Page 3 of 16

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 03, 2012 6:36 pm
by new
Hey hey hey. юу болоод байнааа. Эд нар чинь нэг газраар хамраа хийлгээ юу? Эсвэл ferrari-ийн шууд хуулбар уу? Дөнгөж сая танилцуулсан Сахара Форс Индиа болид..


Image

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 08, 2012 10:26 am
by new
Миний хайртай найзууд ажлаа эхэллээ дээ. Өчигдөр буюу 2 сарын 6-ны өдөр Spain Jeres-д анхны тест хийлээ. Тестийн дүн нэг иймэрхүү

1. Kimi Raikkonen, Lotus, 1:19.670, 73 Laps
2. Paul di Resta, Force India, 1:19.772, 101 Laps
3. Nico Rosberg, Mercedes, 1:20.219, 56 Laps
4. Mark Webber, Red Bull, 1:20.496, 53 Laps
5. Daniel Ricciardo, Toro Rosso, 1:20.694, 57 Laps
6. Michael Schumacher, Mercedes, 1:20.794, 41 Laps
7. Kamui Kobayashi, Sauber, 1:21.353, 106 Laps
8. Jenson Button, McLaren, 1:21.530, 60 Laps
9. Felipe Massa, Ferrari, 1:22.815, 69 Laps
10. Heikki Kovalainen, Caterham, 1:23.178, 28 Laps
11. Pastor Maldonado, Williams, 1:23.371, 25 Laps
12. Pedro de la Rosa, HRT, 1:23.676, 44 Laps

За энэ дээрх дүн ч яахав. 2 жил завсарлаад эргэн ирж байгаа Kimi сүрийг үзүүлий гэж бодсон бололтой. Харин шинэ багуудын машин нилээн сайжирсан бололтой. Үүнийг илтгэх ганц жишээ нь HRT баг Ferrari баг 2-ын хооронд 1 секунд ч хүрэхгүй хугацааны зөрүү байхын. Энэ тестийн гол зорилго нь багуудын болидууд яг уралдааны зам дээр хэрхэн уралдаж байна, болидын деталь бүр хэр нийцтэй сайн, найдвартай ажиллаж байна гэдгийг шалгахад оршидог. Өөрөөр хэлбэл багууд болидынхоо талаар сайн дата цуглуулан авч түүн дээрээ анализ хийж, болидоо сайжруулах зорилготой.
Тестийн дараа бүх багууд л манай болид үнэхээр сайхан болсон байна. Маш сайхан хурдтай, тогтвортой байна гээл магтаж. Харин Ferrai таг. Муу байгаад таг байлаа гэж бодохгүй л байна. За доор эхний тестийн зурагнуудаас орууллаа. Болид бүрт элдэв янзын мэдрэгч, агаарын урсгалыг харах зорилготой будаг шунх дүүрэн байрлуулсан байгаа.

Image

Image

Image

Image

Image

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 08, 2012 10:41 am
by new
Энэ форумд F1-ийг шимтэн сонирхогч этгээд байна уу?

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 08, 2012 10:44 am
by Naba
Бүүр ч айхтар шимтэн үздэггүй ээ гэхдээ хааяа гоё гараануудыг бол үзчихдэг шүү! харин сонирхолтой мэдээлэлүүд чиний хуудаснаас авч уншдаг!

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 08, 2012 11:08 am
by Garidaa
чи янз янзын юм бичээд одоо их сонирхолтой санагдаж эхлэж байна шүү кк...

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 08, 2012 12:23 pm
by bilgee
ene huudsand yum bichij chadahguich gesn medeeg huleej shimten unshdagdaa.garaa ehleheer uzne shu harin

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 08, 2012 6:29 pm
by Bulgaa
Unshdag shu

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 08, 2012 6:56 pm
by Beegii
мэдэдгзй болхоор үздэггүй сонирходоггүй байлаа харин чиний бичсэнийг уншиж тодорхой хэмжээний ойлголтийг мэдэж авсаар байгаад сүүлрүүгээ сонирходог болох шинжтэй шүү

Re: FORMULA 1

Posted: Wed Feb 08, 2012 7:04 pm
by new
Болидын обудны хэмжээ 13" байдаг. Харин 18" болговол нэг иймэрхүү сонин царайтай болох нь.

Image

Re: FORMULA 1

Posted: Thu Feb 09, 2012 2:46 pm
by new
F1-д HRT гэж шинэхэн баг бий. Тэд одоогоор 2012 оны болидоо танилцуулаагүй байгаа тул одоо явагдаж байгаа эхний тестийг 2011 оны машинаараа хийж байна. Нэгэнт уралдахгүй 2011 оны машинаар тест хийж байгаа нь пиреллигийн шинэ дугуй хэрхэн ажиллаж байна вэ гэдэг дата цуглуулах зорилготой л юм.

Оросын сөнөөгч онгоцны оргил нь СУ. Түүнийг анх үүсгэн байгуулсан хүн нь Павел Сухой. Хамгийн төгс галбирлаг сайхан харагдаж байгаа онгоц л хамгийн хурдан байдаг юм гэж энэ эрхэм хэлсэн юм гэнэлээ.

Надад бол доорх 2 зураг төстэй л харагдаж байна.
Image

Image

Re: FORMULA 1

Posted: Thu Feb 09, 2012 3:38 pm
by Badka
er ni neeh uzdeggui bsan odoo ih sonirholtoi sanagdaj bn.gehdee eronhii oilgolt baihgui bolhoor uzeed zarimiig ni oilgohgui yum bnaa.nadtai adil forumiin gishuud olon bgaa baih gej bodoj bn. Tegeheer oilgodog bolchihvol Boonooroo f1 uzengee gants 2 pivo uudag ue ireh ch yum biluu

Re: FORMULA 1

Posted: Thu Feb 09, 2012 4:01 pm
by new
http://www.autohelp.mn/site/autoworld/a ... ula-1.html

Энэ сайт дээр нилээн сэтгэл гаргаж ерөнхий мэдээллийг дэлгэрэнгүй сайхан бичжээ.

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 10, 2012 12:46 am
by gosha
нээрээ чи гоё тайлбарлаад мань хэд нь бөөнөөрөө гоё үзий л да айн

Re: FORMULA 1

Posted: Fri Feb 10, 2012 10:19 am
by new
Энэ италичууд чинь олигтой болид хийж чадахаа больсон юм байна.

Энэ оны эхний тестийн 3 дахь өдөр өнгөрлөө. Феррари баг эхний 2 өдрөө Масса-аар тест хийгээд 3 дахь өдрөө Алонсогоор тест хийлээ. Тест хийсэн багууд сайн сайхан байгаагаа магтаад байсан бол Феррари таг л байсан. Харин 3 дахь өдрийн тестийн дараа урд нь Мкларен багт байж байгаад 2010 оноос Феррари багт ирсэн Pat Fry гээч техникийн албаны дарга англи нөхөр "Бид нар одоогын болиддоо сэтгэл дундуур байна. Топ багуудын болидуудаас манай багын болид их хоцорч байна" гэж хэллээ. Энэ бол түүний өөрийнх нь л хийсэн улаан төмрийн угсармал. Олигтой эд хийчиж чадахгүй өөдгүй Англи байна даа.

Image

Урд нь Феррари багт Rory Byrne гэж өмнөд африк гаралтай инжинер байсын. Энэ хүний хийсэн машинаар Шумахер маань 7 дэлхийн аваргаа авч байсан сайхан түүх байнаа.

Image

Re: FORMULA 1

Posted: Sat Feb 18, 2012 10:07 am
by new
F1-д байсан сүүлчийн Итали нисгэгчийг энэ жил орос нисгэгч Петров орлохоор боллоо. Италь орон агуу Феррари, Аскари, Масерати, Ламбо гэх мэт домогт спорт машин бүтээдэг мөртлөө гайгүй сайн уралдааны жолооч байхгүй нь тиймэрхүү.

Image

Бас нэг сонин гэвэл Мерседес баг өөрийнхөө болидыг танилцуулах гэж байна. Эхний тест хийж байгаа зураг нь цацагдсан байна. Эдний болид топ багуудаас хамгийн сүүлд танилцуулагдаж байгаа болид тул бусад багуудынхаа давуу талуудыг өөртөө гялс наагаад авсан байх гэсэн хардлагыг агуу Нею бид 2 хамтдаа хийсэн. Өнгөц дуурайгаал эхний танилцуулгаа хийчихвэл тэгээл манайх болно шүү дээ.

Image