Page 3 of 16

Re: Булгаа ба SF5

Posted: Thu Jul 26, 2012 5:01 pm
by Bulgaa
Машиндаа олимп үзэх гээд Дундад иргэн улсад үйлдвэрлэсэн нэг хөгжим авчихлаа.

Image Image

Хөгжим(250,000) + ТВ антенна(15.000)
Дууны дугаралт нь стокоосоо ямарч байсан сайжирсан. Сонин гэвэл урд хаалганы яригч царгиад байсан юм. Хаалгандаа дээрх наалтыг наачихсан чинь царгихаа больчихсон. Уутных нь наалт зарим газраараа салчихаад л пар пар гээд байсан юм боловуу.
ТВ гаралт боломжийн сайн юм. Дээрээс нь DVD, USB-нээс дүрс тоглуулчихаар уйдна гэж гонжийн жоо. USB-ээс дүрс тоглуулахын тулд хүссэн бичлэгээ *.avi болгоод хөрвүүлчихэд л болоо.
За тэгээд сайхан юм өө. Миний муу утсыг хуучин гэж голохгүй цэнхэр шүд нь холбогдчих юм. Урд нь хүмүүсийн дэргэд утсаа гаргахаас ичдэг үе мэр сэр байлаа. Харин одоо тэр цаг bye bye!
Тэр ч битгий хэл Цэнхэр шүдээрээ дамжуулаад утсан дээрээсээ дуу тоглуулчихна. Утас биш юмаа гэхэд Itouch байсан ч болно. Харин видео тавихаар дуу нь гараад дүрс нь гарахгүй байгаа юм. Дүрс нь гардаг бол бүүр тасарлооо.

Нэг л асуудал байгаа. Хөгжимний байрлал нь арай л доор юм аа. Гэхдээ яахав хойд суудалруу ороод суучихвал асуудал шийдэгдчихэж байгаам.

За одоо тэгээд олимпоо үзэх л үлдэв шив дээ.

Re: Булгаа ба SF5

Posted: Thu Jul 26, 2012 5:07 pm
by davaanaa
Bulgaa wrote:салон сайжруулах, доторлох гэсэн сэдэв дотор бас бичсэн хэдий ч эндээ арай дэлгэрэнгүй бичнээ.
Урд 2 хаалгаа харин төмөрнийх нь завсараар оруулж наагаад, тэрэн дээрээ Набагийн зөвлөснөөр дахиад нэг давхарлачихсан. Гялгарыг нь буцааж наагаад хавтасныхаа дотор талд нэг дан наасан. Урд хаалганы хавтас тайлахад лайтай 2 нууц боолт байна лээ шүү. Цонхны удирдлагын хэсгийг хөшөөд авахаар доор нь 1 боолт, шингэрүүлэгч жижиг яригчны ард бас нэг боолт тус тус намайг битгий олоосой гээд байцгааж байна лээ. Нэгийг нь мэдэлгүй золтой л хугалчихаагүй. Нөгөөхийг нь харин согтуу вьетнам надаас түрүүлээд хугалчихсан байсан.

Ингэж 3 янзаар наагаад хамгийн үр дүнтэй болсон нь урд хаалганых гэж бодлоо. Учир нь гаднаас нь тогшоод сонсоход бусдаасаа арай биетэй сонсогдож байна. Ямар ч гэсэн хаалган дотор торчигнодог энэ тэр элдэв чимээ дарагдаад ер нь жоохон өөр болсон. Одоохондоо цонх онгойлгож яваад байгаа болохоор сайн анзаарч чадахгүй л байна. Хүмүүсийн хэлдэгээр Пүд гээд гоёо хаагддаг арай болсонгүй кк.

Одоо харин эхлээд дээвэр үү? шал уу?
mhm saihan naasan baina...
Ene tgd umnuhuusuu havi iluu bolson gej oilgoj boloh uu?

Re: Булгаа ба SF5

Posted: Thu Jul 26, 2012 5:40 pm
by Bulgaa
Урд наклад дуусах дөхөж байгаадаа гэж бодохоос л хамаг бие тавгүйрхээд байсан юм. Ядаж байхад өнөөх чинь үе үе чихарч энэ тэр сануулга өгнө. Яадаг юм билээ дээ. USA-руу захиалчихъя гэхээр буруу зөруу юм хүрээд ирэх юм боловуу гэсэн айдастай, учраа олохоо болиод сууж байсан чинь FACEBOOK дээр SF5-ын урд наклад зарна гэсэн зар гараад ирдийн. 45,000 энэ ч бараг өөрөө USA-гаас захьсанаас ч хямд тусч байж магадгүй.

100% шөрмөсөн чулуун агууламжгүй л гэнэ. Бас non ferrous ceramic л гэнэ. ferrous гэдэг нь төмөр гэсэн үг юм байна.

Залхуу хүрээд сольж чадахгүй хэд хоног харж сууж байгаад сая гараад сольчихлоо. Орж ирэхдээ бүтэн мотор боосон юм шиг л халтайсан амьтан болчихож :D.

Image

Зориглож байгаад Набагаас дорцовны жижиг ком авсан юм. Энэний хэргийг ч их гаргаж байна даа. Өөрийхөө үнэнээс хэд дахин давуулаад мөнгө хэмнэчихлээ.

Re: Булгаа ба SF5

Posted: Thu Jul 26, 2012 5:44 pm
by Bulgaa
Зөвхөн 5 хаалгандаа л наасан болохоор үр дүнг яг сайн хэлж мэдэхгүй л байна. Бүтэн наасны дараа л сайхан мэдэгдэх боловуу гэж бодоод байна.

Re: Булгаа ба SF5

Posted: Wed Aug 01, 2012 1:26 pm
by Bulgaa
Өөр шигээ машинаа доторлох гээд мунгинаж яваа SF5-чиддаа зориулаад салоны задаргааг дэлгэрэнгүй харуулсан хэдэн зургийг доорх орос номноос авч тавилаа. Хэрэгтэй нь татаад аваарай.

Image
http://share.gogo.mn/UKYMlL1vYh17721343 ... terier.rar" onclick="window.open(this.href);return false;
mirror /mongol/
http://www.maf.mn/forum/download/Interier.rar" onclick="window.open(this.href);return false;

Орос хэл сайн ойлгодог бол энэ ном үнэхээр сайн ном байна лээ. SF5-н тухай байхгүй юм гэж алга. Онлайн дэлгүүртээ 740.00 руб үнэтэй зарагдаж байгаа юм байна.

Re: Булгаа ба SF5

Posted: Thu Aug 09, 2012 11:59 am
by Bulgaa
Image

Өвөл Ice Drift-ийг Номингоос спонсорлох юм бол Номин Даатгалд машинаа бүрэн даатгуулна гэж байснаараа даатгуулчихлаа.
Уг нь машинаа үнэлсэн дүнгийн 3%-иар тооцдог юм байна. харин одоо ямар юм яасан ч гэнэ үү хямдраад 2,8% болсон байгаа юм байна. Дээрээс нь Номингийн хямдралын картаар хөнгөлүүлээд авсан. Жолоочийн хариуцлагын даатгалаа бас хийлгэсэн.

Айдагаа авдрандаа хийгээд авлаа даа.

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 12:40 am
by Bulgaa
Өнөөдөр ганц гавъяатай ажил хийж машиныхаа дээврийг доторлолоо. Нэг гэм нь залхуурч залхуурч эхэлсэн чинь яг шороо шуурсан өдөр таарчих юм.
Санасныг бодоход амархан юм. Нэг л түгжээ хугарсан :p .

Урдаас нь эхлээд л хамаг юмсыг нь тайлав.
Image

Урд 2-оос бусад баганануудын түгжээг нь мулталж, суллаж байгаад дээврээ сугалаад авчихсан. Авсан дээврээ гэртэй оруулж байгаад сайхан угаагаад, хатаж байх хооронд нь наах ажилдаа оров.
Image

Image Image

Image

Image

Дандаа 2 2 давхарлаж наасан, харин сүүлд бодохнээ энэ дээвэр боогдож байгаа хөндлөвчүүд дээр бас нэг дан наах ёстой байж. Тэгвэл дуу шуу багасахад нөлөөлөх ч байсан юм билүү. Гэгээ тасрах гэж сандаргаад буцааж задлаж чадсангүй.

Чанарын хувьд "Цайз" захын эсрэг талд байдаг Супер доторлогоо ч билүү, тэр газрынхаас лав зүйрлэшгүй илүү болсон. Манай аав Ланд 80-аа тэднийхээр учиргүй өндөр үнэ төлж доторлуулсан юм. Тэднийх нээрээ "ёстой уучлаарай" л юм байна лээ. Амьдралдаа тийм өндөр үнээр тийм чанаргүй үйлчилгээ авч байгаагүй байх. Зөвхөн дээвэр, шал 500к. Шалных нь хулдаас нь аль хэдийн хуураад гараад ирчихсэн, тэрнээс нь харсан чинь зүгээр л хивсэн дээрээс нь хулдаас тавьчихсан байгаа юм даа. Анх уг нь дээвэр шалыг чинь тэр чигт нь хуулаад тусгай материал наагаад бла бла... гээд шалбарч өгсөнийг нь яана. Дээврийнх нь дууг байхгүй болгож өгнө гэсэн тэр нь ч хэвээрээ. Аргагүй шд бас л дээврийг нь тайлж ч авалгүйгээр хулдаасаа өлгөчихөө биз. Ганц авах юм нь материал л байна.
Өмнө нь би бас тэднийхээр хийлгэх санаатай асууж байсан юм. Зөвхөн дээвэр задлахад 200к гэсэн. Өнөөдөр харин би тэр 200 мянгаа хэмнэчихлээ кк. Үсрээд л 2м наалт орсон байх. Ойролцоогоор 10 орчим мянга юм уу даа.

Одоо шал л үлдлээ дээ. Тэнгэрийн байдлыг харж байгаад дахиад нэг өдөр дайраад орно доо.

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 10:43 am
by Egu
goyo yum hiisen bna bulgaa yag tegeed ali taldaa naaval zugeer bna haalgandaa esvel havtsandaa bi bas dotorloh sanaatai yaj dotorlohoo meddeggui ee gej

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 10:56 am
by Bulgaa
Айлтгүй ээ. Нэг задалчихсан байхад цаашаа бол аяндаа юм билээ.

Image
энэ онгорхой цорхойнуудаар дотогш нь оруулаад давхарлаад наавал зүгээр юм билээ. Тэгчихээд хавтасанд нь бас наачихгүй юу. Илүүдэнэ гэж байх биш. Гол нь цонх чинь яаж бууж байна? хэр зай байна гэдгийг л харах хэрэгтэй.

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 12:44 pm
by Egu
hed idej bna yurnu? dan havtasandaa naaval yadag bol?

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 1:29 pm
by Ganaa
Дээврээ задалсан дээрээ люкнийхээ учрыг олсонгүй юу?

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 1:50 pm
by Garidaa
уулна задлах ч амархан л даа ккк тиймээ булгаа кккк

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 1:56 pm
by Bulgaa
Харамсалтай нь Moon roof-нийхээ учрыг олж чадаагүй. Бүүр задлахгүй бол угаасаа харагдах ч үгүй юм билээ. Гарьдаагийн заавар их хэрэг болсон шүү кк

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 2:02 pm
by Garidaa
ккк чи яаг арийн том 2 цонхныхоо хуванцар хаалтийг аваагүй байншдээ тээ балиар санаатай үг хүлээж авсан байна шүү ккк....

Re: Булгаа ба SF5

Posted: Mon Aug 27, 2012 2:22 pm
by Bulgaa
Голын баганаа ч гэсэн аваагүй ээ кк.