ТЛК-н бүх машинд (60, 77, 80, 100, 105, 200) нэг сул тал байдаг. тэр нь хойд амаржин бөгснийхөө урд байрладаг. шороон замд хурдтай явахад урд дугуйнаас үсэрсэн чулуу хойд амаржиныг нүдсээр байгаад цоолдог, мөн боолтуудыг нь эвддэг, цас, шаварт зүтгүүлхээр хад чулуу зэрэг юм мөргөөд гулзайх, боолтууд нь дахиж хэрэглэгдэхгүй болдог. Амаржин солиход боолт нь түлхүүр, дорцоовонд ордоггүй, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болох үе байдаг.
Хойд амаржинд 2мм-н листээр хамгаалалт хийж зүүж үзсэн ч гүн цас, шаварт гулзайгаад байдаг юм. АРБ тлк-н хойд амаржин зориулж хамгаалалт хийсэн байдаг ч бартаанд салаад уначихдаг эд.
Тиймийн учир тлк-д давхар амаржин хэрэгтэй гэж зөвлөх байна.
Дэржигнүүр, шорооон замд хурдтай явж байгаа үед хойд амаржин мултраад л ойчдог, урд амаржины боолтууд нь сулрах, пүрш хугарах зэрэг үзэгдэл тохионо, тэр үед нэмэлт амаржин авардаг юм даа.
Хээр амаржингүй болох, пүрш хугарах зэрэг нь хүсээд байх зүйл биш дээ..,
НП, ЖВранглер-н үндсэн амаржин бөгснийхөө хойно байрладаг.
Тоноглолын хувьд АРБ-н ар талын шинэ загварын бамперууд хэврэг. Ялангуяа дугуй тогтоогч нь ханзраад уначихдаг.
Гэхдээ давхар амаржин хийхэд учир бий. спорт амаржинуудыг хамаагүй зэрэгцүүлээд байж бас болохгүй.
