
Гэр бүлийн хэрэгцээнд буюу аав, ээж, эмэгтэй дүү бид хэд дундаа унах 2008 Приус NHW20 S Silver гэдэг машин аваад ганцаараа 7 хоног давхилаа. хаха
Кроун унадаг хүн 2 өдөр унаад бөөр нь өвддөг сурагтай ч Форестер унадаг надад бол явдал нь сайхан зөөлөн юм.
Намхан гэж жигтэйхэн байна. Гэхдээ өндөрлөхгүй. Дугуйг нь томруулаад болоо...
Өөрөө 185.65.15 зуны дугуйтай ирсэн болохоор Өгөөмөр орж эхний ээлжинд урд нь 205.65.15 Dunlop өвлийн дугуйг хосоор нь 60.000-аар авч хийлээ. Санхүү сайжрахаар хойно нь 2-г авч хийнээ.
Аан нээрээ тас хар салонтой болохоор нь жоохон гэгээлэг болгох гэж шар шалавч авч хийсэн. Яахвээ бараг л Prius G fuuull option болчиж байлээ хохо
Он залуу болоод ч тэр үү доогуур дээгүүр дундуур урдуур хойгуур баруун хойгуур зүүн урдуур баруун урдуур зүүн хойгуур дуугарах юм байхгүй бөмбөлзөөд сайхан явах юм.
Мэдээж бензинд хэмнэлттэй гэдэг нэг том шалгуураар авсан болохоор бензин бага идэх ёстой. Одоогоор хотын өдөр тутмын уналгад сүүлийн 200км-н дунджаар 11km/l гэсэн заалттай байна. Зөв бодсон бол 100-д 9л орчим зооглож байгаа бололтой. Миний 2 литрийн хөдөлгүүртэй турбоноос яг 2 дахин бага идэж байгаа нь гайхалтай санагдаж байгаа ч яг үнэндээ чамлалттай л байна.
Уг нь бол паараа AUTO дээр тавиад 22°С дээр тааруулаад аль болох хөдөлгүүр өөрийгөө амраах боломжийг нь олгоод яваа ухаантай. Болохгүй бол дулаан хувцаслаад паараа унтраагаад ч хамаагүй Зууд Зургаа идүүлнээ. Цонхоо онгорхой явахад шил цантахгүй биздээ гэхгүй юу. Машинаа унаад байгаамуу машиндаа унуулаад байгаамуу гэдэг үг санаанд орж байх чинь... хэхэ
Гэхдээ яахвээ гадаа хонуулж байгаа лдаа...
100км явахын тулд 14'940₮ зарцуулах... Ямар сонсогдож байна?
.
Хүмүүсийн машины хянах дээр нь асдаг цасан ширхэгтэй гэрэл асахгүй юм. Хүйтэнд шууд асдаг гэсэн. Баттерэй нь бээрэхгүй байгаан байна гээд баярлах нь зөв үү?
лампыг нь сугалчихсан юм болов уу нтр...
.
Өмнө нь бас ч гэж Приус 10 нэг жил Alphard Hybrid хагас жил унасан юм болохоороо помп моомпыг нь шалгаад баттерэйний байдлыг нь баримжаагаар мэдээд огт мэдэхгүй хүн бас биш юм байна би чинь...
.
CD хийнгүүт л бүх дууг нь HDD-рүүгээ хуулаад авчих юм. Тэндээ хэдэн дуу хуулж аваад сонсоод явахаас өөр боломж бол байхгүй. ФМ барихгүй, МД олдохгүй, ТВ гарахгүй, өөр бусад оролт байхгүй.
.
За тэгээд гэрэлний тусгалын төвшин өөрчилж дээш нь доош нь болгодог ролик нь их таалагдлаа.
.
Руль дээрээсээ бүх юмаа удирдаж болдог нь таалагдлаа.
.
Утсаа бүлүүтүүтээр холбож молбоод догь юмаа. Гэхдээ дуу бол явахгүй юм!
.
Гэрэлний тусгал тун сайн санагдлаа.
.
Ер нь давгүй юмаа давгүй юм.
.
Хүмүүс хурд авахдаа сайн хүчтэй гэцгээдэг. Сайн нь сайн юмаа. Дажгүй... гэхдээ...
Турбо машинтай хүн /дизелийг тооцохгүй.../ хүн хаазны педалаа шаланд нь тулгахад төрдөг тэр мэдрэмжийг сайхан хүүхэнтэй үнсэлцэх гэж төсөөлье.
Бүүр аймаруудыг нь унаад гишгэхэд төрөх мэдрэмж бол тэгээд тэр хүүхэнтэйгээ ор хөнжилд ороод озолдон тэмцэлдэхтэй л зүйрлэгдэх байлгүй дээ ккк
Тэгвэл Приусын педал шаланд тулгахад төрөх мэдрэмж цагаан сарын золголт юм даа ер нь...
.
Хөдөлгүүрийн тос, агаар шүүгч, салоны агаар шүүгч солих, суудлын бүрээс хийх, хойноо 205,65,15-тай 2ш дугуй авч тавих, коллектор цэвэрлэх гээд цагийн уртаар хийх юм бий бий...
Аав ээж дүү 3-нхаа унааг хэзээд бэлхэн байлгах нь миний "нинжагийн замнал" нтр хаха
Наруто үзсэг хүмүүс ойлгох байхөө
.
За тэгээд приус гэдэг машин болбоос Эдийн засаг, Байгаль орчин гээд аягүй том том салбаруудад ээлтэй аргагүй л ард түмний унаа юм.