бусдын машиныг болохыг нь байлгасан нь...
За ахынхаа прадо 120-ийн тормосны системйг нэг л болохыг нь байлгачихлаа. Анх надаас арын нэг дугуйны боолт хугарсан солиод өг гэсэн юм. Тэгээд задлахдаа гар тормостой байсныг нь мэдэхгүй пиланзыг нь н боолтоор түлхүүлээд чангалаад байсан нэг л бишээ. бүр таг түг, гак, гүк гээд. тэгээд гар тормос дотор талаас нь тэлж барьдагийг гэнэт мэдэж хараад гар тормос тавьсан чинь сул гараад ирсэн.
тэгээд хуучин шпилкийг нь цохиж гаргаад шинийг нь хийж татуулаад нам болгов.
ингэхдээ хойд гар тормосны накладыг дотого татаж барьдаг 2 жижиг цагаан төмрийн нэгийг бүр тавыг нь унатал татчихсан байсан. тэгээд хэрэндээ аргалаад эргүүлж боож баглаж дуусгаад хаасан. Гэхдээ эргээд угсрахад бүх нь газар нураад унчисан болохоор хийж байхдаа наклад элэгдэхээр нэмж тэлдэг эргүүлдэг тэлэгчийг хэт эргүүлчихсэн.
тэгээд 2 хоног хотоор явсан чинь нөгөө тахир хадаас шиг татагчийн нэг нь салаа уначихсан. ингээд накладны нэг ирмэг нь шпилкнүүдийг толгойг аажим ширгэж чихарч эхэлсэн. Ингээд тэр хадаасыг хэд хэдийг ХЭТ Авто дээрээс авч. нэгийг нь яг байдаг ёсоор нь хийж тааруулж угсраад хөдөө аялахаар гараваа.
тэгсэн хэт эргүүлэн тэлсэн наклад халахаараа зуурч, аажим зогсох хүртэл зуурч эхэлсэн. тэгээд ховдод очооод Очкитой ярьж мэдээд дахиж залдаад буцааж эргүүлээд, бүр нөгөө талаасаа арай сүүлд барьдаг болгож орхиод явсан. гэтэл чихарсан дуу арилсангүй.
одоо чихарсаар байгаад сүүлдээ яг гар тормос татаатай юм шиг улаан анхааруулсан гэрэл хянах дээр асч эхэллээ. Одоо яавал дээр вэ?
дахиад задлах уу? яагаад тэр улаан гэрэл асаад байгаан бол?

эндээс харах юм бол adjuster илүү эргэсэн байсан, rear pin нь гээгдсэн, тэгээд солигдсон юу юу хиймээр юм бэ?