Minii 10-n jild sursan mongol helnii kirill bichgiin durem hurtel huuduutai baijee, gehdee l ter 700 ug dotroos evlerch yasan ch chadahaargui hed heden ug baisaar l (shavij - shavj, tseej - cheej g.m).
Ene niitleliig tegeed zav tsagaa gargaj baigaad zaaval unshchihaarai.
http://saruul.niitlelch.mn/content/4920.shtml
Zarim neg sonirholtoi hesgiig ni tuuverleed oruulchihay.
Буруу биччихээд тэрийг нь хэлэхээр “та нар өөрсдөө дүрмээ олон солиод байхаар чинь тэгэлгүй яах юм бэ?” гэх хүн олон таарах. Та нар гэдэг нь хэл шинжээчдийг хэлж байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд өнөөх 1983 оны дүрмийг хэн ч өөрчлөөгүй гучин жил болж байна даа. Төсөрхөн 700 үгийг цэгцэлсэн, энэ нь дүрэм өөрчилсөн гэсэн үг огт биш, хоёр өөр янзаар бичээд байгаа үгсийг нэг мөр болгосон хэрэг юм. Өөр өөрчлөлт гараагүй атал тэртээ 83 онд хийсэн өөрчлөлтийг саяхан гарсан мэт ойлгосоор байдаг нь жигтэй. Тухайлбал, Да багш, Осор багш нарын 1983 онд хийсэн хамгийн томоохон өөрчлөлтүүдээс дурдвал:
“Дэлхий, мэлхий, гэргий” гэх мэтээр бичиж нэг мөр болсон атлаа яг адил бүтэц, авианы тогтолцоо бүхий “дэгдээхэй, эрвэээхэй” гэж байгаа нь тохиромжгүй байна хэмээн “дэгдээхий, эрвээхий” болгосон.
“дараах, дараахи, дараахь – хойгуурхи, хойгуурхь, хойгуурх” гэх мэтээр өөр өөр бичигдэж байгааг цэгцлэх үүднээс И ч, үгүй, Ь ч үүй болгон жигдэлсэн.
Мөн тухайн үедээ хамгийн их анхаарал татаж, шуугиан дагуулж байсан өөрчлөлт бол “шавьж” хэмээх үгийн язгуур нь багш шавийн “шавь” бус, “шавах”-ын “шав-“ учраас “шавж” болгон тогтоосон билээ. Угаасаа монгол бичигт “сибажи” гэж байгаа л даа.
Одоо тэгээд “эрвээхэй” биш “эрвээхий” шүү дээ гэхлээр “Яагаад та нар ардчилал гарснаас хойш дүрмээ олон солиод байдаг болсон юм бэ?” гэж гомдоллох хүмүүсийн өөдөөс нь харин гомдмоор санагддаг юм. Юун “сүүлийн үе”, юун “ардчилал”, гучин жилийн өмнө, 1983 онд ингэж шийдсэн юм шүү дээ, анд аа. Би заавал хэлний мэргэжилтэн болсон хойноо энэ бүхнийг тайлбарлах ч хэрэггүй, намайг бүр дунд сургуульд л байхад л “Одоо ийм болсон шүү” хэмээн багш нар тайлбарладаг байсан даа, уг нь.
Алдаатай бичдэг улсын өөрсдийгөө өмгөөлөх нэг амар арга байна. “Кирилл үсэг монгол хэлэнд таардаггүй юм, кириллээр зөв бичиж болдоггүй” гэх. Ер нь бол монгол бичиг, кирилл үсэг хоёрыг эсрэгцүүлдэг, аль нь дээр вэ гэж мэтгэлцдэг явдал бий, энэ тал дээр миний бие монгол бичгийг нь дэмждэг юм. Тиймээс уг нь кирилл бичгийн дүрмийг аль болох муудах нь “манай талд” гэх үү, ашигтай байх л даа. Гэвч арай ч “кирилл бичгээр зөв бичиж болдоггүй” гэж хэлэхэд хүний мөс маань хүрэхгүй ээ. Хэчнээн муу дүрэм болсон байг хамаагүй, хэчнээн харь үсэг байг хамаагүй, гагцхүү тэр дүрмийнх нь хүрээнд, тухайн дүрмийнх нь дагуу зөв бичээд болоод байдаг юм аа.
aa bas nuguu mongol bichig zaalgaj baigaad kirill ruu orood yu ch ugui bolchihson geed baidag humuus latin tsagaan tolgoig surchihsan shgee neg hicheegeed surchihj boldoggui yum baih daa..
(latinaar l bicheed haychihlaa haha)