Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Jul 28, 2014 9:59 pm
Өнөөдөр би юу унаж байна вэ?
Тиймээ, сая гадаа цайны цагаараа мөстэй кола хүв хүйтнээр нь шимэн машиныхаа хажууд зогсохдоо төрсөн асуулт. Багаас минь мөрөөдөн энэхүү машины рүль дээр ядахдаа сууж үзнэ дээ гэсэн мөрөөдөл минь биелэв. Манай Монголд хэдий энэ машин олон байдаг боловч Монголд байхдаа би салонд нь ч сууж үзээгүй, зөвхөн цонхоор нь л шагайж харсан, Youtube бичлэг үзээд, рүль речак зэргийг нь харан өөрөө барьж буйгаар мөрөөдөн явсаар олон жилийг өнгөрөөсөн. Харин өнөөдөр энэ машин бол минийх.
Хэдий G55, AMG, BRaBus, ArT нэмэлт байхгүй ч гэсэн так сток (онгон)-оороо буй, 75 дөнгөж гараад явж буй хурдан буян. Австриас ирсэн гэр бүл албандаа бичүүлэн төрийн албанд зүтгэж явсан, холдож үзээгүй үүх түүхтэй сайхан амьтан байх юм.
G 400 CDI гээд биччихэд бусад G-klasse-аас миний машин юугаараа илүү, ямар хувилбар болох нь хэлүүлэлтгүй биз. Хөдөлгүүрийн талаар ярьваас турбочаржертай 4.0-н дизелл хөдөлгүүр, наддаа л таарсан морьны хүч.
100-д одоогийн байдлаар 12 идэх төлөвтэй, хурдны зам дээр 9 идэх хандлагатай байгаад нь би талархаж байгаа. Олон км явуулаагүй байж өнгөн сэтгэлээр энэ машиныг дүгнэх нь дульмаг учраас зураг оруулан энэ бичлэгээ Submit дарахаар шийдэв.
Яг авсныхаа дараа. Огт угаагаагүй нэг халтар байхдаа.

Харин энэ бол угаасны дараа. Өөрөө сайхан 3 цаг угаасан болно. G-н төмөр хүртэл өөр юм.
Ажил дээрээсээ байн байн гадаа гараад хараад баймаар санагдах юм.