Page 21 of 46

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Sat Oct 05, 2013 7:45 pm
by mhde
Сайн байцгаана уу. Нэг зүйл асууяаа. Ойр их гэрэлээ асаачаад тормоз гишэгхээр жоохон гэрэл сүймийгээд л(нээх их биш) буцаад зүгээр болчихийн энэ юундаа байгаан бол.Бас Кроп тормоз гишэгхээр лүг лүг гээд дугараад байхын энэ араа салж байгаа гэж ойлгож болох уу?(Автомат)

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Mon Oct 07, 2013 6:37 pm
by mhde
MARk2 t 60 akk tawij bolh uu

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Mon Oct 07, 2013 8:02 pm
by Egu
jzx 90 tourer v avna

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Mon Oct 07, 2013 8:50 pm
by Toogy
mhde wrote:MARk2 t 60 akk tawij bolh uu

Болно оо, яав л гэж. Би хүртэл 2.0сс-тэй марк 2-т 60-тай акк хийчихсэн л байж байна.
Egu wrote:jzx 90 tourer v avna

Миний муу хуудсанд энэ л яг дутаад байсын.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Mon Oct 07, 2013 10:38 pm
by mhde
mark2iin gariin awlaga baiwal ogooch 1996-2001 oniih

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Fri Oct 11, 2013 2:19 am
by mhde
toogy гийн их гэрэл хэдтэй ямар гэрэл байгаа вэ

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Tue Nov 12, 2013 4:48 pm
by Toogy
За өвлийн бэлтгэл хангагдаж дууслаа.

1. Өвлийн дугуй
2. Өвлийн тос 5W30 Mobile хийчэхлээ(үнэгүй олдсын :lol: ), амжвал дараа 7 хоногоос shell HX5 хийлгэчихнэ ээ.
3. Агаар шүүгч
4. Рулын бүрээс
5. Шинэ акк, акк-ын эсгий бүрээс
6. Тосол
7. Свечэны утас, ориг гээд байгааг нь авах арай л үнэтэй санагдаад 40,000-ын хятад утас аваад хийчэхлээ.
8. Өвлийн хучлага, ирэх амралтын өдрөөс хучиж эхлэнэ ээ.
9. Шил арчигчын шингэн
Ажил албаа таслан байж NGK R BKR5EYA свечэ авсан чинь өмнөх DENSO-ын свечэ нь маш сайн ажиллаж байхаар нь солихоо түр хойшлууллаа.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Mon Jan 06, 2014 10:58 am
by Toogy
Энэ жил их дулаахан өвөл болж байна аа. Манай байрныханд надаас өөр машинаа хучиж хонуулж байгаа ч хүн алга.
Өглөө машинаа халаах санаатай гарч ирэх тоолонд хаврын өглөө л нэг иймэрхүү байдагсан гэх мэдрэмж төрүүлсэн хэвээрээ л. . .
Image

Өнгөрсөн хагас сайнд Body зарна гэсэн нэг залуутай холбогдож, очиж үзэх, таалагдвал авах санаатай гарсан боловч замдаа тэнхлэг тохиргоо хийлгэхээр явах эд ангийн оншилгоонд орсон чинь зүүн өндөг муудаж байна гэсэн онш тавигдав. Тэр чигтээ халуураад өндгөн тулгуур, саран гарны тулк, согтуу тулк зэргээ солиулаад, тэнхлэг тохиргоо хийлгэж явсаар байтал авч гарсан мөнгөний тал нь үрэгдчихэв.
Image
Амартизатор бас муудаж байна аа, солиулчих гэсэн ээ, цагаан сар өнгрөөгөөд сольсон нь дээр байх гэсэн бодол төрөөд больчихлоо.

Хэрэгцээг мөнгө хязгаарлаж байдаг хойно, дараа л үзэхээс дээ.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Sat Jan 11, 2014 7:14 pm
by Toogy
Өнөөдөр Тэмүүжин-д машин холбож өгөх далимдаа муу халтар машинаа нэг угаалгаж авлаа.

Image

Image

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Sun Jan 12, 2014 4:07 pm
by Temuujin
Mashin holboj asaaj ugsund bayrlalaa

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Wed Feb 05, 2014 11:36 am
by Toogy
Авто-тай холбоогүй ч гэсэн хэн нэгэнд хэрэг болж магадгүй гээд нэг пост хийчэхье.

Улаанбаатар хотын цэвэр усанд төдийлэн итгэдэггүй учир гэрийнхээ хүйтэн усны хоолойд нэмэлтээр ус цэвэршүүлэгч шүүлтүүр тавьсан юм. Гэхдээ миний авсан ус цэвэршүүлэгч 5 литрийн банктай түүндээ шүүсэн усаа нөөцөлдөг тул гэртэй хоёулахнаа байдаг, усны хэрэглээ их биш болохоор халуун гэрт төдийлэн тохиромжтой биш тул шууд кранттай холбохоор шийдсэн юм. Энэ нь нөгөө талаар үнэтэй ус цэвэршүүлэгч авалгүйгээр хямд төсөр аргаар усаа цэвэршүүлээд уух боломжтой юм.
Хэрэглэгдэх зүйлс
Ус цэвэршүүлэх филтер. Энэ дөрвөн дамжлагт филтер 85000 төгрөгний үнэтэй байсан.
Image

дамжуулагч нарийн гуурсан хоолой, нарийн цорогтой зориулалтын крант 20000-аар авсан. Үүнээс гадна шулуун болон гурвалжин холбогч, гуурсан хоолой хэрэг болно бүгд нийлээд 10000-20000 л болох байх.
Image

Гал тогооныхоо тавилганы дотор талд, угаалтуурынх нь дор энүүгээр нь тогтоочихсон
Image

Бас салаалагч хэрэгтэй, энэ надад байсан болохоор ямар үнэ ханштайг нь сайн мэдэхгүй байна.
Image

За тэгээд хүйтэн уснаас салаалсан хойлоогоо филтернүүдтэйгээ холбоод филтернээс гарсан хоолойг кранттайгаа холбоод крантаа суурьлуулаад ажил дууссан.
Image

Давуу тал гэвэл цэвэршүүлсэн ч гэсэн нөөцлөгч банканд хэр удсан нь мэдэгдэхгүй ус уухгүй усаа шууд шүүгээд ууна. Бас 200000 хэдээр тавилган доор суурьлуулдаг цэвэршүүлэгч авч байхын оронд хямд өртөгтэй (85000+20000+20000= ойролцоогоор 120000 орчим л болно).

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Wed Feb 05, 2014 12:20 pm
by freekiller
Энэ hyundai шүүлтүүрийг хаанаас авав?

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Wed Feb 05, 2014 1:10 pm
by Toogy
freekiller wrote:Энэ hyundai шүүлтүүрийг хаанаас авав?
10-р хорооллын Hermes дээр байна лээ, А4 лангуунд, хоёр давхарт нь ч гэсэн бас ус цэвэршүүлэгч, филтер зардаг газар байна лээ.

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Wed Feb 05, 2014 2:14 pm
by Toogy
Цагаан сараар золголт хийж 1200км зам туулаад ирлээ. 150км нь шороо үлдсэн нь засмал зам байв. Хотоос банкаа дүүргээд гарахад өвөрхангай дээр 30л, Хархорин-оос 20л шатахуун нэмүүлээд л хотод буцаад ирлээ.
багаж дүүрэн, хойноо 3 хүнтэй явсан гэхэд шатахуун зарцуулалт боломжын байв. Харин Хархорины эвдэрхий замаар шуурганаар явж таараад амартизатор дуу орчихоод ирлээ дээ.

Машины минь бараг сүүлийн зураг болж байх шиг байна.
Image

Re: Toogy's Toyota Mark II GX100, TOURER.

Posted: Wed Feb 05, 2014 4:52 pm
by Badka
mashinaa zarchihsan uu