Page 23 of 35
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Jul 07, 2014 11:55 am
by Javkhlan
Бүхээгтэй л болхоос биш манай хүүхдийн ийм тэрэгтэй ижил юм уу гэхдээ арай хурдан цэнэглэдэг юм байна

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Jul 07, 2014 12:58 pm
by bd
Тун сонирхолтой машин байна. 5000 төгрөгөөр 200км. 1км 25₮. Тэхэд миний машин 1км 200-250₮ өөр туулдаг шүү дээ. 10 дахин хэмнэлт хмммм. Таксинууд бүгд ийм болох хэрэгтэй юм байна даа. Бензин нэмэгдсэн гэж шааж үнээ нэмдэг улсууд.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Jul 08, 2014 6:51 am
by Onolbaatar
Alias wrote:en Route
Та нарын санаанд орж болмоор хамгийн армаанчик авто трип ямар байж болохов? 4 өдөр 3 шөнө...
AAN chi ah deeree irehgui Armaanchik ene ter bolohoor shiidee iu?
Yasan gelee genee Onolbaatar deer ochih geheer l huraltai bolchihdog...!!!!
anh chi nadtai taniltsahdaa germanchuud 3 sariin umnu ajliinhaa tuluvluguug gargadag gej helj bailuu?
Teheer chamaig 7sariin 13nd swed yavna gedgiig ted nar medeed 4sariin 13nd huraltai gej 3sariin umnu zarlasan baihane ee?
tegej ih Romantic baimaar baigaan bol enuugeer dairaad ireech dee.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Wed Jul 09, 2014 9:16 am
by Alias
Дэлхий дээр үүнээс хогийн өдрүүд надад цөөхөн байг...
Ажил дээрээ өөртөө зориулсан зэмлэл хүртэн, гэртээ харих замдаа хурд хэмжигч анивчуулан, гэрлүүгээ орохдоо бүдрэнгээ алдан, бодож байсан баг нь хожигдон, гэрийн "кондишн" шалтгаангүйгээр ажиллахаа больж, утасны цэнэг чухал дуудлагын дунд тасран... за байг... би ерөөсөө л унтах хэрэгтэй байх...
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Wed Jul 09, 2014 10:22 am
by MuuG
ахын дүү дагаад хэлээрэй.
"Ум мани падме хум" урагшгүй ажил цаашаа гэж бичээд, зүгийн муу зүүн хойд зүгрүү шид
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Sat Jul 12, 2014 8:29 pm
by Alias
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Jul 14, 2014 10:51 am
by Alias
.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Jul 14, 2014 11:08 am
by Alias
Машин гэснээс сая 9 цаг далай дээгүүр нисэн явахдаа нэг юм олж мэдсэн. Бид нар нударга сольсон атлаа машин улам хүчгүй болчихсон мэт санагддаг, аль эсвэл гавал, поршин сольсны дараа болохоо байчихсан мэт хачин болчихдог доо? Ерөөсөө л компресс нударга 2-оо зөв тааруулах хэрэгтэй юм байна гэж ойлгов. Нударганы градус нэмэгдэх тусам улам л статик компресс орж ирэх нь, аль эсвэл компресс ихэсгэсэн ч гэсэн жижиг градустай нударгатай бол детонаци болох юм байна. Тэгээд нударга сольчоод машин урагшлахгүй байна гээд бодоод байдаг чинь хропруугаа орж ирэх асуудал юм байна гэж ойлгов... Гэхдээ би тэрэн дээр нь ямар нэгэн шийдэлтэй зүйл олсонгүй. Та нарт бодол байвал хэлээрэй... Би Levin-ээ асаах өдөр урагшаа болоод л байгаа учраас нэг нүүүррррр гээд асаачихлаа гэхэд сүүүннн гээд явбал гоё юм.
Бас нэг мэдээ сонссон. 4AGE Blacktop буюу минийхтэй ижил мотортой, бас адилхан хар өнгөтэй Levin айлын хашаанд бүтээстэй хэвтэж байсан гэж найз маань хэлэв... "Тэр ямар учиртай машин юм болоо... Арай миний машиныг туучихсан ...." Гэсэн бодол гэнэт төрөв.
AT->MT swap хийчихсэн атлаа АТ ECU-тэй нь явуулаад байхаар хүчгүй байх нь бас учиртай юм байна л даа. Харин Aftermarket ECU-ээ хэрхэн зөв remap хийлгэн тавиулах юм байгаан, бүү мэд... USB-р Laptop-тойгоо холбоод би лав ойлгохгүй гэдгээ хүлээн зөвшөөрөн мэддэг нэгнийх нь эрэлт аль хэдийн гарсан...
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Jul 14, 2014 3:06 pm
by Garidaa
Mapping tal der sudlah heregtei ...
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Fri Jul 18, 2014 9:02 am
by Alias
Del
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Fri Jul 18, 2014 10:25 am
by MuuG
юуийн? надаа Юүтүбе харагдахгүй шүү дээ.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Fri Jul 18, 2014 10:28 am
by Alias
MuuG wrote:юуийн? надаа Юүтүбе харагдахгүй шүү дээ.
Ганцаараа суугаад явдаг, задгай дээвэртэй Hot Rod авчихлаа. Нээх буруу юм хийгээгүй байхаа тэ? Бага иддэг юм байна.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Fri Jul 18, 2014 12:29 pm
by odb
Alias wrote:MuuG wrote:юуийн? надаа Юүтүбе харагдахгүй шүү дээ.
Ганцаараа суугаад явдаг, задгай дээвэртэй Hot Rod авчихлаа. Нээх буруу юм хийгээгүй байхаа тэ? Бага иддэг юм байна.
маневр сайтай, стайлтай сүрхий эд бололтойдоо
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Sat Jul 19, 2014 10:54 pm
by Alias
Асуудал Номер 1.
7 хоног бол харваад л өнгөрч байна. Ёстой юу хийсэн юм гэж үг мүг хэлэхийн завдалгүй сүннн гээд өнгөрчих юм. Ямартай ч эхний ээлжийн мөрөөдөл минь биелэн надтай гар хамт зүтгэж байсан нэг журамтай нөхөр маань авто засварын газар нээн хажууд нь Алиас бацаанаар мотор боолгох санаатай байгаа юм байх. Гадаадын ганган технологи, шилэн хийцийн барилга, доод давхарын агуулга, дээд давхарын оффис гээд урьд өмнө нь миний төсөөлөн хүн харчуудад ярин суусан нь одоо биелэлээ олох нь гэнэ.
Алиас тэгээд дуудлагаар очиж биеэ үнэлэн шөнөжин тэнд орилон чангалсаар нэг хэсэгтээ ажилтай, завгүй, мөнгөтэй мөнгөгүй гүйх юм байх. Чаддагаараа ганц 4AGE боосон минь явж явж ингээд нэг хамаа намаагүй юм задладаг "БИ ЧАДНА" болж байгаа юм биш байгаа гэсэн бодол гэнэт төрөөд нөгөө санал маналыг нь бас тэрүүхэн тэндээ муухан бодоостой... За за энэ ч яахуу, гол санаа минь гэвээс тэр засварын барилга эд нар нь дуусанги алдаад нээж хаах юман дээр нь та нар ирж мирүүл бас тэрүүхэн тэндээ жижигхэн membership card эд нар хусаад 5-10 хувь хөнгөлж бариад байвал бас гоёоо гэж хэлээд энэ сэдвийг дуусгаадхая.
Нөгөө хятадын 4 хөлтэй өргөгч 1 ширхэг, бас ийм нэг second hand Америк өргөгч 1 ширхэгийг тавин 3 оролттой жижигхэн гараж бий болох юм гэнэ лээ мани бадми хум..
Асуудал Номер 2.
Бүгдээрээ ярилцвал буруугүй, бүлээн усаар угаавал хир байхгүй гэдэг. МАФ дотроо бизнес санаа задлан хэсэг бүлгээрээ нэгдэн нэг юм хийвэл зүгээр бус уу? Түүнээс дор бүрнээ гялгар ууттай чихэр, ганц соруултай ундаа авах хэмжээний хариугүй жижиг юмаар оролдон явснаас цөөн хэдэн гол санаа зорилттой, нэг хобби нэгдэл, нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүн багтай зүйл хийн байваас зүгээр бус уу? Саяхан нэгэн автомобил компаний дистрибютер болон Монголд орж буй газрын бүрэн зах зээлийн судалгаа г.м-г нь судлан бие даан ганцаараа хийв. Мэдээж тэр хийлгэсэн нөхөр бол Монголд нөлөө бүхий баачка намайг хажуудаа аван тэр зүйлээ толгойлуулахыг хүссэн авч надад тиймэрхүү зүйлд санаа сэтгэл түй ч алга гэсэн бодолд хүрснээр татгалзан гарав. Энэ вебсайт бол Монголд байгаа хамгийн том "өөрөө олж чадваас" Авто-н Библе гэж тооцогдож болохоор мэдээллийг агуулж байна. Энэ мэдээллүүд нь хаана хэнээр бичигдсэнийг нь гадарлах та нар байна, хэн хэзээ яаж хийснийг нь таних хүрээлэл бас та нар байна. Бодол санаа байгаад нэг мэг юм хуман дээр хамтраад явбаас болохгүй юм байхгүй юм биш үү? Аль эсвэл өнөөдөртөө л ууттай чихэр, ганц соруултай ундаатайгаа байснаа болчихсоон гээд бодсоор явах уу? Бидний санаа (Форумын өөр нэгэн найз маань хамтарсан болно) ердөө л энэ. 3 минутад Шүршинэ, Угаана, Хатаана. Та машинаа Neutral дээрээ тавиад буухад л болоо...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Sun Jul 20, 2014 4:15 am
by Alias