Page 3 of 74

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 28, 2011 4:22 pm
by Jargal
Найдвартай эх үүсвэрийн зогсоол биш бол гаднаас түгжээд асаалттай орхих бас дэмий талдаа байж ч мэднэ, хэрвээ ингэсэн тохиолдолд ядаж дотор тал нь харагдахгүй хар шилтэй бол бас яахуу.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 28, 2011 4:25 pm
by bataa
За даа тэгээд хулгай хийвэл яаж ийж байгаад л хийчихнэ дээ. Гол нь миний муу машиныг хулгайч нар аксент гэж бодоод халдахгүй байхөө.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 28, 2011 4:28 pm
by Beegii
Тэгэж бодох тусмаа илүү осолтой хэхэ

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 28, 2011 4:30 pm
by Jargal
Гол нь машин дотроо янзан бүрийн хүний нүд татах юмс л үлдээхгүй байх хэрэгтэй, хааяа аппаратаа мартаад бууцан байдаг юм нэг тийш орчоод гаран гарталаа санаа зовно. Аппратандаа ч санаа зовно, машиндаа ч санаа зовно.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 28, 2011 4:58 pm
by Beegii
Энэ өвлийн дулаахан дажгүй хучлага зарж байгаа газар хүн санал болгох хүн байхгүй биз аваад ашиглаж бабйгаа ямарч асуудалгүй бас аятайхан санагдсан хучилагнуудаасаа санал болгоорой хучихгүй бол болохгүйм шиг байна аа.

Дээр Гүнбэ гишүүн МАФ логотой дулааны шилэн хөвөн доторлогооотой машины өвлийн хучлага хийлгэх санаа гаргаад байсан юу болсийн болоо

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 28, 2011 5:02 pm
by Toogy
Миний машин уул нь битүү тентэй, гэхдээ л машиндаа юм хумаа мартаад буучих зовлонтой шүү. Санаа зовсоор байгаад таардаг юм. Бас нэг зовлон нь машинаасаа буугаад л шууд удирдлагныхаа цоожилогч дээр дараад цоожилчихдог болохоор сүүлдээ рефлэкс болчихсон. Гэнэтхэн машинаа түгжлүү яалаа гээд л санаа зовоод, найдвартай нь дээр гээд очоод шалгахаар цоожилчихсон л байдаг юм :p . Энэ жилийнхээ өвлийн бэлтгэлийг бүрэн базааж амжаагүй л байна. Өвлийн тосоо хийчэхсэн. дулаан хучлагаа гаргачихсан. Граш бол саналтгүй. Хучлага чинь их амар ажил дээр зогсоолтой болохоор өглөө эрт ирээд бас машинаа хуччихна.
Ямар ч гэсэн Акк-даа эсгий гэр хийнэ. Бас копут доороо дулаан хучлага хийнэ, ингэсхийгээд л өвлийг давна даа.
Хучлагны хувьд өнгөрсөн өвөл Дөлгөөн нуурын Хурд дэлгүүрийн дор байдаг оёдолын газар гишгүүлдэг хучлага 85000-р хийлгэж байлаа. Одоо үнэ нь жоохон нэмэгдээ байлгүй дээ.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 28, 2011 5:26 pm
by Jargal
Өөөөе нээрээ хямдхан коммисын хөнжил хаагуур зардаг юм бэ? Гадаа байгаа машинаа хэдэн хөнжил аваад оёод бүтээчмээр байдаг, нэг аятайхан хучлага аваад бүтээчвэл бас бодвол аваал явчих байлгүй.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Mon Nov 28, 2011 5:49 pm
by Beegii
Тэр комисын хөнжил чинь бас ч тийм хямдхан биш юм байна лээ тэгээд дан хөнжилөр хучцан байвал гэр оронгүйчүүд дулаахан сайхан эд бабйна гээд бас л аваад явчих байлгүй дээ гэснээс танай гэр 24 сургуулийн урд байдаг мөн үү

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Wed Nov 30, 2011 4:10 pm
by N1 Tulga
Zaluusaa Subaru Forester-iin muusain huuchin huchilga chin bhgvi bizdee bval gaigvi zarah bol heleech 99094708 shuu utasdaarai.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Wed Nov 30, 2011 4:31 pm
by red
Захдээрээс материалыг нь аваад оёдолчноор оёулчихсан нь дээр, кубе дээ тэгэж хийлгэж байлаа. Бас Нарантуулын хажуугийн буюу зүүн талд нь байдаг контейнертэй бөөний төвийн үүдэнд гэрийн бүрээс оёдог гарууддээр хучлага хямд байдаг, тэнд нь хучиж үзэхгүй бол зарим бүүр хямдханууд нь бөгинодож байна лээ. GLHF

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Thu Dec 01, 2011 8:26 pm
by ebayaraa
Хэмжээ аваад, зах дээр очоод энг нь тооцож аваад гэртээ сайхан хаваад оёчих.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Thu Dec 01, 2011 8:51 pm
by Saagii
миний машиниг хулгайч ухсан байсан туруу жил хаалгийг ни нээгээд орхицон байсан хаалганий рам гуй машиний хаалгийг онгойлгох амархан юм шиг байгаа юм,даан ч миний машинд юу ч байгаагуй тул хулгайч баахан ухаж ухаж л гарсан байцан даа хөөрхий

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Thu Dec 01, 2011 11:06 pm
by Gantsog
materialiin chanar unend bas uchir bii bh. saya fielder corollad huchlaganii material zahaas 85d avaad. oyoson hundee 25g ugsun bna. teheer ijil unend arai sn yum hiitsiin boluudaa.

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Fri Dec 02, 2011 3:52 pm
by Saagii
castrol 5w40 haaguur baina onoodor yavaad olsongui

Re: Өвлийн бэлтгэл -40хэм

Posted: Fri Dec 02, 2011 4:08 pm
by bataa
Saagii wrote:castrol 5w40 haaguur baina onoodor yavaad olsongui
Би өнөөдөр амжвал тосоо солих хээд Брикланд руу яриад Magnatec 5W-40-г асуухад ирсэн зарагдаж байгаа гэж байна лээ. Үнэ нь 10300 төгрөг. Утас нь 99077632.

Төв нь Браухаус-н урд байдаг, өөр нэг салбар нь Өгөөмөр зах дээр нэг контнер байдаг.