Page 21 of 23
Re: Dugeree's autohistory
Posted: Wed Sep 25, 2013 1:45 pm
by Tech
За машинаа маш сонирхолтой нөхцлөөр арилжина шүү. Сонирхоэ буй хүмүүс нь холбоо бариарай. Тун боломжын таатай нөхцөл шүү.
Re: Dugeree's autohistory
Posted: Wed Sep 25, 2013 3:07 pm
by bilgee
20 jiliin leasing uu.
Re: Dugeree's autohistory
Posted: Wed Sep 25, 2013 3:39 pm
by MuuG
bilgee wrote:20 jiliin leasing uu.
Дүгэрээ нэг юм биелүүлсэн хүнд бэлэглэхийн.
Юу вэ гэж үү?
25 саяыг Дүгэрээд буцаах нөхцөлгүйгээр зээлсэн эсхүл бэлэглэсэн хүнд.
Re: Dugeree's autohistory
Posted: Thu Nov 21, 2013 4:34 pm
by Tech
Za yamartai ch evo7 maani forumdaa uldsen. Todruulbal duudee uldeesen. Zarj urchiheeguidee ch bayartai baigaa. Oird topicdoo salhi ch oruulsangui.
Ene 7 honogiin nyam garigt Mitsufest geech zuil bolno gene. Tuuniig survaljlaad neg huurhun post hiih bodol bna.
Re: Dugeree's autohistory
Posted: Thu Nov 21, 2013 5:25 pm
by euurtsaikh
Dugereegiin daraagiin mashin yu bx bol? GTR u?
Re: Dugeree's autohistory
Posted: Thu Nov 21, 2013 6:34 pm
by MuuG
эхлээд ирээдхэг ээ, тэгээд нэгийгээ цааш нь харуулж байж, нөгөөг нь ухна биздээ?
Re: Dugeree's autohistory
Posted: Tue May 13, 2014 3:22 pm
by Tech
За энэ хуудсандаа ойрд салхи оруулсангүй. Бүүр үнэр орох шинжиндээ орчиж хаха.
Зарим хүмүүс мэдэж байгаа байх. Миний бие АНУ-д ирээд хагас жил болчлоо. Амьдрал ахуйгаа төвхнүүлэх гээд нэг хэсэгтээ л ширүүн байлаа шүү. Саяхнаас шинэ ажилтай болж ирээдүй арай өөрөөр харагдаж эхлээд байгаа болхоор хуудсандаа юм бичихээр шийдлээ.
Ирснийхээ дараахан MitsuFest гээч дан Evo-чдын цугларалтад очиж үзсэн. Сүртэй ч сайхан ч болдог юм билээ. Зураг оруулах гэхээр зав ч гардаггүй, зав гарахаар залхуу ч хүрээд явсаар байгаад тоосонд дарагдчихлаа гэж. За тэгээд Tech хүү энд ирээд спорт машин авна барина гэсэн тооцоотой байсан боловч тоолдог хэддээ горойгоод амьдралын эрхээр бензин бага иддэг, эвдрэл гэмтэл бага гардаг гээд бүх америкчуудын дуртай сонголт Toyota Camry авчихваа гэж хэхэ.
Зураг нь энэ байна.

Ийм гоё биш л дээ. Тэхдээ л яг энэ загвар хэхэ.
Тэхдээ санааны мухарт нэг Evo бий бий. Жаахан жигдрээдхэе тэгээд авнаа л гэсэн байгаа.
Гэснээс сүүлийн үед Hybrid болон Electric машинууд үнэхээр сонирхол татаад байгаа. Яг үнэндээ энд америкд автомашины тухай уламжлалт ойлголтод өөрчлөлт гарч байна.
Toyota Camry Hybrid
Ford Fusion Hybrid/Energy
Honda Accord Hybrid

гэх мэт дундажуудын болон green drive-ийг дэмждэг хүмүүсийн гол дуртай унаанууд байна.
Мөн арай мөнгөтэй баян гаруудын сонголтод Tesla Model S гээч машины дүрстэй компьютерийн тоглоос гол favourite болж байна даа.


Хажууд дуу шуу ч гүй гэнэт зэрэгцэж гарч ирж цочоогоод сүнс сүүдэр шиг зэвүүн хог байгаам.
Арга ч гүй биздээ 2018 оны Nissan GTR concept 800 HP электрик гээ биз дээ. Яах аргагүй автомашины хөгжил коипьютерийн тоглоом тал руугаа явж байна.
За тэгээд мань ямар Tesla нтрийг нь одоохондоо чадах биш эхний ээлжинд "нутгийн залуу"-д зорьчихоод байгаа. Банк бэнзинээр 800 майл буюу 1300-аад километр ая тухтай явна гэдэг чинь машин унаж л мөнгө олж гэр бүлээ тэжээхээр зориг шулуудсан надад яг тохирох унаа болж байгаам.
Сэтгэлийн мухарт нэг Evo байсаар. Хажуугаар нь нэг Tesla ч үе үе сэвэлзэх шиг.
Мартсанаас америкт 25 жилээс дээш насжилттай RHD машиныг antique зорилгоор импортлож болох боломж саяхан батлагдавуу даа. Ижил хоббитой хорхойтой гарууд нь нулимс дуслуулж байх шиг байна өө. R32-ууд цувж эхэлж байгаа сурагтай. Ишшшшшш хөөрхийс одоо л дөнгөж RB моторыг амьдаар нь харах боломж олдож байгаа болхоор арга ч үгүй биз.
Re: Dugeree's autohistory
Posted: Tue May 13, 2014 4:47 pm
by Alias
Buruu rulitei ni baisan. Road tax ni mash undur baiv. Nuguu talruugaa NYC, PA, dooshoo Florida geed yvahad 86, 32, 34 surgeeree bii. Minii meddeg neg zaluu Japan.s RHD import hiij baigaa. R32 title, insurance ni bagtaad 12000.d ochij baigaa sonintoi baisan. 12 ch huuchin mashinii huvid changa une l de... Avaad ahiad 5k geheer gol harlamaar. Barag 3 4 nastai Prius, 4 5 nastai Camry, hudalch hund 1 2 nastai Corolla S avna shu...
Amidralaa jigdertel engiin ym una. Jigdreegui bhad mashin yrij baigaad avgaidaa aluulav. Ganjinduulchlaa geed boortsgon tolgoi bolvoo

Re: Dugeree's autohistory
Posted: Tue May 13, 2014 10:34 pm
by Badka
Humuus baruun etgeeded zorchood tag chig bolchihdogiin Tech duugee bas tegchihnuu gesen chin gaigui shuu. Alias Tech 2too amjilt oshoo olon zuil bichij nud bayasgaj bgaarai
Re: Dugeree's autohistory
Posted: Wed May 14, 2014 12:58 pm
by Tech
Athlete V, Evo7-д залардаг байсан эхнэр маань одоо муу Camry-даа үнэхээр өөр машингүй болхоор аргагүйн эрхэнд л сууж байна гэж байгаа. Хурдан шинэ машин авая. Энэ мууг зарчий л гээд байгаа л даа.
RHD -ийн хувьд бусал мужуудад байж мэдэх ч энэ California-ийн хувьд үнэхээр хамрын самсаа шархируулсан шийдвэр болоод байгаа бололтой.
@Унзад ахдаа: Ахаа дүү нь таниасаа холдохгүй ш дээ. Хамтдаа хэвийн *** идэж явсан гээ биз дээ?
Re: Dugeree's autohistory
Posted: Wed May 14, 2014 7:38 pm
by Alias
Би тэр болгон хүнийг хүндэлж харьцдаггүй, яг жирийн зайнаас л харьцаад явах дуртай. Гэхдээ форумаас хамгийн их хүндэлдэг нь Дүгэрээ. Байгаа бүхнээ хаяад бүхнийг 0-ээс нь эхлээд явж байгаа гайхамшигтай үлгэр жишээ залуу. Хүн өөрийнхөө л төлөө явахгүй бол өөр хэн ч чиний төлөө явахгүй гэдгийг л ойлгосон сайн залуу даа. Амьдрал нь цаашид улам улам дэвшин хөгжиг.
Хурай хурай...
Re: Dugeree's autohistory
Posted: Fri May 16, 2014 3:48 pm
by Tech
Ичтэл хэллээ дээ харин ч нэг ккк. Юу ч гүй хоосон болсийм зайлуул гэж байгаам шиг л хахахаха. За за наргиа, том зорилгын төлөө зарим зүйлийг золих нь хэн бүхэнд байдаг л чанар. Ерөөлөөр болог.
Гэснээс сүүлийн үед за яахав электрик болон хайбрид энд жинхэнэ утгаараа хөгжиж байгаа тул сонирхохгүй байж чадсангүй, гэхдээ түүний хажуугаар би чинь Америкт амьдарч байгаа шүү дээ. Максл кар-уудын өлгий нутагт амвдарч байгаа хүн шүү дээ чи гээд л толгой руу тоншоод байдаг боллоо шүү.

Энэ нөхөрт хэзээнээсээ дуртайг ч хэлэх үү. Сийж байгаа ажлын онцлог нь энэ хавийн хамаг л авто сервисүүдээр орж байна. Эвтэйхэн кузовууд харагдах л юм.
Re: Dugeree's autohistory
Posted: Fri May 16, 2014 5:37 pm
by Ariuka
udahgui uuriin bolgooroi gej eruue he he hoid duguin deeree gozoigood bosohiig ni amid yavahdaa gants harchih yumsan he he
Re: Dugeree's autohistory
Posted: Sat May 17, 2014 3:21 pm
by Tech
Форумын нэг найзын асууж байснаар өөрийнхөө хэмжээнд эндхийн авто сервисийн бизнесийн талаар бага зэрэг судалсанаа бичье.
Америк дахь автосервисүүд Монголын авто сервисүүдээс ялгаатай нь тэд зөвхөн сервисээ л сайн хийхээ боддог. Монголын автосервисүүд бүхнийг чаддаг байдаг шүү дээ. Агрегат хийнэ, кузов засна, за зарим газар тюнинг хийнэ, тосоо ч солино, тос бусад дагалдах шингэнээ ч зарчихна, за сэлбэг ч зарчихна, ер нь бүгдийг нь хийнэ.
Найзын асууснаар америкийн тос сольдог газрууд ямар тос сольж байна, тос солих дараалал нь юу байна? Дотроо ямар зохион байгуулалттай байна? гээл...
Хариулт нь: - Ямар ч ялгаа алга. Яг ижилхэн тостой холилдсон хэдэн гарууд яг ижилхэн бүр. Гэхдээ нэг өөр юм нь зөвхөн дагнасан зүйлээ л хийнэ. Агрегат хийдэг бол тэрийгээ л хийнэ. Мотор засдаг бол тэрийгээ л хийнэ. Тос сольдог бол тэрийгээ л хийнэ.
Сэлбэг, тос нтр нь хэрэгтэй болхоор яадын гэж үү?
Лос Анжелесийг тойроод 10 гаруй мангар том warehouse-ууд байна. Тэд нар нь бас дотроо зөвхөн тос, тослох материал, явах эд анги нтр гээд төрөлжсөн байна. Тэд бол үйлдвэрлэгч нарын сэлбэгээ зардаг гол суваг нь бололтой. Түүнээс жижиглэнгээр авч зардаг Auto Part Center-үүд нь авна. Энэнд нь яг би ажиллаж байна. APC-үүдэд бүгд байна. За нөгөө Auto service-үүд чинь үйлчилгээгээ хийж байтал юу хэрэгтэй болно тэрийгээ шууд APC-үүд рүү утасдаад л тэдэн оны тийм маркийн машинд тийм эд анги эсвэл тос, за юу ч байдгийн хэрэгтэй байна гээл захиалгаа өгнө. Бүр 3 литр тос хэрэгтэй байна гээл захиалга ирнэ. APC-үүдийн өрсөлдөөний гол үзүүлэлт нь хурд юм. Тос захиалчихаад кастерийг нь тайлаад цэвэрлэж байх хооронд над мэтийн жолооч нар тосыг нь хүргэх жишээтэй. Нэг авто сервис өдөрт хэдэн ч удаа дуудаж болно. Дуудах болгонд нь за удлаа гэхэд 15 минутын дотор очно. APC-т захисан сэлбэг нь байхгүй байсан ч байгаа л гэнэ. Учир нь тэр сэлбэг нь warehouse-т байж л байдаг. Warehouse-д захиалга өгөөд тийшээ жолоочоо явуулаад сэлбэгээ аваад шууд авто сервистээ хүргэж өгөх жишээтэй. Энэ нь л том зах зээлийн онцлог нь харагдаад байх шиг.
Автосервисүүд transmission + tire, engine + кузов + агрегат, oil change + SMOG (dyno юмуу даа) гэх мэт төрлүүд л байна. Аан нэг анзаарсан зүйл нь ихэнх газар дугуй сервис ч гсн лифттэй байдгийн байна лээ.
За тэгээл манайхан шиг хропонд чинь тийм тос тохирно, энэ нь муу энийг хийчих ч гэдгиймуу тийм зүйл алга. Бүх газарт компьютер байна. Түүн дээр VIN #-ийг хийгээд ямар маркийн тос хийх нь гараад ирнэ. Тэгээд ямархуу үнэ ханштайгаас нь хийхийг л асууж байх шиг байна лээ. За тэгээд ихэнх үйлчлүүлэгч машинаа өгчихөөл тв хараал хэвтэж байхын байна лээ. Цаадуул нь үйлчилгээг нь хийж дуусчаал тэдэн доллар гээл болоо.
Моторын тос солихдоо заавал кастерийг тайлж цэвэрлэж байна, хропны тос солихдоо ч заавал кастерийг тайлж шүүрийг цэвэрлэж байна, хажуугаар нь бүх явах эд ангиудыг шалгаад тийм ийм байна гээд хэлээд өгч байна. Өөрсдөө ч ажлаа сэтгэлээсээ хийж үйлчлүүлэгчдээ дутуу мэдээлэл өгөлгүй машиныг нь бүрэн гүйцэт оношлоод үйлчилгээг нь хийгээд гаргаж байна даа.
Жижиг газруудын хувьд бол иймэрхүү. За том сервисүүд байна бас. Mopar, Toyota, Honda, VW, Hyundai нарын сервисүүдээр орж үзлээ. Нээх их шил толь болсон газрууд. Яагаад гэвэл намайг цааш нь оруулаагүй. Хэнийг ч оруулдаггүй хэхэ. Сервис хийлгэхээсээ сарын өмнө захиалга өгөх ёстой л гэдгийн байна лээ. Тэнд бол бүх сервис байна лээ. Гоё гоё хүүхнүүд л инээгээл танд яаж туслахуу л гээд зогсож байдгийн. Тэд арай сервис хийдгүй байлгүй дээ.
За товчхондоо бол иймэрхүү.
Re: Dugeree's autohistory
Posted: Sat May 17, 2014 5:14 pm
by bd
Hahaha