Page 15 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 12:30 pm
by odb
MuuG wrote:
n1smo wrote:Тэр 11-н зогсоолч ч хэцүүм байна лээ. Гаднаас орж ирээл битүү цан, тэгээд хүн ч явах зайгүй нам чихээд л, нөгөө бацаанууд нь түлхүүр авч үлдээд яадаг ч юм байгаан бүү мэд. Эртээд нэг нөхрийн түлхүүрийг хаясан байсан бөөн хэрүүл. Би чинь тэнд 2 л хоносон юм байгаам уул нь тэгэхэд л хэд хэдэн хэрүүл сонсчиж байгаам. Угаалгахад харин удаан хирнээ гайгүй угаачихсан шүү.
Бас нэг юм асуухад нөгөө наториат-р автомашины гэрээ хийдэгдээ, тэр гэрээ нь хэд хоног-н хугацаатай байдаг билээ?
за тэгэхээр автомашин бол хөдлөх эд хөрөнгө. хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага байхгүй. тэр бүр хэл заавал бичгээр байгуулна ч гэж байхгүй.

гэрээ болгон өөр өөрийн онцлогтой байдаг. жишээ нь: Худалдах, худалдан авах гэрээ нэг нь үнийг төлснөөр, нөгөө нь эд хөрөнгийг шилжүүлснээр дуусгавар болдог. хэрэв ямар нэг баталгаа гаргасан бол баталгааны хугацаа нь гэрээний хугацаа дууссан үеэс эхлээд тооцогдоно.

автомашины хувьд нэрээ шилжүүлж, гэрчилгээнд өмчлөгч болохын хувьд нэрээ бичүүлсэн, нөгөө хүндээ мөнгөө өгсөн байхад л гэрээний хугацаа дуусаад л явчихна даа. тэгээд өөрөө эрсдэлээ даах ёстой.

гэтэл зарим хэл ам сайтай хүмүүс аль дээр нэрээ шилжүүлчээд, чамаас авсан машин чинь ингэлээ гээд хүнээс хуучин машин авчаад унаж явж эвдэлсэн юмнуудаа засуулаад байдгийн... бас л хууль зүйн талаасаа бол шал буруу жишиг шүүд ээ.

нэр шилжүүлэхэд худалдах худалдан авах гэрээ хэрэг болдог юм байна билээ, нотариат хүүхэн "за 7 хоногийн дотор гүйж очоод нэрээ шилжүүлээрэй" гэсэн, 7 хоног хүчинтэй байдаг юм байна гээд ургуулж бодоод өнгөрсөн, 8 дахь хоног дээр нь очиж шилжүүлсэн, анзаараагүй юу тоогоогүй юу бүү мэд

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 12:32 pm
by GaNBaYaR
олон нийт гэдэг ойлголт нь 2 ба түүнээс дээш иргэн байхыг хэлнэ.
тэгхээр форумын хэдээ дагуулж очиж байгаад л бла бла.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 12:34 pm
by MuuG
odb wrote:

нотариатынх нь ашигладаг бэлэн загвар дээр 7 хоног гэдэг үг хаа нэгтээ бичигдсэн юм байлгүй дээ. тэгээд л хэлж байсан нь тэр биз...

гэрээ бол тохиролцоо шүү дээ. хугацаагаа яаж ч тогтоож болно. тэр бүү хэл анхны хүүхэд төрөхөөр, хавар анх тэнгэр дугарахаар, сургууль төгсөхөөр гээд юугаар ч цаг хугацааг зааж болно.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 12:44 pm
by MuuG
GaNBaYaR wrote:олон нийт гэдэг ойлголт нь 2 ба түүнээс дээш иргэн байхыг хэлнэ.
тэгхээр форумын хэдээ дагуулж очиж байгаад л бла бла.
Ганбаяраа зөвөөр ойлгоорой. Би чамтай сөргөөцөлдөөгүй шүү.
холбогдох эрх зүйн акт, үндэслэлийг үзэхэд ийм юм гарч ирлээ.

Доромжлох гэм хэрэгтэй холбоотой Улсын дээд шүүхийг тайлбар. энэ нь одоохондоо хуулийн нэгэн адил шүүхэд ашиглагдаж хэрэглэгдэнэ.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 110, 111 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 40

Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлүүдийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн (цаашид хуулийн гэх) 110 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.
1.1 Хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан “...нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ.
1.2. Мөн зүйл, хэсэгт заасан “…алдар хүнд…” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно.
1.3. Мөн зүйл, хэсэгт заасан “…доромжлох …” гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ.
Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ.
1.4. Мөн зүйл, хэсэгт заасан “…олон нийт…гэдэг нь нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгох нөхцлийн хувьд заавал хоёр буюу түүнээс олон хүний дэргэд доромжилсон байхыг шаардахгүй бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг нэг хүний ч дэргэд гутаасан байж болно.
1.5. Мөн зүйл, хэсэгт заасан “…хэвлэл мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгоно.
1.6. Доромжлох нь хэлбэрийн бүрэлдхүүнтэй гэмт хэрэг тул үйлдэл хийснээр төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

Тэгэхээр хуульдаа зааж, тайлбарласнаар бол Пидда минь Адий дүү гэхэд л энэ гэмт хэрэг болоод дуусчихаж байгаан. заавал бодид хохирол, мөнгөөр хэмжигдэхээр юм шаардахгүй.

Гэхдээ ч энийг хэрэг болтол нь явуулж, бүүр цаашлаад баривчлуултал овоо л уйгагүй явах хэрэгтэй дээ...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 12:58 pm
by GaNBaYaR
зүгээрээ хөө.

ер нь бол найдвартай байх үүднээс, хаширсан хүний туршлагаас үндэслэж бичсийн.
прокурор болон цагдаа дээр очхоор заавал 2 ба түүнээс дээш гээд байдаг юмаа.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 1:40 pm
by MuuG
GaNBaYaR wrote:зүгээрээ хөө.

ер нь бол найдвартай байх үүднээс, хаширсан хүний туршлагаас үндэслэж бичсийн.
прокурор болон цагдаа дээр очхоор заавал 2 ба түүнээс дээш гээд байдаг юмаа.
тэд нарын чинь амыг улсын дээд шүүхийн тайлбараар л хаана шүү дээ. наана нь ямар ч онол яриад нэмэргүй. бараг тогтцон ийм юм байдгийн ухааны л юм яриад байна.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 2:10 pm
by bd
odb wrote:нэр шилжүүлэхэд худалдах худалдан авах гэрээ хэрэг болдог юм байна билээ, нотариат хүүхэн "за 7 хоногийн дотор гүйж очоод нэрээ шилжүүлээрэй" гэсэн, 7 хоног хүчинтэй байдаг юм байна гээд ургуулж бодоод өнгөрсөн, 8 дахь хоног дээр нь очиж шилжүүлсэн, анзаараагүй юу тоогоогүй юу бүү мэд
Нэг сонин жишээ хэлэхэд 2010 онд нэг аксэнт авсын тэгэхэд эхний эзэн 2 дахь хүнд нотариатаар зараад сар болцоны дараа 2дахь хүн нь шилжүүлжлгүй явсаар байгаад 3 сарын дараа дүү авсан байгаан. Бас л нотариатаар. Тэгж явсаар байгаад дүү авсанаасаа сарын дараа нэр дээрээ шилжүүлсэн. Ямар ч асуудал үүсээгүй.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 2:23 pm
by GaNBaYaR
bd wrote:

эхний эзний нэр яьаал байгаа учраас шилжээд байсан юм байлгүй дээ.
одоо бол татвараа төлөөд, даатгалаа хийлгэж байж нэр шилжинэ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 8:03 pm
by Сэргэлэнбаяр
Асуух юм байнаа. Хэрэвээ би явж байгаад хүний машин мөргөж шүргэчихлээ гэж бодоход эсвэл миний машиныг нэг нөхөр мөргөж шүргэчихвэл хамгийн түрүүнд яах ёстой вэ? ( түй муу ёр хэхэ ) Даатгал дуудахуу? Цагдаа дуудахуу? Ядаж байхад би хүний машин байтугай өөрийнхөө ч машааны сэлбэг хэрэгслийн үнийг мэдэхгүй шинэхэн жолооч байдаг. Ийм явдал боллоо гэхэд та бүхнээсээ шууд асуух боломжгүй учираас урдчилаад асууж лавлаж байна. Хэрэв миний оронд та нар байсан бол хамгийн эрсдэл ажил багатай толгой өвдөхгүйгээр асуудалаа яаж шийдвэл дээр байдаг вэ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Sat Feb 16, 2013 9:57 am
by Ochki
Daatgalaa duud tsagdaagaa ch duud irtel ni yum bitgii duugar yu ch bitgii hudlugu

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Sat Feb 16, 2013 4:46 pm
by Сэргэлэнбаяр
Ард урд зогсож байгаа жолооч нарын хараалыг идэхгүй тул холхон очоод нууцаар хараад даатгал, цагдаа хүлээгээд зогсож байхад болох уу тэй ? Би ч их нэрэлхүү талруугаа санаа зовомтгой хүн дээ. хэхэ

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Sat Feb 16, 2013 7:10 pm
by rog
Тэгвэл машиндаа тень наалгаад дотор нь суучих. Хуцаад машиныг чинь зодоод байвал гар утсаа гаргаж ирээд бичлэг хийчихгүй юу. хаха.
Тэр наргиан маргиан ч яахав. Хөдлөөд л дэмий шүү. Нээх элдэв юм ярилгүйхэн л байж байхгүй юу. Ааа заа одоо цагдаа даатгалаа дуудчихлаа гээд л сууж байхгүй юу. Зарим 1 гарууд нь гарч ирсэнээ загнаж загнаж бүр аргаа ядахдаа алив ийшхэн замаа зайчилж зогсоод учраа олчихьёоо миний буруу алив наашир гээд байдаг юм байна лээ. Тэгээд чамайг хөдлөгөчихөөд Өөө хохь нь чи хөдлөчихсөн гээд яваад өгөх нягууртай!!!
Угаасаа хууль муулин дээрээ хөдлөж болохгүй гэсэн байдаг тул жоохон мэдлэгтэй жолооч нар мэднэ, мэдлэггүй ирваа дуракуудыг тоохгүй л байвал болно биз, ийм юман дээр бүү нэрэлхэ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Sat Feb 16, 2013 8:59 pm
by Сэргэлэнбаяр
rog wrote:Тэгвэл машиндаа тень наалгаад дотор нь суучих. Хуцаад машиныг чинь зодоод байвал гар утсаа гаргаж ирээд бичлэг хийчихгүй юу. хаха.
Тэр наргиан маргиан ч яахав. Хөдлөөд л дэмий шүү. Нээх элдэв юм ярилгүйхэн л байж байхгүй юу. Ааа заа одоо цагдаа даатгалаа дуудчихлаа гээд л сууж байхгүй юу. Зарим 1 гарууд нь гарч ирсэнээ загнаж загнаж бүр аргаа ядахдаа алив ийшхэн замаа зайчилж зогсоод учраа олчихьёоо миний буруу алив наашир гээд байдаг юм байна лээ. Тэгээд чамайг хөдлөгөчихөөд Өөө хохь нь чи хөдлөчихсөн гээд яваад өгөх нягууртай!!!
Угаасаа хууль муулин дээрээ хөдлөж болохгүй гэсэн байдаг тул жоохон мэдлэгтэй жолооч нар мэднэ, мэдлэггүй ирваа дуракуудыг тоохгүй л байвал болно биз, ийм юман дээр бүү нэрэлхэ.
Тэр үнэлгээ энэ тэр гээд за мэдэхгүй юм байна тухайн үедээ л болЪё хэхэ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Sat Feb 16, 2013 9:46 pm
by MuuG
машинаа бүү хөдөлгө.
даатгалаа дууд, цагдаагаа дууд.
цагдаа хөдлөг зөвшөөрөл өгсний дараа л хөдөл.

цагдаа зөвшөөрөл өгөхөөсөө өмнө хэргийн газрын үзлэг, гэм буруу тогтоох, бэхжүүлэх буюу зураг авах, ослын акт, ослын газрын зураг хийх ёстой.
тэрийг үндэслэж даатгал чинь аль даатгалын эрсдэлээ нөхөн төлнө.

тэгээд буруутай этгээд нь тогтоогдохоор, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж, гарсан дүнг Хохирогч, Даатгуулагч, Даатгагч компани 3 хүлээн зөвшөөрч байвал тэр дүнгээр даатгал нөхөн төлбөр олгоно.

ингээд нөгөө нөхрөөс 2 яс сална даа.

энэ нь ойролцоогоор 7-21 хоног шаардах тохиолдол ч байна.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Sun Feb 17, 2013 7:26 pm
by Сэргэлэнбаяр
За за ямар ч юмыг практик дээр үзэж байж сайн ойлгодог юм шигээ хэхэ.