хүч, динамикийг Forester-ийн практик байдал, тав тухтай хамт нэгэн дээвэрт шингээсэн юм. Тиймээс залуу эхнэртээ "Хонгор минь зай багтаамж хангалттай, хүүхдүүдээ суулгаад аялахад яг таарна. Дээр нь хүүхнүүд унахад сонин хөөрхөн загвартай байгаа биздээ..." гээд л... Харин орой ни хэдэн найзтайгаа пиводож суухдаа "Манийх нь тэрэг 2500-тай турбо хөдөлгүүртэй шт! Бас Brembo-ийн тормос систем, 6 шаттай механик араатай гээд бодчих, за!" гээд л...
Энэ машин 30 гарсан залууд яг таарна, эхнэртэй, хүүхэдтэй бас хадамтай...

Чихээд суухад бүгдээрээ машинд багтана гэсэн үг биш, бүгдэд таалагдана гэсэн үг юм. Хатуувтар болов ч тухтай байхаар тохиргоо хийсэн амортизатортой юм чинь лагерь орох замд машин дотор эвгүйцэхгүй гэсэн үг!

Ийм тэрэгтэй болсон хүн гэнэт гэрийн ажилд аймаар дуртай болдог нэг том дутагдалтай тал бий гэнэ... Юу гэвэл маргааш идэх талх дуусчихсан эсвэл өглөөний цайны сүүгүй болчихсон байхад дээр нь хөлбөмбөгийн ямар ч гоёо тоглолт гарч байсан год үсрээд дэлгүүр гүйх гээд байдаг болно. Гэхдээ ойрхон байгаа ТҮЦ биш, хамгийн холийн гайгүй дэлгүүр лүү шүү!

Учир нь оройдоо зам сэлүүхэн дээр нь ганцаараа барьж яваа тул жинхэнэ ид шидийг нь үздэг алтан боломж энэ юм. Аз нь гийгээд дохион дээр BMW X5 зогсож байвал талханд гүйхийн жаргал гэдэг тэр буюу! Дохион дээрээс хоцорч гарах нь энэ уралдаанд хамгийн чухал бөгөөд, яахав гэнэт гар утас дуугараад л аймаар чухал юм яриа биз, тээ... Тэгээд хоцорч гараад хажуугаар нь шуугиад өнгөрнө. Харин талxанд гарсанаа мартчихгүйн тулд ихэд хичээх хэрэгтэй дээ...

Ер нь Subaru Forester STi - бол жинхэнэ эрэгчин автомашин. Байдаг л Forester-уудтай харьцуулбал урлагийн бүтээл ч гэж хэлж болохоор... Спорт бампер, босго, R18 тай дугуй, капот дээр үнэн зэрлэг харагдах агаар сорогч, арын спойлер зэрэг нь "Замаас холд!" гэж хэлэхтэй адил харагдана.
Мэдээж аймаар үзүүлэлтүүдтэй, эрэмгий төрхтэй бас содноос содон өнгөтэй автомашин авсан хүн чинь түүнийгээ ажлынхаа хэдэн баагийд завсарлагааны үед өнгөтөөр ярьж өгөх гэж авсан байгаа даа. Ганц удаа ч биш нилээд хэдэн удаа хүн цуглуулж, дээр нь жаахан хоцрох л болох нь. 2500, турботой мотор нь 265 морины хүчээ яаж үзүүлдэг, 6 шаттай механик араа, STi амортизатор яаж ажилдаг, МОМО спорт жолооний хүрд ямархуу барьцтай, эсвэл Brembo тормос, бага профилтай спорт резинтэй 18тай галзуу гоёо обудтайгаа нийлээд ямар харагддагийг, спорт суудалтай жолоодох ямар байдаг ч юм уу... За, тэгээд дохион дээр ямар ямар тэргийг яаж тоосонд булсанаа ярьж бас болно шт, хэхэ...

Ийм Forester-ийн эзэн ажлийн цагаар өөр юм хийх гээд байдаг тал бий... Янз бүрийн авто сэтгүүл, интэpнэтийн сайтуудыг нэг нэгэнгүй онгичож зарим нэг нэмэлт тоноглол, сэлбэг тавих юм бол хайртай машин нь улам сайн, хүчтэй болж, өөрөө төвөггүйхэн гэрлэн дохионы уралдааны аврага болохоо мэдэрчихсэн сууж байдаг аж. Гэхдээ үүнийгээ хийдэггүй гол шалтгаан нь эдгээр нэмэлтүүд чамгуй үнэтэй тул гэрийн санхүүгээс хонхойтол авахаас гадна хадам ээждээ шинээр авч тавьсан яндан нь эвдэрхий аятай ягаад ингэж дотор муухайртал айхтар хүнгэнэдгийг тайлбарлаж хэлж чадахгүйд оршино.

Ямар ч машинд дутагдалтай тал бий... Тэр тусмаа Forester STI нэг аймаар том дутагдалтай, хайгаад байх ч хэрэггүй. Тэр нь хянах самбарийн доороос цухуйж харагдах бөгөөд харсан хүн болгон Өө! Хуучин япон тэрэг уначихаж гэж хэлдэг.
http://gunbe.blogspot.com/2012/02/30.html" onclick="window.open(this.href);return false; өөрийх блогноос зөөв. тэгэхгүй бол тоосонд дарагдаад .... :p

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Jul 19, 2012 10:33 pm
by bd
Энэ ч их алдартай пост доо. Энэ постоор жишээ авсан тохиолдол олон бий. Гүнбээ ах асуулт форум дотор user delete гэдгийг нь хийциймуу? Бичлэгийг нь хайгаад олохгүйн.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jul 20, 2012 7:02 pm
by begunbe
Image
Need it badly

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Jul 20, 2012 7:27 pm
by Bulgaa
Энэ чинь харин зүгээр санаа байна. Манай байрны урд л гэхэд элдэв янзаар паркалдаг гарууд зөндөө. Н..ш минь дахиад машинаа ингэж орхивол цонхыг чинь хага цохино шүү! гэж бичээд шил арчигчинд нь хавчуулчихвал сүртэй л юм.