Page 14 of 50

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Mon Feb 11, 2013 2:24 am
by Сэргэлэнбаяр
ok ok

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Mon Feb 11, 2013 10:03 am
by MuuG
ОДОО МУХЛАГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХААС... журмын нөхөд тэгэж шаардаж байгаа бол.

СЭРГЭЛЭНБАЯРАА: РМ ДАХИАД ЯВУУЛЛАА. АСУУХ ЗҮЙЛЭЭ ЧӨЛӨӨТЭЙ АСУУГААРАЙ. НУУЦЛАЛЫГ ЧИНЬ ЧАНД ХАДГАЛНА.

ГАНБАЯРАА: ЯАГААД ЭНҮҮГЭЭР МИНИЙ ӨМНӨӨС ШИЙДВЭР ГАРГААД, ТАЙЛБАР БИЧЭЭД БАЙНАА. ЭНД ЕР НЬ ЭРХ ЗҮЙН АСУУДЛААР, ЦААШЛААД АЛЬ Ч ЧИГЛЭЛД БИЧНЭ.
ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН ХУВИЙН, ТӨРИЙН, БАЙГУУЛЛАГЫН НУУЦАД ХАМААРАХААС БУСАД АСУУДАЛ БҮГД ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ БОЛНО.

МӨӨГ

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Feb 13, 2013 12:28 pm
by begunbe
мухлагийн эзэн хэлж огно уу
суулийн 2 одор байрныхаа урд гаражын угаагч манаач машин байрлуулагч залууд элдэвээр хараалгаж байна... машинаа авах тавих болгонд тэнэг мангуу гуйлгачин беда нахуйаар дуудуулж, адаг суулдээ машинаа бафрлуулах эрхээ хасуулах юм байх, хаха
залуучуудад зоос атгуулаад тоосийг нь говуулчихвэл яах вэ? ер нь хэл амаар доромжлох ямар хуультай байдаг юм, хариу ямар арга хэмжээ авч болдог юм?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Feb 13, 2013 12:31 pm
by GaNBaYaR
эрүү болон иргэний хуулиар л ярьна шүү дээ.
яг юу болсноо тодорхой бичээч хөө.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Feb 13, 2013 12:41 pm
by begunbe
ер нь юм хэр эмжээндээ байх хэрэгтэй юм шиг, нэг машин угаагч амьтан болгоныг загнасан залуу байх юм,
тулхуур орхисонгуй гээд элдэвээр харааж загнадаг байна, найзынхаа зогсоол дээр машин тавьдаг юм, тэр нь нэгэнт худалдаж авсан хувийн эзэмшил байтал оруулахгуй гэнэ...
дараагийн удаа гаднааас орж ирээд толь цонх цан болоод юу ч харагдахгуй тул хэсэг зогсож хулээх гэтэл эргуу тэнэг удаан зогслоо угэнд орсонгуй гэж загнадаг байна шт
тэгээд л хэруул болов, цохиод унагачихмаар л санагдавч чадах уу болох уу гэж бодов, хэхэ

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Feb 13, 2013 1:17 pm
by odb
сумтайдуу юм болов уу, хөлд нь суусан нь дээр л дээ, тамхилаад этр, эр хүн байна даа аятайхан аргаа олчуул машинд ч гамтай даа


заавал хүчлэх гээд яахав хөө

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Feb 13, 2013 2:19 pm
by Ochki
dargatai ni yari...

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Feb 13, 2013 2:39 pm
by MuuG
ер нь бол хүний нэр төр, алдар хүндэт халдсан бол тэр аргаараа буцааж цайруулах, сэтгэл санаа, нэр хүндэд хохирол учирсан гэвэл түүнийг нь барагдуулах ёстой байдаг.

харин ахуйн харьцааны соёлгүй байдлыг бол өөртэй нь л ярина даа.

хуульд заасан сүрхий юм байхгүй лдээ.

/баригдахгүй бол балбууллаа гээд яав л гэж дээ. таныг гэж мэдэхгүй юм чинь, үргэлжлүүлээд л харааж ерөөж өгнө биз, харин таныг гэж мэдчихвэл нотолчих гээд л үзнэ биздээ./

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Wed Feb 13, 2013 2:44 pm
by MuuG
begunbe wrote:ер нь юм хэр эмжээндээ байх хэрэгтэй юм шиг, нэг машин угаагч амьтан болгоныг загнасан залуу байх юм,
тулхуур орхисонгуй гээд элдэвээр харааж загнадаг байна, найзынхаа зогсоол дээр машин тавьдаг юм, тэр нь нэгэнт худалдаж авсан хувийн эзэмшил байтал оруулахгуй гэнэ...
дараагийн удаа гаднааас орж ирээд толь цонх цан болоод юу ч харагдахгуй тул хэсэг зогсож хулээх гэтэл эргуу тэнэг удаан зогслоо угэнд орсонгуй гэж загнадаг байна шт
тэгээд л хэруул болов, цохиод унагачихмаар л санагдавч чадах уу болох уу гэж бодов, хэхэ
хаанаасаа хаалгач нь... гэж энэ дээ.

дээдэхэд нь хэлэхээр олиоч гээд үзэхгүй, тэгээд байхгүйд бол машиныг хөөрхөн шоглочих гээд байна. Харин аяыг нь олвол гайгүй.

ганган арга гэвэл өөрөө л босс болдоо. найзтайгаа хуйвалдаад наад зогсоолоо авсан гээд хэлчих. тэгээд өөрөө ч эзэн нь юм шиг аашил, хавар тавихаа больвол нөгөө найз чинь буцаагаад авцан гээд л болоо. тэр үед ч манаачын ааш өөрчлөгдөж л таарна даа. хуулийн дагуу биш ч бас л бүтдэг башир арга шүү дээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 5:44 am
by Сэргэлэнбаяр
Баярлалаа MuuG энүүгээрээ асуудалаа шийдчихлээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 10:28 am
by MuuG
Сэргэлэнбаяр wrote:Баярлалаа MuuG энүүгээрээ асуудалаа шийдчихлээ.
за асуудлаа шийдэж чадсан бол болж дээ...

дараа асуух юм гарвал хэлж байгаарай. нээлттэй шүү.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 11:24 am
by n1smo
Тэр 11-н зогсоолч ч хэцүүм байна лээ. Гаднаас орж ирээл битүү цан, тэгээд хүн ч явах зайгүй нам чихээд л, нөгөө бацаанууд нь түлхүүр авч үлдээд яадаг ч юм байгаан бүү мэд. Эртээд нэг нөхрийн түлхүүрийг хаясан байсан бөөн хэрүүл. Би чинь тэнд 2 л хоносон юм байгаам уул нь тэгэхэд л хэд хэдэн хэрүүл сонсчиж байгаам. Угаалгахад харин удаан хирнээ гайгүй угаачихсан шүү.
Бас нэг юм асуухад нөгөө наториат-р автомашины гэрээ хийдэгдээ, тэр гэрээ нь хэд хоног-н хугацаатай байдаг билээ?

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 11:31 am
by MuuG
n1smo wrote:Тэр 11-н зогсоолч ч хэцүүм байна лээ. Гаднаас орж ирээл битүү цан, тэгээд хүн ч явах зайгүй нам чихээд л, нөгөө бацаанууд нь түлхүүр авч үлдээд яадаг ч юм байгаан бүү мэд. Эртээд нэг нөхрийн түлхүүрийг хаясан байсан бөөн хэрүүл. Би чинь тэнд 2 л хоносон юм байгаам уул нь тэгэхэд л хэд хэдэн хэрүүл сонсчиж байгаам. Угаалгахад харин удаан хирнээ гайгүй угаачихсан шүү.
Бас нэг юм асуухад нөгөө наториат-р автомашины гэрээ хийдэгдээ, тэр гэрээ нь хэд хоног-н хугацаатай байдаг билээ?
за тэгэхээр автомашин бол хөдлөх эд хөрөнгө. хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага байхгүй. тэр бүр хэл заавал бичгээр байгуулна ч гэж байхгүй.

гэрээ болгон өөр өөрийн онцлогтой байдаг. жишээ нь: Худалдах, худалдан авах гэрээ нэг нь үнийг төлснөөр, нөгөө нь эд хөрөнгийг шилжүүлснээр дуусгавар болдог. хэрэв ямар нэг баталгаа гаргасан бол баталгааны хугацаа нь гэрээний хугацаа дууссан үеэс эхлээд тооцогдоно.

автомашины хувьд нэрээ шилжүүлж, гэрчилгээнд өмчлөгч болохын хувьд нэрээ бичүүлсэн, нөгөө хүндээ мөнгөө өгсөн байхад л гэрээний хугацаа дуусаад л явчихна даа. тэгээд өөрөө эрсдэлээ даах ёстой.

гэтэл зарим хэл ам сайтай хүмүүс аль дээр нэрээ шилжүүлчээд, чамаас авсан машин чинь ингэлээ гээд хүнээс хуучин машин авчаад унаж явж эвдэлсэн юмнуудаа засуулаад байдгийн... бас л хууль зүйн талаасаа бол шал буруу жишиг шүүд ээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 11:47 am
by begunbe
Би дав асуудлаа шийдэж чадаагүй,
Тоос сайн гөвдөг хүн цагийн аажилд авна

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Posted: Fri Feb 15, 2013 11:54 am
by MuuG
begunbe wrote:Би дав асуудлаа шийдэж чадаагүй,
Тоос сайн гөвдөг хүн цагийн аажилд авна
Тэр ухамсар доогуур хүний харьцааны соёлгүй байдлыг яг хуулиар ингэнэ гэж шийдэх арга байхгүй шүү дээ.

нийгэм гэдэг бол асар олон үечлэлтэй зохион байгуулалтад хүмүүсийн нэгдэл байдаг. тэдгээр нь эрх мэдэл, мэдлэг, ур чадвар, ашиг орлогын хэмжээ гэх зэргээр болон зүйлийг төрөлжин ангилагддаг.

дурак гартай зууралдаж тэгэж битгий доошоо ор л гэж хэлмээр байна даа.

Эрүүгийн хуульд доромжлох гэмт хэрэг гэж зүйл анги байх нь байгаа...

110 дугаар зүйл. Доромжлох

110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

гэж заасан. Тэгэхээр гараш дотроо тантай хоёулаа гашгачиж байгаа нөхөр бол нээх олон нийтийн өмнө доромжлоод байгаа биш болчиж байгаа юм. харин олон нийт ордог газар буюу форумд нэр төрд нь халдвал харин принт скрийн хийгээд, түүнийгээ цагдаа дээр очоод нотолж чадвал 1 сар ганц худагт суулгаж болох л юм...