Page 23 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Sep 19, 2013 11:11 am
by Alias
Iim l uchraas bi bainga neg gazraasaa shahuulahiig hicheedeg. Bi tasganii ovoonii M-Oil.s benzinee avdag. 2 unjuud avahad yg neg tugeegch deeree taardag ym. Bas huurhun aashtai huuhen gej bgaa ter...

Nemeed helehed. Shahuurgaa sain harj zogsoj bai. 3 baidag shahuurga deer nuhduud budildag. 2-oo baidag, 92, 95 ali esvel 92,80 bhad anduuruulj hiisen ch asuudalgui sh d. 80 shahchij bgan mu, oo za za, odoo ochood 98 hiichii, ali esvel tanaid oktan deeshluulegch bval 2.g hiichii geh metchilengeer argalah zamuud bgad bgam.

Benzin bol benzin, shataad l duusna. Harin diesel bol aimar aidastai bolchood bgam...
Bi 80 hiilguulj bsn. Ali divangart. Az taarch narnii zamiin shunhlai bsn uchraas nemj 98 oktan deeshluulegchiin hamt hiisen. Tsagaan golnii sonin duu heseg garsan. Benzin dachikaa jaahan unagaj bgad ahiad 98 hiisen. Suuldee ch tgd toogoogui dee...

Tugeegch nariin amidral hetsuu sh d. Buten udur benzind mansuurch bga hun chin shunu duluur, esvel eelj soligdohiin umnuhun ymar l olig baiv gej dee... 350han mynga avahiin tuld zovj zovj l yvaa nuhduud gej bodood bi uneheer uruvddug. Tegeed boloogui ee. Garaanaasaa buugaad 2 dahi ajildaa yvj jaal mungu oloh gej hicheene geed l... Ene niigem n tiim taatai bish bolhoor odoo yaltai bilee dee.
Gants udaa anduuraad 5 6 litr diesel shahaa p boz. Ternii gorind zaaval ter nuhurruu agsarch uurlaj baidgaa barj eroosoo bolohgui met. Mashin bol tumur, 4n duguitai motor shd yg unendee. Nasaaraa 80 jil unahguigees tsaash jaal juulhan tiim defect garahad nudee aniad l MuuG shig uuruu argalaad l unguruh heregtei gj boddog.
Ed hurungu muudaj elegdeh n ugaasaa l huuli, harin hunee l baij bolohgui ym shuu forumchid mini...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Sep 19, 2013 11:14 am
by MuuG
ядаж байхад бороо...

Нөхөр Владимир элийч Ленин гуайн хэлснээр "СУР СУР БАС ДАХИН СУР" гэж. Ахын Прадо 120-ийг унаж явсан хүн дизель гэж андууран түгээгүүрийн хүнд хэлж байгаад 20 мянгад дизель шахуулсан асуудал өчигдөр үдээс хойш үүсэв.

Image

дотор бодогдсон бодол Түлшний систем тэр чигээр нь цэвэрлэх хэрэгтэй юм байна. олон газар байгаа олон сенсорыг цэвэрлэх хэрэгтэй юм байна. одоо яанаа л гэж бодогдож байв.

за тэгээд 22 цаг өнгөрөөж замын хажууд тавьсан машин дээр очоод, Бакны хамгаалалтыг нь тайлж аваад, банкаа буулгаад, бүх судас шөрмөсийг нь салгаад хазайлган сайтар шавхаж дуусгав.

Image

ингээд буцааж бакаа хийгээд колонк-руу чирж аваачаад бензин хийлгэж асаахаасаа өмнө хөдөлгүүрээс бакруу буцах трупыг салгаж байгаад асгаж ирж буй цэвэр бензинээр шугамаа угаан, тунгалаг болтол хүлээзнэв.

эхний 2 асалт яг л өвлийн бээрсэн машин шиг, сувагт үлдсэн түлшээ гаргаж дуустал 2 минут орчим хугацаанд цагаан хөх утаа хаяж байв, аажим тэр нь байхгүй болж утаа нь уур маягийн үнэргүй, өнгөгүй болсон.

Image

тэгээд мотор жигдэрсний дараа хэд хэд сайхан хаазлахад жаахан нагар гарч байгаад хэвийн болсон.

харин бензиний буцах трупны хувьд нийт 2 минут болгоод гялс эргэж холбохгүй бол асар хүчтэй шахаж, нөгөө балга бензинийг нь дуусгах гээд байсан.

Харин [tag]Alias[/tag] гишүүн өглөө масло, тосолоо солих хэрэгтэй талаар зөвлөлөө. Угаасаа ч намар болж байна, сольж таарах байлгүй.

Хамтран зөвлөж, зөвлөгөө гаргасан [tag]Gantsog[/tag] гишүүндээ special thanks.

ингээд үр дүн шөнийн 1 цаг 30 минутанд янзалж дууссан, бүх хувцас нэвт шавхайнд норсон байв. харин шинэ багажаараа юм хийсэн чинь сэтгэл ханамж их дүүрэн байв.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Sep 19, 2013 12:14 pm
by MuuG
2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болсон явдал

Image

Swap motor... DJ хөгжмөө, Булгаа явлаа...

/дууруун дууруун, дүүрүүн дүүрүүн..../

Ийм байгаагүй мотор урьд нь ийм байгаагүй
Копутны зайнд минь мотор цохьсон байгаагүй
Түүнтэй байсан мөчүүд хоосон хий байгаагүй
Өөрөөсөө болоод энд эдэлж байна, лайгаа би

Одоо тийм моторыг би буцаахыг найраагүй
Өөр хэний ч мотор түүнийхтэй адил байгаагүй
Цохьсон моторын сэтэрхий зайгаар чи
Солих гэж зүтгэсэн ч оруулахгүй байхаа би

EJ мотороос чинь ч илүү юм билүү?
яаж мэдэх юм.
гэвэл нүүр лүү чинь хэлэх юмуу
хаана хэлэх юм
шулуунаар хэлье
за байз, одоо яаж халах юм
чамайг swap мотор намайг STI гэдэг юм.

Дахилт:
Чи намайг зүйрлэсэн гэрэл цацарсан түүнигтэй машинтай
Би намайг зүйрлэдэг энгийн тас сток машинтай
Чи урьд нь надаас өмнө хамт гарч үзсэн, нэлээн машинтай
Чамд санагдаж эхэлнэ STI нилээн хүчтэй

Baby би бол Субарутай хүн
миний сэтгэлийн гүнд
зөвхөн байгаа STI
тэгэхээр намайг алгас
би бол МТ субарутай хүн
миний сэтгэлийн гүнд
зөвхөн байгаа EJ25
тэгэхээр намайг...

Чи swap хийнэ гэж чи хүлээсэн
Кузов дээр мотор тавьж хий хүлээсэн
Гэвч мотор асаагүй
Чи засаагүй
STI-ийн хийж ядаагүй зүлийг чинийх чадаагүй
Хэзээ нэгэн цагт би ДЭВСЭЖ магадгүй
Харин тэр мөчид чи үрэгдэж магадгүй
үсэглэнэ STI-ийг чи
унших гээд чадахгүй
Түгжээтэй хотод амар жийж чадахгүй
тэвчихгүй нь больё доо
чамайг Драгт гээж алгасъя
гэж хэлээд чи хүлээнэ
зүгээр л бүүст шалгасын гэдэг үг
гэтэл би хэзээ ч тэгж хэлэхгүй
Өрөвдөж хайрладаг ёсыг STI мэдэхгүй....

Дахилт:
Чи намайг зүйрлэсэн гэрэл цацарсан түүнигтэй машинтай
Би намайг зүйрлэдэг энгийн тас сток машинтай
Чи урьд нь надаас өмнө хамт байж үзсэн, нэлээн машинтай
Чамд санагдаж эхэлнэ STI нилээн хүчтэй

Baby би бол Субарутай хүн
миний сэтгэлийн гүнд
зөвхөн байгаа STI
тэгэхээр намайг алгас
би бол МТ субарутай хүн
миний сэтгэлийн гүнд
зөвхөн байгаа EJ25
тэгэхээр намайг...

Кузов ба короп хоёрын голд нь мотор байдаг бол
Яг одоо би тэнчээ чинь байна
Намайг тэндээс хайгаад ол
Урьдныхаараа хурдалж чадахгүй ч бас нам зогсохгүй
Энэ моторт кольц дууссан учир поршин тэсрэхгүй
Зугаацах онц шаардлагагүй ч ганц STI-д ганцаардах үе бий
Тэр үедээ би олон төрлийн тэмцээнд орох зөгий болж хувирдаг
Би саарал замын ганц дайчин
Ганцаардах үед жолооч чамайг ар талаас чинь хаазтай чинь /базна/

Хэрвээ STI мангас юм бол нэг самурай түүнийг бүтээсэн
Тиймээс бүтээлээс нь түүнийг хамгаалж үлдээсэн
Хааз, лимитний зааг дээр би алдана, бүүст түлшээ
Муухай нь гоё байдаг газар дийлдэнэ, Swap нь STI-даа

Baby би бол Субарутай хүн
чиний сэтгэлийн гүнд
зөвхөн байгаа STI
тэгэхээр намайг алгас
Чи бол МТ субарутай хүн
миний сэтгэлийн гүнд
зөвхөн байгаа EJ25
тэгэхээр намайг...

Олон машин чамайг мөлхүүлж ирсэн
Бүүсттэй байх гэж турбонууд сольсон
Чамайг цаг хугацаа яаруулж ирсэн
STI тэмүүлэн бариу руу ниссэн


Олон машин чамайг мөлхүүлж ирсэн
Бүүсттэй байх гэж турбонууд сольсон
Чамайг цаг хугацаа яаруулж ирсэн
STI тэмүүлэн бариу руу ниссэн

Baby би бол Субарутай хүн
миний сэтгэлийн гүнд
зөвхөн байгаа STI
тэгэхээр намайг алгас
би бол МТ субарутай хүн
миний сэтгэлийн гүнд
зөвхөн байгаа EJ25
тэгэхээр намайг...


хөгжилтэй юу? хэхэ :)) =))

[tag]beegii[/tag]

Muug bolon STI-d diss shaalaa hahaha EVOgiin umnuus hahah

PRetty EVO /opozit bx/
чи бол сайxан эво, чамд минь бий сайxан AYC, хөтлөгч
Чичирсэн дайрсан xэний ч өмнө асуудалгүй гарна чадна
Учир нь чи хурдалдаг машин мангас
Муужрана би чамаас болж уужрана газ өгөөд гишгэхэд
Эгдүүтэй xөөрxөн эргэлдье асфалтан зам дээр
Энд тэндээс чинь базаж xазая шороон зам дээр
Xовсдуулан мансуурна жирэлзэн хурдалхад
Эво минь чиний төлөө үxсэн чиг болжийно
Ганцxан чи л намайг гайхшруулж чадсан STI биш
Рульнээс чинь бариад бартааг xамт туулсан
Гаднаа ч тэр дотроо ч тэр гялалзана од шиг
Наддаа чи дотноxон саарал хонгорхон минь
Чиний xажууд байxдаа бүxнийг мартаад галзуу xүн шиг давхина
Турбогоороо бүүст шаххад гайxаж үxэx шиг болно
Миний сул тал болсон жижигxэн Эво сайxан машин
Яг xажууд бай чамаас xол байxыг xүсэxгүй
Oh эво чи бол сайxан машин
Oh эво чи xэзээ ч ялагдах ёсгүй
Oh эво учир нь чи бол төгс машин
Oh эво цорын ганц хурдны машин
Xарц нүдний гэм болсон
Xурдлах зүрxний эм болсон
Xамгийн үнэтэй машин бол чи чи
Xамгийн азтай залуу бол би би
Дахилт
эво бол жолоогүй
хурд бол xожоогүй
үзэмж бол ялагч биш
үнэтэй бүх нь төгс биш
Драг уралдаанд xожигч байxгүй байx ч xэрэггүй
Гэxдээ л чи HOT эво
OH MY GOD SO BAD
Маш том Эво
Sexy bomb
Чиний өмнө STI
Байж чадахгүй Funny
Яг Одоо
базаад өг хаха

Гантулга[Opozit]:
Ганц мод гал болоxгүй ганц эво crew болоxгүй
GTR-aas өөр юу ч намайг айлгаж дөнгөxгүй
Ганц амьдрал эво чи бол шилдэг нь
Залуусын xарц булаана бусдын машиныг ичээнэ
Xараа дээгүүр биеэ авч яваx нь сэxүүн
Xар мянган машин зөрнө xумсын чинээ ч xүрэxгүй
Xамаг ирээдүйгээ чиний төлөө бүтээнэ xэний ч ард ороxгүй
Нэг л xором нэг л үйлдэл зөрсөн бол
барианы зурваст ард нь хоцроно
Нэхэл хатуу эгэл залүү санасангаа авдаг
Яг л чи минь xар тамxи xамаг бие минь чамд донтоно
Өдөр бүр xоёул нэг л үйлдлээ давтана

Үгээр биш хурдаараа сэтгэлээ би илэрxийлнэ
Үргэлж санаж яв хэнч Бидний өмнө биш

[tag]beegii[/tag]-д хариу дисс

Нэг өдрийн STI

ЭВО байх надад утга учиргүй мэт санагдана
Эндээс хурдхан мултрахын тулд хурдхан гишгэмээр санагдана
Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр STI замыг маань хаана
Орох ёстой барианаас тусгаарлагдана
STI-ны наана цаана
Эндээ үлдвэл бүх зүйл ЭВО
ЭВО-нуудын дунд нь шингэнэ
Өөрийгөө нэг мөр мартаад болж хувирна ЭВО шиг нэгэн
Байж чадахгүй нь би хавчиг бөгчим жижиг салоны зайнд
Ийм учираас эндээс явахаар асвальт дундуур би давхиж байна
замын нөгөө талд нь
Гарах замдаа би ядарна
дугуйгаа чи зөөж ядaна
Нэг биш удаа би шантрана
Золиос зөндөө гаргана
STI-ийн зүгрүү явж байгаа болохоор би
Эргэж буцаж огт болохгүй
Гэсэн цөөн хэдэн бодлуудыг толгойдоо хийнэ
Эсрэг талд нь байгаа зуйлүүд цонхны цаанаас бүдэгхэн
Сайн харагдахгүй байгаа ч гэсэн
Онгойлгоно би цонхыг нь
Хамаагүй ээ очих газрын зам нь хэчнээн холч гэсэн
Ядаж ганц өдөр STI болохын тулд тэснэ

[Надад 2 сонголт байсан
Би STI-ийг нь нэг мөр сонгож ЭВО-г нь орхисон
Зарим хүмүүс надаас... Яагаад 2-ууланг нь хослуулж болоогүй юм бэ? гэж асуудаг
Харин би тэдэнд Би 2-ын хооронд EVO-нд дургүй гэж хэлдэг]

Нэг насаар EVO байснаас
Нэг өдөр STI байсан нь дээр (STI байсан нь дээр )
Нэг насаар хэн ч биш байснаас
Нэг өдөр STI-тай байсан нь дээр (STI байсан нь дээр)

Очих газраа ойртох тутам
Xийсэн сонголтондоо эргэлзэх нь ихсэж эхэлнэ
Шийдсэн болохоор ондоо зүйлийн тухай бодохгүйг хичээж
Хаазаа гишгээд ураглана
Ахисан шатны түүнинг болгоныг үлдээхгүйгээр хийчихнэ
Өдөр хоног намайг огтхон ч хүлээхгүйгээр ээлжилнэ
Тийм болохоор би золиос болгон EVO-гоо гээж байна
Хаа нэгтэй хүрэхийн тулд би олон үнэтэй партуудаа гээж
Хүссэн газараа очсон ч гэсэн дүүрэн байхгүй миний цээж
Энэ бол миний золиос юм
шидсэн л бол /конс/
Хориод нэмэр байхгүй
Нэг бүүст өгсөн бол
дайрсан Бух шиг Солиот STI
Чи хэрэвээ
Үүнийг сонсож байгаа бол
Би нэгэнтээ
EVO-ныхоо талаас илууг нь задалчихсан байх вий дээ
Өөрийн бодол өөртөө ганцхан зөв биш гэдэг батлагдах хүртэл
STI-ийн төлөө олон хэцүү давааг гатлах байх

Азаа үзэх цаг надад байхгүй бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ мотор коропыг нь таартал ухах ёстой яагад гэвэл

Нэг насаар EVO байснаас
Нэг өдөр STI байсан нь дээр
Нэг насаар хэн ч биш байснаас
Нэг өдөр STI-тай байсан нь дээр (STI байсан нь дээр)


Нэг өдөр STI байсан нь дээр
Тэнд очих хаа байсын гээд бууж өгөх гэж бүү чи оролд
EVO-доо суухын оронд
Чиний хамгийн сүүлчийн боломж юм шиг тэр STI-д заавал хүр
Эргэлзэх нь аргагүй чиний унасан EVO бүр
STI шиг байгаагүй урьд нь гэхдээ
Унаж үзэхээс нааш мэдэхгүй
Энэ бол миний өдөр болгон чамд шивнэж хэлдэг зүйл
Дуртай STI-ийнхээ төлөө чи хэцүү амлалтийг хийсэн
Олон амлалтууд дундаас ганц энэхүү амлалт чинь биелэнэ
Үлдсэн энэ замыхаа эцсийг нь
Яарж байна драгны үр дүнгийг нь мэдэхийг
Энэ бол хамгийн том шидэлт
Бүх шидэлтүүдийн минь нийлбэр
ЭВО унах цаг зөндөө
Хэн ч биш байх бас цаг надад зөндөө
Харин толин дотрох ЕВО
Удахгүй Алдана
Тод тод өнгөө
Тод тод тод тод тод өнгөө x3
Алдана ЕВО тод тод өнгөө

Азаа үзэх цаг надад байхгүй базах ёстой заавал энэ STI
Энэ замын барианд ортол хаазлах ёстой яагад гэвэл

Нэг насаар EVO байснаас
Нэг өдөр STI байсан нь дээр (STI байсан нь дээр )
Нэг насаар хэн ч биш байснаас
Нэг өдөр STI-тай байсан нь дээр (STI байсан нь дээр)

=))

[tag]beegii[/tag]
diss to sti same for MUUG

Юу юу яасан юу гэнээ юу гээд байнаа дүү минь ээ
Яваад байгаа нь мэдэгдэхгүй юмыгаа чи машин гэнээ
Алив наашаа суу хэнээ нэр чинь одоо хэн билээ
Дахиад уралдвал ээж аавд чинь хүргэнэ шүү би муу мэдээ
Тэгэхээр одоо дүү минээ дахиад одоо битгий уралдаарай
Дахиад битгий бүүст өгөөд энэ гадаадуудыг хуулаарай
Энэ машинуудыг бид хэд өндөр уулын эгц уруу
уралдуулан өнхрүүлэхэд STI бацаан нэгт оров
Одоо шатаана нэг дор нь бөөнөөр чинь би та нарыг
Гутааж байгаа тэд нар бол энэ RALLY гэдэг жанрыг
Тэдний голд нь энэ ЭВО ялгарч үлдэнэ дунд хуруу шиг
STI мууг нь мэдрүүлэх гэж хурдны зам дээр хамт оров
STI хандыг нам дарав хөөрхөн BOOST- нь нам дарав
Жинхэнэ үлгэр жишээ болгон дагаж хурдлах замыг ЭВО зурав
Сонирхогчид алга болтол тэмцэнэ гэж би ам гарав
Мэдсээр байтал Эвотой уралдаад STI жоохон мангар уу

Миний цунами шиг бүүст STI-ийг живүүлнэ
бусад машинууд нь хүртэл холоо газар шидүүлэнэ
Евог зогсоох машин үгүй би бол байгалийн гай гамшиг
Чамд одоо үзүүлье жинхэн хурдны гайхамшигийг
Би бол хурдны бурхан биш гэхдээ ямагт STI өмнө
Алтан үсгээр тэмдэглэгдэнэ уралдааны бүх цаг үед
Хүзүүний дасгал энэ бол зүгээр жишээ
уралдааны машин сонирходог бол эво та нарын тэжээл
STI хурууныхаа үзүүрээрээ би зурагт шиг асаана
Бэлэн бүүстээрээ би STI зураг шиг гацаана
Зарим хурга шиг бацаануудыг бараг холын зайнаас барна


Хамаа намаагүй эво хэзээ ч бүүстээ хянаагүй
Санаа манаа муу STI намайг унагааж чадаагүй
гишгэсэн хурдыг минь өөрийнхөөрөө гуйвуулна гэж санаагүй
Юм олж долоогоогүй шороо үмхсэн байна нааа күүлрээ гөв
Өнөөдөр бензин хийгээгүйүй бас тосоо солиогүй
Ийшээ ирэх гэж байгаад грашын хаалгаа хаагаагүй
Би одоо хүртэл элдэв стикергү баабааяагагүй
бүүстээ өгөнгүүтээ хэлсэн яабаадаабаадүү
Яабаадаабаадүү энэ бол эво дуу sti цаашаадөөө хахаха

[tag]MuuG[/tag]
ардын дисс,

ЕВО минь байгаа хойно

Бүүстний гоуж унсанч яахав дээ
Насаараа чи минь ард байгаа хойно
Лого хүртэл гундсан ч яахав дээ
Өрсөлдөгч чи минь нэхэж байгаа хойно

Болондоо болноо хоёулаа
Бороотой зуны үдэш гишгэнэ дээ
Боксер мотор минь хөөрхөн дөө
Босоо цлиндерт чинь тэслэнэ, тэслээнэ дээ хө

Өвлийн цасанд суусан ч яахав дээ
Өндөлөсөн би чинь урд нь байгаа хойно
Өөгүй цасыг ухсан ч яахав дээ
Өргөсөн надад татлага минь байгаа хойно

Болондоо болноо хоёулаа
Бороотой зуны үдэш гишгэнэ дээ
Боксер мотор минь хөөрхөн дөө
Босоо цлиндерт чинь тэслэнэ, тэслээнэ дээ хө

Хаврын шавхай ихэссэн ч яахав дээ
Хаашдаа шавард майжаад гарах хойно
Хонгор чи минь цүнхэлд уначихлаа ч
Харамгүй хүчээр татахаа яаж л мартах вэ дээ

Бүтэндээ бүтнээ хоёулаа
Бүрэн тоногтой ралли эдишн дээ
Бодохоос чи минь хөөрхөн дөө
Боксер мотор минь зүтгэнэ дээ хө...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Sep 19, 2013 10:08 pm
by Beegii
одоо тэхээр миний эргүүлээд диссслэх дутуу байгаан байншд тэ хаха за одоо эдгээр дууг эздээр нь нэг дуулуулчуул бүүр л гоё болох байхдаа айн хэхэ

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Sep 20, 2013 9:35 am
by begunbe
Ардын аман зохиол судлаачдад сонин л байх болов уу, орчин цагийн угсаатны соёл, соёлын өвийн судлагаанд хэрэгтэй л эд байна даа

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sat Sep 21, 2013 8:28 pm
by Tech
Энд их сонирхолтой юм өрнөсөн байх чинь хэхэ. Бээгий хөгшөөн дахиад... үзүүлээд өг.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sun Sep 22, 2013 12:50 pm
by Ariuka
wow ahiad jaahan shaahkuumuu kkk

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Sun Sep 22, 2013 3:39 pm
by MuuG
даян дэлхийн дайн дуусч, энх цаг хэдийн ирсэн. Үгүй та нар чинь нэг байранд өссөн хүүхдүүдийн хооронд яс хаях гээгүй биздээ?

арай чиг дээ. даан ч яаавдаа. нтр...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Sep 24, 2013 4:37 pm
by MuuG
Ariuka wrote:tegeel hun deerelheed baidgiin orchuulaad tavichil daa hel usgui mani met ni enuugeer shinshilj yavdagiig medmeersen kkk
:ymhug:

Toyota Prius TRC унтраахын тулд:

1) Тормосоо гишгэхгүйгээр START товчийг 2 удаа дарна
2) Хаазны педалыг 2 удаа шаланд тултал гишгэнэ. /эргэж дээд цэгтээ хүрэхээр нь буцаана/
3) гар кардан гишгэсэн эсэхийг шалгаад /гишгэсэн байх ёстой/, тормос дээрээ гишгэж байгаад араагаа NEUTRAL-д тавьна.
4) дахиад хаазаа 2 удаа гишгэнэ
5) PARK товчийг дараа хаазны педал дээр 2 удаа гишгэнэ.
6) ингээд тормосоо гишгэж байгаад машинааа асаана.

харин TRC-ыг унтраасны хор уршигийг бол мэдэж байгаа байх. хаазаа манартаж гишгэж байгаад л хий эргэх бол эргэнэ л гэсэн үг шдээ.

Энийг турших хэрэг байна уу даа, үгүй юу? өвөл эхлэх гэж байхад.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Sep 24, 2013 4:42 pm
by Ariuka
butsaagaad yaj asaahuu? he he

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Sep 24, 2013 4:50 pm
by MuuG
Ariuka wrote:butsaagaad yaj asaahuu? he he
:-\

харин тэрийг л гайхаад сууж байна кк.

ер нь үүнийг унтрааснаар таны машины короп, явах, хөтлөх ангид ямар хор уршиг учирч болохоыг дэлгүүрийн танилцуулга дээр тодорхой бичиж заагаагүй, эргээд асч болох талаар анхаараалуугүй л гэж нааж байна.

энийг хийхээр нэг удаа тэр чигтээ нам унтардаг юм уу? эсхүл зөвхөн тэр асалтанд унтардаг юмуу бүү мэд. хөгийн эд юмаа даа. хэхэ.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Sep 24, 2013 5:01 pm
by Ariuka
turshij uzkeed baisan bolii doo he he

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Sep 24, 2013 5:07 pm
by MuuG
Ariuka wrote:turshij uzkeed baisan bolii doo he he
аан заза. энэ унтраалт нь зөвхөн тухайн асалтын үед л унтарсан байж байгаад, тэгээд дахиан унтраагаад асаахад чинь эргээд TRC асаалттай байдаг гэнэ. #:-s

харин дээрх үйлдлүүдийг 60 секудийн хугацаанд багтааж хийх ёстой юм байна. Ариука!!!

эх сурвалж:http://www.carsdirect.com/car-safety/ho ... on-control

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Sep 24, 2013 5:10 pm
by MuuG
Ухаандаа хойд хоёр дугуйгаа хуванцар падносон дээр тавиад, тэгээд гар карданаа гозойтол нь татаж байгаад TRC-ийгээ унтрааж байгаад тэгээд D дээрээ тавиад тэгш гадаргуу дээр Дрифт бол хийх л юм байна.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Sep 24, 2013 5:11 pm
by Ariuka
yag tulsan ued otsom dairuulah geheer gai boldog zoligiig untraah argatai bolloo doo he he