Page 117 of 131

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Wed Aug 27, 2014 11:33 pm
by Alias
Temuujin wrote:MT dugui heded irehuu 15 16.tai tomhon dugui
Америкаас уу? Европоос уу? Дугуй авбал Европоос авсан нь дээр байдаг. Агаарын даралт, чийгшил яриад явах учраас тэр.

Европоос дугуй авбал Интернэт дээр байгаа үнийг нь 1.2-оор үржээд тэр дүнгийнх нь 10 хувийг нэмээд гар дээрээ авдаг. Татвар бүх зүйлс нь орсон гэсэн үг.

Энэ линк дээр байгаа бүх л дугуйг авч болно.

http://www.amazon.de/s/ref=sr_nr_n_1?rh ... 9031&ajr=2

Америкаас бол барааныхаа хэмжээгээр нь ачааны үнэ гаргаад ирнэ. 4 дугуй авах, 4 дугуй обуттай нь угсруулаад авах контейнэрт адилхан хэмжээ эзлэх учраас обуттай нь авах гэж байвал Америк нь дээр.

Америкийн ачааг бол газраар ч хийнэ, агаараар ч хийнэ. Баянбүрд дээр очоод уулзаад асууж болно. Зүүн ч бай, баруун ч бай, аль ч эргээс мань эндээс зохицуулаад ачуулна.

http://koko.mn/frontpage

Гар дээрээ авах ашиг би юу ч хийгээгүй байгаа тооцоолол нь энэ шүү. Монголд диллерүүдийн барааг бол 1.5-аар үржүүлээд 15 хувийг нь нэмчихдэг гээд л бодох хэрэгтэй...

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Aug 28, 2014 3:57 pm
by begunbe
Ваайн? Эндээс тэндээс авахаар яагаад агаарын даралт чийг мийг машины шинэ дугуйтай хамаатай болчихдог билээ?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Thu Aug 28, 2014 10:09 pm
by Alias
About Cooper Tire

http://coopertire.com/About-Us/History.aspx

Харин миний хэлэх гэсэн санаа...

http://www.tirerack.com/tires/tiretech/ ... ?techid=15

Hope my words have not offended you or anyone down here ;)

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Aug 29, 2014 5:22 pm
by begunbe
За тэгэхээр удаан хайж хүлээж отож байж 1996 оны Mercedes Benz W460 230GE машинтай болсон. Энэ нь 3 хаалгатай 2400мм баазтай буюу (Short Wheel Base) богино загвар юм. Миний мэдэхээр Монголд 9 ширхэг л бий. Үүнээс 2 нь МАФ-д байна гээд бодоорой.

Image

Ер нь бол анхны цэрэг, аврах, гал унтраах, цагдаад зориулан үйлдвэрлэж байсан хувилбар. 2010 он хүртэл хувь хүнд зарахаа больсон байгаад w461 гарч ирж олон хүнийг баярлуулсан гэдэг. W463 цувралаар гарсан нь илүү иргэний загварууд, та нар сайн мэдэх тул дэлгэрүүлсэнгүй. VIN кодоор хөөж үзвэл ердөө 300 ширхэг үйлдвэрлэсэн Classic загвар байж мэдэх юм... Үйлдвэрлэсэн он, цуврал энэ тэр нь таарч байгаа эсэхийг асууж Mercedes Wiesenthal Austria луу бичсэн одоогоор хариу өгөөгүй л байна. Тухайлбал тухайн үед тансаг ангилалд хамаарах W123 загвараас жолооны хүрд (алга болсон), дохионы гэрлийн удирдлагыг авч суурилуулсны дээр жинхэнэ модон оруулга (сэргээн засварлахад амаргүй), хромдсон урд хамгаалалт, дугуй зэргийг дурдаж болно. Хэрэв мөн байвал сайн л биз, биш байсан ч тийм муу зүйл биш...

Image Image
460-Sondermodell "Classic" (300 Stück) auf Basis des 230GE "Station kurz", Bild (C) Daimler-Benz

Монголчууд купе болон кабрио машиныг тэр тусмаа богино баазтай бартаа туулагчийг ойшоодоггүй, комбитой яг адил... Уг нь бол "тэнгэрийн юм" штэ... Манай форумд харин сонирхдог хэд хэдэн хүн байгаа нь тун сайн хэрэг.
Энэ машины гарал үүсэл хэзээ хаана хэн оруулж ирсэн болон хэдэн баагийн гар дамжсан, яасан ийсэн тун бүрхэг. Гэхдээ Дамдинхорлоо гуай хөдөлгүүр сольсон бололтой юм, "Xорлоо гуай хорлочихож..." гэж хэлэх хүн олон гэхдээ хөдөлгүүртэй болоод яваад байсан нь тун сайн хэрэг. "Өөрийн нь OM602 хөдөлгүүрийг суулгахгүй!" энэ тэр гээд л санаа оноо их гарах нь гарцаагүй. Үнэхээр сайн хөдөлгүүр мөн үү, миний шаардлагыг хангах эсэх талаар тусдаа пост орно.

Image

Одоогоор 1JZGE хөдөлгүүртэй байгаа бололтой (гэдэг нь би зөвхөн зураг харсан учраас тэр), их бие кузов тун боломжийн (мэр сэр шарх сорви байна гэнэ), салон харин сарампай (энэ гэвч ийн нялхсын өвчин бололтой, гоё цэвэрхэн салонтой тун ховор харлаа). Зэвгүй, гэвч 3 хэсэгт зэврэх их дуртай машин юм.

Image

Сонирхуулж хэлэхэд энэ машиныг 2001 Toyota Estima hybrid+бяцхан зөрүү өгөх хувилбараар авсан. УБ хотод Toyota Estima машинаа надад хаяаад зугтах санаатай нэг хүн, хэр барагтай хүн сонирхохгүй машин зарах гэсэн бас нэг хүн, чухам 3 хаалгатай хайсан би гэдэг хүн байж таарсан тул бүгдийн ашиг сонирхолд нийцсэн таатай явдал болж өнгөрлөө гэж бодож байгаа, үүнтэй ижил машинуудын үнийг харвал...

Хийж болох зүйлсийг одоогоор хэлж мэдэхгүй ч эцсийн зорилго нь аль болох оригинал үлдээж, машиныг реставраци хийж чамирхаж унах. Өөрөөр хэлбэл зул сарын гацуур мод шиг олон юм өлгөхгүй, бартаат замд зориулж тоноглохгүй.

Энэ машины хувьд одоо болтол энэ хэвээр шахуу үйлдвэрлэдэг учраас (яг 100% хэвээр биш шүү, маш олон жижиг сажиг юм өөрчлөгдсөн юм байна лээ), үйлдвэрлэгчээс сэлбэгээр дор хаяж 30 жил хангах үүрэгтэй тул оригинал сэлбэг олдоцтой, лицензээр үйлдвэрлэдэг сэлбэг ч бий. Тиймээс дараахи зүйлийг хийж болно. Үүнд:
Шинэ амортизатор, пүрш солих
Бүх втулк солих
Кузовын хэвлий хэсгийг цэвэрлэж ус зэвнээс хамгаалах бодисоор шүршиж бүрэх
Шинэ дугуй (АТ 235/85 16) авах
Кузовт шаардлагатай хэсгүүдэд сэв дарах (магадгүй шинээр будах)
Дуу/дулаан тусгаарлалт хийх
Аудио системийг солих
Салоны бүрээсийг шинэчлэх
Хөдөлгүүрийг шалгах

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Fri Aug 29, 2014 8:31 pm
by MuuG
Ингээд МАФ-ын хос хоёр ЖИ гэдэг нэртэй боллоо доо та хоёр.

Image

Эр хоёр ЖИ....
Эзний хоёр ЖИ....
Эр хоёр Жи....
МАФ-ийн хоёр ЖИ....

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sat Aug 30, 2014 7:43 pm
by begunbe
яг миний хамгийн дургүй 2 баагийн зургийг оруулжээ... Энэ 2 нэг нөгөөгөөсөө муухай дуутай шүү, дотор арзайчихлаа

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sat Aug 30, 2014 8:01 pm
by Alias
Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sat Aug 30, 2014 8:38 pm
by begunbe
Антропологийн музейн зураг уу?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sun Aug 31, 2014 7:25 am
by Alias
Манай энүүгээр ойрноос ирээрэй. Хүүхдүүдийн хичээлийн хэрэглэл энэ тэр бэлдэхээр болвоос Алиас хүүгээ зориорой. 2-уулаа явж Trabant уная. Өнөөдөр 2 цаг унаж явсан. Юуууун Супра, Юуууун 86, Юууун Субару!

Image

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Sun Aug 31, 2014 8:10 pm
by zealot
За баяр хүргэе!
Би ч алдчих вий гэж таны өмнөөс жоохон санаа зовлоо шүү :D
За тэгээд ирээдүй нь нэг ийм үү?
Image

SWB миний тоолсноор 11ш болж байна:

1. Миний army green w460
2. Бас нэг army green w460
4. Улаан ягаан өнгөтэй w460
5. Унагалдай w463
6. Tatantula -д түрүүлдэг бор w460
7. Төв аймагт хэвтэж байсан саарал w460
8. Энэ 0666 w460
9. Хавар да хүрээ дээр зарагдсан саарал w460
10. Герман элчингийн ногоон w463
11. Dakar rally гэсэн sticker-тэй хөх ягаан w460

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Sep 01, 2014 3:17 am
by begunbe
OMG, 11?

1. Zealot w460 YES
2. Бас нэг army green w460
4. Улаан ягаан өнгөтэй w460

5. Унагалдай w463 YES
6. Tatantula -д түрүүлдэг бор w460 YES
7. Төв аймагт хэвтэж байсан саарал w460 YES
8. 0666 w460 YES
9. Хавар да хүрээ дээр зарагдсан саарал w460 YES
10. Герман элчингийн ногоон w463 YES
11. Dakar rally гэсэн sticker-тэй хөх ягаан w460 YES
12. Terelj SWB!

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Sep 01, 2014 10:47 am
by IrmuuN
их таалагдаад байхын хэд орчимд олддог эд вэ? зарах хүн байгаа болов уу?

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Sep 01, 2014 11:14 am
by MuuG
Гүнбээ ах гүйэ мөн удаан хайсан, тэгээд олдсон эд шдээ. тэд мөдгүй одохгүй л байхдаа.

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Sep 01, 2014 11:16 am
by pj
Миний мэдэхийн өмнө герман элчинд явж байсан бас нэг swb байгаа шүү

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Posted: Mon Sep 01, 2014 1:02 pm
by bd
Гүнбээ ах ч олон хүнийг уруу татах юм даа. Анх баахан хүмүүсийг Субару руу уруу татаж оруулчихаад өөрөө цэвэрхэн гараад явчихсан. Зарим хүмүүс субаругаасаа гарч чадахгүй л байна. Одоо хэдэн нөхдүүдийг Жи рүү оруулаад хаях нь дээ хаха.