Page 22 of 35
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Jul 01, 2014 9:53 am
by Alias
Ингээд жижигхэн жижигхэн видео хийгээд тайлбарыг нь биччихвэл ойлгомжтой юу? Эсвэл бүр видео хичээл маягаар хийсэн нь дээр үү? Надад уншаад ийм юм харчихаар их нүдэнд дасдаг.
Жишээ нь энэ видео дээр дотоод апексийг хэрхэн дайруулах талаар хүргэлээ. Ингэж видеог нь хийгээд (дараа нь мэдээж Timelapse-аа жаахан удаашруулж болно) энд тавиад байвал амар уу? Санаа оноо... Таалагдсан бол мэдээж би та нарыг комментыг авах дуртай шүү дээ. Lemme know!
[youtubeshort]
http://youtu.be/D3q6U2QZjm4[/youtubeshort]
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Jul 01, 2014 4:27 pm
by Garidaa
whahaha inge video hiivel zgr l yum bna shd
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Tue Jul 01, 2014 11:37 pm
by red
Ингэж зурж байгаа шигээ хурдан ярих юм уу? хаха
Joke, сайхан санаа байна
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Wed Jul 02, 2014 3:50 am
by Alias
Найзынхаа Mazda-тай төлбөртэй тойрог дээр 2 тойров. Даанч манай найз айгаад гар нь салгалаад олигтой бичиж чадсангүй. Гэхдээ Apex-рүү яаж дайруулах зарчим бол ердөө энэ. Машин ямар байхдаа чухал биш техник нь л нэг байхдаа чухал.
Cheers,
PS : Чанар муутай бичлэг хийгээд байгаад уучлаарай. Үнэндээ GoPro эд нар авч амжихгүй байна.
[youtubeshort]
http://youtu.be/Gjf3CsPKMME[/youtubeshort]
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Wed Jul 02, 2014 11:42 am
by Exotic
zasmal deer ch yahav Apex oilgomjtoi. Yag l iim zuil baigaa.
harin shoroon deer, haltirgaa ihtei nuhtsuld yah vee gedeg ni l baina?
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Wed Jul 02, 2014 12:56 pm
by Ochki
hurdaa has tegvel zasmaltaigaa adilhan hiichih boloj garna.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Wed Jul 02, 2014 8:46 pm
by Alias
Миний бодол арай л өөр.
Ассфалт машин 2-н ассфалт "хүчтэй" гэж боддог учраас би тойрогруу орохдоо хурдаа хасдаг. Яагаад гэвэл энэ их Grip намайг бол хөнгөхөн control алдуулж чадна. Харин шороо машин 2-н машин нь "хүчтэй" гэж дүгнэдэг. Тэр сул эргэлтийг улам нэмбээс контрол орж ирнэ. Тойрогруу орохдоо хурдаа шулуундаа нэмэн рүль дарахдаа юу ч бүү хий. Тормословол чи Slip хийнэ, хазлаваас контрол алдана гэж одоогоор хэлэхэд арай буруу юм болов уу? Миний пост хийсэн видео бол 90-130,140км/ц.н хурдтай явж байхдаа орж байгаа эргэлтүүд. Мэдээж энэ замыг би цээжээрээ мэдэж байгаа учраас ингэж гишгэсэн. Түүнээс ч шууд хийнэ гэвэл Очки-н хэлснээр хурдаа ханатал нь хасаад зөөлөн орох нь маш зөв байх.
Нэг зам дээр 10 тойроход бол алдаануудаа өөрөө мэдрээд ирдэг гэж боддог. Монголд харин яг уралдах зам дээрээ бэлтгэл хийлгэдэг эсэхийг би сайн мэдэхгүй юм.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Thu Jul 03, 2014 9:21 pm
by Alias
Нэг горимын санал байна.
Тэр МАФ-н дуу клипээ одооноос нэг төсөл болгоод хийцгээе тэгэх үү? Бичихгүй уншаад явж байгаа нь ч гэсэн нэг санал дэвшүүлэхгүй бол үнэхээр болохгүй юм биш үү? МАФ гэж нэгэнт л энэ олон жил байсан хамтын зүйлээ ганц мөнхөлчүүл сайхан юм биш үү? Бид мөнх биш шүү дээ. Буцах цаг нь хэзээ гэдгийг ч мэдэхгүй ш д. Дурсамжтай ганц юм босговол зүгээр юм биш үү? Хөрөнгө мөнгө санхүү тэтгэлэг тэтгэмжээ тэгээд л тал талаасаа зохицуулж болно шүү дээ найзуудаа.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Fri Jul 04, 2014 5:22 am
by begunbe
Ямар дуу билээ?
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Sat Jul 05, 2014 7:30 pm
by rog
Зохиолын дуу л биш шүү хаха
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Sun Jul 06, 2014 3:21 am
by Alias
Өнөөдөр ёстой хөгтэй юм боллоо. За гэхдээ юу болсноо бичихээсээ өмнө хэрхэн миний наймааны түүх эхлэсэн талаар жаал бичье.
Би 9-р ангид байхад манайх гэртээ хувийн компьютертэй болов. Ээж аав 2 минь болгож болгож нэг Pentium 4 2.8ghz, 512MB DDR1, Intel 915 series-тэй, тэгээд нэг Dell-н 17-той LCD-тэй байлаа л даа. Аз таарч Мигма гэдэг газраас аваад манайх гэх тэрхүү компьютерд DVD/CD-RW буюу манай нэршилээр комбо дагалдан ирсэн юм. Тэр үед чинь хувийн интернэт дөнгөж яг хүчээ авч 64kbps-ээс эхлэж байсан үе, манайд тэр мэр нь байхгүй ээ. Kaspersky-н update эд нараа интернэт кафе-д сууж байгаад татна, тэгээд гэртээ уншуулдаг байсан цаг.
За тэгээд байж байтал тэр хавар чинь нэг TOEFL-н сургалтанд явсан юмаа. Гэтэл манай ангийн багш "Энэ CD-г 40 ширхэг хуулж бичээд ирэх хүн байна уу?" гэж асуутал Алиас хүү 2 гараа өргөөд үсрэн босоод "БИ БИ" гэж орилов. За тэгээд ангийнхаа ах эгч нараас 1 CD-ны 2000 төгрөг /тэр үедээ их мөнгөө, гэхдээ Англи хэлний хичээл, аймар хэцүү энэ тэр гэж том хусаж байгаад 2000 төгрөг авч билээ/ хурааж аваад Computer Land орж хэвлэлийн гэх тодотголтой, хамгийн хямд 300-н CD.нээс 40-г аваад гэртээ ирлээ дээ. Гэтэл нөгөө NERO гэдэг эд чинь байхгүй, ахиад л тийшээ майжигнатал хаачихсан, хажууд нь ажиллаж байгаа нэг өөр газар байхаар нь ороод "Ахаа CD бичдэг програм байна уу?" гэтэл "1000-аар бичнээ" л гэж байна. Бичүүлж байх хооронд тог тасраад, нөгөө ах тогоо хүлээнэ гээд хамтдаа хүлээж байхдаа яриа өдсөөр байгаад дараа нь байнга очдог болоод, сүүлдээ компьютер хамт зардаг болсон түүх нь тэр эхлэл юм. Өөө би хазайчихсан нааж байна..
Тэгээд 80000 төгрөгтэй, нөгөө их мөнгөө шууд гэртээ аваад очихоос айгаад, гэрийнхээ хажуу талын Голомт банк ороод "Эгчээ би нэг карттай болох гэсэн юм" гэсэн маань миний одоогийн сонирхдог зүйлийн эхлэл юм шиг байгаам. Тэгээд нэг MASTERCARD (бас болоогүй ээ, 2006 оны хөлбөмбөгийн Германы зураг эд нартай байсан санагдана)-тай болохоор болоод, банкинд 80000 төгрөгөө үлдээчихээд гэртээ ирж билээ.
Тэгээд нөгөө багш байс хийгээд л намайг хэдэн CD бичээд өг гээд дуудна, би ч нөгөө хонины морь шиг давхиж очоод 40 CD-ээ бичнэ, ийн явсаар 6 сарыг ардаа хийвээ... Хажуугаар нь бас нөгөө танилцсан ах хүү урдаас ирэхээрээ намайг дуудаж компьютерүүдээ угсруулаад жавир жавир хийнэ. Мөнгө авахгүй ч гэсэн би бизнес яаж явж байгааг харж зогсоод ах хүүгийн өмнөөс нь CD бичих, компьютер форматлах, принтерийн хор цэнэглэх гэх мэт минимал юмнуудыг хийдэг байв. Ах хүү дүүгээ бас гомдоохгүй ээ, хооллож бариад хөөрхөн хөөрхөн аргалаад яваад байна. Тэгж байтал мэргэн санаа төрөөд Online-аар зар тавиад ах хүүгийн компьютерийг жаахан үнэ нэмээд хусаад байвал зүгээр мэт санагдаад Асуултад баахан зар ч тавьлаа, Асуултын нийлдэг байсан (одоо томорсоон) нэг баачкатайгаа нийлээд ч бас хүн амьтанд панаал хийж, Yahoo messenger-н статус, хаа хамаагүй вебсайтууд, Асуултын зарын хуудас, Банжиг гээд л явж өглөө дөө. Тэгээд л нөгөө утас дугарна шүү дээ. Тэгээд л " Байна" гээд босс шиг том дугараад л, нөгөө ах дээрээ очиж нэг юм авчаад зарж ирчээд мөнгөө өгч 1 ком тутмаас 50000 төгрөг хусдаг байв. Бас болоогүй ээ, хаягаар хүргэж өгнө, угсарна. Машин байхгүй 2 баачка хаа байсан Computer Land-с 11 хүртэл алхаад л яваад байна гэх мэтчилэн зүйлс болоод л яваад байв. Хамгийн том хийсэн прожект маань хороололд 1 PC-ны 20 ком угсарсан л юм байна. Тэр үедээ бол Nvidia Geforce 7300GT гэдэг карт бол залуус болгоныг уйлуулдаг эд байлаа ш д. Тийм "хулхи" карттай 20-г хусаж өгөөд л, нээлтэн дээр нь очиж үнэгүй сайхан тоглож авчаад л "алга болж" билээ.
Тэгээд нөгөө өөрийнхөө хадгалсан мөнгөөр нөгөө хамтардаг ахынхаа шинээр Land дотор нээсэн лангуун дээр өөрийн гэсэн 1 компьютер авч тавьлаа даа. Авах авахдаа нөгөө ахаасаа авч байгаам шүү чёрт гэж. Тэгээд нөгөөх маань тэр үедээ Asuult Autoforum ордог байсан нэг товаришын гэрт нь хүргэгдэж зараад Алиас-д ахиад компьютер аваад зарах боломж өгсөөр 1 жилийг барахад зөвхөн Part зардаг лангуутай болох хэмжээнд оччихсон байв. Cyber зах дотор 2 давхарын мухарт 1 лангуу 2 сараар түрээслээд хамаатны бацаанаа суулгаад өөрөө хичээлдээ явдаг байв. Учир нь би 10 жилээ төгсөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд цалин малинтай бас хөөрхөн, нөгөө Edifier энэ тэр гэсэн залуусын дуртай 25000-н woofer бол манай лангуун дээр 22000 байдаг, хүмүүс тэрийг ирж их авдаг, бас манай лангууны хажууд суудаг залуу GTA VICE CITY-г Монголруу орчуулчихсан мундаг баачка байж. Болоогүй ээ, тэрний GTA-г бас 500 төгрөг нэмээд Монгол хэлтэй, 24-тэй GTA ш д ахын дүү гээд илүү үнээр биччихнэ гээд хөөрхөн хөөрхөн юм хийж явсаар байгаад л болдог байж. Одоо бодоод байхад тэр үед хүмүүсийн цалин 150 160, талх 250, мултивитамин 450, Жүр Үр-н торт 3500, бензин 810 гэх мэт үнэтэй байхад би тэр их мөнгийг хааш нь хийгээд алга хийснээ ерөөсөө санадаггүй юм. Хүүхэд байсан, хөөрүү зантай, сургууль хол, такси энэ тэр гээд яваад байдаг байсан байх л даа. Тэгээд сургууль дээрээ бас гоё моё юм авч идээд, утас мутсандаа 10 нэгж 2500-р авч хийж мийгээд пээдгэр GPRS энэ тэр ороод, оросын сайтнаас зураг эд нар татаж wallpaper дээрээ тавьдаг байсан санагдана. Дэлгүүрт ороод Аянчин хиам 1 кг-г аваад ганцаараа идээд маргааш нь хордож байснаа ерөөсөө мартдаггүй юм...
Гэтэл өнөөдөр метронд нэг нилээн танил царайтай ах /ний нуулгүй хэлэхэд манай дүүрэгт амьдардаг ази нөхөр үү дээ? гэж анхандаа харсан/ надруу хараад инээгээд байна. Өөдөөс нь Германаар "юу байна?/юу болоов?, яав?/" гээд асуутал харин "чи Алиас мөн үү? ахыгаа танихгүй байна уу?" гээд хэлээд баахан хөг болоод яриа болов. Тэгээд нэг газар сууж жаал пан пан хийгээд, Асуултад Автофорум байхаа больсон, ингээд MAF гээд тусдаа бий, энэ тэр гэж баахан яриад, гэтэл нөгөө ах чинь ID эд нараа мартчихсан, ямар нэрээр ордог байлаа эд нар гээд будилж өгч байна. Тэгээд энд чинь Элчингийн Зөвлөхөөр ирсэн жинжгээ гэж байна шүү дээ... Хаа газар дандаа энэ Автофорум, эсвэл ингэж хөглөж явсан үед танил болсон хүмүүс их сайхан явж байгаад тааралдах, нэг нэгэнтэйгээ уулзалдах их сонин сайхан байдаг юм байна ш д.
Буян нь дэлгэр хурай хурай... Дараа нь Админ Батаа, Ууганаа, Очки 3-нд лам аваачиж МАФ-даа зориулж Хийморийн сан, Сандуйн жүд, Цагаан Шүхэр, Алтангэрэл, Манал уншуулах юм шүү. Форумаар таньдаг болсон нэг лам бий. Тэрийг л хэдүүлээ залж авчиръя.
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Sun Jul 06, 2014 6:19 pm
by begunbe
Эляин зовлох Жинжгээ гэж хун байхгуй дээ
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Sun Jul 06, 2014 10:35 pm
by Alias
begunbe wrote:Эляин зовлох Жинжгээ гэж хун байхгуй дээ
жинжгээ гэж орчин үеийн хүүхдүүдийн зохиосон үг шүү дээ. [tag]Exotic[/tag] ба манай хэдэн нөхдүүд жинжгээ гээд яриад байхаар нь хүн юм байна гэж бодоод байгаа.
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД. Alles Gute!
Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Jul 07, 2014 1:00 am
by Alias
en Route
Та нарын санаанд орж болмоор хамгийн армаанчик авто трип ямар байж болохов? 4 өдөр 3 шөнө...

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.
Posted: Mon Jul 07, 2014 2:33 am
by Alias
[youtubeshort]
http://youtu.be/TjKpucoS0FY[/youtubeshort]