ankhaa1 wrote:zaluuchuudaa neg asuudal bnaa. 1JZ-GE avch hayaad orond ni 1JZ-GTE tavihad her asuudaltai be? tourer S deer replace hiivel asuudaltai yu?
Болохгүй зүйл гэж байхгүй. Сэтгэлээр унагахгүйн тулд би нэг сайхан бичээд өгье.
Энэ машинтай миний амьдрал бол салшгүй холбоотой. Өдөр тутамдаа би гэдэг хүн 1G-FE хөдөлгүүрээр тоноглосон Cresta GX100 унадаг. Сайхан унаа.
Чиний хувьд бол дараахь зүйлс хэрэг болно.
1рт- Мотор кроп цээж утас комоороо хэрэгтэй. 1рт хэрэг болох зүйлс чиний гар дээр 2.5-3.5 саяд ирэх юм байна.
2рт - Ард тэвшийг бол бүтнээр нь солиод 2.5-н тэвшийг редуктортой нь хамт тавьчуул мөн сайхан болно. Хойд 2 булаа бас солих хэрэг гарахнээ тэгээд. Өөөхх бас пиланз тормосны аппарат чинь зөрнө шүү дээ. Тийм болхоор 4н пиланзийг шууд Grande 2.5-нхаар солиод хаячуул арай том болоод ирэх юм байна хө. 2рт хэрэг болох зүйлсийн зардал - Тэвш 50000, редуктор 85000, 4н пиланз 80000, тормосны аппарат 4н хавчигч, орж ирсэн накладтайгаа 200000 болно гээд бодоя. Нийт 415000 төгрөг болов
3рт - Хропоо тааруулж тавиад бусад бүх зүйлсээ хийхэд бас л хөөрхөн ганц 2 зөрүү гараад ирнэ. Гагнуур эд нар гээд ажлын хөлсийг нь 50.н зоосоор тооцож авлаа. 50000 төгрөг гэе
4рт - Шинэ кроп, радиатор, мотор, гидр, тормосны аппарат гээд бүх хэрэгцээтэй шингэнүүдийг нь хийж байж хөдөлнө. Өөөххх тэр ТАД 17 гээд бөгсөнд хийдэг тосоо бас мартчихлаа байна гэнэ... Тосол 15000, Моторын дундаж үнэтэй тос 30000 төг, шүүр 15000, гээд ер нь нийтэд нь 300000 төг бэлдчих. Яагаад гэвэл автомат кроп тавьбал бас л угааж цэвэрлэнэ гээд нилээн юм болох байх тэ?
5рт - Ажлын хөлс гэдэг зүйлээ бодож үзсэн үү? Өөрөө ухна гэдэг чинь бас л чанга байгаа биз? Иймэрхүү ажил хийдэг хүмүүс 400-500 мянган төгрөгийг хашаандаа ухаж байгаад авдаг. Нөгөө сервисээр ухуулбал үүнээс их гарна даа тэ? Максимум нь 500000 гэж үзье.
За одоо машинаа асаагаад гарна тэ? Гадаа хэд хоногын турш засварчдаар ухуулсан юм ямар л олиг байв гэж дээ. Нийтэд нь ченж угаалгаар оруулчихсан нь чамд ч сайхан ш д. Нэгэнт гоё В болгох гэж байгаа юм чинь. За тэгээд тэрийгээ 50000 төгрөг гэе.
Одоо нэмээд өгье.
3.5 сая + 415000 + 50000 + 300000 + 500000 + 50000 = 4.8 сая гарч байна. Үр дүнд нь чи санасандаа хүрэв.
Гэтэл наад машинаа насан туршдаа унах бил үү? Үгүй л болов уу даа... Өөрийнхөө машин дээр 5 сая төгрөг нэмээд механик Ви аваад ханатлаа унавал ямар вэ? Эвсэл Мэндээ Пүрэвээ 2-нх шиг IRV ч гэсэн асар гоё ш д ....
Үйлдвэрийн юм бол үйлдвэрийн л юм... Би тэрэнд нь их дуртай ш д ууг нь бол. Үнэ хөлсний хувьд нээх зөрүү гарахгүй байгаа биз? Хамгийн гол нь чи асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, нерви, стрессээ хэмнэж чадлаа.
Адаг сүүлд нь -
Аль ч замыг нь сонгосон бүх зүйл чиний юу бодож байгаа, хэрхэн машинаа өөрчлөх талаар сэтгэсэн бэ гэдгээс нь хамаарна. Миний хувьд жаахан эдийн засаг талдаа тооцоо хийчлээ.
Авто талаасаа юм сурна гэвэл 1-р замыг сонгоход амьдрал нэгээр дуусахгүй гэдгийн үлгэрээр чи маш их зүйлийг сурч авна гэдгийг итгэлтэй хэлж чадна.
Хамгийн сүүлд нь -
Чамд амжилт

)

)
