Re: Temuu's blog
Posted: Wed Dec 26, 2012 11:25 pm
motor krop humuusees asuugaad une ntrees shaltgaalaad buh talaar niitsej bgaa ni subaru yvah ed angi motor kroptoi ni heregley gej togtood bgaa.

Code: Select all
“Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо”-ны удирдах зөвлөлийн хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын дэд дарга Г.Батхүү ажилладаг бөгөөд удирдах зөвлөлийн анхны хуралдааныг биечлэн удирдсан юм. Машин үйлдвэрлэлд бүх салбарын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, батлан хамгаалах зориулалт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хамаардаг гэж болно. Автомашин, хөдөө аж ахуйн машины үйлдвэр, химийн машин үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн болон эрчим хүчний тоног төхөөрөмж, металлурги мөн ахуйн хэрэглээний машин тоног төхөөрөмжийн, суурь машины үйлдвэрлэл гэсэн чиглэлүүдээр манай улсад хөгжиж иржээ. Машин үйлдвэрлэлийн хөгжлийн түвшинг эх орныг батлан хамгаалах чадвар болон аж үйлдвэрийн бусад салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, бүтээмжээр тодорхойлдог ч гэж ярьдаг. Энэхүү үйлдвэрлэлийн онцлог гэвэл гаргаж буй бүтээгдэхүүний тоо хэмжээ огцом өсөх боломжтой байдагт оршдог аж. Тэрчлэн машины үйлдвэрлэл нь материаллаг үйлдвэрлэлийг эрчимжүүлж, түүний үр ашгийг дээшлүүлэх техникийн үндэс суурь болдог билээ. Анх 1997 онд Монголын металлургичдын холбоо байгуулагдсан байна. Засгийн газраас 2009 оныг үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан “Монголын металлургичдын холбоо” үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор машин үйлдвэрлэлийн салбартай нэгдэх шийдвэр гаргаж байжээ. Хурлын үеэр Г.Батхүү гишүүн Монгол Улсад уул уурхай, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуйн болон бусад салбар эрчимтэй хөгжиж, тэдгээрт ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийг шинээр хийх, сэргээн засварлах, импортоор авч буй сэлбэг хэрэгслийн хэрэгцээг хангах зорилгод хувь нэмрээ оруулах нь тус холбооны зорилго гэдгийг тодруулав. Мөн металлурги, машин үйлдвэрлэл, металл боловсруулах салбарын үйл ажиллагааг салгаж ойлгох нь учир дутагдалтай тул нэгдсэн бодлого зохицуулалтаар үйл ажиллагааг хангах нь зүйтэй хэмээн үзэж тус холбоог зохион байгуулсан тухайгаа тэрбээр онцолсон юм. Энэ өдрийн гол сэдэв нь салбарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх, стандартчиллын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зэргийг хуралдаанд оролцогчид харилцан ярилцсан. Монголд өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэл гэж хэлж болохоор металлтай холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа байгууллагууд олон байдаг аж. Тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн чиглэлд хандуулах, үйлдвэрлэлийн чадварыг сайжруулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, түүнчлэн мэргэжлийн түвшинд сургалт явуулах, зөвлөгөө өгөх нь чухал байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлсэн. Тиймээс хамгийн гол нь Монгол орны металлурги /төмөрлөг/, машин үйлдвэрлэлийн салбарыг нэгдсэн бодлогоор зохицуулах, мэргэжилтэй боловсон хүчний нөөц бэлтгэх шаардлагатайг хуралдаанд оролцсон хүн бүр ярьж байв. Дашрамд дуулгахад, 2008 оны гаалийн мэдүүлгээр уул уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг худалдан авахад зориулан 400 сая гаруй ам.доллар зарцуулсан байдаг аж. О.СЭЛЭНГЭ "Нийгмийн толь" сонин-оос Монгол зэс хайлуулах үйлдвэртэй болно Баасан, 2010 Дөрөвдүгээр сар 30 09:50 удирдагч
Чуулганы нэгдсэн хуралдаанаар зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 77.4 хувийн саналаар баталлаа. Дээрх тогтоолын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байх үед гишүүд анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан билээ. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улс удахгүй зэс хайлуулах үйлдвэртэй болох нь. Ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орчихлоо гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой бичиг баримт боловсруулагдан гарч байна. Бид цаашид түүхий эдийн орон байх уу, гурван бүсийг хамарсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс байх уу гэдэг бодлогыг өнөөдөр баталлаа. Ирэх оны дөрөвдүгээр сарын орчим зэс хайлуулах үйлдвэр барьж дуусах хугацаатай үүргийг холбогдох албаныханд өгсөн байгаа. Засгийн газраас хайлуулах үйлдвэр барих ажлын хэсэг байгуулаад ажилдаа орлоо. Зэс хайлуулах үйлдвэр барих талаар сүүлийн 15 жил яригдаж байгаа асуудал шүү дээ.
-Бэлэн бүтээгдэхүүн гаргаснаар Эрдэнэт үйлдвэрийн ашгаас хэд дахин их ашиг олно гээд байгаа. Үнэхээр энэ нь баталгаатай гэж үү?
-Тооцооны хувьд Монгол Улс цаашдаа баяжмал гаргаж байгаа бол 550 мянган тонны 23-хан хувь нь л зэс байдаг. Үлдсэн нь шороо. Тэгэхээр цаашдаа манай улс цэвэр зэсээ хайлуулж, мөнгө, ***тыг нь ялгаж авдаг, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юм. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Эрдэнэтийн цэвэр ашгаас тав дахин орлого орно гэсэн үг. Монгол Улсын татварт ч гэсэн нөлөөтэй болж эхэлнэ. Мөн 2-3 мянган хүний ажлын байр ч бий болно.
-Үйлдвэр байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй болох вэ?
-Хүчин чадлаасаа хамаарч янз бүр л байна байх. Миний бодлоор 130 мянган тонн зэс хайлуулах хүчин чадлаар нь барих юм бол 400-500 сая ам.долларын асуудал яригдана. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлөгдөж байгаа. 68 хувийн татвар бий болгосноор Сангийн сайдын мэдэгдсэнээр зэс хайлуулах гурван үйлдвэр байгуулах мөнгийг идэж уугаад дуусгачихлаа гэсэн.
-Сайдын хэлсэн үг хэр ортой юм бол?
-Яах аргагүй үнэн. 68 хувийн татварыг тэглэсэн учраас үйлдвэрт нэлээд их хэмжээний мөнгө үлдэж байгаа. Энэ мөнгөөр хайлуулах үйлдвэр байгуулах боломжтой. Зэсийн хайлуулах үйлдвэрийг хувьцаа гаргаж болох шүү дээ. Гэхдээ энэ асуудал нь нээлттэй. Уг нь зэс хайлуулах үйлдвэр нь Монголд үлднэ. Цаашдаа эцсийн бүтээгдэхүүн боловсруулаад явах боломж нь гарч ирж байгаа юм. Төмрийн хүдрийг өнөөдөр хүдрээр нь ачиж байгаа. Тэгвэл энэ нь бэлэн бүтээгдэхүүн боловсруулаад гаргах боломжтой болох юм.
-Байршлын хувьд, хаана байгуулах нь зүйтэй гэж бодож байгаа вэ?
-Байршлын хувьд ТЭЗҮ-ийн тооцоог сайн хийх хэрэгтэй. Дэд бүтэц нь хаана байна. Хаана байвал хамгийн бага зардлаар энэ зэсийг хайлуулах боломжтой байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд барих нь гэж би ойлгож байгаа. Гэхдээ үүнийг зургаан сарын дараа Засгийн газар шийдвэрлэх биз. Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын 1-н гэхэд оруулж ирэх хугацаатай үүрэг өгсөн. Тэр ч бүү хэл, хугацаандаа оруулж ирэхгүй бол сайдтай нь хариуцлага ярих гэж байгаа. Ийм учраас ирэх оны эхний хагаст экскаватор шанага тавьж барилгын ажил эхлэх нь гэж ойлгож болно.
-Яагаад Эрдэнэтийг түшиглэнэ гэж. Оросын тал зөвшөөрнө гэж үү?
-Эрдэнэт үйлдвэр зээл авах боломжтой болно. Нэг тонн зэс 8000 хүрч байна. Эрдэнэт үйлдвэрийн цэвэр зэсийн өөрийн өртөг 2800-2900 орчим байдаг. Мөн 51 хувийг төр эзэмшиж байгаа учраас Засгийн газрын баталгаа гаргах гэх мэт улсын төсөвт ачаалалгүйгээр шийдвэрлэх боломж байгаа.
Оросын тал энэ бүтээн байгуулалтыг зөвшөөрнө гэж ойлгож байгаа. Оросын талын оролцоог үүнд оруулах ёстой. Хэрэв Оросын тал зөвшөөрөхгүй байх юм бол Монгол Улс дангаараа тэр үйлдвэрийг бариад явах бүрэн боломжтой.
-Бэлэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломж нь хэр байх юм бол?
-Солонгос, Япон гээд бүхий л газар руу гаргах боломжтой. Хятад гэдэг асар том зах зээлийг бөөрөнд нь байна. Өөрөөр хэлбэл 550 мянган тонн баяжмалыг зөөж байсан бол одоо 130 мянган тонн хатуулаг цэвэр зэсийг зөөнө. Хамаагүй бага, чанартай юм зөөх гэж байгаа биз.
Хятад эсвэл Орос руу гаргаж зарах боломжтой. Хүхрийн хүчил гэдэг нь өөрөө бүтээгдэхүүн шүү дээ.Боловсруулах боломжтой. Энэ бол байгаль орчинд их хохиролтой эд биш шүү дээ.
-Технологийн хувьд асуудал нэлээд ширүүхэн хөндөгдөж байх шиг байсан?
-Монголд анх удаа туршилтын технологи оруулж ирэх асуудал яригдаж байна. Энэ нь дэлхийн улс орны 70-80 хувь нь ашигладаг технологийг Монголд оруулж ирээгүй, судалгаа ч хийгдээгүй нь удаашрах гол шалтгаан болж байгаа болов уу.
-Жижиг дунд үйлвэрлэлийг дэмжих нэрийн дор тоног төхөөрөмжөө гаднаас оруулж ирдэг. Ихэнх нь Хятадаас оруулж ирж байгаа. Тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломж байна гэж Г.Батхүү гишүүн хэлж байсан?
-Энэ зөв зүйтэй асуудал. Дараа нь ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр уялдуулан нэмж тусгаж болно. Эрдэнэт үйлдвэр л гэхэд 3000 тонн зэс үйлдвэрлэж, Монголын бүх зэс утасны хэрэглээг ханган, ашигтай ажиллаж байгаа шүү дээ.
-Үйлдвэр байгуулахад Засгийн газар нь хууль санаачлаад хязгаарлагдмал нээлттэй тендер зарлаж болохгүй юм уу?
-Тендер зарлах эсэх нь нээлттэй. Хууль санаачилсан гишүүдийн гол зорилго энэ ажлыг эхлүүлэх.
Л.НИНЖСЭМЖИД
"Нийгмийн толь" сониноос
гоё домогт хүний бүтээл, тооцоолол... түүхэн чармайлт.Jargale wrote:гоё кино