За нэг ийм сахиун тэнгэрийн нүд хийлээ.. аа бас бүргэдийн нүд ч гэдийн байнлээ гадуур явж байгаад харсан хэхэ.
Юуны өмнө мэргэжил дадлага туршлага гэж ямар сайхан зүйл байдгийг хийж байх явцтай ойлгож авлаа.
Прожект: 5mm Led Angel Eye
1. Урд гэрэлээ тайлаад нэг энэ 2 рамийг нь салгаж авлаа.. Ер нь энэ нь дээр л хийчье гэсэн анхныхаа бодлын дагуу салгаж авлаа.

2. Гортиг шугам, хэв гэх мэт зүйл ерөөсөө хэрэг болсонгүй. Хажуу биржгэр хээгийн тоолж үзтэл яаг 4 4 өөрөө таарч байнаа шууд л харалдаа харалдаа өрөмдөж орхив. Энэ хүртэл их амархан байлаа

.

3. За тэгээд урьд нь нэг ч гагнуурын алх барьж үзээгүйг хэлхүү.. ледүүдийг хооронд нь гагнан гэдэг хүндрэлтэй ажил байлаа. нэг иймэрхүү байдалтай. Гагнасаар холбосоор л

4. Нэг нүд нь бэлэн боллоо. Зарим нэг зүйл дээр туршлага дутаж олон дахин хийж нилээд нухсан болно. Эхний нүд нь дээр бол бараг л 24 цаг зарцууллаа :S. Хажуугаар нь гэрэл мэрэлээ угааж, хоол унд эргүүлсээр..

5. Их гэрэлнийх нэг иймэрхүү боллоо.

6. Цугтаа /Асаалттай/

Асаагаагүй

7. Дараагын нүднүүдийг хийхдээ тэгэж олон цаг зарцуулалгүй хурдан хийж дуусгалаа. Зураг хөрөг ч авсангүй..
8. Дараа нь ер нь 7812ийг яаж холбох талаар А ч байхгүй байсан учраас нилээн нэт ухаж ухаж нэмэх үзүүр дээр нь холбодог гэдгийг олж мэдлээ.
9. Холбоод машинаа асааллаа. Эхлээд тийм ч тод биш ч гэсэн давгүй сайхан асаж байнаа.. Харин хэдэн минутын дараа 2 3 хан гэрэл үлдэж бусад нь анивчиж байснаа унтарчив.. Урд нь форумаас уншиж байснаа бодон шатчлаа гэж бодсон ч. 7815 авсан байснаа залгаж үзхээр шийдэв.
10. Байдал арай дээрдлээ. Шатаагүй байсан байнаа.. Юунаас болж унтраад байсныг ойлгосонгүй. Гэхдээ Зарим нэг гэрэл нь маш тод зарим нь хэвийн хэмжээнд асаж байна. Тэгээд жаахан анивчах тал байна. Гэхдээ радиаторны сэнс ажиллах юмуу, гэрэл асаах ч юм уу ачаалал өгөх үед..
11. За тэгээд эцэст нь иймэрхүү л боллоо.
Дүгнэлт:
-Цахилгааны талаар анхан шатны мэдлэгтэй болмоор санагдлаа. Сонирхолтой ч юм шиг.
-Лед гэрэлээ илүү сайн болон 180 градусын тусгалтай ледээр байвал зүгээр юм байна.
-Хэв хийх илүү тохиромжтой зүйл анхаас нь бэлдмээр юм байнлээ.. Хэв нь дээр ледээ холбочоод би дээрхи рам нь д суулгасан бол гоё болох байж гэдгийг сүүлд нь олж мэдэв. Шууд рам нь дээр гагнах нь анх удаа гагнуурын алх тугалга барьж байгаа миний хувьд бүр хүндрэлтэй байлаа.
-Мөн 7812 ч юм уу иймэрхүү тогтворжуулагч тавихаас гадна, бас нэг эсэргүүцэл гэдэг билүү. Тиймэрхүү юм байх ёстой юм шиг. Эсвэл шууд 12в оор ажилдаг лед олох хэрэгтэй нь байнлээ.. Эрсдэл бага.
-Аа мөн арын хэсгийг силиконоор дарна гэдэг жаахан тиймэрхүү санаа. илүү цэвэрхэн арга бодож олох хэрэгтэй нь байнлээ..
За тэгээд зунаас зав зайгаа харж байгаад дахин хийж үзхээр шийдсэн болно. Илүү цэвэрхэн, илүү чанартай. тэр хүртэл материалаа цуглуулна аа..
Байдаг гүйг нь мэдэхгүй юм гэхдээ
180градусаар тусдаг 12в ийн 5мм ийн лед ламп байвал болчих юм биш үү..