Page 18 of 19

Re: Ganbayar

Posted: Sun May 24, 2015 6:07 pm
by MuuG
GaNBaYaR wrote:их халсан үед радиаторын таг үндсэн үүргээ биелүүлж чадахааргүй болсон байсан юмаа.
илүүдлын банкруу орохооргүй байсан. азаар тосол нь халалгүй богдын хүрээ орсон.
мотор халах, тургих гэх мэт асуудал үүсээгүй.
таг нь тэгээд эвдэрсэн үедээ илүүдлийн саван дорторх ус нь буцлаад байхаас, радиатор, хөдөлгүүрийн ус халдаггүй юм байна лээ. сонин. толгойн хэсгээрээ халсан мөртлөө радиаторын үндсэн хэсэг нь хүв хүйтэн байдаг.
тэр хэсгээрээ хагарах вий л гэж их санаа зовмоор.

Re: Ganbayar

Posted: Mon May 25, 2015 10:26 am
by Ochki
naadah chin bol usaa ali hedin turgisan bn. tegeheer deeguuree halaad dooroo us ni ergehgui huitneeree bgaad bdiin. magadgui aali hedin block halsan bgaa bh.
iluudlin savniih butslah bish, iluudlin savruugaa haluun uuraar turgij bgaan.

Re: Ganbayar

Posted: Mon May 25, 2015 10:39 am
by ggg
Харин тийм ус хэт халаад тургихаараа помп хэчнээн ажиллсанч усаа зөв гүйлгэж чадахаа байдаг юмшиг байна лээ. Өөрөөр хэлбэл помпны шахах хүчнээс их хүчээр урдаас нь халуун уур үлээгээд эхэлдэг гэсэн үг юм уу даа.

Re: Ganbayar

Posted: Mon Jun 08, 2015 2:50 pm
by GaNBaYaR
air condition аа будаа болсон байх гээд үзүүлтэл ямарч асуудал байсангүй. тэгж айхтар муруйж тахийсан гэхэд.
харин автомашины зориулалттайг бус хөлдөөгчний 22 кодтой ферион хийчихлээ.

Re: Ganbayar

Posted: Tue Jun 09, 2015 12:19 pm
by Exotic
air con tegj amarhan evderdeggvi yum baina lee

Re: Ganbayar

Posted: Mon Nov 02, 2015 7:09 pm
by GaNBaYaR
Image

Brisk DR15YP-1 1401 PLATIN
хэмээх очлуур авч угсарлаа.
шинэ юм гэсэн ондоо байна шүү.

Re: Ganbayar

Posted: Tue Dec 01, 2015 7:48 pm
by GaNBaYaR
хөөрхийдөө CR-V минь шинэ эзэндээ сайн зүтгээрэй.

Re: Ganbayar

Posted: Thu Dec 10, 2015 2:21 pm
by MuuG
za yutai bolohoor tuluvluj baina daa?

Re: Ganbayar

Posted: Thu Dec 10, 2015 2:38 pm
by freekiller
MuuG wrote:za yutai bolohoor tuluvluj baina daa?
Дизел 95 тай болсон сурагтай.Сайхан тойм бичихийг нь хүлээж л байна даа.

Re: Ganbayar

Posted: Sat Dec 12, 2015 11:57 pm
by GaNBaYaR
2006 оны RD7 ХОНДА СРВ тойм. Ганбаяр хувилбар.
нэгдүгээр хэсэг: их гэрэл, мотор
Яагаад хондагийн ихгэрэл ийм муу тусгалтай, муу өсгөгчтэй, өсгөгчийг нь салгаж хаясан ч тусгал муу, ихгэрлийн лампыг өндөр чадлынхаар (piaa h1 yellow) сольсон ч санасан үр дүнг үзүүлсэнгүй. холын тусгал нь миний хувьд ойр дээрээ байгаа мэт. Ихгэрлийн тусгалын өргөн нь хангалтгүй. Ойрын тусгал дээрээ нэг ёлтойсон юм л асна. Шалтгаан нь ихгэрлийн үүрний хэлбэрт байна гэж дүгнэв. Ихгэрлиййн үүрний дотор талын цайрны хэлбэр, гэрлийн тусгалыг төвлөрүүлэгч, сарьнуулагч нь зөв хэмжээтэй болоогүй байх.
Над шиг шөнө ч өдөр шиг байлгахыг хүсдэг хүнд хэцүү байсан. хот дотор гэр цэцэрлэг хооронд явдаг хүнд бол асуудалгүй шүү. Шөнө орой их явдаг хүнд дэмий сонголт гэж зөвлөх байна.

Мотор буюу хөдөлгүүр
К24А 2.4 литрийн i-VTEC хөдөлгүүр нь огцом хурд авахдаа сайн. Хурдатгал бол янзтай. Хөдөлгүүрийн тос их голно. Солонгос угшилтай тос таарахгүй гэдгийг мэдсээр байж хэрэглснээр шатахуун зарцуулалт 100км/30л аи92 зарцуулж үзлээ. Эцсийн эцэст shell hx8 5w30 хийж номонд нь оруулж хотод түгжрээнд 100км/15л аи92 зарцуулж санаагаа амраав. Очлуурын тухайд манайд чанартай нь ховор байсан тул BRISK PLATIN 1401 загварынхыг хийтэл зүгээр л СУ24. Хөдөлгүүр нь элбэг тул сэлбэг олдоцтой. харин хөдөлгүүр дээгүүр байдаг хуванцар хаалт, тагнууд нь олдохгүй олдсон нэг нь үнэтэй. Саяханы хэд хоногийн эрс хүйтэрсэн өдрүүдэд асалт сайн байсан. Үнэндээ бол кастрол 5w30 хийж хөлдөөгөөд маргааш нь шелл hx8 5w30 хийснээр асалт сайтайг нь мэдрэв.





Үргэлжлэлтэй нтр.




Арай л замбараагүй нуршив.

Re: Ganbayar

Posted: Mon Dec 14, 2015 10:20 am
by euurtsaikh
Minii RD5 gerliin tusgal unexeer ynztai bsandaa.Xarin unaj bsan mashinuudaas xamgiin sain asalttai ni Honda CRV RD5 bailaa. 7 8n sar unaxad neg l udaa tos solison (mobil-r). Buten ovol neg ch udaa xuchij uzeegui gadaa bsandaa. Ogloo garj ireed xaalga ni ch xaagdxaargui xuitend 1 daraad l nam asdagsan. Gem ni saloon ni jooxon seruuxen.

Re: Ganbayar

Posted: Mon Dec 14, 2015 11:03 am
by ggg
Нээрээ аймаар хүйтэнд гадаа хэд хоночхоор хаалга нь тас тас гээд хаагдахаа болчихдог юм байна лээ ш дээ. Хэсэг хаалга барьж яваад хааж байж билээ. Буруу ойлгов. Хаагдах нь хаагдана, түгжигдэхээ больчихдог.

Re: Ganbayar

Posted: Mon Dec 14, 2015 2:50 pm
by MuuG
ggg wrote:Нээрээ аймаар хүйтэнд гадаа хэд хоночхоор хаалга нь тас тас гээд хаагдахаа болчихдог юм байна лээ ш дээ. Хэсэг хаалга барьж яваад хааж байж билээ. Буруу ойлгов. Хаагдах нь хаагдана, түгжигдэхээ больчихдог.
хуучин цагт ингээд гацсан волганы цоожруу шээчихдэг байсан юм билээ. одоо бол цоожны нүхрүү нь амаараа үлээдэг, тэр үед тосол халаагаад, авч гараар шиприцээр цацчихмаар байж дээ тэ?

Re: Ganbayar

Posted: Mon Dec 14, 2015 3:39 pm
by GaNBaYaR
2006 оны RD7 ХОНДА СРВ тойм. Ганбаяр хувилбар.
хоёрдугаар хэсэг: салон
CR-V-д юм хийх зай талбай их байдаг, урд самбарын голд элдэв зүйлс хийх сав гаргаж өгснөөр ойр зуурын жижиг зүйлсээ хийгээд явахад гарт ойрхон эвтэйхэн. урд суудлын хооронд 2 аяга тогтоогч болон жижиг ширээ шиг зүйлтэй, цонх томтой тул үзэгдэх орчин сайтай. Автомат арааны рычак нь рулын хажууд байрласан нь гэр бүлийн вэн загвар шиг эвгүй боловч хэсэг хугацааны дараа түүндээ дасчихна. том жижиг нүх сав олон тул цэвэрлэхэд бага зэрэг хүндрэлтэй шороо ороод байдаг нь хэцүү. Урд хянах самбар энгийн хийцтэй, цагаан хүрээ хийж өгснөөр бага зэрэг спортлог харагдуулдаг. Урд суудлууд бол механикаар урагшаа хойшоо чөлөөтэй хөдөлдөг, зорчигчын суудлын доор хөөрхөн зайтай шүүгээ шиг юмтай. Ачаа ачих үед суудлуудыг хурааж болох бөгөөд мөн 60/40-өөр хуваагдаж тээшний зайг нэмдэг. тээшний хажуу тийш онгойдог нь ашиглалт талаасаа буруу шийдэл гэдэг нь олон зүйл дээр мэдрэгдлээ. Нөөц дугуйгаа тээшний хаалганд зүүдэг нь асуудалтай, тээшний доор байх зайд стандарт дугуй нь багтдаггүй ба зөвхөн ослын шар дугуй л таардаг нь утгагүй.

Re: Ganbayar

Posted: Mon Dec 14, 2015 3:50 pm
by euurtsaikh
Xunii xuudsan deer jooxon ooriixoo setgegldiig bas bicheed yvchixay.

2002 оны RD5 ХОНДА СРВ тойм. Үүрцайх хувилбар.
Салон
CR-V-д юм хийх зай талбай их байдаг, урд самбарын голд элдэв зүйлс хийх сав гаргаж өгснөөр ойр зуурын жижиг зүйлсээ хийгээд явахад гарт ойрхон эвтэйхэн. урд суудлын хооронд 2 аяга тогтоогч болон жижиг ширээ шиг зүйлтэй, цонх томтой тул үзэгдэх орчин сайтай. Урд хэсэгтэй бага хэмжээний Cool BoX буюу жижкэн хөргөгчтэй. Автомат арааны рычак нь рулын хажууд байрласан нь гэр бүлийн вэн загвар шиг эвгүй боловч хэсэг хугацааны дараа түүндээ дасчихна. том жижиг нүх сав олон тул цэвэрлэхэд бага зэрэг хүндрэлтэй шороо ороод байдаг нь хэцүү. Урд хянах самбар энгийн хийцтэй, цагаан хүрээ хийж өгснөөр бага зэрэг спортлог харагдуулдаг. Урд суудлууд бол механикаар урагшаа хойшоо чөлөөтэй хөдөлдөг, хойд игнээний суудал нь урд суудлуудтай адилхан урагшаа хойшоо гүйдэг, мөн хойш нь бага зэрэг хэвтүүлж болдог. 2 дох игнээг Субару форестерийхтой харьцуулашгүй том. Ачаа ачих үед суудлуудыг хурааж болох бөгөөд мөн 60/40-өөр хуваагдаж тээшний зайг нэмдэг. тээшний хажуу тийш онгойдог нь дажгүй санагдсан. 5-р хаалганы шил нь дээшээ онгойдог. Бага хэмжэээний зүйл хойноо хийх үед заавал том хаалга онгойлгоод байх шаардлагагүй. Нөөц дугуйгаа тээшний хаалганд зүүдэг нь том жип шиг сүртэй харагддаг. Тээшний доор байх зайд боломжийн том аялалын ширээтэй. Маш хэрэгтэй эд.

Хамгийн сүүлд өөр ямарч машинд харахгүй маш өвөрмөц гар тормоостой.