Page 15 of 16
Re: Булгаа ба SG9
Posted: Thu Sep 18, 2014 12:12 pm
by Ochki
huuchinuud ni huulrahaargui l bnlede.
neeree ter hoid sandalni door bol zamiin har shig l yum bdiin
Re: Булгаа ба SG9
Posted: Fri Sep 19, 2014 5:09 pm
by Bulgaa
Ochki wrote:za bulgaagaasaa zuvulguu avnaa...
mashinaa uvlin beltgel bolgoj dulaalah gesiin.
-haana ni naah ve /haalga, urd salon, shal, taaz, bagajni hundii/, /salonoo zadlah ajiltai bgaa bolhoor ter-g ni bas naachihmaar bn/
-yu naah ve /yamar material haana bn, hed gej bn heden meter-g avbal boloh uu/,
-naaj bhadaa anhaarah zuil yu bn. /haana ni her hemjeetei davharlah eseh, haana ni naahgui bh./
1, Боломж нь байгаа бол хийж болох бүх газар нь хий.
2, Миний наасан хар материал бол давхарлаад зузаалаад 2 боодол (10м) л орсон. Минийй хийсэн хараас гадна 1м=8000Т гээд нэг талдаа тугалган цаастай, нөгөө талдаа наалттай материал бас байгаа. Үр дүн нь дан хараасаа илүү л байж таарна.
Гараа оруулаад гадна талын төмөрт материалаа нааж чадвал дуу тусгаарлахад илүү нөлөөтэй байгаа мэт санагдсан. Ингэж наасан тохиолдолд наад талын онгорхойнуудыг дарах гээд байх шаардлагагүй байх. Тэрний оронд хаалганы хавтасны дотор талд наасан дээр.
Шаланд бол наалт хэрэггүй, Гүнбэ ахын хэлдэгээр боломжтой бол эсгий артай хулдаас, эс болбоос нимгэн эсгий зулхай.
3, Түгжээнүүдээ л бүтэн авахад анхаарах байхдаа хахаха. Өөр анхаараад байх юу байхав. Хүн амьтантай ханьсаж ангараатаад цагийн гарз байлгүй дээ. Бариулж түшүүлээд байх юм байхгүй шд. Харин хажуудаа 1 кола, 1 хувин ус алчууртай дөхүүлээд тавьчихвал зүгээр шүү. RED-ийн хэлдэгээр яг наах гэдэг, шороотой санагдаад гэрлүүгээ байн байн орох юм болдог юм билээ.
Re: Булгаа ба SG9
Posted: Fri Sep 19, 2014 5:28 pm
by red
Тос болчихсон байдаг юм билээ, боломжтой бол растворитель ч юм уу, тос арилгачихаар шингэнээр нэг гүйлгэчихэд сайн юм билээ. Би дараагийн удаа тэр харыг наагаад дээр нь гялгар артай г наана, хаалганууд дотроо зузаан поролоон хийнэ, шалаа бол харин зулхай дэвссэн нь дээр байх. чичиргээ дарахын тулд уул нь тэр халааж байгаад наадаг замын хар шиг артай марериал л наамаар байгаа юм даа. гэхдээ энэ бүх нь ажиллагаа ихтэй тул нэлээн удаан унана гэж бодсон машиндаа л хиймээр юм байна лээ. Админ нь энэ бичлэгнүүдийг зохих сэдэвт нь зөөр оруулбал сайн байна.
Re: Булгаа ба SG9
Posted: Fri Sep 19, 2014 8:30 pm
by begunbe
Битум материал Дахүрээнд байсан даа... Контеинерүүдын нэгэнд харагдсан... Түүнийг наахын тулд халаах шаардлагагүй, харин гадаргуугаа тос тоос шорооноос сайн цэвэрлэнэ.
Түүнийг их наах ч хэрэг байхгүй, хамгийн нимгэн эсвэл хотолзсон хэсэгт болон хөдөлгүүр арааны орчим, гол туннел дээр наагаад л болно. БУлгаагийн авсан хар материал бол дуу шингээгч л байх, шинж чанарыг нь хараад байхад...
Харин Солонгосын гэх гялгар артай цагаан материал бол дулаан ойлгох, дуу тусгаарлах материал гэж бодож байна
Гэснээс лаазтай, машины хэвлийг шүршиж зэврэлтээс сэргийлдэг шингэн битум төрлийн бодис дэлгүүрт бий гэж хэн нэгэн нь хэлсэн... Шүршдэг *** нь 10000 гэсэн шүү! Түүнээс тус бүр 1 сав буюу 1 кг аваад гар орохгүй хэсэг рүү шүршвэл болмоор санагдах юм... Та нар машины шалны дэвсгэрийг хуулахад энд тэнд хэсэгхэн газар шүршсэн битум байдгийг санаж байгаа биз дээ?
Re: Булгаа ба SG9
Posted: Tue Sep 23, 2014 12:48 pm
by Ochki
ene dulaalgani talar sedev yur ni bnyy. bi lav olohguin bn...
za end heden zurag oruulchya,
ene nuguu duu dardag material, yag l yariltsaj bsan huvsgur shalchiidag material bnle. ene suljeeni rackniih l da. harin say uzej yavaad taarlaa. 1cm heriin zuzanig naasan bnle.
-sedev oldohgui bol shineer neegeed bugdiig ni zuunuu.
Re: Булгаа ба SG9
Posted: Tue Sep 23, 2014 1:06 pm
by pj
Harrier, crown-ны шал, хаалганы хавтсын задлаж байгаад subaru эд нарыхтай харьцуулж харвал бас ялгаа харагдана даа тэ
Re: Булгаа ба SG9
Posted: Tue Sep 23, 2014 3:12 pm
by red
доторлогоо дулаалга гээд сэдэв байгаа
Re: Булгаа ба SG9
Posted: Sun Sep 28, 2014 2:19 pm
by Bulgaa
Re: Булгаа ба SG9
Posted: Fri Nov 28, 2014 8:52 pm
by Bulgaa
Золигийн машин...
Чи минь сайн яваа юм билээ, би харсан... Чамайг мартахын тулд яаж зовж байгааг минь чи л лав таахгүй. Анхны дурласан охиноо мартахын тулд ч ингэж зовж байсан санагдахгүй байна.
Гэхдээ би хармын сэтгэлээр өгөөгүй ээ.
Хүсч болох хамаг сайхан ерөөлөө шингээгээд л өгсөн. Алтан шар зам нь өлзийтэй байг!
Re: Булгаа ба SG9
Posted: Fri Nov 28, 2014 9:35 pm
by Galaamn
Өө зарчихсан юм уу?
Re: Булгаа ба SG9
Posted: Wed Dec 03, 2014 12:31 pm
by Naba
Bulgaa wrote:Золигийн машин...
Чи минь сайн яваа юм билээ, би харсан... Чамайг мартахын тулд яаж зовж байгааг минь чи л лав таахгүй. Анхны дурласан охиноо мартахын тулд ч ингэж зовж байсан санагдахгүй байна.
Гэхдээ би хармын сэтгэлээр өгөөгүй ээ.
Хүсч болох хамаг сайхан ерөөлөө шингээгээд л өгсөн. Алтан шар зам нь өлзийтэй байг!
Сайн яваа анд минь удахгүй найз нь унаж ралли-д орох болсон. Энэ үг сэтгэлийг чинь ямар хүндээр зүсэж байгааг найз нь ойлгож байна тэглээ гээд одоо бүх юм өнгөрсөн эртхэн сэтгэлээ татаад ирээдүйд ирэх дурлалаа хүлээ....
Re: Булгаа ба SG9
Posted: Thu Dec 04, 2014 2:55 pm
by Exotic
hahahhahaha Naba arai denduuljeee =))
Re: Булгаа ба SG9
Posted: Thu Dec 04, 2014 5:07 pm
by mendamar
ээээ Халагаа. Раллид набатай хамт орхоор болчивууу хаха.
Re: Булгаа ба SG9
Posted: Fri Dec 05, 2014 12:00 pm
by Ochki
unuudur bayan mongolin hajuu buglurdug deer zogsoj bsan ergedeg egneegeer tolindneg tsagaan sg9 irjina dugaar ni haragddaggui, hajuugaar unguruul garsan hoino ni maf geed logotoi bgaam chin. achaani mashin shig dotor ni ih yum hiisen bnle.
Re: Булгаа ба SG9
Posted: Fri Dec 05, 2014 3:57 pm
by tukuu
Zio zio harj amjaagui baital zarchihvu