Page 168 of 171

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Thu Mar 30, 2017 7:10 pm
by Toshiloo
тэмдэг

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Fri Mar 31, 2017 10:45 am
by aXe
өглөө машин асаахад яндангаас бензин их үнэртээд байх юм юуных вэ

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Fri Apr 07, 2017 6:14 pm
by MuuG
хөдөлгүүрийн темпратур мэдрэгч нь өөрийгөө хүйтэн горимд ажиллаж байна гэж үзвэл, агаараас бензинийг өндөр өгөхөөр тохируулагдсан байдаг. тэгээд хүйтэн горимт ажиллаж байх үеийн холимог нь бүрэн шаталтгүйгээр яндангаас гадагшлах үед дутуу шатсан бензин хүний хамарт мэдрэгдэх хэмжээний очиж байгаа үйлдэл юм.

үүний эсрэг авч болох арга хэмжээ шатах камерт тэсрэлт, шаталт гүйцэт явагдаж байгаа эсэхийг нягтлах, шаардлагатай бол очлуурыг солих.

дулаан орчинд машинаа хонуулж үзэх

бензиний чанарт анхаарч үзэх

севчений утасны найдвартай ажиллагааг шалгаж үзэх

болохгүй байвал машинаа зарах гэсэн аргууд байна. кк

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Mon Apr 10, 2017 5:30 pm
by Төгсөө
Асахдаа бензин үнэртүүлдэггүй машин гэж байдымуу?

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Tue Apr 11, 2017 1:49 am
by Уугаа
Дизел бол тэхгүйлдээ

Sent from my ALE-L21 using Tapatalk

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Wed Apr 12, 2017 9:15 pm
by Javkhlan
Дохиололтой рав4 явжээхдаа хаалганы түгжээ нь онгойж , түгжигдээд байвал юуных вэ, 20 дээш гархаар автоматаар түгжигдээд, араа салгахаар онгойдог шиг л.

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Fri Apr 14, 2017 12:18 pm
by MuuG
Централ удирдалыг удирдаж байгаа хэсэг өөр газраас л дохио авч ажиллаад байна даа.

магадгүй дохиоллын систем талын гажиг, эсхүл зүгээр л холболтын алдаа, зөрүүний асуудал байж болох юм.

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Fri Apr 14, 2017 3:58 pm
by Toogy
Өнгөрсөн 12 сар сольсон очлуур иймэрхүү царай зүстэй гарч ирж байна. Тог алдаж барьсан юм бол алга.
Дутуу шаталт л явагдаад байна гэж бодоод байна. Нормаль дээрээ дэргээд байгаа. Юү юүндаа байж болох вэ?
Image
Image

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Mon Apr 17, 2017 7:33 pm
by Galaamn
Надад бас асуудал байна хэхэ
Бөөнөөрөө хэлэлцээд нэг үзье.
2004 оны Субару Форестер.
Үндсэн асуудал нь 100-120км/ц хурдтай явж байгаад хурдаа хасах зорилгоор тормос гишгээд 60км/ц болтол хурд буурах явалтын үед руль дэргэж чичрээд байгаа. ABS ажиллатал тийм огцом гишгэхгүй алсаас хурд сааруулагч хараад хурдаа хасаад гардаг хэмжээнд л тормослолт хийгдэх үеийн асуудал шүү.
Мөн 60км/ц-с доош тормослох процесс дунд машины хурд жигд биш удааширч байгаа. Өөрөөр хэлбэл дугуйны яг 1 эргэлт бүрт тормосыг 1 удаа гишгэж аваад байгаа юм шиг машины хурд дайвалзалт мэдрэгдээд байгаа. Энэ 2 асуудлыг нэгтгээд үзвэл дугуйны эргэлттэй холбоотой тормос гишгэхэд илэрдэг нэг асуудал л байна гэж ойлгогдож байна. Өндөр хурдан дээр тормослоход руль чичрэх хэлбэрээр илрэнэ. Бага хурдан дээр машины удаашрал жигд биш болох байдлаар илрэнэ.
Гарнытулк, тиаг, шарнер, өндгөнтулгуур, рулийн аппарат, босоо хэвтээ тэнцүүлэгч, дугуй гэсэн эд ангиуд ямар ч асуудалгүй гэдгийг маш олон удаагийн оролдлого, туршилт, үзлэгээр тодорхойлсон байгаа.
.
Хойд хэсэгт бол үзэж харж шалгасан зүйл байхгүй. Энэ асуудлыг урдуур л хайж байгаа.
.
Доорх эд ангиудад эргэлзэж байгаа.
1. Амаржин - Хойд 2 амаржин гулзайлсан. Тэнхлэг тохиргоо хийхэд босоо өнцөг нь тохирохгүй байгаа. Хэвтээ өнцөг нь асуудалгүй таарсан учраас машины явдал дугуйн элэгдэл зэрэгт нөлөө үзүүлэхгүй байгаа. Гэхдээ руль дээр мэдрэгдэж байгаа зүйл хойд амаржинтай холбоотой байхгүй гэж бодож байна.
2. Урд 2 пиланз, урд 2 тормосны базагч аппараттай нь сольж үзсэн. Өөрчлөлт ороогүй. Магадгүй сольсон пиланз нь өөрөө асуудалтай эд байсан байж болзошгүй.
3. Урд 2 накладаа шинэ зузаан накладаар сольж үзсэн. Шинэ наклад хийсний дараа мөн л асуудал арилаагүй хэвээрээ байсны дээр доороос педаль үл мэдэгдэм түлхэх шинж тэмдэг илэрсэн.
4. Урд 2 цаап асуудалтай болсон байж магадгүй гэж бодсон ч тэнхлэг тохиргоо зүгээр хийгдсэн, шаариг дуугарч элдэв сул хөдөлгөөн ороогүй зэргээс цаап зүгээр гэж оношлох болсон.
5. Тормосны хүчлүүр - хүчлүүр шахаж алдаад байж болох ч яг дугуйны эргэлтийн хэмнэлээр шахалт нь алдагдана гэхээр үнэмшилгүй болоод байгаа. Хүчлүүр зүгээр байх.
.
Төсөөлөөд бодоод үзэхэд
Image
.
Рульны гол яваад чагтан голтой холбогдоод цаашаа яваад рулийн аппараттай холбогдоно. Рулийн аппаратны могой араа 2 тийшээ гараад тиаг шарнертай үргэлжлээд шарнер цаапан дээр боогдоно. Цаапан дээр пиланз, тормосны базагч аппарат дугуй боогдоно.
Тормослох процесс явагдах үед базагч пиланзыг базаад хурд удаашрахад энэ схем дунд л нэг асуудал байгаад байна.
Юу байж болох вэ?

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Sun Jul 16, 2017 12:07 pm
by MuuG
Хөдөө яваад хүний машинд бөөн асуудал тарьчихаад ирсөөн...

1. хаана гэдэг нь бүү мэд гал хамгаалагч л шатсан байх. Эсхүл өөр ноо байна уу?

машины салооны бүх гэрэл огт асахаа болиод, машинаа унтрааж асаах болгонд бүх юм ресет хийгдээд байх юм. А,В трип, цаг, идэлтийн дундаж энээ тэрээ бүгд нам байхгүй болдог болсон. Энэ юуных вэ? /гал хамгаалагч л байгаасай, арай компьютер энээ тэрээ бол биш байлгүй дээ/

хайлаакс 215

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Sat Jul 22, 2017 11:49 am
by rog
MuuG wrote: Sun Jul 16, 2017 12:07 pm Хөдөө яваад хүний машинд бөөн асуудал тарьчихаад ирсөөн...

1. хаана гэдэг нь бүү мэд гал хамгаалагч л шатсан байх. Эсхүл өөр ноо байна уу?

машины салооны бүх гэрэл огт асахаа болиод, машинаа унтрааж асаах болгонд бүх юм ресет хийгдээд байх юм. А,В трип, цаг, идэлтийн дундаж энээ тэрээ бүгд нам байхгүй болдог болсон. Энэ юуных вэ? /гал хамгаалагч л байгаасай, арай компьютер энээ тэрээ бол биш байлгүй дээ/

хайлаакс 215
Чиний блог дотор чи энэнийхаа хариуг заачихсан байгаа. Тэндээс наад асуудлаа олж уншаарай xD

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Sat Jul 22, 2017 11:56 am
by rog
Тэр яахав нээрээ гэв гэнэт саначихлаа. Приус 20. Тэгээд яасан гэхээр цонх+хөл гэж паар тавихаар хөл рүүгээ бараг үлээхгүй амьсгалах төдий. Зөвхөн хөл рүү гэхээр үлээж байгаан. Бас нүүр+хөл гэсэн ч хөл амьсгалаастай. Паар тавиагүй байхад дотроо салооны үлээх байрлалаа солиод байгаам шиг дуу хааяа хааяа гараад байгаан.Яг хөл, нүүх, цонх гээд солиход цаанаа 1 мотор сольж байгаам шиг дуугардаг даа тэр л дугараал байгаам даа. Их сонин. Хавхлаг ч гэх юм уу юу ч байдын мэдкүү тэр нь гацчихаад байгаа юм болов уу бүр гайхаад байгаа. Гэхдээ байнга биш хааяа хааяадаа /Гэхдээ ойр ойрхон. Хааяадаа дуугүй болчихно/. Одоо ч яахав өвөл яаанаа гэхээс л хөл даараад байх юм.

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Sat Aug 19, 2017 10:20 pm
by Baaska
Сайн байцгаана уу
Машин доголдсоон арай л унтарчихгүй байгаа юм. Тэхээр нь бүүр хуучин болон шинэ свеч тавиад үзтэл огт өөрчлөлт гарсангүй, харин асаалттай байхад нь катушкаа нэг нэгээр нь суглаад үзтэл 1-р цлиндр дээрхийг сугалахад ямар ч өөрчлөлтгүй бусад дээр нь өөрчлөлт орж байхаар нь катушк нотой болж гэж бодоод 1 болон 2-н катушкыг хооронд нь сольж тавиад дахиад эхнээс нь сугалтал мөн л адил 1 дээр өөрчлөлт гаралгүй бусад нь өөрчлөлт гарж байна. Тэхээр катушк хэвийн харин форсунк асуудалтай гэж үзэж байна зөв үү аа бас өөр юунд байж болох уу

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Mon Aug 21, 2017 10:08 am
by StONE
oor gevel tog irj baina uu gedgiig ni uzne

Re: Асуудал гарсан бол наашаа!!! -2

Posted: Thu Feb 14, 2019 4:50 pm
by Javkhlan
Энүүгээр хүмүүс шагайж байгаа бол вуу. Beams 2.0 cc , свеча, катушик солиод нэмэргүй доголдоод болдгүй өөр юу үзвэл дээр вэ?