Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд
Posted: Thu Apr 11, 2013 4:46 pm
энэ хавиар нэг блог шуу ухааны юмтай байсан чинь бүр арын хуудаснууд руу шилжчихсэн байна шт.
өнөөдрийн түүхийн хувьд хар машинаа бичнээ.
за 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр авто тээврийн газар бүртгүүлснээр өөрийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигч гэдгийг баталгаажуулж авлаа. машинаа албан ёсоор авсан гээд хөөрхийдөө түлхүүрний оосор авлаа. бас эх гэрэл нь шатсан байсныг нөхөж авлаа.
приус анхандаа их сонин санагдаад байсан, одоо ер дасах, таалагдах шинжтэй болж эхэлж байна. анх удаа гибрид машин унаж хэрэглэж байгаа болохоор гайхах, цочих анхаарах юм их л гарч ирэх юм. аваад удаагүй байхдаа том улаан гурвалжин тэмдэг харж цочиж байгаад, аз тохиолоор Очкигоор давгүй сайхан оношиллуулж аваад, бүгдийг нь цэвэрлээд зүгээр болсон.
ажаад байхнаа хамраас урагш хэсэгт содон зүйл байгагаас бусдаараа бол бууз хуушуур юм шиг л санагдлаа. /форум дээр 150 хуудас энэ машины талаар эцэс төгсгөлгүй бичсэн байхад энд би донгодох нь дэмий ч биз дээ... гэхдээ яахав/
за түнерүүдийн хэлдэгээр дараах plan, spec, list-ийн дагуу машины tuning, update, comforting хийнээ.
-Эх гэрэл солих
-Тольны суурийг янзлуулах
-урд наклад үзэх
-дугуй солих
-амаризатор, пүрш үзэх
-өндөрлөх пүрш сольдог, юм залгадаг, наадаг, шинэчилдэг гээд гадуур олон янзын арга байна.
-мэр сэр сэв гаргуулах.
-мэддэгээрээ бензин мотороо түүнинг хийнэ. тос масло, севче, коллектор гээд л.. мэддэг чаддагаасаа хийнэ дээ.
за ингэсэн байхад хар машин маань хаа ч гологдохооргүй хөөрхөн тэрэг болох юм шиг санагдлаа.
Айлд ер нь нэг хайбрид, нэг туулдаг машин байхад их зүгээр юм байна. хонины морио унаж ойр зуурын ажил бүтээж, түгжирч, нагжирч, гацаж зогсохдоо түлшээ хэмнэж,
уул ус, уулзалт цуглаан, агаар салхи гэхээрээ арзгар дугуйтай, туулах чадвар сайтай мангасаа гаргаж ирж, хэмнэсэн түлшний зардлыг, авсан кайфныхаа төлбөртэй нийлүүлж гаргаж байх нь ёстой зөв юм байна.
авах гээхийн ухаанаар хандахаас даа.
товчхондоо дүгнээд хэлэхэд хүн гэдэг сэтгэл ханамжийг олон олон, сонин сонин юмнаас авдаг юм байна.
хурд, хүч, бүүст, өндөр, нам, том, жижиг, секс, мөнгө гэх мэт... тоолж барах аргагүй юм.
Приусын хувьд эзнээ аз жаргалтай байлгаж, сэтгэл ханамж өгч байгаа зүйл нь идэлт гэдгийг илэрхийлэх тоонд л байх шиг байна. бага идэж байна гэдгийн нь харж, мэдэрж, бусдад хэлэхдээ л улам л аз жаргалтай болоод байх юм.
/гэхдээ миний хувьд одоо болтол сайн машиндаа дасаагүй байхаа болохоор Харрррр, Хурррррр, түррррр, ТҮГ... гэсэн чимээ тасрахгүй, идэлтийн хэмжээ нь 10 км/л-ээс дээшээ өгсөлгүй явсаар л байна./
ядаж байхад гадуур приус ямар их юм бэ? приус 10, 11 бүр шинэ цагийн Эксел, Аксент болчихжээ...