Page 20 of 66

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jun 12, 2013 11:53 am
by MuuG
ШИНЭ ДАВАЛГААНЫ ТҮРЛЭГЭЭР ДАЛАЙН ЭРГЭЭС ЮУ ГАРАХ ВЭ?

За өчигдөрхөн шинэ цагийн давлгааны талаар бичсэн минь. форумын гишүүдэд таалагдаж, бас зарим нэг маань ч хэлэх зүйлээ харамгүй хуваалцаж байлаа.

Шинэ цагийн ирж буй давлгааны түрлэгээр интернет гэх далайн эргээс сувд түүж, өөрийн машинаа чимэглэн, тоноглон сайжруулан баяжлуулж, чадал чалхыг нь нэмэхэд их үнэтэй юу? хувь хүнээс асах их төлбөрийн чадвартай байхыг шаардах уу? би л хувьдаа хараад жижиг моторыг хөгжүүлэхэд тийм ч хүнд хэцүү байдаггүй юм байна гэж бодсон.

жишээ нь:
1. хөргөлтийн хөнгөн цагаан радиотор 149 доллар.
Image

2.термостат 59 доллар.
Image

3. тосны радиотор л гэхэд 199 доллар.
Image

4. за харин бүтэн тоноглосон уралдааны дээд анги нь 5,550 доллар.энэ ч аргагүй биздэ.
Image

5.тосны таг нь 130 доллар.
Image

6.витзийн ролл кэйж 575 доллар.
Image

7.пистон 670 доллар. тахир гол-900 доллар- сүпер сток, харин про гэх тодотголтой бол 4,000 доллар байх жишээтэй.

энэ мэтээр хөдөлгүүрийг хөгжүүлэх, машиныг бусдаас дутхааргүй болгоход ёстой байж болох бүх л юм байна.

Бусад хөдөлгүүрийг бодвол овор хэмжээ бага, гэхдээ шаардлагатай бүх потенциалаа гаргах боломжтой, чаддаг нэгэнд нь бол адаглаад авч байгаад, тайлаад юмаа хийчихээд, буцаагаад хийхэд ч амархан санагдахаар хөөрхөн авсаархан хөдөлгүүр.

эх сурвалж: http://www.toyboxracingstore.com/

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jun 13, 2013 11:34 am
by MuuG
за энэ мэтээр 1NZ-FE хөдөлгүүрийнхээ потенциалыг нэмэгдүүлж, одоо ачаалал даах чадвартай болгосон бол турбо тавинаа...

тэгвэл турбог хэрхэн тавих вэ?

өнгө дүрстэй нь, үйлдэл дараатай нь энэ гарын авлага нь хүртэл байж байх юмаа...

http://www.greddy.com/upload/file/02-xB_TK_TF035.pdf

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Fri Jun 14, 2013 11:34 am
by rog
Youtube deer mighty car mods - how to turbocharge gsn video bgaa. Vzeerei. Stock card td04 tawij bgaa. 3Parttai yum bnlee

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Mon Jun 17, 2013 10:19 am
by MuuG
MuuG wrote:Би үзээгүй, гэхдээ бодлоо хуваалцахад.

Энэ кино угаасаа л Америк кино гэдгийг үнэхээр мэдрүүлдэг кино мөнөөсөө мөн. /хөгийн үндсэрхэг үзэлтэй Америкууд/

жишээ нь: Кино болгоны шийдвэрлэх, бүр анхаарал татсан хэсэг дээр заавал Америк булчин орж ирэх нь тэр, тэгээд дийлэнхдээ түрүүлнэ, ялна хэрэв манай талын баатар дотор нь суучихсан бол... найдвратай. бүр мөрийцсөн ч болно. тэгээд л 400-500 морины хүчээр нөгөө япон бусад машинуудыг л хага базаад л... түрүүлээд л... үхсэн, А-80 хийдэг машинууд, шинэ техникийг яг базах уу?

1 дээр: Дом-Брайн хоёр уралддаг хэсэг /тэр үед чааржер нь гараан дээр хамраа өргөтөл хурадалж чадаагүй гэдэг. тэгээд өргөгч ашиглаж зураг авалтыг хийсэн./ 2 дээр: Хоёр япон машинаар Хоёр мааскл машинаар тулж уралддаг хэсэг /энэ анги дээр нь өөр анхаарал татах уралдаан байхгүй, эхлэлийг эс тооцвол/ зүгээр л хаазлаж байгаад Роман пээрсийн амыг хааж, шээсийг савируулна. нөгөө хоёр золоор л түрүүлдэг. угтаа бол барахгүй гээд бас харуулчиж байгаан. 3 дээр: Хаа байсан арлын япон дээр гэнэт л цэргийн баазаас Америк булчингийн кузов олдоод, уралдаад түрүүлдэг. бүр fair lady-ийг дрифтлэж базна.
4 дээр: За тэр чигээрээ булчин... Шэвэллэ СС, Гранд, мустанг ГТ500 бүр дотор хэлдэг үг нь "muscle beat's import every time...every time...", яахав сүүлд нэг субару, булчингаар хамгаалуулж жаал давхина. гэхдээ л нэг үсрэхдээ л ямби үсэрч байхад, дараагийн булчин нь үсэрч гарч ирээд, хааз өгөхөд хамраа өргөж очоод хага мөргөж орхино.

5 дээр: За зүгээр л Мааскл машины реклам гэсэн үг. Бразил ороод ганц Чаржер унаж очоод хүссэн машинаа уралдаж хожно, тэгээд баахан тоглож, тоглож байгаад хамгийн сүүлд нь шинэ цагийн 4 булчин хулгайлж, хоёроор нь хотын төвөөр аварга сейф чирж зугаална.
6. реклам үзэхнээ нэг шинэ цагийн булчин элгээрээ унаад сүйрдэггүй авга том ачаааны онгоцны өртсийг цөм татаж байгаа харагдсан, бас плаймоонф байсан уу...

үзэхдээ л сайн харъя даа.

Гэтэл Автын ертөнцөд амьдрал шал өөр байдаг шт...
ёстой зүгээр л май шүү...
Бодоод үзэхэд Бугатти, GTR хоёр хэн хурдан бэ гээд уралдаж байхад нөгөө айхтар 1970 оны чааржер хайчсан юм бэ?

ер нь яагаад энэ киноны цуврал дээр GTR35, LFA, Lamborghini, Bugatti, Ferrari гээд нөхдүүд орж идэггүй юм бэ? бас тэд яагаад түрүүлдэггүй юм бол? за герман машин бараг тоотой цөөхөн, 1 дээр нэг ард түмний унаа, 4 дээр л нэг Бээмбийг харсан... гэхэд хэлсдэхгүй.

Ингээд л муусайн юмнууд үндсэрхэг үзэл, АНУ-ын магтан дуулсан үзлээ шингээсэн цувралыг цацсаар байгаа санагддаг. Харин яаж овоо Америк кино гэхэд Born-2-Race дээр мустангийг Импрезагаар базуулж гаргасан юм бол? гайхмаар кино шүү...

яахав хууль юм болохоор кинонд АНУ-ын туг далбаа, нөгөө гаргах ётсой юмнууд л гарчл байсан гэхдээ л импортыг түрүүлүүлсэн зоригтой алхам...
:ymapplause: :ymapplause: :ymapplause:

/хүний блог бузарлачихлаа. эзэн дургүйцвэл бичлэгийг зөөлөө... :D /
За өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрөөр энэ алдарт FF6 киног үзэж, талимааран, алмайраадахлаа.

үзэхийн өмнө, үзсэний дараах сэтгэгдэлийг доороос үзнэ үү.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jun 19, 2013 12:06 pm
by MuuG
Үзэгчийн сэтгэгдэл

За кино гэдэг маань өөрөө хүнийг итгүүлэн үнэмшүүлэх, аливаа зүйлд уриалах, бас амьдарлын сайхан бүхнийг уран сайхны аргаар үзүүлэх зорилготой байдаг билээ. үүнийг нь хүмүүс мэдрэх, өөрийн амьдарлаа ч гэсэн дүйцүүлэн бодох дуртай байдаг.

За киноны талаар сэтгэгдэл гэвэл “...Өөөөө аймар...” гэсэн үгийг хэд хэд хэлүүлээд авлаа. энийг уулга алдаж, худлаа санагдаж, биширч гээд янз янзаар л хэл үзлээ.

Мэдээж хэрэг кино гэдэг бол асар том судалгаа, тооцоолол, найруулагчийн уран сэтгэмжээр бүтсэн байдаг. тэр битгий хэл кинонд зориулсан ирээдүй судлаач гэдэг мэргэжил хүртэл байдаг юм билээ. За тэр яахав...

1 дэх логик алдаа:

Кино ер нь бол Initial–D цувралын арга барилаар эхэлнэ. Улын нарийн зам, хоосон, тэгээд хоёр ир бяр нь багтаж ядсан машин араа шүдээ сольж, жолооч нар нүд шүд нь ирлэсэн хутга шиг гялалзаж эхэлнэ.

Image

Асуулт: Миа, Елена хоёр хаачив? Санаж байгаа бол 5-ийн төгсгөл дээр Доом, Шаргал үст хоёр маань нүдээ ирмэлцээд, далайн эргийн байшин дээр байж байгаад дуусдаг.

Image

Тэгээд бараг арал авчихсан, асар баян нөхдүүд эхнэр нь дуншиж байхад далайн эргийн нөгөө захад юугаа ч хийж явсын, эсхүл дуншиж байгаад төрж эхлэхээр уралдаж хэлэсэн юмуу? Ямартай ч галзуу юм шиг давхиж ирээд л, үсэрч ороод л сүмд төрж байгаа эхнэр, шинээр мэндэлсэн хүүтэйгээ уулзах нь тэр.

Москва хотод болсон халдлагад Хоббсын тэнхээ дутсан учир Доом дээр очиж гуйлга гуйж хавсайдаж бариад нухаж унагахаар шийднэ. Шанд нь үхсэн гэж бодож байсан Леттиг санал болгоно. /ингэхэд тэгээд 5 дээр авсанд хэний цогцос байсан болж таарав? Бас л логик алдаа, хүн өөрийгөө зулын гол болгосон ч түүнээс гавал, тархиын суурь яс, нууруу нугалам, сүүж гээд олон зүйл шаталгүй үлдэнэ дээ...Доом тэр үед хол зогсож байсан болохоор Летти амьд гээд эргэлзээд байх нь арга ч үгүй биз... хараагүй юм чинь.../

Шаау унаган нутагтаа ирчихсэн, өгөөшний нөхрөө урамшуулаад гоё юм эхэлнэ дээ.

Image

Шаау Монголд байхдаа 2012 оны 12 дугаар сарын 21-ний ДЭЛХИЙ СӨНӨХ өдөрт зориулан бэлтгэсэн дизель турбо компьютергүй буюу дэлхий сөнөхөд ганцаараа давхихад зориулан бэлтгэсэн машинаа асааж, барилгын суурийг дэлбэ татан алга болно. Энд эхний өөө аймар болсон. Форумд хөөрхий дэлхий сөнөхөд Ганцог болон бидний нөхөд тоггүй ажилладаг, карбиратортой дизель хөдөлгүүр ажиллана гэж ярьж байсан санаанд оров. Тэр санаагаар л хийчихсэн байсан байх... хэхэ.

Image

Тэр машины хэлбэр хийц бол аргагүй л манай амжиргааны гудамжныхан хийсэн байх гэхээр төмрөөр нугалж хийсэн, айхтар бөх эд харагдана. Ёстой гаднаас нь яагаад үхэхгүй шинжтэй.

Түүний дараа АНУ-ын засгийн газрын бэлтгэсэн хэдэн хар M5-ийг унаад элдэж өгнө. рээнж роверийн цонхоор хуучны боонд дээр гардаг шиг цэнхэр өнгөтэй мэдрэгч маягийн юмаар буудахад манай юм үзсэн жолооч нар мэлийн гайхаж байгаад томос нь таг зуурч хөмөрч, хөмөрч унацгаан. /жижкээн өө аймар.../

Шаргал үст маань өмнө нь шар ЕВО унаад зугтааж байхдаа нисдэг тэрэгнээс тиймэрхүү гэхдээ аварга том, гурван сэрээтэй юмаар буудуулж байсын болохоор торгон мэдргэмж бүхий дрифт хийж, огил татан хаяж араас нь элдэх нь тэр...

Image

Энд 2 дахь логик алдаа: хуванцар тог дамжуулдаг юм байхдаа? Эсхүл M5 төмөр гүпертэй юм болов уу? ямартай ч машиныг нь нам зогсоочих гээд байхаар нь тэр муу жижиг зүйлээс салж байгаад л элдэж өгөх нь тэр.

Image

Энэ мэт пин пан, түн тан гэсээр байгаад өмнө яригдаж байсан алдаа дутагдал, олон юм харагдаж үзэгдэж байгаад өрнөн өрнөсөөр аймаар урт онгоцны зам дээр өчнөөн юм болж болж, нэг онгоцоо унагаад амар сайхан даа жаргах болно. /нарийн бичихээс залхуурав... хэхэ/

Лондон хот бол камер гэдэг зүйлээр бараг л зэвсэглэсэн газар гэхэд болно. үндэсний газар зүйн сувгаар дэлхийд зарлагдсан газар...

Image

Тэгсэн мундагийг нь байг, энгийн машиныг нь ч хөөгөөд барьж чадахгүй л байна гэнэ дээ... 3 дахь логик алдаа.

Image

За тэр онгоцонд зодолддог хэсэг бол WOW-ийн шинэ трейлер болохоор болсон зураг авалт байна лээ. юу гэдийн Tauran Raise ч гэдэг юмуу. Сумо амьдаар үзэхээс ч сүртэй. Тэр Доомын мөргөлт, Хоббсын цохилт бол маргар, мангасуудын тулаан л гэсэн үг. Хөлдүү үхрийн гулууз цохьдог Рокки Билбау ч ирээд унагаж дийлэхгүй санагдсан.

Image

Кинонд гарсан машин тэргийг ирийж, ирийлтэл бичвэл

2010 Alfa Romeo Giulietta
2005 BMW M5 [E60]
Chevrolet Alero
1967 Chevrolet Camaro
Citroën Xsara
Daihatsu Terios
2009 Dodge Challenger SRT-8
1969 Dodge Charger
2012 Dodge Charger SRT-8
2012 Dodge Charger SRT-8
Ferrari 360 Modena
Ferrari F430 Scuderia
Ferrari FXX Replica
1974 Ford Escort RS 2000 MkI
1998 Ford Explorer
2006 Ford Mondeo MkIII
1969 Ford Mustang
IFA W50
International MXT-MVA
Jensen Interceptor
Koenigsegg CCX
Land-Rover Defender 110
Land-Rover Defender 90
2002 Land-Rover Range Rover Series III
Lucra LC470
Нэргүй баатар Made for Movie
Mercedes-Benz G-Klasse [W460]
1974 Mercedes-Benz Unimog [435]
Nissan Almera Tino
Nissan GT-R
Nissan Primera
Renault Magnum
2000 Rover 25 [R3]
Škoda Fabia Combi
Subaru Impreza WRX STi
2007 Vauxhall Astra MkV
2002 Vauxhall Vectra MkII
Vickers-Armstrong FV 4201 Chieftain
Volkswagen Bora A4 [Typ 1J]


Гэсэн жагсаалт гарч ирж байгаа юм. /эх сурвалж: http://www.imcdb.org/movie_1905041-The- ... ous-6.html/

Эндээс харахнээ 7-8 машин нь алдарт булчингууд. Бусад нь ёстой танканд дайруулдагаас эхлээд, юм юм л харагдаж байгаа. Гэхдээ л хачирхалтай зүйл нь хаа байсан италийн цэргийн бааз дээр Америк булчин юу хийж байгаан бэ?

Image

Танктай хэсэг бол бүр сүртэй. Форд жийп, адгийн муу териос, гээд хаймран дугуйтай болгоныг дэлбэ дэлбэ, тас тас дайраад л давхиад байдаг танк Романы унасан булчинг л арай ядан байж бяц дайрна. Урд нь хар хар хар, хур хур хур гээд л түрээд яваад байна... Тэр хооронд сэрэглэн хар залуу Роман торосоор танкны бууг ороож амжина.

бас нэг логик алдаа: танкны баруун талын дугуйнд зажлуулж эхэлж байсан машин яахаараа ч зүүн дугуйнд нь бүрэн дайруулдагийн... сонин шүү... хэхэ.

Логик алдаа 4: би лав танк унаж явсан бол няц дайруулсан машин чирэгдэж байгаа зүгрүү буугаа эргүүлээд л болох байсан. тэгээд л цаашаа давхиж өгөхгүй юу...

Бараг тэр танк нь дагадаг сум, задрагч сум гээд юм юмаар л бууддаг байгааа. Гэтэл уламжлалт хэдэн том сумаар, хэдэн гүүр л буудаж үзүүлэх шив дээ.

За тэр онгоцны хөөрөх зурвас, онгоц зэргийг дэлхий мэднэ дээ...

За тэгээд кино гэдэг үргэлжлэлтэй, цаашаа учиртай байх тусмаа сонирхолтой. Шаау-гийн, Брагагийн дэлхийд зартай бүлгийн гишүүн хурдан хөдөлгөөнтэй, халзан толгойтой нөхөр сайтар тоноглосон бенз S500-гаар veil side –ийг дэлбэ мөргөж, Хан-ыг алж кино өндөрлөх нь тэр.

Америк киноны нэг логик байдаг. Манай талын баатар ганцаараа лаг мундаг, харин нөгөө талын баатар сүрэгтэй. Сүрэг нь үхээл байдаг, үхээл байдаг дуусдаггүй. Тэгвэл 7 дээр ямар сүрэг гарч ирэх бол? сүргийг ямар хүмүүсээс бүрдүүлэх бол?

Сүргийн манлай хэн байх нь тодорхой болсон, тээвэрлэгч нэрээр гарч ирсэн халзан толгойт мундаг залуу... /герман машин тэр үеэс л сонирхож унадаг хүүхэд байсын... энэ кинонд ч японд хүртэл герман машин унаж явах юм.../ дараагийн ангиуд дээр ч герман машин унах н гарцаагүй биз... AUDI, BENZ, BMW гээд байдаг даа...
Харцгааж л байя...

Тодорхой байгаа зүйл гэвэл Доом, Шоон /түүний найз охин Нийла/ нараар кино эхлэнэ. Аварга мааскл машин яаж яваад японд оччихсон юм, яаж тэр бага зайд дрифтлэх юм...

дүгнэлт: гоё кино шүү... Өө аймар... ;)

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jun 20, 2013 1:10 pm
by MuuG
Toyota cresta машинд хайртай, түүнийг хүндэлж эрхэмлэж явдаг хүний хувьд нэг пост хийх санаа төрлөө.

Түүний нэрийг Toyota cresta JZX100 396 style гэдэг.

Image

Анх нодлин билээ, энэ өвөл билүү, интернетээс зургийг нь олж харж байсан.
Түүнтэй холбоотой тоонууд:
536ps, 462 ft. lbs of torque

Хөдөлгүүр
1.5JZ,
HKS T04R turbocharger,
HKS V-Cam,
HKS F-Con V-Pro,
396 exhaust system /шууд л жолоочийн арын хаалгаар гарсан түүний яндан/

Image

Image

Image

Image

Image

Гурван хэлхээ

JZX90 5 араатай короп
ORC 709D ган, перда диск ,
TRD LSD /дифренциал/

тормос
396 one-off coilovers,
24k front/18k rear spring rates

Обуд дугуй
Advan Racing RA3-DT 18×10-inch +19,
215/35R18 Pinso tires (урд, ардаа)

Image

Image

Exterior
тусгайлан хийлсэн ACR30 Toyota Estima урд гүпер, /өөрөө даанч царай муутай гүпертэй золиг л доо.../
Тусгайлан хийсэн T&E хойд гүпер болон хажуу,
Тусгайлан хийсэн D-Speed бага зайтай хойд салхи хагалагч,
Тусгайлан хийсэн төмөр кирла,
Weld копуд,
Webasto Hollandia 400 DX нээгдэж хаагддаг дээвэр

Image

Image

Image

Image

Image

Дотор тал
Recaro SP-G жолоочийн суудал,
Takata хамгаалалтын бүс,
Recaro SR3 зорчигчийн суудал,
Saito 9 цэгт Roll Cage,
Defi BF gauges,
Momo жолооны хүрд

Image

Image

Image

Image

эцэст нь хэлэхэд санаж явбал бүтнэ дээ...

эх сурвалж: http://www.speedhunters.com/2013/06/396 ... -to-party/

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jun 20, 2013 1:46 pm
by MuuG
манайхан тэргэнцэр дээр суудаг, гэхдээ галзуу улаан дрифтчин крестатай япон залууд хэдийн мэдэх болсон биз. гэхдээ спекийг нь эргэж санавал гээд оруулчихлаа:

Image

Image

Image

унаган нутаг: Yokohama, japan

хүчин чадал. 480hp at 6500rpm, 420 lb-ft at 5800rpm (19 psi of boost)

копудан доор
1JZ-GTE;
Weld tuning хийсэн дээд анги,
Сорох хоолой, өнгөлсөн,
Залгааснууд өнгөлсөн,
Div Flame,
Гидрийн төмөр танк,
heat sink cover,
exhaust system;

HKS турбо хөргүүр, camshafts;
GReddy TD06-25G turbo;

Trust брендийн exhaust manifold wastegate, агаар цэвэршүүлэг, radiator, духны ремен, тос хөргөгч;
Nismo R33 бензин насос;
A'PEXi 1.1mm дээд ангийн жийргэвч;
Sard түлш тогтворжлуулагч
530cc борсунк

явах эд анги
Train ATS Carbon twin clutch

тархи:
A'pexi Power FC;
Weld SP Type-D CPU setting

дугуй:
Work Emotion XD-9 18x9 +30 offset (front), 18x10 +38 offset (rear);
Bridgestone Potenza RE-01R 235/40R18 (front), 265/35R18 (rear)

зогсоогч:

TRD хавчигч;
Weld цүсмэл диск,
Type R pads

Гадна:
Weld чихрэн улаан өгнө;
Vertex body kit;
Xanthic улаан өнгийн урагш нээгддэг копуд;
Art Factory vinyl graphics;
Ganador толь

Image

Дотор:
Modified Guidosimplex Weld Handicap System-steering,
shift and brake systems,
16-point rollcage,
four and single pod carbon meter panels,
engine starter;
Nardi Gara жолооны хүрд;
Bride semi-bucket seats;
Defi System gauges

Эх сурвалж: http://www.superstreetonline.com/featur ... ta_cresta/

бичлэг...

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Tue Jun 25, 2013 4:45 pm
by MuuG
ЧАЙКА+ВОЛГА 21=MADE IN CHINA…

Сонгодог машин гэж ер нь юу гэсэн үг юм бэ? Хүмүүс СОНГОДОГ болохоор нь тэгсэн юм болов уу? СОНГОХООС өөр арга байхгүй болохоор нь уу? эсхүл СОНГОЖ аваад өөрчилж үйлдвэрлээд байдаг болохоор нь тэр үү?

За ямартай ч орос ах нар сонголт гэдэг юм ховор цагт, сонгохоос өөр арга байх үед, социализм гэдэг хүчээ авч байсан тэр л эринд дугираг никель хоёр нүдтэй, дун бөөрөнхий хэлбэртэй ч гэхиймуу, Америкчуудаас авсан гэхиймуу тэр л хэлбэрийн волга 21, чайка зэрэг СОНГОДОГ машинуудыг нэгэн үе үйлдвэрлэн гаргаж байсан нь өнөөдрийг хүртэл орос түүнерүүдийн үндсэн суурь хөрс хэвээр байна. Хуучин гэлгүй кузовыг нь ашиглаж бидний сайн танил 1jz-gte –ийг хүртэл тавьсан байх юм.

Image

Үгүй мөн сайхан амьтан шүү... УЛААН ТУГ гэж...

Image

Тэгвэл Жан ах юугаараа дутахав... бас түүнээс юм авсан байх юмаа. Тэгээд хятадын ФАВ монголчуудын хэдийнээ танил болсон тэр л үйлдвэрээрээ хийж гаргасан байх юм.

Энэ бол Hongqi буюу хятадаар бол улаан туг нэрт люкс машины цуврал юм. хувьсгалч үзлийн хувьд дээд зэргийн хүндтэй нэр, арлын японы хувьд эзэн хааны титэм гэдэг шиг л үг шүү дээ... монгол машин гаргасан бол Эзний их загал гэх байсан байхаа... :-?

Энэ ёстой хэд хэд үсэрч, хэд хэд огцом өөрчлөгддөг машин.

Анх 1955 оны крайслар хэлбэртэй байсан бол /бас волга шиг ч юм шиг/...
Image

Хоёр дахь үе нь огцом Ауди 100 шиг болно...
Image

Харин 2006 оноос хойш үе нь огцом тоёота кроун мажеста болдог...
Image

Харин 2009 оноос хойшхи загвар нь бол Угадай милоди буюу аяыг таа нэвтрүүлгийн гол баатар ч юм шиг, #-o #-o #-o
Image

Урдаас нь хараад яг волга, юмуу Чайка юмуу? Эсхүл бүүр анхны хуулбар 1955 оны Chrysler model юмуу? Гэмээр...

Image

Араасаа бас л волгын элементийг агуулсан хэрнээ, бас өөр машин ч юм шиг...

Image

Хажуугаасаа бол хүн ер нь RR Phantom биш үү? гэмээр...

Image

Image

за тэр нүд бол яг аавыгаа дурайсан дүрлийсэн хоёр том алаг бөөрөнхий нүд шүү... бүр тэр давхраа, сормуус нь хүртэл... тээр хараа....

Image

За энэ хачирхалтай, эрлийзжүүлэн, адопдацижуулж, мутацжуулж, үржүүлэн нийлүүлж гаргаж ирсэн машин эцэстээ хятадын төрийн тэргүүний ард түмэндээ мэндчихэл индэр болж өгсөн л байгаа юм...

Image

энэ машин яг хэн юм бол оо?

бас нэг ийм машин ч байх жишээтэй:

Image

"муухан шинээр хийснээс сайн дуурайсан нь дээрээ гэж..."
Жан ах ч алсын хараатай хүн шүү... :))

Эх сурвалж:http://en.wikipedia.org/wiki/Hongqi_%28marque%29

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Thu Jun 27, 2013 11:07 am
by MuuG
ДЭРЭНГИЙН ХАР АЗАРГА АА... гээд дуу байдаг бил үү?

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

крестагийн бүх юм нь үндсэнгээрээ, тэгээд бас их хэтэрсэн маяггүй сайхан болжээ.... энэ л таалагдаад байгаан.

эх сурвалж: http://maiham-media.com/photo-media/jzx ... et-version

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jul 03, 2013 11:33 am
by Juniper
MuuG wrote:АВТО ХУВЬСЛЫН ШИНЭ ДАВАЛГАА ХЭН БЭ?...

Харин шинэ цагийн ир хоёр загалаар “бүгдийг нэгд багтсан” гэдэг нэртэй нөгөө Премио гэсэн нэртэй хоёр залуу шалгарах тийшээ хандаж байна. /хөөрхий королла, Пробокс, Витз зэргийг арай л энэ хоёроосоо дор гэж үзээд байх шиг байгаан... угтаа бол худлаа лдаа/

Энэ хоёр машины хувьд нээрээ ч үе нь мултарч байгаа ах дүү гурван баатарыг унаж байсан хүмүүс, түлхүү аваад байгаа харагддаг. Кроун томдоод, королла мяаа санагдаад, авансис үнэтэй байхаар энэ хоёрын нэг дээр л бууж байгаа юм.

1.5, 1.8, 2.0 гэсэн хөдөлгүүрийн сонголттой, 1.8 нь 4 дугуй майждаг ч гэж байгаа юм...
Голлож 1.5-ийг хүмүүс авдаг. Учир нь бага иддэг.
сайхан машин шүү.

http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=17&t=408

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jul 03, 2013 12:43 pm
by MuuG
Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо гэж...

Автомашины форум ч гэлээ энд адилхан л хүн байгаа. тэр утгаараа хүнлэг ёс, сайхан сэтгэл, үнэнч байдлын талаар нэг бичихгүй бол зах замбараагаа алджээ. / нийгэмд.../

Бага байхад энийг болохгүй, харин энийг болно. хүний юмыг авдаггүй юм, тэгвэл хулгайч болно. хүүхэд зоддоггүй юм. тэр хүүхэд ёо ёо болно гээд л болно болохгүй хэн хүнгүй л адил зарчмаар, өөр өөр түвшинд заалгасан байдаг. гэтэл аав ээжийн зав зай, заалгаж хэлүүлсэн тоо, түүний давтамж зэргээс шингээж авсан байдал нь хүн бүрт өөр өөр байдаг нь хүний эрх зүйн ухамсарыг өөр түвшинд аваачиж байдаг.

Өөрөөр хэлбэл ийм нэгэн явдал боллоо.

Би машинтайгаа явж байгаад, гарцтай, гэрэлтэй газар харин явган зорчигч байхгүй байхад улаан гэрэл дээр зогслоо. Ард хаагаачин байрын нөхөр албатай юм шиг тулж зогсчихоод сигналдаж, цонхоороор цээжнийхээ талыг гаргачихаад, хашгирч гарав. Би ногоон астал огт хөдлөхгүй байхаар шийдэж огт хөдөлсөнгүй. Энэ хооронд нөгөө боронк чинь ухарч зай гаргаад хажуугаар гарахдаа хурдаа сааж аян замын ерөөл, сундуйн жүд, цагаан шүхэрт зэрэг номыг айлдаж өглөө. тэр дундаа миний гаднах төрх, унасан машин юм юмыг багтаасан байв. ингээд машиныхаа коонсыг шидэж, дугуйгаа гяхтнуулан хаазлаж одох нь тэр. хажууд нь суусан будмал үстэй, хямдхан нүдний шил зүүсэн эмэгтэй надруу бахдалтай бөгөөд ялсан баатрын эмэгтэй луугаа адил басамжилсан байдлаар харж, өнгөрөх нь тэр. мэдээж хэрэг залуу үдэлтийн мэндчилгээ болох дунд хуруу, салаавч зэргийг мартсангүй. L-)

ингээд л ногоон гэрэл асахад би хөдөлгөөнөө үргэлжүүллээ. замдаа явж байхдаа олон ч зүйлийг бодлоо. (-|

нээрээ миний буруу юм болов уу? эсхүл тэрний буруу юм болов уу?

тэр сохор юм уу? шил зүүсэн болохоороо би сохор юм уу? :-B

би зам дээрх мал уу? тэр зам дээрх мал уу? :ymdevil:

гэрэл хараад зогссон би хөөрхийлөлтэй амьтан уу?
гэргий болох гэж байж, хажуудахынхаа ухамсрын түвшинг мэдрэхгүй байгаа тэр хүүхэн хөөрхийлөлтэй юу? :-\

2004 онд үйлдвэрлэгдсэн миний машин хог уу?
1996 онд үйлдвэрлэсэн тэрний машин хог уу? :-s

Машин унана уу, морь унана уу, явган явна уу хамаагүй цаанаа хүн л байдаг. Хүнтэй хүн ёсоор харьцаж чадахгүй бол хүний сүг царайлж явах хэрэггүй шдээ. гэж бодож явсаар байгаад ажлын гадаа нэгэнт ирсэн байлаа.

X(

Энэ асуудлаас болж өдрийн ажлын бүтээмж алга болсонгүй, уур хүрч уушиг сагсайсангүй. Гэхдээ л хөөрхий хөндлөнгийн нүдээр харахад үнэхээр л сонин санагдаж байлаа даа.

"...өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг..." сонгуульд л ашиглачихсан болохоос сайхан үг шүү. гэж Очки хэлсэн билүү?

нээх гийгүүлэхгүй ч гэсэн, хүн шиг хүн болох гэж хичээх юм, тэгснийхээ төлөө хараалгах онцгүй л байлаа.

:ymcowboy: /гэхдээ хэн нь тэнд ялагдаж байгааг цаг хугацаа харуулах байлгүй дээ.../

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jul 03, 2013 1:28 pm
by Juniper
наадах чинь өдөр тутам тохиолдож байгаа асуудал. Би ганцаараа юм байх гэсэн чинь үгүй юм байна. Томоохон жишээ бол 100%тай миний машиныг шүргэчихээд цагдаа, үнэлгээ, хохироогч бүгд нийлээд "засах, замаскдах" л юм яриад байгаа явдал. Яавал энэ хүн хохиролгүй болох бол гэсэн сэтгэл хэнд ч байхгүй.

Холын гэрэл гэж асуудал байна. Хотын төвд хороолол дунд асаастай л явна. Гэтэл би гэрэлд хүүхэд ороод ирвэл унтраадаг хүн шүү дээ. Явган хүнийг зам дээр явж байвал чөлөөтэй болтол 20-30м дагаж л байна.

За тэгээд цонхоор хог хаях, хүүхдээ шээлгэх, буруу эгнээ эзлэх, зогсоол голлох бол хэдэн арваараа.

Эцсийн эцэст эх оронч байх гэдэг бол цонхоороо хог хаяхгүй байхаас, цэрээ хаяхгүй байхаас, зогсоол голлохгүй машин таглахгүй байхаас эхлэнэ.

Харамсалтай нь тэр бүдүүлэг нөхдүүд нийгмийн харилцаанд орж чадахгүй форум хэрэглэж мэдэхгүй, уншаад ч ойлгохгүй хонин тархитай учраас өөрөө дотроо бухимдсаар байгаад таарах юм даа.

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jul 03, 2013 2:23 pm
by b20a
yaj ingej goy bichdeg boloh vee hehe

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jul 03, 2013 2:25 pm
by Juniper
b20a wrote:yaj ingej goy bichdeg boloh vee hehe
Юутай ч кириллээр бичвэл гоё харагдаж эхлэнэ шүү

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Posted: Wed Jul 03, 2013 6:22 pm
by MuuG
АСУУЛТ: Миний бичлэгийн уншсан, харсан, үзэл бодлоос минь хуваалцаж байсан, гэхдээ надтай огт уулзаж байгаагүй гишүүдээс асуух нь...

НАМАЙГ ЯМАРХУУ ХҮН ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ ВЭ?

гадаад төрх?
дуу хоолой?
байгаа байдал?
зан араншин?

гэх мэтээр... өөр өөрсдийн төсөөллийг бичихийг хүсье.

/сонирхолтой юм гарч ирж магадгүй/

:-?