bd wrote:Гэхдээ Мөөгөө чи бод л доо. Лаг гоё чавхдаад алга болдог машин унаж байлаа гэж бодъё. Гэрлэн дохионы уралдаан дээр Х5-г хаядаг. Тэгсэн чинь харагдах байдал нь ийм "шүдэнзний хайрцаг" (доромжилсон утгаар биш шүү) шиг байвал юу нь сайхан байхав. Хүмүүсийн өөрөөр хэлбэл масс бол ихэнх нь бусдад гоё харагдах гэж машин сонгодог. Хамгийн ойрын жишээ гэхэд би крестаг тэгж л авч байлаа. Хэрэгтэй гэхээсээ илүү ганган машин унах сонирхолтой Монгол түмэнд Colt бол "ядуу" хүний л унаа шиг харагдана шүү дээ.
Энд л Монголын буруу хөгжил байгаа юмдаа.
Хүнд юм унасан юм шиг харагдах гэсэн балай үзэл үнэхээр байгаа нь үнэн. тэр бол аль дээр үед Хүлгийн сайныг унаад, Хүүхнийг сайхныг дагуулаад, Арван цагаантай эмээл тохоод, Алтан амгаатай дарьганга хийцийн хазаар зүүх үеийн л ойлголт явж, хөгжиж, уламжилсаар байгаад өнөөдөр манай үед хүрээд ирчихсэн нь тэр биз.
Үр дүн нь Хотын төвийн түгжирэл,зогсоолгүй байдал. бас том машин дүүрэн омогтой хүмүүс.... Зам дээр ланд крузер 76, 80, 100, 105, 200, прадо 95, 120, 150, лексус450, 470, 570, ЛХ470...., хаммер Н1, Н2, Н3, Тундра, Раптор гээд аль аврага болгон явж байна. Тэрэн дотор солонго, бүр хятад жийпнүүд ч бас дутахгүй олон. Ер нь аварга болгон бүх сери, дугаараараа явж байгааг харж болно.
Гэтэл энэ бачим зохион байгуулалттай, тэгээд буруу хот төлөвлөлттэй энэ өмийсөн хотод нь нөгөө данхарууд нь багтаж шингэхээ байлаа. Аргаа бараад дугаараар нь хязгаарлаж эхэлж байна. Зам дээр нэг тундрагийн оронд 2 смарт каар, тэгээд түүндээ хоёр хүн суугаад өглөө оройдоо ажилдаа явбал замын ачаалал лав 40 хувиар буурна. За Пааркинг плейсийн тухай яриад ч хэрэггүй... Тэр данхарын орон хоёр жижиг машин тавьчихвал ямар амар амьдрах болоо...
Ер нь дандаа л тал нутагт явах юм шиг сэтгэж мунаг том машин авдаг, түүгээрээ өрсөлддөг, тэгээд хэн илүү том юм унасан нь нөгөөхөөсөө илүү ярвайж суудаг энэ хачин үзэгдэл хэзээ нэг арилах болоо. Энэ лав хотын соёл бишээ.
Зүй нь бол Залуус нь орлого, насандаа таарсан хөөрхөн юм унаад явж байдаг. /түүнээсээ ичдэггүй, ичих биш зөв гэж боддог сэтгэхүйтэй/,
баячууд нь өдөр тутам аварга хөдөлгүүрт мангар том мангасаа унаж зам дээр гаргаж байгаад эд хаваа гайхуулдаггүй,
харин шаардлагатай үед хөдөө гадаа, салхи наранд гарахдаа, эсхүл улаан хивсний ёслолд оролцохдоо түүнийгээ унадаг... өдөр тутамдаа албаны төрхтэй тансаг зэрэглэлийн кроун, бензээ унадаг л байна биз.
харин чадалтай, чансаатай, үнэхээрий автын хорхойтон, түүнийхээ төлөө өгөх ёстой юмаа өгч чаддаг хэмжээнд хүртлээ баяжчихсан хүн нь ламбо, феррари, GTR, LFA гээд айхтар гайхлуудыг унаад явж байдаг.
харин арай тэрэнд хүрээгүй ч гэсэн биед амар бас ч үгүй хөөрхөн чадалтай амьтан унах сонирхолтой залуус нь миний яриад байгаа, дээр дурдсан шиг юм унаад хотын соёлдоо боловсон оролцож яагаад болдоггүй юм болоо.
яг үнэндээ юу ч унасан байсан түгжирвэл хамтдаа л түгжирнэ. тэгээд адилхан л нормальдана, адилхан бензин шатана, тэр хэмжээгээрээ Улаанбаатарын цэнгэг агаар, угаарийн хийгээр солигдоно...
Мангар том юм уначихаад өөрийгөө, бусдыг илүү утаж, эргэж сэргэхэд хэцүү байгаа байгаль дэлхийгээ хоролж байхаар, жижигхээн юм уначихаад бага утагдаж, байгалиа бага хордуулж баймаар. үнэхээр бусдаас ялгармаар байвал. бага ч гэсэн хангалттай хурд гаргаж чаддаг үнэтэй загварыг аваад л унана биз...
хэццццсссс....

[-(