Page 22 of 30

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu Mar 17, 2016 10:12 pm
by Galaamn
Гоё Форестер
Гоё Форестер гэж ямар тэргийг хэлэх вэ?
Юуны түрүүнд анхааруулахад Форестер хамгийн шилдэг офф-роуд он-роуд ралли машин гарцаагүй мөн бөгөөд үүнтэй санал нийлэхгүй хүн байвал миний топикоос зайлаарай хахаха гэсэн үүднээс биш өөрийнхөө унаж яваа унаан дээрээ жишээ авч ямархуу байдлаар унаж эдлэвэл аятайхан санагддаг тухайгаа хуваалцаж байгаа төдий шүү...
Бас дээр нь ямар нэг тюнинг нтр хийгээгүй тас энгийн машинд тулгуурлан бичиж байгаа бөгөөд ийм машинд дараах партууд нь перформэнс талаасаа бараг нэмэр болохгүй ч ихэнхдээ зөвхөн өнгө үзэмж зарим талаараа авах кайфыг нэмэгдүүлэх зорилгоор хийдэг зүйлсийг өөрийнхөө ойлголтоор бичиж байгаа бөгөөд нэмэлт тайлбар сургалт семинар зөвлөгөө авахаасаа татгалзахгүй шүү хэхэ
Гоё Форестер гэж ямар тэргийг хэлэх вэ?
Image
4 тал бүтэн хормойтой, өндөр скүүптэй, Какимото яндантай, “бло-офф”-той, механик кроптой, магадгүй Рота обудтай тэргийг хэлэх байх. Үнэхээр ч машинаа эзний ёсоор хайрлаж, тордож, тоноглож, бас унаж эдлэж чаддаг тийм залуус манайд олон бий.
Ер нь миний энэ тэнэг ч юм шиг асуултанд хүн бүр л өөрийнхөөрөө хариулна. Харин би өөрийнхөө энэ асуултанд өөрөө хариулах гэж оролдлоо лдоо. Энэ бол зөвхөн миний бодол, сонирхол бөгөөд өрөөл бусдын бодолтой зөрчилдөхийг үгүйсгэхгүй болно.
1.
Ер нь Монголын нөхцөлд хамгийн тохиромжгүй зүйл бол урт том өргөн янз бүрийн хормойнууд.
Өнгө үзэмж нэмээд цэмбийлгээд унадаг нь бий лдээ. Гэхдээ над шиг хэзээ ч хаашаа ч явж мэдэх нөхөрт бол өдөр тутам өгзгөө өргөж, өөр замаар л явахаас гэж тойрч, сарампай болсон хормойгоо сардаа нэг Вьетнамнуулж явах амаргүй баймаар санагддаг юм.
За тэгээд газар шүргэсэн хормой хийчихээд намдаад байна гээд өндөрлөдөг нөхдүүдийг бол хэзээ ч ойлгохгүй юм билээ. Үнэхээр л намхан санагдаад байвал 4см өндөрлөгөө хийж явах эд ангиа муужруулж, машиныхаа үзэмжийг гутааж байхаар зүгээр хормойгоо тайлж аваад зарахад хэдэн удаа банкаа дүүргэх мөнгө болчихно, мэдээж машин чинь 10см өндөр болно шүү дээ.
За хормой хотны явдлын тухай нэг иймэрхүү бодол бол байна. Надад лав ямар ч тохиолдолд хэрэг болохгүй эд...
Image
Image
2.
Залуучууд өндөр скүүп гэж нэг юм хийгээд байна. Нуулгүй хэлэхэд надад ч бас энэ зүйл гоё санагдаж явсан цаг бий бий хаха
TMIC-гээ тултал сэрүүцүүлэхэд SG9-н скүүп байхад хангалттайг Япон инженерүүд олооон жилийн өмнө тооцчихсон гэж бодохоор хамар дээрээ утгагүй том юм сартайлгаж машин тэргээ гутаагаад яахав дээ гэж боддог болоод нэгэн өвлийг үджээ би ккккк
Image
3.
Миний бүдүүн яндан маш содон дуутай
Мянган яндангийн дундаас би сонсмогц танидаг
Утааг удаахгүй гаргах үндсэн үүргээ биелүүлж л чадаж байвал чихэнд сонсголонтой гоё дуу сонсоод, сонсгоод явж яагаад болохгүй гэж?
G55 шиг хүржигнэсэн дуугаргаж чадахгүй ч чадах чинээгээрээ түүнд дөхсөн дуутай утаа гадагшлуулах системээс би лав татгалзахгүй. Пөг пөг хийсэн хэмнэлттэй аялгуу сайхан. Харин зүгээр тасралтгүй үргэлжилсэн толгой өвдмөөр муухай чанга дуугардагууд нь уралдааны зам дээрээ л чарлаж байг хэхэ
Image
4.
Blowoff.... анхандаа ч пцсссс гэсэн дуу гоё сонсогддог байсан ч машиндаа тавиж амжихаас өмнө таалагдахаа больчихлоо доо кккккк
Товчхондоо турбо төмбийтлөө үлээж өгсөн агаараас шатах нь шатаад илүүдэл агаарыг нь эргүүлээд intake-руу оруулж өгөх үүрэгтэй ажилладаг сток бооф. Хар ухаанаар агаарын алдагдалгүй ажиллана. Харин дуугардаг эдүүд бол нөгөө дахин ашиглах байсан агаарыг гаргаж үлээхдээ чихэнд чимэгтэй, заримдаа ч юу вэ гэмээр муухай авиа болгоод хаячихаар тэр боофоор гаргаж хаясан агаарт шаардагдах бензинийг ECU тооцоод цацна, тэгэнгүүт агаар нь багадаад бензин нь ихдээд зөв харьцаатай холимог шатаагүй тул гарах хүчний хувьд алдагдалтай.
Дээрх буруу зөв нь нотлогдоогүй ойлголтийг фб дээрх бяцхан хэлэлцүүлэг дундаас ойлгож авсан бөгөөд өөрөө бодож олоогүй тул залруулах зүйл байвал зааж өгөөрэй надад кккк
Нэг их хор нөлөө байхгүй ч зүгээр ажиллах циклийг бага зэрэг доголдуулж байгаа гэж бодохоор бас л бооф гээчийг шаардлагагүй гэж бодогдох талруугаа хэлбийнэ шүү надад хэхэ
Ер нь утаа гадагшлуулагч гоё дуу гаргаж байхад өөр дуу чимээний эх үүсвэр надад лав шаардлагагүй гэж бодох боллоо....
Image
5.
Механик кроптой Форестер... гэхээр л хүмүүс их дуртай байдаг. Угтаа түрж асаах боломжтой учраас л тэр байх лдаа хахаха
Хотын хөдөлгөөнд бага ядрах гол үндэслэл бол автомат кроп. Мэдээж суга үсрэх дуртай нөхдүүд бол механик кроптойгоо алалцаад явахаас төвөгшөөхгүй лдээ...
Миний хувьд бол механик турбо Форестороор суга үсрээд үсрээд маф драг тайм чарт дээр нэрээ дээгүүр бичүүлтэл хол тул нэг их ач холбогдол анхнаасаа л өгөөгүй. Нэгэнт л хөдөлсөн цагт бол механик ч байна уу автомат ч байна уу ялгаагүй л явна гэж тооцдог. Миний хувьд кропны тал дээр юм чирэхээс бусад бүх тал дээр автомат ч бай механик ч бай нэг их ялгаа гарахгүй л сонголт...
Image
Тэгээд ч үйлдвэрээсээ тавигдаад ирдэг зүйлийг хормой, бооф нтр шиг дураараа зохицуулж болохгүй тул олон юм яриад яахав. Ерөнхийдөө кропны тал дээрх миний байр суурь 50:50 байдаг.
6.
Обуд... Форестер, тэр дундаа SG5 хувилбарт 215.65.16 дугуй хамгийн сайхан хэмжээ... Хатуу зөөлөн, үзэмж аль аль талдаа тал алдахгүй гэхүүдээ.
Мэдээж хотын гудамжинд сайхан обудаа тавьж гангараад хол замд гарахдаа 215.65.16-аа тавиад тэ?
Өргөн том обудтай сайхан харагдахын тулд койл тавиад, гадагшлуулагч хийгээд бас л их ажил орно. Түүний оронд сайхан стандарт хэмжээтэй цэвэрхэн обудаар өнгө үзэмж, өндөр нам, бөөр нурууны асуудлаа давхар шийдчих нь миний хувьд хялбар сонголт.
Image
7.
Бусад зүйлсийн хувьд:
Сая төгрөгний обуд тавьчихаад под кирлагүй давхиад байдаг нөхдүүдээ та нар бол ОЙ БАБА шүү!!! Ямар муухай арчаагүй харагддаг гээч...
Дэлхийн түүхэнд машины өнгө үзэмжийг хамгийн их гутаадгаараа алдартай зүйл бол алдарт СКОЧ. Машинаас хамгийн хол байлгах ёстой зүйл бол ноён СКОЧ миний хувьд хэхэ
Машиныхаа гадна талыг арчихаа болиод 2 жил болж байна. Тэртэй тэргүй арав гаран жил гандаж нимгэрсэн хөөрхий лаакыг нэмж шороогоор зүлгээд юугаа хийхэв дээ тийм биздээ?
Ханатал завааруулж байгаа сайхан угаалгаад л явдаг даа.
За ингээд бичсэн зүйл маань галзуу хүний өдрийн тэмдэглэл гээч нь болжээ.
Толгойд эргэлдсэн зүйлсээ хааяа ингэж гаргах надад лав сайхан байдаг болохоор цензургүй хуслаа шүү ойлгоорой ккккк

Image

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Fri Mar 18, 2016 11:40 am
by aza315
Жолоонд байхад л багш хэлж байсан хамгийн муу жолооч бол скоч жолооч гэж хэхэ. Тэр үг одоо болтол мартагдаагүй.
Бас угааж цэвэрлэх тал дээр санал нэг байна. Сэгсгэр, илгэн алчуур бол хамгийн их царапан үүсгэгч. Гадаа хувинтай усаар угаах ч бас л дэмий санагдах болсон. Зунаас нэг сайхан дриллэн өнгөлгөө хйилгээд, жинхэнэ утгаар нь арчиж цэвэрлэдэг болноо л гэж боджийн.

Бас тэр под крилгүй нөхдүүд бол дээлэн дотуураа өмдгүй хүн шиг л харагдаад байдийн :lol:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Thu Apr 14, 2016 4:28 pm
by Galaamn
За унаатай хүний жаргал зовлон барагдах биш дээ.
Пүрүүсээ зарсан тул Форестероо унаж байна. Дулаараад бензин бага идээд сайхан л байна. Бага ч гэж дээ 100км-т 13-14 литр гэсэн үзүүлэлтэнд сэтгэл хангалуун шахуу л явнээ.
Цагаан тэрэг маань над дээр ирээд яг 23 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд явах эд ангиас урд 2 босоо тэнцүүлэгч л солисон. Сая доогуурхаа өөрөө ч үзлээ оношлогоонд ч орууллаа. Урд хэвтээ тэнцүүлэгчийн даравч резинээ солиод бусдаар нь оролдох шаардлагагүй сайхнаараа байна лээ. Монголын 50 000 км зам, 2 өвлийг бол давдаг л юм байна.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Wed Apr 20, 2016 11:16 am
by Jargale
aza315 wrote:Жолоонд байхад л багш хэлж байсан хамгийн муу жолооч бол скоч жолооч гэж хэхэ. Тэр үг одоо болтол мартагдаагүй.
Бас угааж цэвэрлэх тал дээр санал нэг байна. Сэгсгэр, илгэн алчуур бол хамгийн их царапан үүсгэгч. Гадаа хувинтай усаар угаах ч бас л дэмий санагдах болсон. Зунаас нэг сайхан дриллэн өнгөлгөө хйилгээд, жинхэнэ утгаар нь арчиж цэвэрлэдэг болноо л гэж боджийн.

Бас тэр под крилгүй нөхдүүд бол дээлэн дотуураа өмдгүй хүн шиг л харагдаад байдийн :lol:
угаадагүй хүн ямарт нь орох уу? хуяглачихсан гахай шиг байдаг

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Wed Apr 20, 2016 2:40 pm
by euurtsaikh
Neg iim ugaagch olood avchuul amar ym bnalee. Daralt ntr ni neleen sain bdin bnalee. Minii mashind 1 sav us xangalttai xurj bnalee. Sav ni 28L -tei bdin bnale.

Image

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Fri Apr 29, 2016 11:15 am
by euurtsaikh
Naraa wrote:
Exotic wrote:probox foresteroos iluu gesen ug uu? :P
Пробокс даац, гарын ая даалтаараа илүү. Орос машинтай дөхнө.

Харин чиний эво миний форек 2 ч дээ. Ялгаагүй 2000сс турбо нэг тэрэгний 2 дугуйшдээ чааваас.
Iim ym yrij bj xaxa

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Fri Apr 29, 2016 12:32 pm
by bd
Нараа үнэнийг хэлсэн байна хэхэ.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Sat Apr 30, 2016 12:45 am
by Exotic
tsagtaa forek haana ch yvna haashaa ch ochno gej yridag baisan hun, arai gej uhaaruulsan daa hahah

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Mon May 02, 2016 9:54 am
by MuuG
тэгээд ер нь дийлэнхдээ хотод, заримдааа бүр хаа нэг, бүр зундаа ганц удаа хөдөө явдаг хүнд юу унавал дээр вэ?
приус гуперээ авчуул ч хаа ч хүрнэ л дээ. хэхэ.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue May 03, 2016 12:57 am
by Galaamn
Ер нь хотод приус хөдөө ланд унамаар байна гэж бодонгуут хол замд ланданд бензин хийхээсээ горойгоод приустэй давхичихна лдаа хаха

Sent from my Nokia 3310 using Tapatalk

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue May 03, 2016 11:35 am
by Exotic
on zaluu awd crossover zugeer shdee, ihenhi ni c.diff locktoi, traction system, crawl control ene ter gd huurhun hugjchihsun. mini medeheer outlander, rav4 2 ehnii songolt. suuliin seriin rav4 bol bur yanziin bolson baina lee.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue May 03, 2016 2:39 pm
by euurtsaikh
Galaamn wrote:Яндан дотор саржигнаж
Ядаргаанд тултал паржигнаж
Хаазлах бүрт харижигнах
Хэнгэрэг цоортол хэржигнэж
байсан нэг яндан дотор салж унасан төмөрнөөс салж амарлаа.
Image
Яндангаа салгаж аваад зүслэг хийв.
Image
Дотроос нь гарч ирсэн зүйлс.

Машиныхаа дууг оригоор нь сонссон чинь бодож байснаас дажгүй юм хэхэ

Miniih bas yndan sarchignaj dugaaraad bx bolloo. Eniig engej ynzluulax xed boljin. Ingeed nam boljiinu? Dund yndangaa butneer ni solison ni deer bnu?

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Tue May 03, 2016 2:45 pm
by Galaamn
Би ч таньдаг барилгын гагнуурчин ахаар үнэгүй хийлгэчихсэн. Тасдагч байвал өөрөө яндангаа салгаж аваад тасдагчаар ингэж онгойлгоод доторх энэ 3 төмрийг нь аваад гагнахад л гагнуур хэрэг болж байна лээ.

Sent from my Nokia 3310 using Tapatalk

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Sat May 28, 2016 8:45 pm
by Galaamn
Image

Image

Ганган машинд гэрэл нэмэр ээ гэж...
хаха

Sent from my Nokia 3310 using Tapatalk

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Posted: Mon May 30, 2016 9:30 pm
by Galaamn
Image

Алдарт кондишны дамар ёнгиноод байсан асуудлыг шийдэх гэж оролдов.

Image

Задлаад үзтэл ийм байв.
Зэвэрсэн ямар ч тосгүй.

Image

Карб цэвэрлэгч байсан ба түүгээрээ 2 талын сальникийг нь аваад шүршээд ийм товуд хийгээд буцаагаад ***.
Нэг талынх нь сальникийг хөшиж байхдаа резинийг нь сэтэлчихсэн нь хамгийн том алдаа байсан бөгөөд үүндээ маш их харамсав.
Ремений чанга сул тааруулах тал дээр анхны мэдэгдэхүүнгүй шахуу би бээр боолтных нь хуучин ормоор чангалав.

За тэгээд боож дуусаад асаатал нөгөө ёнгиносон дууны 93% нь арилсан байсан ба тэр сэтэрсэн сальникаар тос хаяж нэг сараас илүү хэвийн ажиллахгүй гэж тооцсон ч дараагийн арга хэмжээ авах хугацаа хожиж чадсандаа баяртай байна.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа

Sent from my Nokia 3310 using Tapatalk