Эргэцүүлэл бөгөөд Эрэн сурвалжлал.
Зиа тэгэхээр авто сонирхогч миний бие арилжаа панз үсэргэж, судалгаа шинжилгээ хийж байгаад өөрийн машинаа зараад, дараа дараачийн юмаа бодож эхлэвээ хөөрхий. Ямартай ч цааш нь сайжруулах, томруулах алс хэтдээ бас л хэдэн цаасаар гайгүй хүнд өгч явуулаад, тухайн цаг үедээ тохирсон унаа олж унахаар өдрийн бодол, шөний зүүд болж явна даа. Импрезагаа өчигдөр орой түлхүүрийн нь өгөөд явуулахад хөөрхий араас нь бас л гунигтай бөгөөд баяртай ч юм шиг нүдээр харж үлдлээ. Авсан эзэндээ өлзийтэй байх болтугай.
Надад лав зөндөө л өгөөжөө өгсөн, тусалсан, хүссэн газар хүргээд л өгдөг байсан сайхан унаа...
Хүний анхны юм анхных л байдаг гэдэг шиг анхны өөрийн өмчлөлийн машин гэдэг сайхан байсан байна шүү.
За тэгээд амьдрал ахуй, зам харгуй, зах зээлийн ханш, туулах чадвар, идэлтийн хэмжээ, мөнгө түрийвч, найз нөхөд, хобби сонирхол, хорхойсох машин тэрэгнүүд, ховор эрдэнэ, хогийн лааз гээд бодохгүй юм алга. Нэгэн цагт нэг мэргэн хүн “Бага мэдвэл бөх унтана” гэж хэлсэн юм гэнэлээ. Нээрээ ч тийм юм шиг.
Машинаа зарлаа гэдэг сургаар үүгээр байгаа гишүүдээс форек, турбо тэрэг, МТ тэрэг гээд л санал өгч байлаа. Гэтэл АР ГЭР Приус, фит, витз гээд аль бага иддэг болгоныг санал болгож асууж байна. энэ үе л хүнийг сорих юм даа...
Мөнгөө бариад явбал, машин ёстой янз янзаараа л байна. 8 саяд яг салж унах шахсан ланд 80, эсхүл орж ирсэн приус 11 гээд...

Нээрээ ланд 80 гэснээс бас нэг сонин юм бодож явснаа хуваалцахад нөгөө айхтай монстер ланд 80-ыг харлаа. /3 билүү 4 дэх удаа дахин харлаа/ тэгээд туулах чадвар ч дажгүй юм, юутай харьцуулахав, харин хэд иддэг бол гэж бодоод хариултаа олж чадсангүй.
Яагаад гэхээр:
1 дугаарт: тэр том аварга дугуйг эргүүлэх гэж милээн хүч шаарддаг байх. Тэр чинээрээр ч түлш зарцуулалт их байна гэсэн үг байх.
2 дугаарт: тэр том дугуй чинь хөдөлгүүрээс ирэх эргэлттэй яг адилхан эргэнэ. Гэхдээ газартай харьцах харьцаагаар бол сток дугуй бараг 5 эргэх зайг нэг эргэж туулах байхаа.
Тэгээд бодохоор хэд иддэг юм бол? дандаа хүнд араагаар, гэхдээ цөөн эргэлтээр энгийн машинтай харьцуулахад асар хол зайг туулах байхдаа гэж бодож явлаа. Бага иддэг болов уу? их иддэг болов уу? адилхан болов уу?
За тэр ч яахав.
Амралтын өдрөөр Да хүрээ опенайр сүпер салоон, замын нөхөд болох машинуудын зогсоол гээд тавгаа эргэж, тамираа тасартал явж гайгүй машин хайхаас...
Манайхнаас надад шууд санал болгох дажгүй машин оруулж ирдэг газар, таних хүн байна уу. /байвал энд хариулж бичиж чат үүсгэлгүй надад сайхан РМ явуулаарай, контактыг нь өгөхөд л би яриад, нэрийг чинь хэлээд, очоод үзэж хараад хөөгөөд явчихна./
Эхний ээлжинд Хотод байгаа машинуудыг үзээд, таалагдах юм олдохгүй бол захих, ачуулах талын асуудлуудыг дараа дараагийн гишүүдтэй ярилцаж, алхам алхамаар цаашилж явна даа...
Тусламжийн гараа сунгаарай нөхөд минь...
хүндэтгэсэн,
MuuG гишүүн,