Page 16 of 70

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Tue Jan 31, 2012 6:47 pm
by bd
Өө алааяссс аймар аймар үнэн гоё болсон байна.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Thu Feb 02, 2012 5:47 pm
by Tsek
Egu wrote:
Ochki wrote:чи чинь лэксус ундгиму
gue vw golf gti shde urd ni bsan hun shuud motort tog uguhud hiitsiim shig bnalee ignition coild holboson neg utas bnalee teriig tasalchuul zuger boloh bolov uu?
20 приус ч гсн тгдгштэ , машин асаахад асна хөдөлгүүр унтраагад хаалга хаахад гэрэл унтраад авто

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Feb 05, 2012 2:54 am
by Adfasa
Зиа зөндөөн л будаа идсэн учир одоо форумын хөгжилд нэмэр болмой гээд нэгэн нийтлэл орууляааа

Project name: Цэгэн angel eye

bd гишүүний нийтлэлийг олон уншсаны дагуу лэд гэрэлүүдээ циллот дээр суулгахаар болов.

Image
лэдүүдээ жигдхэн тарааж суулгахын тулд цаасан дээр ингэж хэвэлээд наав. гол нь цацрагийн хэмжээ 4т хуваагдахаар. их ойрхон суурилуулахыг хүссэн учир 40 хуваалаа. L-)

Image
тэгш өрөмдөхөд хэцүү байсан учир эхлээд ором гаргаад дараа нь 3мм өрөмөөр тэгээд 5мм өрмөөр дахиж өрөмдсөн.
толин дээрх дохионы прожектоос сургамж авав хэхэ :))

Image
өрөмдөж дуусаад ийм хошуугаар цагриг гарган салгаж авлаа.

Image
нэг иймэрхүү болсон. хэтэрхий өргөн байсан учир тал бүрээс нь захлах хэрэгтэй болов.

Image
за манай MBW124 маань үрэвтүүлээр үрж гарлаа. ажлын цаг дээр шал өөр юм хийгээд л хаха
нилээн үр дүнтэй маш сайхан болж ирж байтал нөхөр циллот хага үсэрээд өгвөө хөөрхий. #-o

хамаг урам хугараад яах ихээ нилээд их бодлоо. :-? .
түрүүн циллот өрөмдөх үед доор нь жийрэглэж байсан ДСБ дээр өрөмний ором гарсан байгааг хараад нэгэн гайхалтай санаа төрлөө. B-)

Image
бодсоны эцэст хамтаар ярилцаад шууд ажлын түмпүчикийг нэг ийм байдлаар өрөмдөж тэндээ лэд ээ суулгаад гагнав.
/хөөрхий түмпүчик/ шууд гагнаасаараар нь тогтоохоор шийдсэн болно. сүлжээний UDP кавель ашиглаж монтаж хийсэн болно.

Image
анхны тест бөөн кайф. нэг лэдийн туйлыг буруу холбосон байсанаа зассан болно.

Image
ажлын процессорыг задлан шууд тестэд ашиглав. UDP кавель хатуулаг ихтэй амархан хугардаг мөн тугалга тоогтоохгүй гагнахад төвөгтэй байв. тиймээс утасыг сольж өөр уяан утсаар сольж гагнав.

Image
нийлээд хэдэн цагийн хөдөлмөрийн үр дүнд ийм бүтээл төрөвөө.

Image

Image
гагнаасыг ар талаас нь харуулвал нэг иймэрхүү. Маш цэвэрхэн болсон гэж бодож байгаа.
лэдүүдээ дөрөв дөрөвөөр нь цуваа, тэгээд нэмэх нэмэх, хасах хасахаар нь өөд өөдөөс нь харуулан 40н лэдээ үргэлжээр нь гагнасан учир маш бөх бөгөөд хэлбэрээ сайн барьж байв. зургийг сайн ажиглавал ойлгогдох байх.

Image
нэгэн өдрийн гайхамшигтай бүтээл ингэж төрөв. :ymhug: шөнө асаалтай орхиод өглөө ирэхэд урьдын адилаар сайхан асаар байв.


Маргааш нь орой ажил тарсаны дараа машинийхаа урд гэрлийг задлан лэдээ суулгах ажилгааг эхлэв. за эндээс нилээн бухимдалтай нилээд бүтэлгүйтэл ихтэй байсан учир зурагжуулах ч тэнхэлгүй байлаа хүлцэл өчий. :D

машиныхаа буруу талын гэрлийг салгаж авчираад форумаас авсан мэдлэгийнхээ дагуу үсний сэнсээр сэнсдэн задлав. их сайн халаах хэрэгтэй юм байна лээ шүү. яран хөших хэрэггүй. урд өдрийн хийсэн лэдээ лаан сликон ашиглан тогтоолоо. таглахаасаа өмнө туршиж үзэхээр шийдэн процессорт холботол зарим нь асаад зарим нь асахгүй байв. хамгийн сонирхолтой нь дөрөв дөрөвөөрөө биш нэг 2оороо энэ тэнд алаг цоог унтарсан байв. салгаж аваад залгахаар зүгээр. удтал ноцолдсоны эцэст учрыг олов.

Мэдэхэд илүүдэхгүй Мэдлэг 1: гэрлийн арын толин цар гүйдэл маш сайн дамжуулдаг. шууд цар дээр наасан байсан тул богино хоболт үүсэн дээрхи асуулдал үүссэн байв. тэгээд лаан сликон арай зузаан түрхэж тусгаарлагч хийн тогтоосон болно.

учирыг олсон учир сэтгэл амран машиндаа аваачаад хийлээ. бас л асуудал. гэрэл эхлээд бүгэд зүгээр сайхан тод асаж байсанаа хэсэгхээн хугацааны дараанаас 4 4өөрөө анивчиж эхэллээ анивчиж байгаад унтарна. процессорт залгахаар хэдэн цагаар байсан ч зүгээр хэрнээ. машиндаа холбохоор л анивчиж байгаад шатаж эхэлсэн.

Дүгнэлт мэдэхэд илүүдэхгүй Мэдлэг 2: комын тэжээлийн блокоос яг 12вольт гардаг бол машинаас шал өөр вольт гардаг

Машин унтараалтай байх үед лэд маань хэвийн асаж байсан боловч мотор асаах үед хүчдэл маш өндөр болдог 16-19 магадгүй түүнээс өндөр байх тестер байгаагүй учир хэмжиж чадсангүй хэхэ. хэрэглэсэн лэдээ 5вольтод залгах үед маш тод асах бөгөөд огт шатахгүй байсан учир ийм дүгнэлтэнд хүрсийм хэхэ. / bd гишүүн мэргэжилийн зүгээс жаахан тайлбар хийгээд өгөөрэй O:-) /

4ийг цуваа залгах үед асуулдалгүй буруулагч заавал тавих шаадлагагүй гэсэн зөвөлгөөг дагасан боловч бүтэлгүйтэв. магад миний машинаас гарах хүчдэл нь бусаад өндөр байж болох юм. ингээд шууд бус ямартай ч буруулагч тавих ч юмуу эсвэл нөгөө хүчдэл чадал гүйдэлийг нь тооцох хэрэгтэй болов. ингээд мэргэжилийн хүний зөвөлгөө надад хэрэгтэй болов оо. танихгүй ч гэсэн bd гишүүнрүү залган форумын гишүүн нэрээрээ тусламж авахаар шийдэв. их орой болсон учир соёлтой загнаж залгасангүй i-)

Маргааш өглөө нь замд таарсан ТВ засварын газараар ороод учирсан зүйлсээ хэлээд хэд ч ирж байсан 12 гаргадаг зүйл зааж өгхийг хүсэв. Хариулт: тийм зүйл байхгүй ээ. ингэж болно 12оос 220 гаргадаг зүйл аваад буцаагаад 12луу хөрвүүлчих тэгвэл ямар ч үед 12 ирнэ. гэхдээ энэ нь маш нүсэр бөгөөд болих зүйл гэдгийг тайлбарлаад надад нөгөө алдарт 7812-ыг гаргаж өглөө. бас хөргөлт хийвэл зүгээрийг сануулсан.

Ингээд 2 ширхэг 7812 засварчин ахаас нэгийг нь 1000 төгрөгөөр худалдаж аваад гэртээ харив.

Орой нь домогт прожектоо үргэлжилүүлэв. 7812 холбоод залгасан. дахиж лэд шаатаахгүй сайхан ажилаа. нэг асуудалтай зүйл нь 7812 тавьсан үед хуучин шиг ээ гайхамштай тод асахаа больсон. мөн машины мотор асаагаагүй үед бүүдийсэн гэрэл ёлтойх болсон. ямартай ч оргүйгээс дээр гээд 7812 оо ашиглахаар боллоо. Дүгнэлт: 7812 нь их вольт ирэх үед 12 гаргаж өгдөг бол 12 ирэх үед хэд багасгадаг. буруу ч байж мэднэ хэхэ. миний л дүгнэлт шүү

ажил дээр 2 цагираг хийсэн байсан тул зөв талын гэрэлдээ зориулж дахин 2цагираг хийх хэрэгтэй болов. нөгөө алдарт түмпүчик ажил дээр байгаа учир лэдээ суулгах шинэ үүр хэрэгтэй болов. энэ удаад арай хялбарчилав.

Image
гэртээ удтал өрөмдөх мод хайсаны эцэст. Батбайгал бэйкеригийн бялууны хайрцагыг сонголоо. шинэ жил болж байсан нь аз болов хэхэ :ymparty: . энэ удаад олон дахин өрөмдсөнгүй зүгээр шугам гортик ашиглан хэдэн зураас татаад гортикныхоо зүүгээр цэглээд хайч эргүүлээд нүхнүүдээ бэлдэв. мааш энгийн бас амархан.

өөр нэг шинээр бодож олсон ололт бол нөгөө сликоноо зузаан түрхэж тусгаарлагч хийж байсанаа болиод лэдээ гагнаж дуусаад ар талыг нь хумасны өнгөгүй лакаар будав. янзын цэвэрхэн бөгөөд маш сайн тусгаарлагч болж чадсан. лаан сликоноо ихээр заваартуулан хэрэглэх шаардлагагүй болсон.

Image
бүх ажилаа дуусаад хөдөлмөрийн зэвсэг хураахын өмнө. Шөнө 1цагаас эхлээд үүр цайх үед дууссан болно.

Уртаа сунжир үргэлжилсэн өгүүлэгийг маань төвөгшөөхгүй гүйцэт уншсан бол танд баярлалаа.

Прожектын үр дүн:
Image

Image

Image

Image

Эцэст нь хэлэхэд мэдлэг авяасаа хуваалцан олон олон нийтлэл оруулж байсан bd гишүүндээ баярлалаа.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Feb 05, 2012 4:49 pm
by red
Ямар сайн жаал вэ, гоё болсон байна

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Feb 05, 2012 5:14 pm
by bd
Залхууралгүй зураг сайн авч гоё нийтлэл оруулсан Аdfasa гишүүндээ баярллаа.
Adfasa wrote:Машин унтараалтай байх үед лэд маань хэвийн асаж байсан боловч мотор асаах үед хүчдэл маш өндөр болдог 16-19 магадгүй түүнээс өндөр байх тестер байгаагүй учир хэмжиж чадсангүй хэхэ. хэрэглэсэн лэдээ 5вольтод залгах үед маш тод асах бөгөөд огт шатахгүй байсан учир ийм дүгнэлтэнд хүрсийм хэхэ. / bd гишүүн мэргэжилийн зүгээс жаахан тайлбар хийгээд өгөөрэй O:-) /
Машин хаазлах үед хүчдэл 19 арай ч хүрэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ чиний машины генератор чинь асуудалтай бол тйм үр дүнд хүргэж болно. Темтерээр хэмжих л хамгийн сайн арга даа. Хэрвээ чамд зав байгаа бол РС ландын 3н давхарт Сэргэлэн гээд залуугаас 7813 7814 байна уу гээд асуугаад үзээрэй Утас нь:99198321. Арын 2 оронг арай өндөрсгөж тавьсанаар тод болно. Бусад гишүүд маань хийсэн гоё гэрэл байвал бас энд постлоорой. Эцэст нь хэлэхэд энэ анжел аая үйлдвэрийн гэрэлнээс гоё болсон байна.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Feb 05, 2012 6:18 pm
by davaanaa
ene LED yostoi goy boljee

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Feb 05, 2012 9:12 pm
by Garidaa
Төмөрөө сайн байна шдээ ккк.... тэгээд хэтэрхий гэрэлтэйд ёолк шиг бологчихов доо....

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Sun Feb 05, 2012 9:39 pm
by tulgaahuu
Энэ чиглэлээр жижиг дунд бизнес эрхэлвэл ч... Автоламп-д 300 аар хийлгэж байгаа хүмүүс ч шуурах байх даа

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Mon Feb 06, 2012 9:35 am
by sukhee
Сайн байна. Онц тавьлаа. Надад ингэж хийх авъяас дутнаа. Автоплаза дээр 100 гаар хийж өгнө гэж байна лээ. тэр хэр бол. шатаж матаад дэмий хульхи эд боловуу. яадаг бол

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Mon Feb 06, 2012 12:34 pm
by Bentley
gerelee tsevehen zadlaj hiih l gol ni bna l daa. busdiin endees harj bgad hiichij bolmoor shig bna.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Mon Feb 06, 2012 1:43 pm
by red
Урд гэрлээ яаж салгах талаар их гоё аргачлал-бичлэг орууллаа 2,48-аас хойш /орос хэлдээр/



Мөн хойд гэрлээ хэрхэн зүсэж нээх тухай


Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Mon Feb 06, 2012 2:10 pm
by sukhee
http://www.youtube.com/watch?v=uHhQiTbZ ... re=related
аngel eye -ийг энэ бичлэг дээрх шиг асаж унтралтыг нь яаж тохируулах вэ. bd?

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Mon Feb 06, 2012 3:29 pm
by red
Муухай шдээ Сүхээ, looks like Image

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Mon Feb 06, 2012 5:20 pm
by Egu
usgugchiig ni olodo ugii avhimu tohiruulgatai

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Posted: Mon Feb 06, 2012 7:04 pm
by bd
sukhee wrote:http://www.youtube.com/watch?v=uHhQiTbZ ... re=related
аngel eye -ийг энэ бичлэг дээрх шиг асаж унтралтыг нь яаж тохируулах вэ. bd?
Энийг хийхэд контроллёр гэж нэг юм дунд нь тавина. Тэгээд тэрийгээ програмчилна. Мэргэжилийн хүнд бол хэцүү биш. Мэргэжлийн бус хүн бол нэлээн бүр нэлэээээн хэцүү.