саяхан өөрийн биеэр мэдрэсэн ялгаа...
2 төрлийн ойролцоо үйлдэлтэй дохиоллыг өөрийн биеэр мэдэрсэн харьцуулалт оруулна.
1.
Tomahawk Z5 цаашид
з5 гэж бичнэ.
2.
SPY V2-818 цаашид
спая гэж бичнэ. /нэршилгээ зөвхөн өөрийн хэрэглэдэгээр бичсэн/
эхлээд ижил үйлдэлүүдийг шууд биччихэе 2 уулаа хийж чадна гэсэн үг ер нь бол үндсэн үйлдэл л дэ. дараа нь түүн дээр нь хэрхэн үйлдэл хийгддэг давуу болон сул талыг бичнэ.
- дохиололны гүйцэтгэх анхан шатны үүрэг. доргилт 2 түвшинд мэдэрнэ. аваар дуугарна. хаалга, капут, багаж онгорхой эсхийг мэдрэнэ. мэдээллийг гар пэйжэр дэлгэцтэй удирдлаганд мэдээллэнэ.
- удирдлаганаасаа хаалга цоожлох болон онгойлгох, мөн багаж онгойлгох үйлдэл хийнэ.
- алсаас удирдаж асаах, моторын тепратур мэдэрч асах, тогтоосон нэг цагт асах,
- турбо амраагч
- хулгайн горим
- идвэхгүй горим
спаяын давуу тал
- спая-н давуу тал 2 дэлгэцтэй удирдлагатай ба тэр 2 нь яг зэрэг дуугарч мэдээллээ авч чаддаг, харин з5 нь 2 дэлгэцтэй удирдлагатай байж болох ч тэр 2 нь хэзээ ч зэрэг ажиллахгүй аль удирдлагаар сүүлд удирдасан тэр нь л ажиллана гэхдээ шилжихдээ тийм ч хэцүү биш ажиллагаагүй удирдлаганыхаа аль ч коноп дээр дархад тэр үйлдэл хийгдэхгүйгээр тэр удирдлага идвэхжинэ харин нөгөө удирдлага идвэхгүй болно.
- спая нь удирдлагныхаа дууг хааж зөвхөн чичрэх горимд ажиллуулж болно. харин з5 бол дууг нь хэзээч хааж болохгүй.
- спая нь дэлгэцэн дээр үйлдэлүүдийг хийх зурган iconуудыг байрлуулсан ба түүгээр нь конопоо дарж гүйлгээд аваачаад идвэхжүүлж бас цуцлаж болдог, харин з5 нь зөвхөн конопнуудын хослолоор үйлдэлүүдээ хийдэг зам удаан хийгээгүй үйлдэлээ мартчихаад байдаг бол спая нь зургыг нь хараал гүйлгээл дарчихна. гол үйлдэлүүд нь конопууд дээр байнга байрласан байна. гүйлгэж тааруулсан үйлдэл нь 10сэкундын дараа анхны байрлалд шилжинэ.
- спая нь арай хол зайд барьдаг. энэ бол туршилтаар батлагдчихсан. гэхдээ бүүр тийм сүрхий илүү биш.
- спая удирдлагануудаа машин дээрээсээ хайлгах боломжтой. машин дотороосоо антина дээр нь байрлах конопыг дархад идвэхтэй бүх удирдлага 20сэкундын турш дуургач мэдэгдэнэ. удирдлагаа олохгүй байгаа үед маш их хэрэгтэй эд юм. гэхдээ ховорхон л хэрэглэх байх.
- спая нь удирдлага нь дэлгэцэндэх гэрлээ дангаар нь асааж болдог, харин з5 үйлдэл хийхэд дэлгэц нь асаад шууд унтрана, з5 нь ямар нэгэн коноп дарах юм бол дуу гараад дэлгэцэнд мэдээллээ өгнө харин спая нь шууд л гэрэл асаах товчоо дархад л дэлгэцэн дээрх мэдээллээ харж болно. шөнө хүүхэд унтаж байхад ч...
- удирдлаганд цэнэглэдэг баттрэй хийж удирдлагаа USB-гээр цэнэглэж болно.
спаяын үлүүтэй дутагдалтай тал.
- салоны тепратураа дэлгэцэн дээр хардаг юм гэтэл яасан гэж бодож байна. -18 аас +18 -н хооронд л заадаг байгаа боож үхэх гэж байлаашд. энийг тэгээд яахаа олохгүй л байгаа. [tag]bataa[/tag] чинийх яаж байна. шалгачихаарай. өөр бас спаятай хүмүүсээ шалгачихаарай.
- моторын тепратураа харж чадахгүй. энэ бол асуудал шүдэ.
з5-н давуу тал
- нэмэлт удирдлага нь их энгийн нэг талдаа ажиллана өөрөөр хэлвэл зөвхөн машинруугаа комманд өгнө. гол нь тэр удирдлага жижигхэн дэлгэцгүй бас ойрын зайнд болхоор цэнэг нь маш удаан барина. 1-2 жил. энэ удирдлага байгаа цагт та том удирдлаганы цэнэг дуусхад... хармаандаа дахиж батрэй авч явах хэрэггүй ийшээ тийшээ баттрэй хайж түц хайхгүй шууд л машины дохиололоо удирдаж болно. том удирдалага 1-3сар ажиллана. өөрөө мэдэрч амжаагүй нэг зүйл нь спаяын удирдлага их хурдан цэнэг нь дуусдаг сураг дуулдаад байгаа.
- удирдлаган дээрээс нэмэлт үйлдэлүүдээ шууд идвэхжүүлж болно. турботаймар, автомат хамгаалалт, автомат хулгайчаас сэргийлэх системээ гар дээрээсэ идвэхжүүлж бас унтрааж болно. харин спая нь дээрх үйлдэлээ идвэхжүүлэх болон цуцлахдаа зөвхөн машин дээрээсээ нууц конопоороо үйлдэл хийнэ.
- турботаймэр энэ зарим үед хэрэггүй шууд унтрах хэрэг гардаг. харин з5 нь машинаасаа түлхүүрээ сугаллаа таймэр ажиллаа удирдлаганаасаа машин унтраах конопоо дараал шууд унтраачихна. гэтэл спая нь тэгж унтрааж болохгүй гарш дотроо доод тал нь нэг мин асаалттай байлгана. кк.
- з5 нь мотрын тепратураа удирдлагандаа харуулж болно. энэ бол маш том давуу тал. харин спая тэгж чадахгүй, -18с доошоо мэдэрч байгаа эсхийг нь би лав мэдэж чадахгүй нь л дэ. аз таар ч машин нь өөрөө тепратур мэдэрч асахдаа баримжаатай байх шиг санагдсан.
- з5 нь асаах нэг үйлдэл илүү энэ нь тодохой цагын давтамжтайгаар машинаа асааж болно. 1, 2, 4, 24 гэх мэт давтавмжаар машин асааж болдог.
- з5 оросод зарагддаг өөрийн сайттай. бас нэтээс хайхад орос илрэц олонтой. мөн заавар энэ тэр нь орос сайт дээрээ байж байдаг. харин спая бол хайлтанд илрэц тун муу сайт нь ажилладаггүй. гарын авлага нь нэтээс олдохгүй.
үргэлжлэл
1 -
http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=3 ... 705#p92705