Page 24 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Apr 04, 2013 7:33 pm
by MuuG
StONE wrote:Сайн уу

Манай охин дүү 3 сард Центерпойнтын урд орой бөглөөнд харьж явахад нь араас нь хүн гүйж ирээд чи хүний өсгийн дээгүүр гараад явчлаа гээд тэгэхээр нь үгүй гэсэн би гараагүй гэсэн чинь хажууд байсан цагдааг дуудаад бичиг баримтыг хурааж авсан. Тэгээд төв замын цагдаа дууудаад ирээд хэмжилт хийчээд нөгөө хүнээ гэмтэлт үзүүл гэсний дагуу Гэмтэлд нөгөө хүнийг үзүүлэхэд хугаралт, бэртэл, зөөлөн эдийн гэмтэл байхгүй гэсэн юм.

Тэгээд дараа нь цагдаа нь бичиг баримтыг нь буцааж өгөөд энэ хэрэг хаагдсан гэж бодож байсан чинь нөгөө хүмүүс прокурорт гомдол гаргасан байна.

Прокурорт тэр хүмүүс манай дүүг гарцан дээр хүн дайраад цугтаасан гээд эмчилгээний зардал нийт 560 мянган төгрөг нэхэж байгаа.

Дүү болохоор өөрөө тэр өсгийг нь дайрсан үгүйг мэдэхгүй байгаа байгаа оройны 17:30 цагт уугаасаан түгжирээн дунд явж байсан машин миний нэр дээр байдаг болохоор намайг бас хариуцагчаар дуудсан.

Цагдаагаас камерын бичлэг шалгаж өгөөч гэхээр тэнд камергүй гээд байгаа, бас тэр хүмүүс шүүх эмнэлэгээр үзүүлээд хавдсан гэсэн дүгнэлт гаргуулцан байна.

Дүүг өчигдөр прокурор дээр очиж уулзсан чинь чи өөрөө буруугүй гэсэн нотлох баримтаа гаргаж өг, нотлох баримтгүй бол энэ хүмүсийн зөв болно гээд байгаа.

Одоо тэгээд яавал дээр үү. Ганц хоёр хүнээс асуухаар ийм хэрэг зөндөө байдаг тэр 560 мянгыг нь төлөөд сал, бөөн шүүх энэ тэр болж байгаад дүүг чинь буруутай гээд бүх зардалыг нь гаргуулаад дээрээс нь эрүү үүсгээд ял өгдөг гээд байна.

Энэ тохиолдолд яасан нь дээрүү. Ядаж нөгөө тал нь хэл ам ихтэй хүмүүс юм аа. Тэр нэхсэн мөнгийг нь өгөөд салсан нь дээр юм шиг байна. Мөнгө өгөхдөө гомдол санал байхгүй гэсэн бичиг заавал хийлгэх үү. Мөнгө төлчүүл цаашаа шүүх энэ тэр гэхгүй поркурор дээрээ энэ хэрэг хаагдах уу. Дараа энэ хүмүүс бас дахиад мөнгө төгрөг, шүүх энэ тэр гээд дахиад гомдол гаргаад байх юм болов уу.

Энэ тохиолдолд ер нь яасан нь дээр үү?
Энэ тохиолдолд ер нь үзээд алдсан нь зүгээр дээ. Айж, шээрэгнээд байх юу байсын!!!

Эрүүгийн хэрэг үүсгэх тухайд:

Одоо эрүүгийн хэрэг үүсгэх тухайд бол хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан байх ёстой. Хавдсан нь хүндэвтэр гэмтэл мөн үү? шүүх эмнэлэгийн дүгнэлтэн дээр чинь гэмтлийн зэргийг нь тогтоосон байх ёстой. Тэрнээс зүгээр нэг таньдаг эмч дээрээ очоод хавдсан гээд бичүүлээд өгсөн байвал тэр бол нохойн жогохой.

Харин шүүх эмнэлэгийн эмч хүндэвтэр гэмтэл учирсан гээд биччихсэн байвал тэр чинь ёстой асуудал. Гэхдээ шүүх эмнэлэгийн дүгнэлтийг дахиж гаргуулах хүсэлт гаргаж болно шдээ. Зүгээр л бичгээр гаргаад өг. Хүлээн зөвшөөрөхгүй байна, өөр эмч нараар дахин гаргуулмаар байна гээд бүр ямар асуудлыг тодруулах гэж байгаагаа сайн бичээд өгөх хэрэгтэй.

Одоо нотлох, нотлуулах тухайд:

1. Хэргийн газрын үзлэг гэдэг юм хийсэн байгаа. Тэрийгээ сайн үзэх хэрэгтэй. Хаана, хэнийг яаж дайрсан гэсэн байна? дайрсан, дайраагүй гэдэг чинь тэндээс л эхэлнэ дээ. Тэнд тодорхой бичээгүй, заагаагүй байхад шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт гарах учиргүй.

2. Өөр бас нэг анхаарууштай зүйл шүүх эмнэлгийн дүгнэлтээс өмнө Гэмтэл согог сэргээн засварлах клиникийн эмчээ ол. Тэр эмчийн чинь өөр гэмтэлгүй гэж бичсэн баримт байх ёстой. Ер нь юм халуун дээрээ, анхны үзлэгээр л хамгийн хөдлөшгүй юм тогтоогдох ёстой. Хэрвээ үзлэг хийсэн бол тэмдэглэл, рентгэн зураг авсан л байх учиртай. Түүгээр нь тухайн үед бэртэл, гэмтэл огт гараагүй гэдгийг нь олж тогтоох хэрэгтэй. Иймэрхүү заль мэх ч байж мэдэх юм. ганцаараа явж байгаа, хүүхэдтэй хамт явж байгаа хүмүүсийг ингэж зальддаг. Үнэхээр охин дүү чинь хүний араар гарахдаа дайрч байгаагаа мэдээгүй юм уу? эсхүл худлаа заль мэх байсан юм уу? хүний хөлийг дайрч шүргэхэд яаж ч бодсон толиор цохиж барьдаг л баймаар юм.
3. Сөрөг нэхэмжлэл гарга. Гаргахаасаа өмнө хавтаст хэрэгтэйгээ очоод танилц. Хаана, юу бичээтэй байгааг нэгд нэггүй уншаад үз. За тэндээс юу харах вэ? гэвэл яг дайрсан, дайруулсан гэдгийг юугаар нотолж байгаан? Бас хэргийн газрын үзлэг дээр хэн хэн гэдэг цагдаа байсын? Яаг юуг харсан үзсэн гэж байгаан? Тэрийг сайн анхаарч уншаад үз.
4. Одоо нотлох баримтуудыг үзсэний дараа бүх юм нотлогдож байх ёстой. Гэмт хэргийн хувьд яг дайрсан мөр нь хаана байгаан? Гуталных нь хаагуур дайрсан мөр байгаан? Зураг нь байгаа юм уу? тэр үед ямар гуталтай байсын? Эмэгтэй хүн бөгөөд өндөр өсгийттэй байсан бол яаж ч бодсон өгсий хавдтал дайрах боломжгүй, бүр цаашлаад газар хэвтэж л байгаагүй юм бол яаж хөлийг нь дайрахын? Үнэхээр дайрсан бол түүний улмаас ямар гэмтэл учирсан нь үнэн юм уу? юугаар нотлогдож байгаа юм? тэр хөлд нь учирсан гэж шүүх эмнэлгийн тогтоосон гэмтэл нь яг дугуйнаас болж үүссэн гэдгийг яаж тогтоож байгаан? Физикийн хувьд тийм жинтэй, босоо тэнхлэгт байгаа резинэн дугуй тэгэж дайрах боломжтой юм уу? дайрсан нь үнэн бол тэр гэмтэл нь яг учирсан байх боломжтой юм уу? энэ дээр хүсэлт гаргаад шинжээчийн дүгнэлт гаргуулсан ч болно. /2 дахь хүсэлт гэсэн үг шдээ тэ?/ Тухайн тээврийн хэрэгслийн дугуйны мөр мөн юм уу? мөн гэдгийг нь юугаар нотолж байгаан? /гутал дээр гарсан дугуйны хээ, машины дугуйны хээтэй таарч байх ёстой./ хамт явсан хүнээс гадна ямар гэрч байгаан? Дайраагүй гэдгээ нотлох гэхээс илүү дайрсан, дайраад гэмтсэн гэдгийг бүрэн нотолж чадахгүй бол тэр чинь тэгээд ч нөгөө талын нотлох баримт болно. нотолж чадахгүй бол, дайраагүй гэдгээ нотлох гэж зүтгэх хэрэггүй. Гэрчийн мэдүүлгээ их мэдээтэй өгөөрэй!!!

5. За цааш нь тухайн үед үзэгдэх орчин ямар байсын? Гарцаар гарч байсан гэдгээ юугаар яаж нотлохын? Зураг хэмжилт хийх үед ямар газар орон байсын? Гарцаар гарч байхдаа гэрэл чийдэн байсан юм уу? гэрлээрээ гарч байсан юм уу? улаан байхад мал шиг яваад шүргүүлсэн юм уу? бас л сонин асуудал...

эцэст нь хэлэхэд хүндэвтэр гэмтэл мөн, гэмтлийн зэргээрээ тэрэнд орж байгаа, тэгээд танай дүүгийн барьж явсан машин яг дайрсан гэдэг нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байвал хохиролгүй болгоод, эвлэрээд сал.

хэрвээ хүндэвтэр гэмтэл биш байвал наадмуутайгаа нэгийгээ үз. Эрүүгийн хэрэг биш болчихно гэсэн үг. юу өгчихөөд нотолж байгаа гээд байгааг нь сайн үзэх хэрэгтэй.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Apr 04, 2013 7:52 pm
by MuuG
StONE wrote:Сая очоод ирлээ. Цагдаагийн гаргасан ослын актыг үндэслээд Прокуророос хөнгөвтөр гэмтэл гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм байна.
Харин нөгөө хүмүүс иргэний журмаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр хаяг байдаг болохоор бас намайг /дүүгийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад хавсаргацан байна яаж олсон юм бол өөрөө тийм юм цагдаад өгөөгүй гээд байсан/ хариуцагчаар дуудаж байгаа юм байна. Хариуцагч нар нь өргөдөлтэй танилцаад 14 хоногийн дотор шүүхэд хариу тайлбар хийх, зөвшөөрөх, эвлэрэх боломжтой гэнэ.

Дүү болохоор шүүхэд нь хариу тайлбар хийнэ, зүгээр явж байгаад мөргөсөн үгүйгээ мээдээгүй байхад мөнгө нэхлээ, прокурор хэргээ надад танилцуулаагүй байж явган хүний гарцан дээр хүн мөргөсөн гэсэн дүгнэлт гаргасан гэсэн тайлбар хийж өгөн мөргөөгүй байж хүнд мөнгө өгөхгүй шүүхээр нь явна гээд байдаг.

Шүүхийн нарийн бичиг болохоор прокуророос буруутай гэсэн дүгнэлт нь гарцан байна шүүх зөвхөн мөнгөн дүнг л тэрэнд олгоно олгохгүй гэсэн шийдийг 2 талын мэтгэлцээнээс гаргана гэнэ.

Одоо тэгэхээр яг тэр мөргөсөн гэх үйлдэлийнхээ төлөө захиргааны арга хэмжээ авагдсан зөвхөн иргэний журмаар эмчилгээний зардал нэхэж байна гэсэн үг үү.

Буцаагаад прокурорт би мөргөөгүй гэдэгтээ гомдол гаргаж болох уу
Одоо тэгвэл айгаад байх юм алга л юм байна.

нэгт: хөнгөн гэмтэл, эрүү үүсэхгүй,

хоёрт: прокурорын хэрэг үүсгэхээс татгалзан тогтоолоо очиж гардаж ав, тэгээд 10 билүү долоо хоногийн дотор гэм буруугүй гэж үзэж байгаа талаараа гомдол гарга. тэгээд яахав хангахгүй орхино л биз. гэлэээ гээд алдах юм байхгүй.

тэр хоорондоо иргэний журмаараа шүүхдэлц.
иргэний шүүх их амархан. өөрөө бүх юмаа нотолдог. дээр бичсэн юмнуудыг хэлээд тэр байдлууд замын цагдаа дээр болсон асуудал дээр тодорхойгүй байгаа.

2. наад хүмүүсээс чинь ийм зардал гарсан гэдэг нь яг яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй.

цаашлаад худлаа баахан баримт бүрдүүлчихээд, мөнгө нэхэх гэж байгаа бол тэр худлаа баримт бүрдүүлж өгөх чинь өөрөө гэмт хэрэг. Нотлох баримт хуурамчаар үйлдэх гээд гэмт хэрэг байгаа. бүр заавал хохирол учирсан байхыг ч шаарддаггүй. энийг нотлоход эхлээд тэр гаргасан баримтуудыг нь үзчих, тэгээд сэмхэн бүгдийг нь очоод асуугаад баталгаажуулчих, болвол сөрөг нотлох баримт олвол бүр сайн.

ер нь Чулуу STone надтай нэг утсаар яриарай.

9900-7902

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 05, 2013 9:31 am
by Tech
Яаж ч бодсон хүний өлмийг л дайрдагаас өсгий дайрчлаа гэж сонсоогүй л юм байна. Тэгэхээр наадахтайгаа үзсэн нь дээр байх. Харин ч сөрөг гомдол гаргаад сэтгэл санааны хохирол гаргуулах хэрэгтэй.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 05, 2013 10:28 am
by rog
Яг зөв зөрүүлээд мөнгө аваад муу луйварчдыг хуурамч баримт бүрдүүлсэн хэргээр эрүү үүсгэ хахахах
Муу эр дайнд хөөрнө гэж.....

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 05, 2013 4:55 pm
by MuuG
намайг 80 жилийн үлгэр домог бичиж дуусах гэсээр байтал нөгөө юм асуусан хүн ь бараг аргаа олчих юмаа.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 05, 2013 5:05 pm
by CaptMONGOL
зүгээр шдээ
уншиж байгаа хүмүүсд сургамжтай хэрэгтэй мэдээлэл зөндөө байдаг. :ymapplause:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 05, 2013 5:22 pm
by Ariuka
inguul yadiin ,naad huniig chine bi tanij baina minii urduur guih gesnee boliod namaig ungursnii daraa araar garch yavaa haragdsan bi tolindoo harsan ene ter geed l avaad haychuul he he er ni hen sain hudlaa yarij teriigee batalj chadsan ni diildeg boltsiin bishuu

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Apr 11, 2013 4:52 pm
by MuuG
ариукагийн санаа нь цагаан ч үйлдэл чинь буруу тийшээ хөтөлж байна. шуухийг хуурах гэж оролдсон гээд торны цаана суух ч амархан шүү дээ...

худал мэдүүлэг өглөө, үгсэн хуйвалдсан... бара бара, дара дара БААМ. гээд л гүйцээ шүү дээ. Шүүгч нар чинь ганц асуулт асуугаад л таныг тэнд байгаагүй мэдэж чадна. хохирогч ямар цамцтай байсан гэхэд л гүйцээ. чи цагаан гэж хариулаад, хохирогч үгүй цэцэгтэй ягаан гэхэд л хангалттай.

Үнэнээр яв, хуульд нийцүүл гэдгийг нь энэ мухлагаараа уриалаад байгаа ухааны шдээ...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Apr 11, 2013 7:59 pm
by Ariuka
ZA MUUGUU IIM YUM BOLOOD BNAA
MANAI DUU EHNEREE AJILAAS NI TOSOH GEED OROI GUDAMJIND YAVJ BAITAL 2 NUHUR TAMHI GUIJ GENE MANI HUN TATADGUIGEE HELTEL HUSAAD AVCHEE GEHDEE TRUBAGAAR HUSAAD NEG CHIHIIG NI HANZLAAD UNJUUCHIHAJ TEGEED L JIRIILGEED ALGA BOLSON MANI HUN EHNERIINHEE AJIL DEER OCHIJ NUUR AMAA UGAAGAAD GARTAL NUGUU DURAKUUDTAIGAA TAARCHIJ MANI HUN EHNERTEE TSAGDAA DUUD GEJ HELEED GUIJ OCHOOD 1IIG NI HUSAAD UNAGAACHIJ NUGUUH NI UHAAN ALDAASKII TURBADSAN NUHUR NI ZUGTAAD TSUNHEEREE TSOHISON UNAAD ULDSIIM BAINA TEGEED L TSAGDAA GUAI IREED MANAI DUUG GAVLAAD NUGUUHIIG TUSHEED L YAVSIIMUU YASIIN .ZAMBARAAGUI L BICHICHLEE UUCHLAARAI HU ENE ASUUDLAAS YAJ AYTAIHAN GARAH VE HU

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Apr 11, 2013 8:28 pm
by MuuG
тодорхой л хэлэх хэрэгтэй,

1. 2 нөхөр тамхи асууж өдөөд Эрүүгийн хуулийн 181-д заасан гэмт хэрэг үйлдсэн. танхайрсан, уулгалан довтолсон, хүч хэрэглэсэн. турба буюу зэвсэг ашигласан, бүлэглэсэн. үүний умлаас эд эрхтэнд гэмтэл учирсан, урагдсан, ханзарсан, хөхөрсөн, няцарсан.

үүний дараа хэргийн газраас зугтаасан.

2. Цагдаа дуудах боломж гараагүй, цагдаагийн байгууллагад мэдэхдэх хүртэл, гэмт этгээдүүдийг тогтоон барих, арга хэмжээ авсан. очиж цохьсон. унасан,

одоо дүүгийн чинь хийсэн үйлдэл гэмт хэрэг мөн биш гэдэг нь тухайн үйлдлийг хийсэн зорилгоор тогтоогдоно.

41 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах үүнтэй төстэй гэсэн үг.

41.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, түүнийг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй.

Ухаандаа цагдаагийн байгууллагад хүргэх зорилгоор, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр буюу нөхдүүдийг саатуулах зорилгоор очиж цохьсон. Тэрнээс шунахайн, эсхүл танхайрах, өшөө авах зорилго байгаагүй. Энэ үйлдэл нь эхнэрийг цагдаа дууд гэж хэлээд нөгөө 2-уулаа яваа нөхдүүд дээр очоод нэгийг нь цохиод, нөгөөг нь барих гэсэн зугтаасан.

Одоо шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуул /цохиулсан нь эдгэхээс нь өмнө/ тэгээд юугаар яаж цохиод тийм гэмтэл үүсэхийг нь тодорхой бичүүлэх хэрэгтэй.

тэгээд дээрх тайлбарыг хийгээд л зүтгээд байх хэрэгтэй.

Жич: дүү чинь баривчлах, саатуулах эрхтэй субъект биш шүү. тэгэхээр тогтоон барих, цагдаа иртэл байлгаж байх зорилгоор л цохисон гээд байгаарай.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Apr 12, 2013 12:38 pm
by Ariuka
za hu odoo l senhreh gej baina oilgoloo hu asuuh yum zunduu l garah baih

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Apr 25, 2013 3:39 pm
by Ariuka
za Muug mine bas neg asuudal garsii shuu manai naiz sapporogiin ayulguin toirgoor gurvaljingiin guur luu ergej baij getel urduur ni mashin shahaj daranguut ni mani hun tormos gishgesen baigaa yum getel araas ni tsahilgaan teevriin shar avtobus tas ter ued zam buglurultei toirgiin hudulguun neleed udaashirsan baisan nuguu nuhur 100% buruutsan getel ter kompaniin daatgal ni soyombo buguud nuhun tulburtuu dampuurah shahaj baigaa tul gereegee tsutsalchij ,mani jolooch tsalingiin zeeltei kompanias zeel asuugaad tatgalzsan suragtai odoo utsaa salgaad mult shuuhed ugnu gevel joloochiig uguhuu tsahilgaan teevriig uguhuu yaj uzeh ve hu

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Thu Apr 25, 2013 4:41 pm
by MuuG
Банк л биш бол гэрчилгээн дээр нэр нь байгаа газрыг л өгнө дөө.

компанийг нь өг.
өөрийн ажилтны гаргасан ослыг хариуцаж төлөх ёстой. төлчөөд ажилтнаасаа гаргуулж авдаг л юм байгаа биз.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Mon Apr 29, 2013 1:06 pm
by Zulanand
За Мөөгийн гишүүнээс юм асууяаа.
Нэг байр худалдан авах гэж байгаам. Байр худалдан авахад үл хөлдөх хөрөнгийн биржид бас нэг татаас маягийн юм өгдөг юм уу да. Уул нь байраа худалдаж байгаа хүн уг татварыг өгдөг гэхийн. Гэхдээ сүүлийн үед худалдаж байгаа тал нь авбал ав байвал бай гэдэг үүднээс уг татварыг өгдөггүй болсон гэхийн.Хууль дүрмээрээ яг ямар байдаг юм бол. Үүнээс өөр бас улсад төлөх ямар нэгэн татвар байдаг юм болов уу?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Mon Apr 29, 2013 1:30 pm
by MuuG
Zulanand wrote:За MuuG гишүүнээс юм асууяаа.

Нэг байр худалдан авах гэж байгаам. Байр худалдан авахад үл хөлдөх хөрөнгийн биржид бас нэг татаас маягийн юм өгдөг юм уу да. Уул нь байраа худалдаж байгаа хүн уг татварыг өгдөг гэхийн. Гэхдээ сүүлийн үед худалдаж байгаа тал нь авбал ав байвал бай гэдэг үүднээс уг татварыг өгдөггүй болсон гэхийн.Хууль дүрмээрээ яг ямар байдаг юм бол. Үүнээс өөр бас улсад төлөх ямар нэгэн татвар байдаг юм болов уу?
Асуултын хариултыг болгооёо..

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар төлөгч нь хөрөнгө борлуулсан орлогод татвар ногдуулан төлөх үүрэгтэй, цаашлаад бүр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдан борлуулсан үнийн дүнгээс 2 хувиар тооцож татвар төлөх үүргтэй.

Гол нь горойж, гурайлж үхэх гэж байгаа амьтан чинь байр зарж, орлого олж байж татвар төлөхгүй гэж л гүрийх гэж байгаан. Тэгээд татвараас зугтаж Зараагүй, бэлэглэсэн гээд нэг Бэлэглэлийн гэрээ байгуулна гэнэ. Тэр нь дараа нь шүүхээр явахаар хүчин төгөлдөр бус гээд, өгсөн авснаа буцаа гэнэ... за хууль бус юмыг дагаад эрсдэл байгаа, байгаа...

Зөвлөх юм гэвэл наад гурайсан амьтандаа хэлээд татварыг нь төлүүлээд авах хэрэгтэй. хуулиар хүлээсэн, Бүр үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ зөрчиж байгаа чинь тийм гэмт хэрэг гээд хэлчихсэн ч болно.

Холбогдох хууль:

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН
ТАТВАРЫН ТУХАЙ
/шинэчилсэн найруулга/

дугаар зүйл. Албан татвар төлөгч


5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна.

8 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого

8.1.Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:

8.1.1.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;
8.1.2.үйл ажиллагааны орлого;
8.1.3.хөрөнгийн орлого;
8.1.4.хөрөнгө борлуулсны орлого;
8.1.5.малчин өрх, мал бүхий этгээдийн орлого;
/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.1.6.шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;
8.1.7.урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал;
8.1.8.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;
8.1.9.шууд бус орлого.


14 дүгээр зүйл. Хөрөнгө борлуулсны орлого

14.1.Хөрөнгө борлуулсны орлогод дараахь орлого хамаарна:

14.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
14.1.2.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
14.1.3.хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого.
20 дугаар зүйл. Хөрөнгө борлуулсны орлогод албан татвар
ногдуулах орлогыг тодорхойлох

20.1.Хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:

20.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогыг дүнгээр нь;
20.1.2.хувьцаа борлуулсны орлогын тухайд түүнийг борлуулсан үнээс уг хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр нь;
20.1.3.хамтран эзэмшиж байсан хувьцааг борлуулсан бол энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хассан зөрүүг тодорхойлсны дараа тухайн албан татвар төлөгчид ногдох хэсгийн үнийн дүнгээр нь;
20.1.4.үнэт цаас борлуулсны орлогын тухайд түүнийг борлуулсан орлогоос худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр нь;
20.1.5.хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогоос тухайн хөрөнгийг худалдан авсан болон ийнхүү худалдан авахтай холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр нь.

ТАВДУГААР БҮЛЭГ

Албан татварын хувь, хэмжээ


23 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ

23.1.Энэ хуулийн 17-19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна.

23.2.Энэ хуулийн дараахь зүйл, заалтад дурдсан орлогод дор дурдсан хувь, хэмжээгээр тооцож албан татварыг тусгайлан ногдуулна:

23.2.1.энэ хуулийн 20.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;
23.2.2.энэ хуулийн 22.1.1-22.1.2-т заасан орлогын дүнд 5 хувиар;
23.2.3.энэ хуулийн 22.1.3-т заасан орлогын дүнд 40 хувиар.

манайх мухлагаар шагайсанд баярлалаа.