Re: Chat
Posted: Thu Feb 21, 2013 8:50 am
Tech Selenge Ahiig medne bzdee
Өө тэгэлгүй яахав.rog wrote:Програмист ухаантай юм.
Харин TECH тэй 1 ажил болчихвол сайхан л байна. Одоохондоо яриа хөөрөөний тал дээр л явж байна. Пүрэвцогт гуай хариу хэлнээ л гэсэн.)
Магадгүй намайг асуувал наанаасаа сайхан реклам хийгээрэй,
Ямар Сэлэнгэ билээ?n1smo wrote:Tech Selenge Ahiig medne bzdee
Яваад байдаг учраас л монголд ийм олон чанаргүй засварын газар өдийг хүртэл оршсоор байгаа юм. Учир нь хэрэглэгчид нь өөрсдөө юу ч мэддэгүй, гарын авлага нь таг ханзаар байдагтай холбоотой.Ochki wrote:Hariutslagagui nuhur aldaagaa gazar deer zasaj chadhgui bol ugaasaa hol yavajgui
Тийшт ер нь засварын газрууд чинь худлаа шт... эртээд би 25-р өгсөхөд байж байдаг петровисын колонкын урд талын 4x4 юу ч билээ тийм газар орсын... тэгээд амортизатор солиулчаад гараад явбаа 25 уруудаж байлаа нэг юм л урд түг түг гээд байв гайхаа л буучиж харсагүй нарны замруу гараа л гишгэлээ давхисан чинь чимээгүй болов... тэгээд цирк рүү эргээд явж байсан чинь ахиа л түг түг гээд байв... гайхаад буугаад харлаа ямар нэгэн зүйл сул харагдсангүй ... тэгээд явхаар л түг түг гээд .... тэгээд буугаад дугуйруугаа жийтэл дугуйны боолт алыг нь ч чангадаагүй амсуулаад орхисон байлаа гэж....... дуугаа чангалаад мэдээгүй давхисан бол юу болох байсныг хэн ч мэдэхгүйTech wrote:Бид нар өөрсдөө бас хариуцлагатай байх хэрэгтэй бололтой. Засварчдад найдах хэрэггүй.
Шинэ нээгдэж байгаа газарт сайн боловсон хүчин л чухал даа. Одооны зарим засварынхан гэж юу ч болоогүй байж нэг л их ажилаасаа залхсан, залхуу хүмүүс байдаг болж. Уул нь хийж байгаа ажилаасаа кайф аваад сэтгэл гаргаад хийвэл хэн хэндээ л хэрэгтэй гэдэгийг мэддэг ч нөгөө л залхуу зан нь хөдлөөд хэрэгжүүлэх нь цөөхөн хэд л байна. Гадуур өчнөөн засварын газар байгаа ч итгээд хийлгэдэг нь ганц хоёр л байна даа.Tech wrote:За форумынхандаа нэг зүйлийг анхааруулья.
3D тэнхлэг тохиргоо хийдэг гээл саяхан нээгдсэн засварын газар /Бичилийн наана 28-р сургуулийн хажууд байдаг нэрийг нь мартчихаж/ гэд форум дээр хүртэл сурталчилгаа явж байсан санагдаж байна. Би 2 хоногийн өмнө тэнхлэг тохиргоо хийлгэсийн. Нэг залуу л өө юухан байхав дүү нь ёстой дор нь хийчихнэ гээл үзээд байсан за болсон гэхээр нь мөнгий нь төлөөл гараад явсын. Гайгүй болчихсон мэт л байлаа. Гэтэл өчигдөр ажил тараад явж байтал гэнэт жолооны хүрд баруун зүүн тийшээ булаагаад болдоггүй. Удирдлагагүй машин шиг л болчихов. Нөгөө газраа буцаад очлоо манайх хааж байна та нөгөөдөр ир гэлээ. Чиний хийсэн чинь ингээд байна нэг их цаг шаардахгүй биз дээ хурдхан үзээд өгчихвөл... гэсэн би амарлаа гээд л машиндаа суугаад явчихав. Тэгээд хорооллын эцсийн UB auto center дээр очоод үзүүлтэл шулуун гарны чангалагч боолтуудыг сул орхисон байваа гэж. Тэгээд дахиад мөнгө төлж тэнхлэг тохиргоо хийлгэсэн. Хэрвээ хэлснээр нь 2 хоног гүрийгээд явчихсан бол юу болох байсан юм билээ.
Миний буруу ч байгаа байх тэнхлэг тохиргооны хяналтын дэлгэцийг харснаас гарны боолтыг чангалсан эсэхийг шалгаагүй. Гэхдээ авто засварын ажилтан гэдэг бол алдаа гаргах эрхгүй хүмүүс л гэж ойлгодог. Учир нь автомашин чинь хүний амь насыг тээж явдаг шүү дээ.
За ийм л юм боллоо.
Dohiolol holboonii heltesTech wrote:Ямар Сэлэнгэ билээ?n1smo wrote:Tech Selenge Ahiig medne bzdee
