Page 15 of 16
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu May 23, 2013 10:32 am
by Mg
davaanaa wrote:Uuganaa wrote:[
Image ]
УБ-Дархан-Эрдэнэт-Булган-Мөрөн-Архангай(Өлзийт)-Төв(Лүн)-УБ гэсэн 1500км аялал 2013.2.8-2.13
УБ-Дархан: Зам нь гулгаа багатай сайхан байна лээ. Prius11 ээр хойноо 4 хүн суусан болхоор нэлээн хүнд явж байсан. Дундаж нь 1л бензинээр 14,5 гэж зааж байсан.
Дархан-Булган-Мөрөн: Дархан дээр машинаа сольж Harrier аар цааш явсан. Аан тийм шинэ дарханд байдаг Nomads-д хоол идсэн үнэхээр таалагдаагүй. Заа тэгээд цааш хөдөлсөн. Prius-д сууж байгаад Harrier-д суусан шал өөр мэдрэмж төрж байна лээ. Хамаагүй тав тух мэдэрч нам унтаад өгсөн. Нэг мэдсэн Уньт хүрээд засмалаас бууж байхад сэрлээ. Harrier-ыг хүмүүс шороон зам дээр тулаад явдаггүй гэж ярьдаг, сая явхад бол хүмүүсийн ярьсанаас бол эсэргээр л санагдсан. Засмалаас буугаад нэлээн цас унсан ганц л машин зам байсан. Ачаа бага болоод ч тэр үү, зам цасанд дарагдаад дэржигнүүр нь мэдэгдэхгүй болоод ч тэр үү 80км цагаас буулгахгүй явсаар байгаад Мөрөн орсон.
Мөрөн-Архангай Өлзийт-УБ: Сар шиндээ аав, ээж, 2 эмээ, хамаатан садангуудтайгаа золгочихоод. Шинийн 2 ны өдөр Фургоноор наашаа гарсан. Мөрөнгөөс - Рашаант хүртэл бол цас их унасан. Ганц замтай замаас гархад өвдөгөөр татсан цастай байсан. Хойно сууж явсан болхоор даарсан гэж жигтээхэн. Хүн даарж хоносон айлаа мартадгүй юм гэсэн тэр даарч ирсэн Фургоныг бол мартахгүй байх өө. ккк
За энэ удаагын аялалын тэмдэглэл энд хүрээд өндөрлөж байна.
Архангай Өлзийт чинь манийх нь нутаг шт кккк
Архангайн Өлзийт аавын минь нутаг. Жилдээ 1-2 явчихдаг шүү.
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Tue Jun 25, 2013 11:36 am
by Uuganaa
Хөвсгөл далай явах аялалын маршрут /жижиг тэргээр/
1. Улаанбаатар - Эрдэнэт
Засмал: 400км (нийт: 400км)
2. Эрдэнэт - Булган
Засмал: 50км (нийт: 450км)
3. Булган - Уньт
Засмал: 100км (нийт: 550км)
--------------------------------------------------------------------------------------------------
4. Уньт аас Хутаг-Өндөр
Шороо: 50км (нийт: 600км) Төв замаа дагаал яваад байна. Замын ажил явагдаж байгаа байх
5. Хутаг-Өндөр өөс Их-Уул
Шороо: 80км (нийт: 680км) Төвөөс гарахдаа их эвгүй гардаг юм. Чанх зүүнээсээ төвлүү нь орж ирээд. Баруун хоошоо явж байгаад төвөөс гарна. Замд нь клонк байгаа төвийн баруун хойно. Болохгүй бол клонкын хүнээс асуухад болно.
Замд:
Намнангын ар(Модтой уулын араар явна), тариалангын талбай, Тариалан сум (сумын урдуур явна, замаас бол бараа нь хальт харагдана. нэлээн урдуур явна гэсэн үг), Зүлэгтийн гуйанз энэ дараалалаар тааралдана.
6. Их-Уул аас Тосонцэнгэл
Шороо: 55км (нийт: 735км) Төвийн хойгуур нь өнгөрнө. Төв лүү нь орох шаардлаггүй бол шууд төв замаараа явна. Төв замаа л дагаж явах хэрэгтэй (замын ажил явагдаж байгаа)
7. Тосонцэнгэл ээс Мөрөн
Шороо: 65км (нийт: 800км) Төвийн зүүн урдаас орж ирээд баруун хоошоо гарна. замын ажил явагдаж байгаа дагаад явхад Мөрөн орно.
--------------------------------------------------------------------------------------------------
8. Мөрөн - Хатгал(Хөвсгөл далай)
Засмал: 100км (нийт: 900км) Мөрөнгийн төвөөс чанх хойшоо гарсан засмал зам байгаа. Тэгээд Хөвсгөл далай дээрээ очино доо..
Буцахдаа ирсэн замаараа сурсан дуугаа дуулна.
Жаахан өндөр машинтай улсууд өөр маршрутаар яван боломжтой...
Нийт зам: 900км * 2 = 1800км + Замын холихоо = 2000км гээд тооцоод явхад болох байх...
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Tue Jul 02, 2013 11:16 pm
by Ганзо
Сайн уу Ууганаа,
Надад яг дээдэх шиг Хар зүрхний Хөх нуур руу очих маршрут гаргаж өгөөч. Энэ 5 дахь өдөр гарч 2 хонох санаатай.
Хэдий ойрхон газар ч дээдэх шиг гоё бичээд өгөөрэй.
Баярлалаа.
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Wed Jul 03, 2013 10:42 pm
by Uuganaa

Аялалын маршрут: Нийт 5 өдөр, 4 шөнө
1 - өдөр. Амьтны хүрээлэн, далайн акварум үзэх
2 - өдөр. Цагаан хэрэм, Шувууны үүр цогцолбор
3 - өдөр. Амралт, Дэлгүүр хэсэх
4 - өдөр. Дэлхийн парк, Хэппи валлей парк
5 - өдөр. Тян-ан-мэн талбай, Хааны ордон гэсэн маршрутын дагуу жижигхэн аялал хийчээд ирнэ. Оройн цагаар аялалын тэмдгэлээ бичнээ. Хүн бүгдийн яваад үзсэн л газар байх гэхдээ дараа нь уншиж байхад дурсгалтай байх гэж бодож байна.
Үргэлжлэл бий...
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu Jul 04, 2013 1:17 am
by odb
За сайн яваад юм үзээд ирээрэй
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu Jul 04, 2013 9:31 am
by Jargale
сайн яваарай. харин нүдтэй бүхэн унтаж нүгэлтэй бүхэн явдаг загаар болгоомжтой яваарай. янз бүрийн эмэгчин зэргийг сонирхуул кондооноо мартваа. хэхэхэ
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Sat Jul 06, 2013 12:07 am
by Temuujin
Сайн яваад ирээрэй. Боломжийн үнэтэй модел байвал чирээд ирээрэй.
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Mon Jul 08, 2013 2:39 am
by Uuganaa
Хэхэ. Юун интернет орох зав мантай л явлаа. Одоо Бээжингийн онгоцны буудал дээр байна. Бороо ороод нислэг 4 цаг хойшилоод байна. Цаг агаар муу байвал Ирхүү нисэх сурагтай.
Очиж байгаал тухтай аялалын тэмдэглэлээ бичнээ...
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Mon Jul 08, 2013 10:30 am
by euurtsaikh
Ганзо wrote:Сайн уу Ууганаа,
Надад яг дээдэх шиг Хар зүрхний Хөх нуур руу очих маршрут гаргаж өгөөч. Энэ 5 дахь өдөр гарч 2 хонох санаатай.
Хэдий ойрхон газар ч дээдэх шиг гоё бичээд өгөөрэй.
Баярлалаа.
Bi uul ni sayxan yvsan daanch autobus -r yvsan bolxoor nariin marshrut xelj medexgui bna. Ymartaa ch ogt gol us dairaxguigeer yvaad irex bolomjtoi yym bilee. Aan tiim xox nuurand orox xereggui shu. aimar gunzgii nuur bnalee. 1gishgeed l xol alga bolj bnale
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu Jul 18, 2013 5:41 pm
by Javkhlan
uugnaagin
zaasan zamaar yvsaar .. murun guus xoish bruruu garch nisex ors niig es
tootsvol yaag marshrutaar n yvj say xatgal deer irlee dee thks ,,
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Thu Jul 18, 2013 6:00 pm
by Uuganaa
Хэхэ. Чанх хоошоо биш баруун хойшоо гарсан байна даа. :p
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Jul 19, 2013 9:01 am
by Javkhlan
odoo endees ar xangain tariat xed bilee zam n xer bol
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Jul 19, 2013 10:26 am
by Jargale
Javkhlan wrote:odoo endees ar xangain tariat xed bilee zam n xer bol
zam n dajgui ee. dashinchilengeer salaad nevt zasmalaar yavchihad zugeeree
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Jul 19, 2013 11:51 am
by Javkhlan
arai naagur murunguus uragshaa shine ider jargalant geed
Re: Монгол орноор аялсан аялалын тэмдэглэл
Posted: Fri Jul 19, 2013 12:35 pm
by Uuganaa
Явж болно болно. Чи хэзээ явах гэж байгаа юм.