Page 3 of 131
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:00 pm
by begunbe
уудлын автомашинуудаас анх удаа бүх дугуй нь хөтөлдөг нь би би би гээд л Subaru, Audi хоёр их үзэлцэнэ ээ, үзэлцээд л байна, үзэлцээд л байна...
Энэ хоёр охин насаа хэдэн онд үдсэн ч бай цаана нь аль дээр үед хүүхэн болсон нэг ажаа дуугүй л байгаад байдаг юм... Тэр нь Jensen Interceptor! Цагтаа цалгиж явсан хүүхэн гэсээн...
Анхны traction control, antilock brake хэдэн бор хүүхнүүдийн эдэлж хэрэглээгүйг аль дээр үзчихсэн гэж. Нөгөө "эмээ нь ч гэсэн цагтаа жомбого явлаа" гэдэг шиг.
..гэснээс жомбого гэж юу гэсэн үг вэ, хүмүүс ээ?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:01 pm
by begunbe
Английн спорт машинууд гэж алдартай... Хэн ч мэдэхгүй тэрэгнээс эхлээд хэн ч худалдаж авч чадахгүй гоё спорт тэрэгнүүд олон. Биднийг Богд хаантайгаа байх тэр үед Хенри Ф. Морган гэгч өөрийн автомашины үйлдвэрийг үүсгэн байгуулсан нь эдүгээ нэртэй хүндтэй, хамгийн хамгийнуудын нэг болсон юм.
Зөвхөн 2 суудалтай, гараар урласан, байгаагаасаа байхгүй юм нь олон, модон хүрээтэй, V8 мотортой, 4 дугуйтай раам яагаад 100 жил өөрчлөгдөхгүй гардаг нь учир нигууртай. УБт авсан нэг зураг дээр хуучивтар Morgan +8 зураг байхыг харав. Таньдаг мэддэг хүн байвал танилцуулаарай!

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:02 pm
by begunbe
Тасархай цоорхой күүлий сүүпий тэрэгний зураг оруулав, элдэв тайлбар үгүй...
Германы Холбооны Хүчний шинэ унаа болох Unimog шасситай, хуягласан Mercedes Bnez LAPV (Light Armoured Patrol Vehicle) 7.X, Xэдхэн жилийн өмнөөс ATF Dingo загварыг орлож эхлээд байгаа, 3 литрийн V6 турбодизель (Яагаав нөгөө G 280 CDI-н үхэшгүй 184 PS хүчтэй хөдөлгүүр!)
Мотор хөдөлгүүр, хурдны хайрцаг бүгдийг нь 30 насны төрсөн өдрийн бэлэг (Edition Pur)-c авсан гэсэн. Их бие нь нээрээ монокок гэж байгаа... Энийг уначихаад л G55 AMG-тай баагийний хажуугаар гарах юмсан...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:04 pm
by begunbe
Хаяагаа хадарсан өөдгүй золиг гэж хэн бэ? Brabus байхгүй юу, тэр чинь...
Хөөрхий муу ядарсан G55 AMG-г аваад янзалчихсан гэж байна... Бас болоогүй Ferrari Rosso Corsa улаан өнгөөр будчихсан шүү... 260км/цаг хурдалдаг, 4.3 секүндэд 100км хүрдэг, 12цилиндртэй, 700PS гээд л яриад байвал хэзээ ч дуусахгүй.
G V12 S Widestar гэж гоё хувцасны шүүгээ байгаа биз?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:04 pm
by begunbe
Military shop шоп гээд л хаа газар цэргийн хувцас хунар зардаг лангуу байдаг даа... Тэндээс юм авч гангардаг хүмүүсийн унаа болчихсон юм уу даа, G klasse. Тэгээд дээрээс нь өөрөө янз бүрийн юм нэмээд хадаад оёоод (юу ч байж болно л доо, Hello Kitty эсвэл Чингис хааны зурагтай тэмдэг ч юм уу)... Эцэст нь ийм үр дүнд хүрнэ дээ
Швеицарийн хязгаар нутгийн тосгонд байдаг Mansory гэж шооп мөнгөтэй түүсий пүүсий нарт зориулж машин алдаг газар бий. Хөөрхий G klasse-г карбонаар бүрчихэж (хуулга наачихаж). Нөгөөдөх нь дахиад л G55 АМG, ингээд 2 дахь удаагаа ....

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:05 pm
by begunbe
Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:05 pm
by begunbe
Toyota Prius банкаа нэг дүүргэчихээд 900км явна, сээксий... Залуу хүн hi-tech car унана бас сээксий. Дээр нь чи өөрөө сээксий бол тэгээд монгол ардын ертөнцийн гурван сээксий болно биз дээ...
Нээрээ дүүрэн мөнгөтэй түрийвч бас сээксий л юм байна...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:06 pm
by begunbe
алай машин балай олон... Түүний нэг нь BMW 7 series ... iDrive гэж учир нь олдoхгүй солонгос гар утас шиг юман дотор нь Gentlemen Function гэж бий... Зорчигчын суудлын тохиргоог тэндээс хийдэг, хаалга онгойлгодог юм байх аа... Сүүлийн үед ТВээр гараад байгаа, хамгаалалттай цуваагаар давхиж очиж Bio жимсний шүүс уугаад, баахан арзайтал инээдэг хүүхэнд таалагдах байх даа...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:08 pm
by begunbe
Унаж үзмээр машин олноос олон... Mini Cooper S, BMW 1series, Pagani Zonda, Lambo Gallardi Superleggeria гээд л... Харин энэ машиныг жинхэнээр нь ч гэсэн нэг харчих юмсөөн....

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:09 pm
by begunbe
Ээлжийн амралтаасаа эргэж ирж байгаа балетийн бүжигчин шиг сүүлийн үеийн Land Cruiser-уудад би дургүй л дээ... Харин энэ бол өглөө болгон гүйдэг, гүзээ суугаагүй (!), ажлын газартаа нэр хүндтэй, тэмцээн уралдаан, найр наадамд "авардаг"
найранд 3 дуутай, наадамд 3 даваатай ах хүү л гэсэн үг...
Машин (
http://en.wikipedia.org/wiki/Machine) гэдэг үг таарах юм байна лээ

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:10 pm
by begunbe
герман хэлэнд Originalzustand гэж үг бий... Жинхэнэ сэргээн засварлагчид нь эрэг бүрийг буцааж хийдэг эсвэл зөвхөн оригинал сэлбэгээр сольдог гэж бичсэнийг олонтаа уншсан...
Энэ мэт автомашиныг оригинал байдалд оруулахад манай нөхцөлд хэтэрхий их хөрөнгө мөнгө хэрэгтэй нь гарцаагүй. Тиймээс сэргээн засварлаад одоо байгааг эд ангиудыг хэвээр үлдээгээд бүх хөдлөх хэсгүүдийн резин хийцүүдийг солиход босоод ирэх л юм шиг санагдсан. Тэгээд арчлаад л, цэвэрлээд л байхад ч гоё болно доо...
Эзнийг нь олж уулзмаар байна (шилэн дээр нь бичиг үлдээсэн ч одоо болтол залгаагүй л байна)

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:11 pm
by begunbe
Маx, гурил бас давс байхад монгол хоол бүгдийг хийнэ дээ... Үүнээс олон үйлдвэрлэгчид санаа авч инноваци хийдэг. Жишээ нь Субару!
Эхлээд Legacy хийнэ, гурилаа зуураад, махаа татчихаж байгаа нь тэр...
Хасаж богиносгоод Impreza, бараг л банш л гэсэн үг.
Түүнийгээ өндөрлөөд Forester, хуушуур болсон тээ...
Өндөрлөөд Outback, ард нь ачаа хийгээд Baja болгоно. Халуун ногоо, соус энэ тэр нэмээд STi, олон янзийн Spec, WRX гэх мэт.
Prodrive, Cosworth, bla bla bla... Айл айлийн бууз хуушуур өөр өөр амттай байдаг даа...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:11 pm
by begunbe
Хэрэв санаж байгаа бол Асуултийн паппараци сэдэвт байсан Daihatsu Storia (Urban Rapid Edition) STi WRX.
Чухам энэ машиныг унаж үзсэн, WOW! Үнэхээр STi WRX ... Хурдан, хөнгөн, эрэмгий, бензин бага зарцуулна. Даацтай.
Гэм нь консервны лааз...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:12 pm
by begunbe
Манай ажил дээр нэг гоё ах байна аа... Шинэкөв жолооны курсийн дүү хүүд зөвлөгөөн өгч байгааг нь сонсоод олон сонин бодол төрөв...
Ингэж хэлж байна
"За миний дүү тоормосон дээрээ л гишгээд бай! Хаазан дээр гишгэх аюултай шүү!"
Аайн, юу гэж бодож байна?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3
Posted: Tue Jan 03, 2012 8:12 pm
by begunbe
УБт ирээд юм юм үзлээ дээ... District 9 гэдэг кино л шууд санаанд орох юм.
Эмнэлгийн үүдэн дээр хүүхдээ машинаас дөнгөж буулгаад хөдлөх хооронд сигналдаад хорвоо дэлхийн бүх хараалыг дуусгачихдаг гартай нэг таарлаа.
Ийм машинтай байсан бол чамайг шүүрэн шанага болгох байлаа...
...Гэснээс чиний машины шил чинь цохиод цохиод хагардаггүй сайн чанартай шил байна лээ... Аан бас хаалгаа түгжсэн чинь чиний хувьд их зөв юм болсон шүү! Дахиад битгий тааралдаарай!
